Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00207/и |
Дугаар | 240 |
Огноо | 2016-05-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 240
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,
Нэхэмжлэгч: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Архангай аймгийн зөвлөлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 5-р баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох
3 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн гаргасан хүсэлтийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Архангай аймгийн зөвлөл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Тунгалаг нь Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа 2015 оны 7-р сарын 20-ны өдөр манай байгууллагын блок хэвлэгч машин, зуурмагийн машин, монтажны утас зэргийг 3 800 000 төгрөгөөр тохиролцож албан ёсны гэрээ байгуулан худалдсан юм ... хариуцагч Архангай аймаг дахь МСҮТ-өөс 3 800 000 /гурван сая найман зуун мянган төгрөгийг/ төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Архангай аймгийн зөвлөл болон Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Батлан хамгаалахад туслах нийгэмлэгээс Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд худалдсан зуурмагийн машин, блок хэвлэгчний үнэ 3 800 000 төгрөг нэхэмжлэхээс 500 000 төгрөгнөөс татгалзаж, 3 300 000 төгрөгийг төлөхөөр тохиролцов гэв.
Шүүх зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Архангай аймгийн зөвлөл нь 3 800 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт 3 300 000 төгрөгийг олгохоор, нэхэмжлэгч 500 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгээсээ татгалзаж эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар
- хариуцагч Архангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь Батлан хамгаалахад туслах нийгэмлэгт 3 300 000 төгрөгийг олгохоор, нэхэмжлэгч 500 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хэсгээсээ татгалзаж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33 875 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогодоруулж, орон нутгийн орлогоос 37 875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАДРАХ