Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг, 29 дүгээр байрны 18 тоотод оршин суух Тайж овгийн Алгаагийн Сайнбилэгийн /РД:АЮ75100471/ нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Эрчим хорооллын 03-03 тоотод оршин суух Боржигин овгийн Сүхрагчаагийн Болорсайханд /РД:АЮ90091969/ холбогдох 1.047.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Болорсайхан нь 2015 оны 10 сарын 13-ны өдрөөс 2016 оны 02 сарын 05-ны хооронд Next цахилгаан барааны дэлгүүрт худалдагч хийх хугацаандаа 1.047.500 төгрөгийн бараа дутаасан. Иймд барааны төлбөр болох 1.047.500 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч С.Болорсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхрагчаа овогтой Болорсайхан Next цахилгаан барааны дэлгүүрт 2015 оны 10 сарын 13-наас 2016 оны 02 сарын 05-ны хооронд ажиллах хугацаанд 1.047.500 төгрөг дутааснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ 1.047.500 төгрөгийг 2016 оны 08 сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

            Нэхэмжлэгч А.Сайнбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: С.Болорсайханы шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. С.Болорсайханаас нэхэмжилсэн 1.047.500 төгрөгийг 2016 оны 08 сарын 10-ны дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Сайнбилэг нь хариуцагч С.Болорсайханд холбогдуулан 1.047.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Болорсайхан нь  нэхэмжлэгч А.Сайнбилэгийн нэхэмжилсэн 1.047.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.

 Хариуцагч С.Болорсайхан нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар А.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй, С.Болорсайханд холбогдох 1.047.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Эрчим хорооллын 03-03 тоотод оршин суух С.Болорсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.690 төгрөгөөс 14.845 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, орон нутгийн орлогоос 14.845 төгрөг, хариуцагч С.Болорсайханаас 14.845 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Сайнбилэгт олгосугай.

3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА