Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0361

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: А.Уламбаяр

улсын яллагч: Б.Эрдэнэбаатар

шүүгдэгчийн  өмгөөлөгч: М.Батмөнх

хохирогч: Д.Д

шүүгдэгч: О.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт Ү овогт О О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806085350001 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ү овогт О О,19  оны 10 дугаар  сарын 27-ны  өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус  дунд боловсролтой,  мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 2, эхийн хамт  Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар хэсэг  гудамжны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн  шүүхийн 533 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял, 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялд 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,  239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон байна, уг хорих ялыг чанга дэглэмтэй Багануур дахь хорих ангид биеэр эдлэж байгаад 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 115 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 02 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, 2007 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 18 жилийн хугацаагаар тогтоосон байна, уг хорих ялыг хорих 415 дугаар ангид эдлэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 05-ны Төв аймаг дахь сум дундын шүүхийн 125 дугаартай шүүгчийн ялаас чөлөөлөх тухай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 9 сар 24 хоногийн хорих ялаас чөлөөлсөн байна. РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           О.О нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хороо Ботаникийн автобусны эцсийн  буудлын  нэртэй төрөлжсөн барааны дэлгүүрт олон хүний амь бие эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг устгаж 23.198.480 төгрөгийн бараа материал, дэлгүүрийн барилгад 4.446.900 төгрөгийн хохирол нийт 27.645.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч О.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 10 дугаар сарын 25-ны орой хүн хайж байгаад дэлгүүр рүү орсон. Хоёр удаа орсон. Үүдэнд нь зогсож байгаад гарсан. Би тухайн үед халамцуу явж байсан. Намайг үгийн зөрүүгүй элэгдэж өшиглөөд, хөөгөөд байсан. Намайг хулгай хийх гэж байна гэж ойлгосон байх. Намайг хүчтэй элэгдсэн. Дараа нь би караокэд орж хэдэн пиво уусан. Дараа нь уурандаа дэлгүүрийг нь шатаасан. Би тийм сайн хүн биш урьд өмнө шорон оронгоор явсан. Одоо өндөр настай ээжтэйгээ хамт байдаг. Тэгэхдээ бүх зүйл үнэн зөвөөр байх ёстой. Надаас байцаалт авах даа хүртэл байцаагч яаа руу сандруу авч байсан. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ял шийдэл авахад маргах зүйлгүй  гэв.

          Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надаас өмнө нь уучлалт гуйж байсан. Одоо шүүх хуралдаан дээр өөр зүйл яриад байна. Тухайн үед манай дэлгүүрт 10 гаран минут зогсоод байсан. Манай цонхоор хараад байхаар нь хаалгаар үйлчлүүлдэг гэж хэлэхэд, намайг хоёулаа олон удаа учирна гэж занаад байсан. Энэ хүний цаана өөр хүн байна. Би байцаагчид хэлж байсан. Тухайн үед цаана нь хүн байсан бол яах байсан бэ гэж бодож байна. Манай байцаагч гарсан хохирлоо зуун хувь бичээрэй гэж хэлж байсан. Анх мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлэг өгнө гэж хэлж байсан. Шүүх хуралдаан дээр өөр зүйл яриад байна. Би О зайл архичин гэж хэлж, зодсон зүйл байхгүй. Нэг харахад манай цонхоор харчихаад олон удаа учирна гэж хэлээд байсан. Намайг О гэдэг гэж хэлээд байсан гэв.

           Шүүгдэгч  О.О   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын дундуур хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникийн эцэс дээр байдаг барилгын материал зардаг дэлгүүрт нэг хүүхэн байсан. Би тэр хүүхэнтэй хэрэг гарахаас 3 хоногийн өмнө жоохон юм ярьж зогссон. Тэгээд хэрэг гардаг орой 20.00 цагийн орчим Ботаникийн эцэс дээр караокед орж суугаад нэг залуутай танилцсан. Тэр залуу миний утсаар яриад өгье гэж аваад алга болсон. Тэгэхээр нь би гараад тэр хавийн дэлгүүрээр хайсан. Хайж яваад хохирогчийн дэлгүүрт ортол нөгөө надтай юм ярьж байсан хүүхэн байж байсан. Уг хүүхэн надад таалагдсан болохоор би цаашид холбоотой байя гэж бодоод дуудах гэтэл санаа зовоод дуудаж чадаагүй тэгэхээр нь би 2 удаа орж гарсан. Би тэгээд эргэж дэлгүүрээс гараад дэлгүүрийн үүдэн дээр нөгөө утас аваад явчихсан залууг хараад тамхи татаад зогсож байсан. Гэтэл хохирогч гарч ирээд яагаад энүүгээр яваад байгаа юм архичин минь гэсэн. Хохирогчоос мөн архи үнэртэж байсан. Би хүн хайж явна гэтэл намайг элэгдээд миний нүүр лүү цохисон. Миний бие эвгүй болоод би үг хэлж чадахгүй байсан. Би хохирогчтой танилций гэтэл би архичинтай танилцдаггүй юм гээд дэлгүүр лүүгээ орчихсон. Тэгэхээр нь би буцаад караоке ороод 100 грамм архи, 2 пиво авч уугаад гараад иртэл нилээн орой болчихсон байсан. Гэтэл зодуулсандаа миний дургүй хүрээд хохирогчийн дэлгүүр дээр очтол дэлгүүрт хүнгүй байсан. Тэгэхээр нь би цонхыг нь хагалсан ба явах гэтэл ойрхон хувцаснууд харагдсан. Тэгэхээр нь нэг хувцасыг татаад асаагуураар асаагаад шатаасан. Тэгээд би шууд гэрлүүгээ явчихсан. Хохирогч намайг зүгээр байхад элэгдэж зодсон. Бас намайг нохой шиг хөөсөнд миний дургүй хүрсэн. 2018 оны 12 дугаар сарын 27-ны орой Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо ногоог зооринд байдаг найзтайгаа 1 шил архи хувааж уучихаад автобусанд суугаад Ботаник дээр буугаад хохирогчийн дэлгүүрийн хажуугаар явж байтал хохирогч намайг барьж авсан. Хохирогч намайг дэлгүүртээ чирч оруулаад маш их зодсон гэжээ. /хх-ийн 63/

           Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн оройн 00.04 цагийн орчимд манай эхнэрийн утсанд дохиолол хамгаалалтын албанаас дэлгүүрт чинь гал гарсан байна гэж мэдэгдсэн. Тухайн үедээ дуудлага авсан даруйд эхнэр бид хоёр дэлгүүр дээрээ яваад иртэл галынхан ирчихсэн намайг хүлээж байсан. Ингээд хаалгаа нээгээд галынхан орж галыг унтраасан. Тухайн үедээ гал цахилгааны утаснаас гарсан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байсан боловч түүний маргааш нь гал гарсан хэсгийн цонхон дээр буюу доод хэсэгт том чулуу шатсан эд зүйлд дарагдсан хэвтэж байхаар нь би гайхаад хяналтын камераа шүүж үзэхэд тухайн өдрийн орой манай дэлгүүрт орж ирсэн 40 гаран насны ширвээ сахалтай саравчтай малгайтай хар бараан өнгийн хувцастай залуу камерын бичлэгт дэлгүүрийн цонхны хаалтыг татаад уг чулуугаар цонхыг хагалж байгаа мөн гал тавьж байгаа бичлэг байсан. Ингээд цагдаагийн байгууллагад тухайн хэргийн талаар мэдүүлсэн. Уг залууг би өмнө нь ерөөсөө харж байгаагүй юм байлаа. Архи уучихсан халамцуу залуу гаднаас орж ирээд үс боолт зардаг лангуун дээр ирээд хэсэг зогсож эргэн тойрноо харж байгаад цонхон хэсэг дээр нилээн харж зогсож байгаад эргээд гарсан. Тэгээд хэсэг орж ирэхгүй байсан ба гадаа машинаас юмаа авах гээд гарч байхад хагалдаг хэсгийн цонхоор шагайгаад зогсоод байхаар нь би уучлаарай манайх цонхоор биш хаалгаар орж үйлчлүүлдэг юм гадаа юм худалдан авах гэж байгаа бол хаалгаар ор гэхэд чамтай би олон учирна пизда минь гэхээр нь би чамд би шаардлага  тавьсаны төлөө ингэж доромжлуулаад байгаа юм чинь хоёулаа ийшээ гараад учраа ольё гэхээр нь чамтай би юу гэж харанхуй шөнө учраа олох вэ эсвэл цагдаа дуудаад учраа олох уу гэтэл хоёулаа олон удаа учирнаа гээд занаад байсан. Би согтуу хүнтэй юу ярих бэ гэж хэлээд дэлгүүр лүүгээ орчихсон юм. Манай дэлгүүрийн 450 орчим бараа шатсан. Хохирлын тооцоог цагдаагийн байгууллагад гаргаад өгчихсөн гэжээ.  /хх-н 15-18/       

           Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-14/,

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би амжиргаа дэлгүүрт барилгын материал зардаг тасагт нь худалдагч хийдэг юм. Барилгын материалын тасагт нь 3 сар болж байна. Би О гэх хүнийг даргын утсан дээрээс харж байсан өөрөөр харж байгаагүй. Манайхаар олон хүн үйлчлүүлдэг. О гэдэг хүн үйлчлүүлж байсан талаар мэдэхгүй байна. Надтай ямар нэгэн байдлаар яриа өрнүүлж байгаагүй гэжээ.  /хх-н 20-21/

          Гэрч Я.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би  дэлгүүрт 2017 оны 8 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Би худалдагч хийдэг юм. Манай дэлгүүрт ямар учраас гал гарсан талаар мэдэх зүйл алга байна. Нэг хүн гал тавьсан гэдгийг даргаас мэдсэн. О гэдэг хүнийг танихгүй. Манайхаар үйлчлүүлж байгаагүй гэжээ.  /хх-н 22-23/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24/

          Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 25-29/

          Тод үнэлгээ ХХК-ны үнэлгээ: нийт 23.198.480, 4.446.900 гэж үнэлжээ /хх-н32-45/

          Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд /хх-н 49-57/

          Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 81/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд /хх-н 82-91/ дэлггүрийн камерын бичлэгийг хуулбарласан 3 ширхэг цагаан өнгийн СД-г хавтаст хэргийн материалд оруулсан болно гэжээ.

          О.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 65 /, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 67-80/

          О.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 58/, прокурорын тогтоол /хх-н 58-59/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 60-63/

          Хохирогч Д.Д дэлгүүрийн засварт гаргасан зардлын баримтууд /хх-н 97-130/

          Шүүх сэтгэц эмгэг судлын 293 дугаартай дүгнэлт:

1.О.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

2.О.О нь тэр үедээ өөрийн хийж байсан үйлдлийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна.

3.О.О нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна гэжээ.  /хх-н 139-140/ зэрэг болно.

          О.О нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникийн автобусны эцсийн  буудлын  нэртэй төрөлжсөн барааны дэлгүүрт олон хүний амь бие эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буюу галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг устгаж 23.198.480 төгрөгийн бараа материал, дэлгүүрийн барилгад 4.446.900 төгрөгийн хохирол нийт 27.645.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... маргааш нь гал гарсан хэсгийн цонхон дээр буюу доод хэсэгт том чулуу шатсан эд зүйлд дарагдсан хэвтэж байхаар нь би гайхаад хяналтын камераа шүүж үзэхэд тухайн өдрийн орой манай дэлгүүрт орж ирсэн 40 гаран насны ширвээ сахалтай саравчтай малгайтай хар бараан өнгийн хувцастай залуу камерын бичлэгт дэлгүүрийн цонхны хаалтыг татаад уг чулуугаар цонхыг хагалж байгаа мөн гал тавьж байгаа бичлэг байсан. ...Архи уучихсан халамцуу залуу гаднаас орж ирээд үс, боолт зардаг лангуун дээр ирээд хэсэг зогсож эргэн тойрноо харж байгаад цонхон хэсэг дээр нилээн харж зогсож байгаад эргээд гарсан. Тэгээд хэсэг орж ирэхгүй байсан ба гадаа машинаас юмаа авах гээд гарч байхад хагалдаг хэсгийн цонхоор шагайгаад зогсоод байхаар нь би уучлаарай манайх цонхоор биш хаалгаар орж үйлчлүүлдэг юм гадаа юм худалдан авах гэж байгаа бол хаалгаар ор гэхэд чамтай би олон учирна пизда минь гэхээр нь би чамд би шаардлага  тавьсаны төлөө ингэж доромжлуулаад байгаа юм чинь хоёулаа ийшээ гараад учраа ольё гэхээр нь чамтай би юу гэж харанхуй шөнө учраа олох вэ эсвэл цагдаа дуудаад учраа олох уу гэтэл хоёулаа олон удаа учирнаа гээд занаад байсан гэсэн /хх-н 15-18/       

          Шүүгдэгч  О.О  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Би хүн хайж явна гэтэл намайг элэгдээд миний нүүр лүү цохисон. Миний бие эвгүй болоод би үг хэлж чадахгүй байсан. Би хохирогчтой танилций гэтэл би архичинтай танилцдаггүй юм гээд дэлгүүр лүүгээ орчихсон. Тэгэхээр нь би буцаад караоке ороод 100 грамм архи, 2 пиво авч уугаад гараад иртэл нилээн орой болчихсон байсан. Гэтэл зодуулсандаа миний дургүй хүрээд хохирогчийн дэлгүүр дээр очтол дэлгүүрт хүнгүй байсан. Тэгэхээр нь би цонхыг нь хагалсан ба явах гэтэл ойрхон хувцаснууд харагдсан. Тэгэхээр нь нэг хувцасыг татаад асаагуураар асаагаад шатаасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/,хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-14/, камерын бичлэг зэрэг  бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

О.О нь өдөр нь зодуулсандаа уур нь хүрч орой нь тэр дэлгүүрийн гадуур байхдаа цонхыг хагалж өлгөөтөй байсан хувцаснууд ойрхон харагдахаар нь нэгийг татаад асаагуураараа нэг хувцсыг татаж байгаад гал тавсан нөхцөл байдал хэрэгт авагдсан  камерын бичлэг, өөрийн үйлдлийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд О.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний  улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

О.О нь  бусдын эд хөрөнгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болохуйц аргаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн учраас энэ хэргийн улмаас учирсан  хохирол болох шатаж устгагдсан барааны үнэ 23.198.480 төгрөг, шатсан дэлгүүрийн барилгыг засахад гарсан зардалд 14.631.590 төгрөг, нийт 37.829.590 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Д.Д олгохоор шийдвэрлэв.

 Тод үнэлгээний газраас барилгын засварт 4.446.900 төгрөг гэж үнэлсэн боловч энэ хэмжээгээр барилгыг засахад зардал нь хүрэлцэхгүй байсан учраас барилгын материал авсан, засвар хийсэн ажилчдын зардалд гарсан зардлын баримтыг шүүхэд гаргаж өгсөнийг шүүх хянаж үзээд 14.631.590 төгрөгийн бодит зардал гарч барилга хэвийн ажиллагаатай болсон байна гэж үзэв.  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал,Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ү овогт О О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний  улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар О.О 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар О.О оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.О 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон  69  хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Эмнэлэгийн 3 дугаар хэсэг Улиастайн гудамжны 721 тоотод оршин суух /РД: ЦД79102717/ О.Ос 37.829.590 төгрөгийг  гаргуулж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо ЦА 2 дугаар 48 айлын 3-35 тоотод оршин суух /РД: ЦЕ71020311/ Д.Д олгосугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  О.О   авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН