Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1982 онд төрсөн, ажилгүй, 3 хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт уулын 10-29а тоотод оршин суух Монгол овгийн Шамбалын Отгонбаярын /РД:АР82061204/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1978 онд төрсөн, ажилгүй, 3 хүүхдийн хамт амьдардаг, Архангай аймгийн сумын Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт уулын 10-29а тоотод оршин суух Гаваа овгийн Буджавын Насанхүүд /РД:АС78103114/ холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2003 онд Б.Насанхүүтэй танилцаж тус ондоо гэр бүлээ албан ёсоор батлуулж 2016 оны 2 сарыг болтол 13 жил хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа том хүү Н.Доржбямба 2003 онд, охин Н.Дэлгэрмөрөн 2006 онд, охин Н.Дэлгэрцолмон 2007 онд, бага хүү Н.Тэнгисийг 2012 онд төрүүлсэн. Б.Насанхүү нь анх гэр бүл болсон үеэс л эхлэн хардаж байнга дарамтладаг, орсон гарсан болгонтой холбож зоддог. Уурласан үедээ хүүхдүүддээ хүртэл гар хүрдэг нь байнга. Би энэ байдлаас нь айхдаа хүүхдээ дагуулаад айлаар хоноод л явдаг байсан. Энэхүү байдал нь жилээс жилд улам даамжирч би гэр бүлийн хүчирхийлэл дунд айдас түгшүүртэй амьдрах болсон. Ийнхүү миний бие олон удаа бие сэтгэл болоод эрүүл мэндийн ноцтой хохирол амссаар өдийг хүрлээ. Би арга тасрахдаа цагдаад гомдол гаргаж эрүүгийн хэрэгт хүртэл шалгуулан шүүхээр шийтгүүлж байсан. ... Иймд Б.Насанхүү бид хоёрыг эвлэрлийн хугацаагүйгээр нэн даруй гэр бүлийг минь цуцалж, мөн Н.Доржбямба, Н.Дэлгэрмөрөн, Н.Дэлгэрцолмон, Н.Тэнгис нарыг Ш.Отгонбаяр миний асрамжинд үлдээж , Н.Доржбямба, Н.Дэлгэрмөрөн, Н.Дэлгэрцолмон, Н.Тэнгис нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ. /хх-1х/,

Хариуцагч Б.Насанхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Насанхүү би Ш.Отгонбаярын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад Н.Доржбямба, Н.Дэлгэрмөрөн, Н.Дэлгэрцолмон, Н.Тэнгис нарыг Ш.Отгонбаярын асаргаанд өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүл цуцлах хүсэлтийг зөвшөөрч байна. Бид хоёр амьдрах хугацаандаа хувь хүн болон банкинд 16,000,000 төгрөгийн өртэй болсон. Миний бие ажлаа хийж чадахгүй болчихоод тааруу байгаа. Хүмүүс өрөө нэхээд шүүхэд өгөх гээд хэцүү байгаа. Би үр хүүхдээ бодолгүй яахав. Надад эд хөрөнгө байхгүй. Надад маш хүнд байна. Миний энэ байдлыг бодолцон үзнэ үү. Өрөө дарсны дараа ч чадах хэрээрээ мөнгө өгнө. Харин хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэжээ. /хх-22х/,

Нэхэмжлэгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Насанхүүтэй Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 2003 онд гэр бүл болж, 4 хүүхэдтэй болсон. Том хүү Н.Доржбямба 2003 онд, Н.Дэлгэрмөрөн 2006 онд, Н.Дэлгэрцолмон 2007 онд, Н.Тэнгис 2012 онд төрсөн. Б.Насанхүү нь 2003 оноос эхлэн надад ганц хоёр удаа гар хүрдэг байсан. Сүүлдээ байнга зоддог болсон. Одоо энэ хүнтэй цаашид амьдрах боломжгүй. Эрүүлдээ  ч гэсэн зан ааш, харьцаа муутай байдаг. Иймд Б.Насанхүүгээс гэрлэлтээ цуцлуулж, дөрвөн хүүхдээ өөрийн асрамжиндаа авч, Н.Дэлгэрмөрөн, Н.Дэлгэрцолмон, Н.Тэнгис нарт тэтгэлэг гаргуулна. Н.Доржбямба одоо 13 настай. Н.Доржбямбад тэтгэлэг гаргуулахгүй, өөрөө тэжээн тэтгэнэ. Манай дөрвөн хүүхэд дөрвүүлээ миний асрамжинд байдаг. Б.Насанхүү бид хоёрт эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Б.Насанхүүтэй утсаар ярихад гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Хамгийн сүүлд 14 хоногийн өмнө утсаар ярьсан. Ээжтэйгээ хамт хөдөө амьдарч байгаа гэсэн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Отгонбаярын хариуцагч Б.Насанхүүд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Ш.Отгонбаяр, Б.Насанхүү нар нь 2003 оны 07 сарын 17-ны өдөр гэр бүл болсон нь Г-20 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар /хх-7х/, Насанхүүгийн Дэлгэрмөрөн 2006 оны 01 сарын 17-нд төрсөн нь Г-30 тоот , Насанхүүгийн Дэлгэрцолмон 2007 оны 11 сарын 20-нд төрсөн нь №24 тоот, Насанхүүгийн Тэнгис 2012 оны 01 сарын 15-нд төрсөн нь №20 тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-5-6х/, Насанхүүгийн Доржбямба 2003 оны 02 сарын        08-нд төрсөн нь 151/004018 тоот эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ш.Отгонбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Б.Насанхүү нь 2003 оноос эхлэн надад ганц хоёр удаа гар хүрдэг байсан. Сүүлдээ байнга зоддог болсон. Намайг хардаж дарамталдаг, зоддог уурласан үедээ хүүхдүүдээ хүртэл гар хүрдэг учраас хүчирхийлэл дунд айдас түгшүүртэй амьдрах болсон” гэжээ.

Хариуцагч Б.Насанхүү нь гэр бүлийн гишүүдийг бие, махбодь, сэтгэл санааны хувьд хүчирхийлж болзошгүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар тогтоогддог, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрдөг тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар цуцлах үндэслэлтэй.

Н.Дэлгэрмөрөн, Н.Дэлгэрцолмон, Н.Тэнгис, Н.Доржбямба нарын асрамжийн талаар талууд маргаагүй хүүхдийн амьдарч, өсөж торниж буй орчин нөхцөл байдал хүүхэд өсөхөд сөргөөр нөлөөлж байгаа болон нөлөөлж болзошгүй талаар хариуцагч тайлбар гаргаагүй, хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул 2003 оны 02 сарын 08-нд төрсөн Н.Доржбямба, 2006 оны 01 сарын 17-нд төрсөн Н.Дэлгэрмөрөн, 2007 оны 11 сарын 20-нд төрсөн Н.Дэлгэрцолмон, 2012 оны 01 сарын        15-нд төрсөн Н.Тэнгис нарыг эх Ш.Отгонбаярын асрамжинд үлдээж, Н.Дэлгэрмөрөн, Н.Дэлгэрцолмон, Н.Тэнгис нарыг эцэг Б.Насанхүүгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хариуцагч Б.Насанхүүгээс 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжинд 63.104 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгийн маргаангүйг мөн Н.Доржбямбад эцэг Б.Насанхүүгээс тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдав.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хоёр дахь удаагаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Буджавын Насанхүү, Шамбалын Отгонбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Н.Доржбямба, Н.Дэлгэрмөрөн, Н.Дэлгэрцолмон, Н.Тэнгис нарыг эх Ш.Отгонбаярын асрамжинд үлдээсүгэй.

 

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Н.Дэлгэрмөрөн, Н.Дэлгэрцолмон, Н.Тэнгис нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Насанхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

          4. Нэхэмжлэгч Ш.Отгонбаяр нь дундын эд хөрөнгийн маргаангүй, хүү Н.Доржбямбыг эцэг Б.Насанхүүгээр тэжээн тэтгүүлэхгүй гэснийг дурдсугай.

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.Насанхүүгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Отгонбаярт олгож,  63.104 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

          6.  Эцэг эх  нь гэрлэлтээ цуцлуулсан ч  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нь хэвээр байхыг Ш.Отгонбаяр, Б.Насанхүү нарт тайлбарласугай.

 

          7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

          8. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА