Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 193

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнням, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч             С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Даваанямын Баяраад холбогдох эрүүгийн “1811031260046” дугаартай, 186/2019/0166/э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүн  хэлэлцэв. 

                                                                                                                                                                                                                                  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 16-ны өдер Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо 84-1005б тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1001 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаартай шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан, 2017 оны 05 дугаар сарын     12-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгштгэлээр хугацаа дуусан суллагдсан. Боржигин овогт Даваанямын Баяраа /РД:УУ86111619/,

            Холбогдсон хэргийн талаар:

Д.Баяраа нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монтел” худалдааны төвийн лангуун дээрээс иргэн Т.Цэрэндуламын “Ай-фони 6  плас” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.  Шүүгдэгч Д.Баяраа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр “Монтел” худалдааны төвөөс гар утас худалдан авах гэж явж байсан. Гэтэл утас худалдан авах мөнгө дутсан учраас утас хулгайлсан гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Цэрэндуламын:..би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монтэл” худалдааны төвд худалдагчийн ажил хийдэг бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын         02-ны өдрийн 14 цагийн үед  хүнд гар утас үзүүлээд лангуун дээр хар өнгөтэй              Ай-фони 6 маркийн гар утас гаргаад тавьсан байсан бөгөөд лангууны доод талаас юм аваад босох хооронд гар утас алга болсон байсан. Ингээд хяналтын камер шалгаж үзэхэд 25-30 насны залуу аваад явж байгаа бичлэг бичигдсэн байсан. Би гар утсаа хүлээн авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.                     /хх 15-16/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад   гэрч Б.Мишээлийн:...би тухайн гар утсыг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрийнхээ урд талд байдаг ахаас 240.000 төгрөгөөр худалдан авсан.  Тухайн хүн надад хэлэхдээ манай найзын гар утас байгаа юм надад мөнгөний өртэй үүндээ тухайн гар утсыг авсан гэж надад хэлж байсан бөгөөд уг гар утсыг би төрсөн эгч Г.Цэнд-Аюушад өгсөн түүнээс хойш манай эгч өөрөө ашиглаж байсан. Тухайн хүний нэр усыг мэдэхгүй энэ жил манай урд талд шинээр нүүж ирсэн 30 орчим настай халзандуу, туранхай ах л байсан өөр зүйл мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 19-20/,

  Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

      3.1. Хавтас хэргээс улсын яллагч:..хавтаст хэргээс 15-16 дугаар хуудас хохирогч Т.Цэрэндуламын мэдүүлэг, 22 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 9 дүгээр хуудас хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

      Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ:.. хавтаст хэргээс 12 дугаар хуудас эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 1 дүгээр хуудас хохирогч Т.Цэрэндуламын мэдүүлэг, 18 дугаар хуудас гэрч Д.Баяраагийн мэдүүлэг, 20 дугаар хуудас гэрч н.Мишээлийн мэдүүлэг, 21 дүгээр хуудас эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл, 22 дугаар хуудас хохирогч эд зүйл хүлээн авсан тухайн тэмдэглэл, 29 дүгээр хуудас Д.Баяраагийн ял шалгах хуудас, 58 дугаар хуудас н.Мишээлийн хүсэлт, 58 дугаар хуудсын ар талд байрлах хохирогчийн хүсэлт, мөн шүүхийн шатанд гаргаж өгсөн Д.Баяраагийн хувийн байдлыг тогтоосон баримт болох хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, мөн түүний эхнэрийн хувийн байдалтай холбоотой баримт, гэрлэлтийн баталгааны хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав гэв.

     Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Д.Баяраа нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монтел” худалдааны төвийн лангуун дээрээс иргэн Т.Цэрэндуламын “Ай-фони 6 плас” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Цэрэндуламын:..би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монтэл” худалдааны төвд худалдагчийн ажил хийдэг бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн үед  хүнд гар утас үзүүлээд лангуун дээр хар өнгөтэй Ай-фони 6 маркийн гар утас гаргаад тавьсан байсан бөгөөд лангууны доод талаас юм аваад босох хооронд гар утас алга болсон байсан. Ингээд хяналтын камер шалгаж үзэхэд 25-30 насны залуу аваад явж байгаа бичлэг бичигдсэн байсан. Би гар утсаа хүлээн авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг  /хх 15-16/,  гэрч Б.Мишээлийн:...би тухайн гар утсыг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэрийнхээ урд талд байдаг ахаас 240.000 төгрөгөөр худалдан авсан.  Тухайн хүн надад хэлэхдээ манай найзын гар утас байгаа юм надад мөнгөний өртэй үүндээ тухайн гар утсыг авсан гэж надад хэлж байсан бөгөөд уг гар утсыг би төрсөн эгч Г.Цэнд-Аюушад өгсөн түүнээс хойш манай эгч өөрөө ашиглаж байсан. Тухайн хүний нэр усыг мэдэхгүй энэ жил манай урд талд шинээр нүүж ирсэн 30 орчим настай халзандуу, туранхай ах л байсан өөр зүйл мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 19-20/,  эд зүйлийн үнэлгээ, камерын бичлэг, шүүгдэгчийн  шүүх хуралдаанд  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Баярааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

              Хохирогч Т.Цэрэндулам нь шүүгдэгч Д.Баяраагаас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажилгааны явцад мэдүүлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад учруулсан  хохирлыг нөхөн төлсөн, гэм  хорыг  арилгасан  байна гэж  шүүх үзлээ.

              Шүүгдэгч Д.Баяраа нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

             

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Даваанямын Баярааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Баярааг   600 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Баяраад оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 3 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяраа нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй  ялын найман цагийг ажлын  нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн       1.2-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн  хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баяраад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Даваанямын Баярааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Баярааг   600 цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Баяраад оногдуулсан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 3 цагаар тооцож  хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баяраа нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй  ялын найман цагийг ажлын  нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн       1.2-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СД-ийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн  хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баяраад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ