Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0174

 

 



 

2019 оны 03 сарын 21 өдөр                

Дугаар 221/МА2019/0174

                                           Улаанбаатар хот

 

 

“М.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Захиргааны хэргийн тухай

   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн  төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Т.Ц, нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 120/ШШ2018/0041 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц гаргасан давж заалдах гомдлоор, “М.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох, захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 120/ШШ2018/0041 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/165 дугаар захирамжийн 153/22 га, 154/73 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус захирамжийн 146/345 га, 151/36 га, 149/117 га газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0041 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, Төв аймгийн Жаргалант сумын засаг даргад холбогдох Захиргааны хэргийн талаар дараах гомдлыг гаргаж байна.

Засаг даргын 2018 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн А/165 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заалтыг үндэслэн “М.А” ХХК газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй; хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу 593 га газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан нь хууль бус, үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй болохыг нотолж байна.

1. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлснийг шүүх тогтоосон. Газар эзэмшигчээс газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байгаа эсэхэд хяналт тавих гэрээгээр хүлээсэн эрх үүргээ засаг дарга биелүүлээгүйгээр зогсохгүй төлснөө мэдэгдсээр байтал төлөөгүй гэж байгаа нь хууль бус бөгөөд энэ нь "М.А" ХХК-нийн 593 га газрыг хурааж авах захирамжаа зориудын санаатайгаар гаргаж байгаагийн нэг илрэл мөн. Газар эзэмших гэрээний анхны хугацаа 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусахад сунгаж өгөөгүйгээр барахгүй, тогтвортой ургацын шинэ технологи хэрэгжүүлэхээр Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй улаан буудайн Дархан 144 элит үрийг нутагшуулах талаар хамтран ажиллахаар тохирч тэд Засаг даргаас "М.А" ХХК-ийн талаар тодруулга хүсэхэд компанийг есөн шидээр муулж, уг ажлыг зогсоосон. 

Миний бие энэ талаар Төв аймгийн цагдаад хандахад 291 га, 76 га, 85 га-гийн гэрчилгээг хүчингүй болгох маргааны шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна.  

Хавтас хэргийн 17 дахь тал Хавтас хэргийн 44 дахь гээд буцаасан. Цагдаа Засаг дарга Т.Ц ээс байцаалт авсан үүнд Засаг дарга эгдүүцэн дургүйцэж бүх газрыг чинь хурааж авна гэж заналхийлэн түүнээ хэрэгжүүлэх ажилд идэвхтэй орсон. 

2. “М.А” ХХК 593 га газраа анхных нь болох тариалангийн зориулалтыг баяжуулан хөгжүүлж, ургацыг тогтворжуулах, эрчимжүүлэх; шинэ техник, дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг явуулж байгаа. Үүний нэг нотолгоо нь Засаг даргын шүүхэд ирүүлсэн тайлбар мөн, Шүүхийн "М.А" ХХК-ийн эзэмшил 593 га газрынхаа 95 га-г хүндэтгэн үзэх, шалтгаанаар  498 га-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэсэн дүгнэлт нь хууль бус болохыг нотолж байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн засаг дарга хүчингүй болгоно тус заалт нь дээрх нотолгооны үндэс болно. 

Энэ заалт нь тариалангийн агро технологийн суурь үндсийг тодорхойлсон Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1 заалтуудаас үүдэлтэй.

Тариалангийн тухайн талбайд хоёроос дээш жил газар эзэмшигчээс үл хамааран тариалалт хийхгүй байх байгалийн давагдашгүй хүчин зүйл, болон хүний хүчин зүйлийн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй. Учир иймээс Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэг тодорхойлолт тусгагдаагүй.

Хоёроос доошгүй жил тариалалт хийх үндэс нь Тариалангийн тухай хуулийн дээрх заалтуудаар тодорхойлогдоно. Үүний нотолгоо нь уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Таримал ургамлын сэлгээнд ээлжлэн тариалсан болон ногоон бордуул уриншин талбайг уриншилсан газарт оруулж тооцно гэсэн заалт болно. 

Одоогийн практикт сэлгээг тариалалтанд тооцож, 2 жил дараалан тариалалт хийсэн гэж үздэг нь хуульд нийцэхгүй байгааг харуулна. Нөгөө талаар сэлгээний уринш нь цулгуй уриншаас технологийн ялгаатай, илүү үр дүнтэй байдаг. Энэ нь жил бүр ургац авч, орлогоо нэмэгдүүлэх боломжийг тариаланчдад олгодгоор тайлбарлагдана. 

“М.А” ХХК 345 га, 36 га, 117 га, 22 га, 73 га талбайдаа 2016 онд төмс, улаан буудай, тэжээлийн ургамал, тосны ургамлыг сэлгэн тариалах, хуурай уриншийг халах, жил бүр тогтвортой ургац авах технологийг нэвтрүүлэн ажиллаж  байна.  

“М.А” ХХК-ийн 345 га, 36 га, 117 га, 22 га, 73 га бүгд 593 га талбайд 2016 онд тариалалт болон сэлгээний уринш хийсэн нотолгоо.

“М.А” ХХК-ийн хувьцааны 49%-ийг эзэмшигч, хамтрагч, түншлэгч Г. Болормаа 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 36 га талбайд хэнд ч мэдэгдэлгүйгээр, хэний ч зөвшөөрөлгүйгээр, нууц байдлаар улаан буудай тариалж эхлэн гайхшрал, хардлага төрүүлсэн. 

Бид Жаргалант сумын цагдаад албан ёсоор гомдол гаргасан. Цагдаа 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн албан тоотоор  гомдлоо иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. 

Бид бас Жаргалант сумын засаг дарга Д.Год хандсан. Засаг дарга Д.Г 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан тоотоор  Г.Б “М.А” ХХК-даа тариалалт хийж байгаа юм байна, маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн.

Эдгээр байгууллагынхан Г.Бтай уулзаж ярилцан ойлгуулсан. Үүний дараа Г.Б-гийн хандлага байдал, хэл яриа нь нэлээд өөрчлөгдөж, надад “Мөнх-Агит” ХХК-даа тариалалт хийж байгаа гэдэг итгэл төрүүлснээр бид хамтран тариалалтын ажлаа итгэлтэй явуулсан. 

Харамсалтай нь “М.А” ХХК-ийн 1026 га талбайд бүгдэд нь 5 дугаар сарын 15-ны өдрөөс 10 хоногийн дотор хөрс хамгаалах тэгш элдэншүүлгийн технологиор тариалалт хийхээр тохирч, бэлтгэлээ хангаж байсан Энсада трактрон ХХК бусадтай зэрэгцэн 1026 га-гаас бага талбайд тариалалт хийх боломжгүй гээд татгалзсан . Ингэснээр газар эзэмших 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний 4.2-т заасан шинэ үүрэг, шинэ зориулалт доголдож эхэлсэн  “М.А” ХХК-ийн 2016 онд хийсэн тариалалт, уриншин үндсэн агуулга Г.Б-гийн

• 345 га-гийн 80 га хэсэгт хөрөнгө оруулагч, түнш компанитайгаа хамтран төмс тариалж, ургацаа хот руу ачуулсан /фото зураг үз/ . 

•36 га-д улаан буудай, 117 га-д тосны ургамал, улаан буудайг тракторч Б. Цэрэндаваагаар тариулж, ургацаа “Арго Комплекс” ХХК-аар хураалгасан .

•22 га, 435 га-гийн 60 га хэсэг, 76 га-гийн хэсэг, 291 га-гийн хэсэг, уринш хийж, 2017 оны тариалангийн бэлтгэпийг хангасан /фото зураг үз/.

 Ц.Ц-ын 345 га-гийн 60 га хэсэгт “А” ХХК-тай тэжээлийн ургамал, 50 га хэсэгт Жаргалант Шим ХХК-тай хамтран төмс тариалж орлого олсон. Тариалалтанд хяналт тавьж, тусалж дэмжих ажлыг гүйцэтгэсэн /фото зураг үз/  Тракторч Б.Ц-гийн 2016 онд Г.Б тай хамтран тариалалт хийсэн тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд өгөх, гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргах зэргээр оролцсон боловч шүүгч хүлээж аваагүй. 

Мөн 435 га, 36 га, 117 га, 22 га, 73 га талбайн тариалалтын процесс, техник, ажиллагсад, газарзүйн болон талбай хоорондын харилцан байршил, огнооны фото зургийг гэрчүүдээр таниулах хүсэлтийг шүүгч зөвшөөрөөгүй. 

Ургац хураасан “Агро импекс” ХХК-ийн нотлох баримтыг ойшоогоогүй. Үүнд би туйлын ихээр гомдож, гайхширч байгаа.

“М.А” ХХК-ийн 2017 онд хийсэн тариалалт, уриншийн үндсэн Г.Бгийн Хамтрагч, түнш компани, хүргэн дүү А. Батсүрэн болон бусад хүмүүстэй хамтран 345 га-гийн 150 га хэсэгт төмс, улаан буудай, тэжээлийн ургамал тариалсан, 36 га-д төмс тариалсан, 117 га-д “Жаргалант Шим” ХХК-тай хамтран төмс тариалсан. 22 га, 73 га талбайд “Эх Булаг” ХХК-д түрээсээр төмс тариулсан.

Ц. Ц-ын "Тогтвортой ургацын шинэ технологи” -ийн  нэг зохиогч, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн инновацийн гарааны “Ц.И” ХХК-нийн захирал Б.Ц-тэй “М.А” ХХК-ийн 1026 га талбайд Тогтвортой ургацын шинэ технологийг нэвтрүүлэх гэрээ  байгуулж, бэлтгэл базаах ажлыг гүйцэтгэсэн. Г.Б-гийн үйлдлээс шалтгаалан энэ гэрээ хэрэгжээгүй. 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны хоёр шүүхээр Г.Б 2016, 2017 онд “М.А” ХХК-даа тариалалт хийснийг тогтоолгосон.

Г.Б 2017 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “М.А” ХХК-ийн эзэмшлийн 345, 22, 73, 76, 117, 36, 291 га талбайд явуулсан тариалалтыг тогтоож, түүнийг М.А ХХК-нийн тариалалтад тооцуулах хүсэлтийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан .

Шинжээчийн дүгнэлтийн тухайд:

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг зөрчиж, хэргийн хариуцагчийг байлцуулан түүний хуурамч мэдээллийг үндэслэн дүгнэлт гаргасан нь хууль бус. Шинжээчээр томилогдсон хүмүүс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэргийн хариуцагчийг байлцуулан үзлэг хийснээ дурдаад эдгээр талбай атаршсан байна гэсэн ганц өгүүлбэрийг 2018 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 547 тоотоор шүүгчид ирүүлсэн. 

Шүүгч үүнийг хангалтгүй гэж үзэн буцааж шинжилгээ ирүүлэхийг шаардсан. Гэтэл тэд 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үзлэгийн ганц өгүүлбэрийн “Атаршсан” гэдгийг хасаж 2 өгүүлбэр болгоод 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 572 тоотоор шүүгчид ирүүлсэн. Үүнийг шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй. 

Шинжээч 2016, 2017, 2018 онуудад дараалан тариалалт, сэлгээн уринш хийгдсэн, таримлын шинэ гуурстай, нунтаг хөвсгөр хөрстэй талбайн бодит байдлыг гуйвуулан тодорхойлсон байна.

Г.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээрээ “М.А” ХХК-нийнхаа 2016, 2017 оны тариалалт, ургацын орлогыг хувьдаа захиран зарцуулж, нэг ч га газаргүй “Хонгор Буудай” ХХК-нийнхаа нэр дээр худал, хуурмаг мэдээлэл гаргаж байснаа нотолжээ .

“М.А” ХХК-ийн 2016, 2017 онд дарвалан хийснийг нь дээр тодорхойлсон тариалалт, уриншийг дор дурдсан албан баримтаар нотолж байна.

1. Газар эзэмшүүлэх 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ

2. Жаргалант сумын цагдаагийн 2016 оны 05 дугаар сарын 21-ний албан тоот

3. Жаргалант сумын Засаг дарга Д. Ганболдын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан тоот

4. “Агро Комплекс” ХХК-ийн 2016  оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 36 га, 117 га, 74 га-гийн ургац хураасан тодорхойлолт

5. “Тогтвортой ургацын шинэ технологи” -ийн хураангуй.

6. “Энсада Трактрон” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Жаргалант сумын Засаг дарга Т. Цолмонгэрэлд өгсөн тодорхойлолт

7. “Цул-Итгэл” ХХК-тай байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 

8. “Бүрэн Цэнгэл” ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан харуул, хамгаалалтын гэрээ

9. “М.А” ХХК-иас Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт,

10.Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 151/Ш32017/01427 дугаар захирамж

11. Г.Бгийн өмгөөлөгч Н. Баттогтохын 2017 оны 05 дугаар сарын 09-ний  өдөр шүүхэд гаргасан гомдол

12. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06.дугаар сарын 05-ны 29 дүгээр хуралдааны тэмдэглэл

13.Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 151/ШТ2017/00029 дүгээр шийдвэр

14. “М.А” ХХК-иас Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлт, 

15. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “М.А” ХХК- ниас 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хурал дээр өгсөн фото зураг 42 ш

16.Жаргалан сумын Засаг даргаас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн нотлох баримт,

17.”М.А” ХХК-иас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018-ны өдөр өгсөн нотлох баримт 

18. Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч. Одсүрэнд 2018.11.07-ны өдөр өгсөн албан тоот

19.Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч. Одсүрэнд 2018.12.03-ны өдөр өгсөн албан тоот

20.Г.Бгаас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0041 дүгээр шийдвэр хууль бус, “М.А” ХХК-нийн 2016, 2017 оны тариалалт, уриншийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн шийдвэр болох нь нотлогдож байна. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ : 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн А/36 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг, Агьтын хөндийд байршилтай 

146/345 га (146 дугаартай талбайн 345 га), 

149/117 га газар (149 дугаартай талбайн 117 га)

151/36 га (151 дугаартай талбайн 36 га), 

153/22 га (153 дугаартай талбайн 22 га), 

154/73 га (154 дугаартай талбайн 73 га) зэрэг 10 газарт бүгд  нийлээд 1254 га газрыг “М.А” ХХК-д үр тариа тариалах зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, уг шийдвэрийг үндэслэн 0109230 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон, газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулжээ. 

Жаргалант сумын Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А/165 дугаар захирамж гарган, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 0109230 дугаартай гэрчилгээний 593 га газарт холбогдох Агьтын хөндийд байршилтай 146/345 га, 153/22 га, 151/36 га, 149/117 га, 154/73 га газар буюу 5 хэсэг газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүд бөгөөд “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж үзжээ. 

Нэхэмжлэгчээс “газрын төлбөр төлсөн” тухай давж заалдах гомдолдоо дурджээ. Анхан шатны шүүх газрын төлбөр төлөгдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд нэхэмжлэгчийн “газрын төлбөрийг төлсөн” талаарх давж заалдах гомдлын үндэслэлд дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Анхан шатны шүүхээс Газрын тухай хууль болон Тариалангийн тухай хуулийн холбогдох заалтад үндэслэлтэй дүгнэлт хийж 153/22 га (153 дугаартай талбайн 22 га) болон 154/73 га (154 дугаартай талбайн 73 га) тариалангийн газрыг “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаж чадаагүй байна” гэж үзжээ. Гэтэл давж заалдах гомдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн энэ хэсэгт мөн гомдол гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. 

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  үлдэх 146/345 га (146 дугаартай талбайн 345 га), 149/117 га га зар (149 дугаартай талбайн 117 га), 151/36 га (151 дугаартай талбайн 36 га) газруудын тухайд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэв. 

2007.02.20-ны өдрийн А/36 дугаар захирамжаар  газар эзэмших эрх олгосон талбай,

Маргаан бүхий 2018.04.25-ны А/165 дугаар захирамжаар газар ашиглах эрхийг цуцалсан эсэх

2018/12/03-ны өдрийн 572 тоот шинжээчийн дүгнэлт,

Уриш болон тариалан хийгдсэн эсэх

Анхан шатны шүүхийн 2018.12.20-ны 41-р шийдвэр

Шийдсэн байдал

Ц.Цагийн гомдолд дурдсан,

Г.Б тариалан хийсэн гэх... /2016 онд/

Ц.Цагийн гомдолд дурдсан,

Г.Б тариалан хийсэн гэх... /2017 онд/

1

143/423 га

-

-

-

-

-

2

145/345 га 

40.1.5

40.1.6

2016-2017 тариалалт болон уринш хийгдээгүй,

Энэ хэсгийг

Хэрэгсэхгүй болгож шийдсэн

345 га -ийн 80 га-д 

Хөрөнгө оруулагчийн хамт төмс тарьсан,

60 га- хэсэгт Аброс ХХК-тай тэжээлийн ургамал, 50 хэсэгт Жаргалант Шим ХХК-тай хамтран төмс тарьсан.

150 га хэсэгт төмс, улаан буудай,  тэжээлийн ургамал тарьсан.

3

147/76 га 

-

-

-

Уринш хийсэн гэх,

-

4

148/105-55 га 

-

-

-

-

-

5

149/117 га 

40.1.5

40.1.6

100 га талбайд улаан буудай тарьсан

Энэ хэсгийг

Хэрэгсэхгүй болгож шийдсэн

Тосны ургамал  Б.Цэрэндаваагаар тариулж, ургацаа Арго Комплекс ХХК хураалгасан гэх..

Жаргалант Шим ХХК-тай хамтран төмс тарьсан.

6

150/22га 

-

-

-

-

-

7

151/36 га 

40.1.5

40.1.6

2016 тариалалт хийгдсэн, 2017 онд хийгдээгүй,

Энэ хэсгийг

Хэрэгсэхгүй болгож шийдсэн

Улаан буудай Б.Цэрэндаваагаар тариулж, ургацаа Арго Комплекс ХХК хураалгасан гэх..

36 га-д Төмс тарьсан

8

152/85 га 

-

-

-

-

-

9

153/22 га 

40.1.5

40.1.6

10 орчим талбайд төмс тарьсан,

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн

Уринш хийсэн гэх

Эх булаг ХХК-д  түрээсээр төмс тарьсан

10

154/73 га 

40.1.5

40.1.6

40 га орчим рапс тарьсан.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн

Улаан буудай

Эх булаг ХХК-д түрээсээр төмс тарьсан

 

Нийт 1254

593 га

 

 

593 га 

 

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 572 тоот шинжээчийн дүгнэлтэд “М.А” ХХК-ийн 146/345 га газарт... 2016-2017 онуудад тариалалт болон уринш хийгдээгүй...151/36 га газарт өнгөрсөн жил тариалалт хийсэн, энэ жил тариалалт хийгдээгүй байдалтай, ... 149/117 га талбайн 100 орчим га талбайд улаан буудай тарьсан ... гэж дүгнэсэн байна. 

Мөн нэхэмжлэгчийн зүгээс өөрөө тухайн талбайг ашиглаж тариалалт явуулж чадаагүй боловч Н.Болормаа болон бусад аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарласан байна.

Харин “М.А” ХХК-ийн 146/345 га газарт... 2016-2017 онуудад тариалалт болон уринш хийгдээгүй... гэж шинжээч дүгнэсэн, нэхэмжлэгчээс уг талбайн тодорхой хэсэгт нь үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн 2016-2017 онд “М.А” ХХК ямар нэгэн ургац хураасан тухай мэдээг сумын засаг даргын Тамгын газарт өгч байгаагүй ажээ.

Иймд давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А/165  захирамжийн 151/36 га болон 149/117 га талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Урьд нь нэхэмжлэгч “М.А” ХХК-ийн газар эзэмших эрхийг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/258 дугаар захирамжаар хүчингүй болгож байсан бөгөөд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан

шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаар Шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 252 дугаар тогтоол гарч байжээ.

 Мөн Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/312, А/313 дугаар захирамж гарч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дахин хүчингүй болгож байжээ. Уг асуудлаар Төв аймаг дахь Захиргааны анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 123/ШШ2017/0034 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2018/0155 дугаар Магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 206 дугаар Тогтоол гарч байжээ. Дээрх тогтоол шийдвэрүүдээр “нэхэмжлэгч өөрөө биш, бусдаар эзэмшил газартаа тариалалт хийлгүүлсэн нь гэрээнд заасан зориулалтыг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй, газрыг анх олгосон зориулалтаас нь өөрөөр эзэмшиж, ашиглахыг хууль зөрчсөн гэж үзэх ... талаар нэгэнт дүгнэсэн байна. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0041 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М.А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/165 дугаар захирамжийн 153/22 га, 154/73 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус захирамжийн 146/345 га, 151/36 га, 149/117 га газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/165 дугаар захирамжийн 153/22 га, 154/73 га, 151/36 га, 149/117 га   газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус захирамжийн 146/345 га газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР            

             ШҮҮГЧ                              С.МӨНХЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                      Э.ЗОРИГТБААТАР