Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Ш.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ончуул овогт Шаравжамцын Буяннэмэхэд холбогдох эрүүгийн “1911003020167” дугаартай, 186/2019/0155/э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ахын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 10 дугаар гудамжны 145 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ончуул овогт Шаравжамцын Буяннэмэх /РД:ДМ93082011/,

Холбогдсон хэргийн талаар;

Ш.Бнь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 10 дугаар гудамжны 145 тоотод хохирогч Л.Нямдарийг хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжний зүүн талд хутгаар хатгаж  биед нь цээжний зүүн талд шарх бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

 1.1. Шүүгдэгч Ш.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.Нямдарийн:...би тухайн өдөр дүү нар болох Буяннэмэх, Бат-Ундраа нарын хамт тус тоотод байрлах нийтийн байрны 01 тоотод нэг шил архи ууж байгаад орой болохоор нь архиа дуусгаад унтахаар болж уг нийтийн байрны эзэнгүй өрөө болох 05 тоотод орж унтахаар хэвтсэн, гэтэл Бат-Ундраа, Буяннэмэх хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан бөгөөд хэн нэгэн гар утасны батерей хайгаад байх шиг байсан. Удалгүй Буяннэмэх орж ирээд надаас гар утасны батерей нэхээд байхаар нь би нойр хүрээд байсан болохоор надад байхгүй гээд ууртайгаар "яах гээд байгаа ядаргаа вэ би тэр батерейг чинь аваагүй гар пизда минь" гэж хэлтэл хаалганы орчим гуйвж зогсож байгаад гараад явсан. Гэтэл нэг их удалгүй 5-6 орчим минутын дараа хаалга онгойхоор нь өндийгөөд хартал харанхуйд нэг хүн орж ирээд надруу дайрсан бөгөөд миний хэвлийн зүүн хэсэгт хатуу зүйлээр хатгах шиг болсон. Тэгэхээр нь би уг хүнийг дарж унагаагаад хоёр гарыг нь хоёр хөлөөрөө дарж байгаад гараараа хэвлийн зүүн хэсгээ дарж үзтэл нойтон зүйл мэдэгдэхээр нь хартал миний гар цус болсон байсан. Үүдний онгорхой хаалгаар туссан гэрэлд намайг хутгалсан хүн Буяннэмэх болох нь мэдэгдсэн гэх мэдүүлэг. /хх 16-19/,

         2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ш.Бат-Ундраагийн:.. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 цаг өнгөрч байх үед гаднаас Нямдарь, Буяннэмэх  нар нэг шил архитай орж ирээд уг архийг бид 3 нийтийн байрны 01 тоот өрөөнд хамтдаа хувааж уусан. Архиа ууж дуусаад Нямдарь нэлээд согтуу гуйвж дайваад байхаар нь Буяннэмэх унтуулахаар авч гараад 05 тоот өрөөнд унтуулчихлаа гээд буцаад орж ирсэн. Энэ үед нь би хоол хийхээр хутгаар мах хэрчиж байсан.Хэрчиж байхад Буяннэмэх надаас гар утасны батерей асуугаад байсан, би түүнд утасны батерей байхгүй гэтэл Буяннэмэх 05 тоот өрөөнд орж Нямдариас гар утасны батерей асууна гээд өрөөнөөс гарсан. Энэ үед нь би ч гэсэн махаа хэрчиж дуусгаад өрөөнд хэтэрхий бөгчим болохоор нь гадагшаа гарч сэрүүцэхээр гарсан. Намайг өрөөнөөс гарах үед Буяннэмэх 5 тоот өрөөнд орчихсон байсан. Би гадагшаа гарч бие засаад, хашаан дотор байдаг эвдэрхий машины кабин дотор нэлээн удаан сууж байгаад галлагааны өрөөнд орчихоод нийтийн байранд ортол коридорт нь хоёр цагдаа ирчихсэн байсан. Тэгээд Буяннэмэх бид хоёрыг эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг. /хх 29-30/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  №1550 тоот актын:

      1. Л.Нямдарын биед цээжний зүүн талд шарх гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх 39-40/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..хавтаст хэргээс 5-9 дүгээр хуудас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 16-19 дүгээр хуудас хохирогч Л.Нямдарийн мэдүүлэг, 40 дүгээр хуудас шинжээчийн 1550 дугаартай дүгнэлт, 29-30 дугаар хуудас гэрч Ш.Бат-Ундраагийн мэдүүлэг, 46-47 дугаар хуудас яллагдагч Ш.Буяннэмэхийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

          Шүүгдэгч Ш.Бнь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 10 дугаар гудамжны 145 тоотод хохирогч Л.Нямдарийг хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжний зүүн талд хутгаар хатгаж  биед нь цээжний зүүн талд шарх бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч  Л.Нямдарийн:...гэтэл нэг их удалгүй 5-6 орчим минутын дараа хаалга онгойхоор нь өндийгөөд хартал харанхуйд нэг хүн орж ирээд надруу дайрсан бөгөөд миний хэвлийн зүүн хэсэгт хатуу зүйлээр хатгах шиг болсон. Тэгэхээр нь би уг хүнийг дарж унагаагаад хоёр гарыг нь хоёр хөлөөрөө дарж байгаад гараараа хэвлийн зүүн хэсгээ дарж үзтэл нойтон зүйл мэдэгдэхээр нь хартал миний гар цус болсон байсан. Үүдний онгорхой хаалгаар туссан гэрэлд намайг хутгалсан хүн Буяннэмэх болох нь мэдэгдсэн гэх мэдүүлэг. /хх 16-19/, гэрч Ш.Бат-Ундраагийн:.. мах хэрчиж байхад Буяннэмэх надаас гар утасны батерей асуугаад байсан, би түүнд утасны батерей байхгүй гэтэл Буяннэмэх 05 тоот өрөөнд орж Нямдариас гар утасны батерей асууна гээд өрөөнөөс гарсан. Энэ үед нь би ч гэсэн махаа хэрчиж дуусгаад өрөөнд хэтэрхий бөгчим болохоор нь гадагшаа гарч сэрүүцэхээр гарсан. Намайг өрөөнөөс гарах үед Буяннэмэх 5 тоот өрөөнд орчихсон байсан. Би гадагшаа гарч бие засаад, хашаан дотор байдаг эвдэрхий машины кабин дотор нэлээн удаан сууж байгаад галлагааны өрөөнд орчихоод нийтийн байранд ортол коридорт нь хоёр цагдаа ирчихсэн байсан. Тэгээд Буяннэмэх бид хоёрыг эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх 29-30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  №1550 тоот дүгнэлт шүүх  хуралдаанд шүүгдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж  бэхжүүлсэн бичгийн бусад  нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  Ончуул овогт Шаравжамцын Буяннэмэхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд бичиж өгсөн тайлбар мэдүүлэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Буяннэмэхийг 500 нэгж буюу 500.000  төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийг хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөх тухай хүсэлт, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоригдсон нийт 6 хоногийн хоног тус бүрийг торгох ялын 15.000 төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 90.000 /ерэн мянган/ төгрөгийг торгуулийн ялаас хасч, эдлэх ялыг 410 /дөрвөн зуун арван/ мянган төгрөгөөр торгох тооцож, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ш.Буяннэмэхийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болохыг тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ончуул овогт Шаравжамцын Буяннэмэхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ш.Буяннэмэхийг 500 нэгж буюу 500.000  /таван зуун/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Буяннэмэхийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 6 хоногийн хоног тус бүрийг торгох ялын 15 нэгж буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 90.000 /ерэн мянган/ төгрөгийг торгуулийн ялаас хасч, эдлэх ялыг 410 /дөрвөн зуун арван/ мянган төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Буяннэмэхэд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч Ш.Буяннэмэхийн хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Буяннэмхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

         8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын  яллагч, дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ