Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 29

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: А.Амгалан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч: Д.Б ,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Т.Д ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ц.Алтанцэцэг,

Иргэдийн төлөөлөгч: Ж.Мягмарцэрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон галба овгийн Б.М т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гурван хавтаст 1829000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 07-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлийн тухайд: Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ял, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ял 1 жил 7 хоногийн ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон галба овгийн Б.М , /регистрийн дугаар ....................../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.М  нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Хоргил гэх газарт иргэн Д.Ц , Т.Д  нартай маргаж, улмаар спорт ангийн зориулалт бүхий ТОЗ-8 загварын бага калибрийн винтов буугаар Д.Ц ыг 1 удаа буудаж алсан, Т.Д ыг мөн цаг хугацаанд 2 удаа буудаж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Э  гэх хүнээр гэр, малаа харуулж орхичхоод Ханбогд суманд байх гэр рүүгээ явсан. Очоод 2 хонож байтал 25-ны үдээс хойш Ч.Т  гэх хүн над руу залгаж Э  бүх малыг чинь хаячихаад яваад өгсөн. Би Э г Цогтцэций суман дээр авчирлаа энэ хүн мухар олгой ургасан юм шиг байна. Аймаг яв гэж байна мөнгө хэрэгтэй байна гэнээ яах вэ? гэхээр нь би мөнгийг нь өгчих өөртөө нь яръя гэхэд утсаа тасдаад алга болсон. Тэгээд би шууд мал руугаа явсан. Шөнө мал дээрээ ирэхэд малын хагас байсан. Тэгээд Ц.Б ынд хоносон өглөө нь мал усан дээр ирчихсэн байхаар нь малаа услах гэтэл мотор эвдэрчихсэн асахгүй байсан. Айлын мал бас усан дээр ирж байсан. Талийгаач, Т.Д  бид 2 худгийн хажууд малаа туугаад ирсэн байсан. Би тосож очиж уулзаад танайх өчигдөр ямар мотороор малаа усалсан бэ? би малаа услах гэсэн мотор эвдэрчихсэн байна гэж хэлсэн. Түүнээс болж муудсан та нар өмнө нь шланкийг нь эвдчихсэн байсан тэгэхэд чинь би юм хэлээгүй. Та нар мотор хэмхэлчихсэн байна гэхэд бид нар хэмхлээгүй гэж хэлсэн түүнээс болж маргаж муудсан тэгээд ийм зүйл болсон... Тухайн үед миний уур хүрсэн байсан. Яагаад гэвэл би нутгаасаа 100 гаруй километрт отор хийж явж байсан. Ганц малчин гэж авч явж байсан хүнийг минь Цогтцэций рүү аваад явчихсан удаагүй байсан. Э  намайг  Ч.Т  гэх хүн нь уруу татаж авч явсан гэж ярьдаг юм байна лээ. Э  би бичиг үсэг мэдэхгүй  бичгээр байцаалт өгсөн гэж байсан.  Э  гэх хүн мал маллаад байж байсан бол ийм зүйл болохгүй байсан. Яагаад гэвэл мотор эвдрэхгүй байсан... Би гэрээсээ худаг дээр ирээд буугаа сумласан... Эрдэнэт хүний амь насыг хөнөөсөндөө маш их харамсаж байна. Хохирогч нараас маш их уучлалт гуйж байна. Өөрийгөө болчимгүй үйлдэл хийсэн байна гэж дүгнэж харамсаж байна...”гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би хадмындаа ямаа самнахаар очсон байсан. Талийгаач бид 2 өглөө 8 цаг өнгөрөөгөөд малаа услах гээд мотоциклиор хонио туугаад явж байсан. Б.М , Ц.Б  2 өмнөөс давхиад ирсэн. Б.М  мотоциклиос бууж ирээд ”та нар яасан овоо хулгайчууд вэ,  та нарыг ална, удмаар чинь ална” гэж айлган сүрдүүлсэн. Манай талийгаач 2 өдөр малыг чинь усалж байсан бид нарын буруу юу гэж хэлсэн. Тэгэхэд Б.М  манай малчныг явуулсан байна гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад усан дээр очсон. Бид 2 Б.М ын моторыг 2 хоног хэрэглээгүй өөрсдийнхөө моторыг авч очиж малаа усалж байсан. Б.М  бид 2-г мотороо хурдан  асааж мал усал нэг бол та 2-г буудаж ална, эсвэл оронд чинь ална гээд талийгаачтай маргалдаж байсан. Тэр үед мал нийлэх гээд би мал руугаа явж байхад Б.М  мотоцикльтой гэр рүүгээ мордоод давхисан тэгэхээр нь би эргэж ирээд талийгаачаас яах гэж Б.М  явсан бэ гэхэд буу авчирч буудах гээд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргэж Ц.Б  дээр давхиж очоод манай малыг хорьж байгаарай бид 2 хамт байж байя гэж хэлчихээд байж байхад Б.М  гэрээсээ мотоциклийн банкин дээрээ буугаа тавьж ирээд, худгийн баруунд урд зогсоод бид 2-руу буугаа шагайгаад шууд өөдөөс буудсан. Бид 2 худгийн зүүн урд талд байж байгаад 2 талаас нь үсрээд бариад авъя гэж ярилцаад тойроод гүйсэн. Тэр үед Ц.Б , Б.М ын яг ард нь зогсож байсан бариад авах боломж байсан гэж би бодож байгаа гэв. Б.М  бид 2-г алъя гэж буудсан хэрвээ айлгах зорилготой байсан бол онилж байгаад буудахгүй байсан гэж үзэж байгаа. Намайг зүүн урагшаа гүйж байхад миний араас 2 удаа буудсан. Нэг нь чихний хажуугаар өнгөрсөн нөгөө нь гарын бугалагт оносон. Бугалаганд оноход дотор муухайраад суухад байхад Ц.Б  давхиж ирээд Б.М  чамайг аваад ирж гэж байна гэсэн тэгэхээр нь би Ц.Б ыг айлд хүргээд өг гэсэн тэгээд Ц.Б  намайг айлд хүргэж өгсөн. Түүнээс хойш болсон зүйлийг сайн мэдэхгүй байгаа. Маш их хохиролтой байна. Одоо хүртэл шокноосоо гарч чадахгүй явж байна... Бид 2-г тосож давхиж ирчихээд мэндийн зөрөөгүй та нарыг ална хядна гэж эхэлсэн... Бид 2-г алъя гэсэн зорилготой онилж буудсан. Би хөдөлгөөнтэй гүйж байсан болохоор амьд үлдсэн байх... Ямаа самнаж олох байсан орлого 8.050.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа...”гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Би талийгаач Д.Ц ын хамгийн том эгч нь эхнээс бид 4-үүл, манайх Өвөрхангай аймгийн уугуул, эрүүл саруул сайхан явж байсан дүүгээ бусдын гарт алдсанд үнэхээр хэцүү байна. Маш их гомдолтой байна. Миний дүү төлөв даруу зантай, муу зуршилгүй, хүнтэй харилцааны соёлтой, яриа хөөрөөтэй даруу төлөв хүүхэд байсан. Миний дүү ахындаа очиж малыг нь маллалцаж, ямаа самнана гээд явсан. Хамгийн сүүлд би дүүтэйгээ 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр уулзсан. Миний дүү ахындаа ямаа самнаж мотоцикль авсан гэж ярьж байсан. Тухайн  өдөр намайг ажил дээр байхад миний ах Ч.Т ийн хүү Хүдэрбор залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд би Хүдэрбортой хамт хэрэг болсон газар руу явсан. Бид нарыг очиход миний дүү худгийн зүүн талд зүүн хойшоо харсан байдалтай амиа алдсан байсан. Миний дүүг яасан гэж амыг нь хороож байгаа юм бэ?  Үгүйдээ хөл гарыг нь хугалчихсан байсан бол би ингэж гомдохгүй байсан. Би маш их гомдолтой. Хэзээ ч гомдол тасрахгүй...Оршуулгын зардал байгаа бүрэн төлсөн...өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгөө нэхэмжлэж байгаа...”гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Цогтцэций сумын төвд хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 04-р сарын 27-ны өдөр 14 цагийн үед ажил дээрээ байж байтал нагац ах Ч.Т ийн хүү Хүдэрбор миний утас руу залгаж “дүүг хүнд буудагдаж нас барсан” талаар хэлсэн ингээд би дүүгийнхээ хөдөө байсан газарт нь очсон, тэр газар нь Билгэх багийн нутаг Хоргил гэх газрын худгийн зүүн талд цогцос нь байсныг ах дүү нарын хамт авч сумын эмнэлэгт хүргэж өгсөн юм...Миний дүү хүнтэй эвээ олохдоо сайн, хүнтэй муудалцаад байдаггүй, хүнд тусархуу сайн хүн байсан юм...Миний зүгээс эрүүл, саруул инээж хөхрөөд явж байсан дүүгээ бусдын гарт алдсандаа маш их гомдолтой байна...” гэжээ. /1 дүгээр хх-47-48/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “..Талийгаачийн оршуулгын болон буяны ажилд зарцуулсан 4.669.948 төгрөгийг нэхэмжилж байгаа энэ талаарх 75 хуудас баримт, өргөдлийг хэрэгт хавсаргахаар өгсөн байгаа. Мөн өнөөдрийн байдлаар Б.М ын ар гэрээс оршуулгын зардалд 1.200.000 төгрөг өгсөн байгаа...” гэжээ. /1 дүгээр хх-49-50/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Цогтцэций сумын Билгэх багийн Хоргил гэх газарт хадам аав Ч.Т ийнд очоод хэдэн хоног ажилд нь туслалцаад байж байсан юм. 2018 оны 04-р сарын 27-ны өглөө талийгаач ах Д.Ц  бид хоёр малаа услахаар худаг руу мотороо аваад мотоцикльтой явж байтал худгийн наад талд мотоцикльд сундалсан хоёр хүн тосоод ирсэн тэгээд зогсож тэр хоёр хүнтэй уулзах гэтэл мотоциклийн араар сундалж явсан Б.М  гэх зүс таних залуу бууж ирээд “та нар миний моторыг эвдэлсэн байна надаар их тоглож байна мөн манай малчныг явуулсан та хоёрыг буудаж ална, эсвэл хутгална оронд чинь ална, болохгүй бол хөдөө хонио хариулаад явж байхад чинь буудаж ална” гээд талийгаачтай маргалдаад байсан тэгээд бүгдээрээ худаг дээр ирсэн тухайн үед Б.М  нутгийн Ц.Б тай хамт явж байсан бөгөөд худаг дээр ирсэн хойно мөн л Б.М  талийгаач бид хоёр луу дайраад “та хоёрыг буудаж ална” гээд байсан би хонь нийлэх гээд байхаар нь мотоциклиороо хонь руугаа явахдаа “чи зүгээр байсан хүнийг яахаараа алдаг юм, чамд туслаад хонийг чинь усалж байсан нь буруу юм уу” гэж хэлэхэд Б.М  “гэрээсээ буугаа авч ирээд та муу хоёрыг буудаж ална” гээд Ц.Б ын мотоциклийг унаад явсан, би хонио цааш нь хөөчхөөд буцаж ирээд Ц.Б ыг “хонь хорьж байгаарай бид хоёр хамт байж байя” гээд үлдсэн түүнээс хойш удалгүй Б.М  гэрээсээ худаг дээр ирээд худгийн баруун талд мотоциклио зогсоогоод шууд буу гаргаж ирээд талийгаач бид хоёрын өөдөөс явсан, бид хоёр тухайн үед худгийн зүүн талд зогсож байгаад хоёр талаар нь тойрч очоод бууг нь булааж авах санаатай гүйсэн Б.М  талийгаачийн өөдөөс нь дөхөж очоод шууд шагайгаад л буудчихсан буу тас хийн дуугарч талийгаач газар унасан, Б.М  дахин буугаа сумлаад над руу чиглүүлээд буудсан би худгаас баруун хойш зугтааж гүйсэн Б.М  миний араас дахин буудсан би гүйсээр тов сондуул руу орж явтал дахин буудсан тэр нь миний баруун гарыг оносон би цаашаа гүйсэн тэгээд эргэж хараад гараа дараад сууж байтал Ц.Б  миний байгаа газар мотоцикльтой хүрч ирээд “Б.М  чамайг хүрээд ир ярилцъя” гэж байна гэсэн би “үгүй ээ хурдан явж түргэн дуудъя намайг айлд хүргээд өг” гэсэн ингээд Ц.Б ын мотоцикльд сундлаад айл руу явсан Б.М  буугаа гартаа барьчихсан худгаас зүүн тийш овоо руу чигтээ явж байгаа харагдсан Ц.Б  бид хоёр явсаар Анхаагийнд очиж болсон үйл явдлын талаар хэлсэн Анхаа цагдаа түргэн дуудахаар явсан удалгүй дуудсан гээд хүрч ирсэн Ц.Б  худаг руу буцаад явсан, би Анхаагийнд үлдээд байж байтал түргэн очиж намайг эмнэлэг дээр авч ирсэн цаашаа юу болсныг мэдэхгүй байна...Б.М  талийгаачтай маргалдаж байгаад “буу авч ирж та хоёрыг буудна” гээд гэр лүүгээ явсан, удалгүй буутай ирээд талийгаачийг худгийн байшингийн зүүн талд урагшаа хараад Б.М ын өөдөөс нь явахад нь Б.М  өөдөөс нь багцаагаар 3-4 метр зайнаас буудсан байх Б.М ын яг ар талд нь Ц.Б  зогсож байсан Б.М  талийгаачийг нэг удаа буудсан талийгаач маань Ц.Б д “наадхаа хориоч ээ" гэж хэлээд л буудуулан газар унасан...Намайг худгийн байшин тойроод баруун хойшоо чигтээ гүйх үед Б.М  миний араас худгийн урд болон баруун талаас 2-3 удаа буудсан сүүлийн буудсан сум нь миний баруун гарын бугалгыг оносон...Б.М тай талийгаач бид хоёр зодолдоогүй, Б.М  хүрч ирээд ална гээд байхаар нь жаахан маргалдсан юм. Өөр зүйл болоогүй...Бид нар мэндийн зөрөөтэй л байдаг байсан, тийм дотно харьцаатай байгаагүй...Талийгаач ах бид хоёрыг Б.М  калибрь маркийн буугаар буудсан...Миний зүгээс маш их гомдолтой байна, нэхэмжлэлийг эмчилгээ хийлгэсний дараа гаргаж өгнө...” гэжээ. /1 дүгээр хх-54-55/,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Б.М  гэрээсээ мотоцикль жолоодон худаг дээр ирэхдээ буугаа мотоциклийн банкин дээр тавьчихсан ирээд зогсож мотоциклио данкротоор тулж орхиод буугаа авч талийгаач Д.Ц  би хоёрын өөдөөс 2-3 алхаад талийгаач руу бууны амыг чиглүүлж бариад буудсан түүний дараа би худгийн баруун талаар тойрч баруун хойд чигтээ гүйсэн миний араас Б.М  хоёр удаа буудсан эхний сум толгойны баруун талаар исгэрээд гарсан дараагийн сум нь миний баруун бугалгын доод талаас нэвтрэн орсон, худаг дээр Б.М  над руу хоёр удаа талийгаач Д.Ц  луу нэг удаа нийт гурав удаа буудсан...Б.М  гэрээсээ ирэхдээ буугаа сумалчихаад ирсэн тэгээд шууд талийгаачийг буудсан, хэрэв гэрээсээ ирсэн хойно буугаа сумалсан бол бид нар харж өөрсдийн аюулгүй байдлыг бодох байсан шүү дээ...Талийгаач Д.Ц  бид хоёрыг өглөө малаа услахаар ирж явтал Б.М  нь Ц.Б тай хамт мотоцикльд нь сундалж өөдөөс тосон ирээд “муусайн лалруудыг бүгдийг нь ална, та нар яасан овоо юм бэ” гэсэн талийгаач бид хоёр хариуд нь “танай малыг усалж байсан нь буруудаа юу” гэсэн тэгээд худаг дээр ирсэн хойно Б.М  талийгаачийг “чи наад мотороо асаа” гэсэн талийгаач Б.М ын моторыг асаахаар хоёр гурав татаж үзээд “асахгүй байна” гэхэд Б.М  “чи муу лалар эвдээ биз, чамайг хонин доо ганцаар явж байхад чинь буудаж ална, танайхныг удмаар чинь ална” гэж занаж байсан талийгаач бид хоёр Б.М т “чи яасан гэж хүн ална гээд байгаа юм бэ” гэх зэрэг хэдэн үг хэлсэн би Б.М т “Чи хүн алах гээд байгаа юм бол гүйцээж алаарай” гэж хэлчхээд мал руугаа очиж хорьсон Б.М т талийгаачтай маргалдаж байгаад Ц.Б ын мотоциклийг унаад гэр лүүгээ явчихсан би яах гэж явж байгаа юм бол гэж бодоод талийгаач дээр ирээд “цаадах чинь яах гээд хаашаа явав” гэж асуухад “гэрээсээ буу авч ирээд бид хоёрыг буудаж ална” гээд явлаа гэж талийгаач хэлсэн...Б.М  талийгаач Д.Ц  луу өөдөөс нь чиглүүлж байгаад буудсан бараг онилж байгаад буудсан дараа нь миний ар талаас буудсан. Би Б.М  нь талийгаач бид хоёрыг ална гэж заналхийлж байгаад алах зорилгоор буудсан гэж үзэж байна хэрэв айлгах гэсэн бол сумгүй буу барьж болно шүү дээ...Миний биед бууны нэг ширхэг сум орсон байсан бөгөөд сум нь баруун бугалгаар орж баруун дал хавирга хоёрын дунд тогтсон байсныг Улаанбаатар хот дахь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж мэс ажилбараар авхуулсан тэгээд тэр хошууг цагдаад хураалгасан байгаа...Миний зүгээс эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна...Би эмчилгээний зардал цаашид нөхөн сэргээх эмчилгээний зардалд ажилгүй байсан өдрийн ажлын хөлс зэрэг нийт 9.401.559 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнээс эмчилгээний зардалтай холбоотой 1.335.559 төгрөгийн 38 ширхэг баримтыг хэрэгт хавсаргахаар өгсөн байгаа. Одоогоор Б.М ын ар гэрээс 1.000.000 төгрөг өгсөн байгаа...” гэжээ. /1 дүгээр хх-57-58/,

Гэрч Ц.Ц.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манайх гэрээрээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Нүдэнгийн бууц гэдэг газар хаваржиж байгаа юм, 2018 оны 04-р сарын 25-аас 04-р сарын 26-нд шилжих шөнийн 04 цагийн үед гэртээ унтаж байтал гадаа машин ирж зогсох чимээ гарсан удалгүй гэрт Б.М  ганцаараа нэлээд халамцуу орж ирсэн Б.М  гэрт орж ирээд надад “Ханбогд сум ороод буцаж явна" гэж ярьсан тэгээд дээрээс нь бага зэрэг уусан бололтой 0.5 литрийн “Ерөөл” архи гаргаж ирээд түүнийгээ уусан би тэр архинаас нь нэг татсан бусдыг нь Б.М  уусан бид хоёр юм ярьсаар унтаагүй өглөө болгосон 08 цагийн үед Б.М  “манай хонь усан дээр ирчихсэн байна, хоёулаа явж хонь усалчихаад ирье” гэсэн тэгээд бас “би энд машинаа үлдээнэ, чиний мотоциклиор явъя” гэсэн учир бид хоёр миний мотоциклиор явж манай гэрээс 10 орчим киломерт зайд байх “Хоргил”-ын ус гэх худаг дээр ирсэн тэнд Б.М ын адуу, хонь, ямаа ус сахиад байж байсан Б.М  бид хоёр худгийн байшин руу орж моторыг асаах гэсэн болов ч асаагүй Б.М  “энэ муусайнууд мотор хэмхэлсэн байна, өөрсдийнх нь моторыг авч ирж хонио усалъя” гэсэн тэгээд бид хоёр миний мотоциклиор худгаас зүүн тийш байх Ч.Т  гэдэг айлын гэр лүү нь явж байтал өөдөөс мотоцикльд сундалсан хоёр хүн гарч ирсэн тэр хоёр хүнтэй зогсоод уулзахад Ч.Т  гуайн хүргэн Т.Д , мөн хамаатан нь болох Д.Ц  хоёр голдоо худгийн мотор тавьчихсан явж байсан тэр хоёрт Б.М  “та нар миний моторыг хэмхэлсэн байна, манай малчныг уруу татаж архи уусан” гэж хэлсэн тэр хоёр Б.М т “тийм зүйл байхгүй” гэсэн ингээд тэр гурав хоорондоо маргалдаж байгаад бүгдээрээ худаг дээр ирсэн Б.М  дахин тэр хоёрт “та нар мотор хэмхэлсэн, малчинг маань уруу татаж архи уулгасан, та нарыг би өнөөдөр биш маргааш буудаж ална” гэсэн Д.Ц  хариуд нь “ал ал би ч бас алалцана” гэсэн Б.М  мөн л “ална аа та хоёрыг” гэсэн ингээд маргалдаж байснаа Т.Д  мотоциклио асааж өөрийн мал руугаа явахдаа “чи бид хоёрыг ал ал гэхдээ дутуу албал хохь чинь шүү” гэж хэлчхээд яваад өгсөн Б.М  гэнэт миний мотоциклийг асааж унаад гэр лүүгээ яваад өгсөн, удалгүй Т.Д  буцаад худаг дээр ирсэн тэгээд “цаадах чинь яах гээд гэр лүүгээ явчих ваа, чи ер нь хонь хориод байж бай, бид хоёр хамтдаа байж байя” гэсэн би Т.Д ын мотоциклийг жолоодоод хонин дээр нь байж байгаад 20 орчим минутын дараа худаг дээр буцаж ирээд худгийн зүүн урд талд мотоциклио зогсоож буугаад худаг руу очиж явтал Б.М  худгийн хойноос замаар явсаар баруун урд талд нь мотоциклио зогсоогоод бууж худаг руу явж байгаа харагдсан би гартаа юм бариагүй л байна даа гээд хартал юу юугүй буу гаргаж ирээд худгийн зүүн талд зогсож байсан талийгаач Д.Ц ын өөдөөс шууд буудчихсан буу тас хийгээд Д.Ц  газар дээрээ унаад өгсөн, би ч сандраад “чи яаж байгаа юм бэ хүн алчихлаа шүү дээ” гээд талийгаачийг тэврээд авсан талийгаач юм хэлээгүй амнаас нь цус гараад байсан Б.М  талийгаачийг буудах үед Т.Д  худгийн урд талаар тойроод баруун тийш гүйсэн Б.М  араас нь явах зуураа буугаа дахин сумлаад Т.Д ын араас буудсан би талийгаачийг орхиод Б.М ын араас явж худгийн урд талд гараад иртэл Б.М  нэг гартаа буу нөгөө гартаа нэг сум барьчихсан өөдөөс ирсэн би гарт нь байсан сумыг нь булааж аваад худгаас баруун урагш нь шидсэн тэгээд мотоциклио асааж унаад Т.Д ын араас нь явсан Т.Д  худгаас баруун хойш бөөн дов сондуул дотор зогсож байсан би очиж Т.Д ыг сундлаад гэр лүү нь явсан замдаа Т.Д  “гар луу оносон байна, гар даагдахаа байчихлаа” гээд байсан ингээд би Анхаагийнх гэдэг айлд буулгаад гэрийн эзэн Анхаад болсон үйл явдлын талаар ярьж “цагдаа, түргэн дууд утсаар хэл өг” гэж хэлчхээд буцаад худаг руу явж байтал худгийн зүүн хойд талын овоон дээр хүн сууж байгаа харагдахаар нь яваад очтол Б.М  хажуудаа буугаа тавьчихсан хөлөө жийгээд сууж байсан аа надад “ за өнгөрлөө би хүн алчихлаа” гэсэн би мотоциклиосоо бууж очоод бууг нь аваад цааш нь овооны ар луу нууж тавиад буцаж Б.М  дээр ирэхэд Б.М  “утас байна уу би эхнэр, аав хоёртойгоо ярья” гэсэн тухайн үед надад утас байхгүй байсан тул би “надад утас байхгүй” гэсэн Б.М  “хоёулаа Баттулгынд очиж утсаар нь яръя” гэсэн би Б.М ыг сундаж явсаар худгаас баруун урд зүгт холгүй байх Баттулгынд очсон Б.М  О.Б ас утсыг нь гэрийн гадаа нь гуйж аваад тэндээс урагшаа явж сүлжээ барьдаг овоон дээрээс утсаар эхнэр лүүгээ “ би хүн алчихлаа” гэж ярьсан утасны цаанаас эмэгтэй хүн уйлаад байх шиг байсан дараа нь аав руугаа залгаж мөн л “хүн алчихлаа” гэж хэлсэн ингээд байж байтал О.Б  бид хоёрын араас овоон дээр гарч ирээд Б.М ын ярихыг нь сонсоод надаас “үнэн юм уу” гэж асуусан би “үнэн” гэж хэлсэн О.Б  Б.М т хандаж “чи арай ч дээ” гэсэн Б.М  О.Б д юм хэлээгүй утсыг нь өгчхөөд надтай сундлаад худаг дээр ирсэн бид хоёр худгийн зүүн талд анх газар унасан чигээрээ байсан талийгаач Д.Ц ыг очиж үзэхэд нас барсан байсан тэнд хэсэг хугацаанд байж байгаад Б.М  “хоёулаа танайд очиж би машинаа авъя” гэсэн учир бид хоёр мотоциклиор явсаар манай гэрт ирсэн Б.М  гэрийн гаднаас машинаа жолоодоод яваад өгсөн би гэртээ орж болсон үйл явдлын талаар эхнэртээ хэлчхээд дүүгээ сундлаад худаг дээр иртэл цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан ба Б.М ыг хаан байгаа талаар цагдаа надаас асуусан би “сая манай гаднаас машинаа унаад явчихсан” гэж хэлсэн ба цагдаагийн машинд сууж Б.М ыг хайгаад явж байтал манай гэрийн зүүн урд талын овоон дээр машин нь харагдсан учир тийшээ очиход Б.М  машиныхаа гадна утсаар яриад зогсож байсныг цагдаа нар барьсан ингээд би буцаж худаг дээр ирээд цагдаа нарт болсон үйл явдлын талаар зааж, хэлж өгсөн ба буу байгаа газрыг мөн зааж өгсөн бас Б.М ын талийгаачийг буудсан газар, хонгио унасан газар, сум хаясан газрыг зааж өгсөн юм...Б.М  бага зэрэг халамцуу байсан нүд нь гялалзаад их сонин болчихсон байсан...Б.М  нь миний цагдаад зааж өгч хураалгасан оосоргүй калибр буюу тоз-8 маркийн буугаар талийгаач Д.Ц  болон Т.Д  нарыг буудсан...Талийгаач Д.Ц  худгийн гадна зүүн талд ертөнцийн зүгээр урагшаа хараад зогсож байхад Б.М  нь өөдөөс нь чиглүүлэн буудсан мөн Т.Д ыг худгаас баруун тийш гүйж байхад нь худгийн урд талд араас нь хөөж байгаад буудсан...Талийгаач Д.Ц ын өөдөөс нь Б.М  дөхөж очоод үг дуугүй нэг удаа буудсан талийгаач газар унасан Т.Д ын араас нэгээс хоёр удаа буудсан байх ер нь бол нэг буудахыг нь би сайн мэдэж байна дахин буудсан уу, үгүй юу мэдэхгүй тухайн үед их сандарсан байсан...Худгаас хойш 1 километр орчим зайд Б.М ыг гэр нь байдаг Б.М  гэрээсээ буу авч ирсэн ер нь Б.М т буу байдгийг би мэдэхгүй байна...Б.М  мотоциклиос буугаад талийгаачийн өөдөөс шууд очоод л буудчихсан буугаа цэнэглэж бэлтгээд ирсэн байсан байх...Би яг сайн мэдэхгүй байна их л түргэн зантай хүн шиг байдаг бусдаар бол гайгүй залуу байгаа юм...Би яг нарийн сайн мэдэхгүй байна ойроос л буудсан 4-5 метрийн зайнаас буудсан байх...” гэжээ. /1 дүгээр хх-60-62 /,

Гэрч Ц.Ц.Б ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Б.М  талийгаач Д.Ц ын буудахад би худгийн зүүн урд талаас нь ирээд дөнгөж мотоциклиосоо буугаад худгийн онгоц руу явж байгаад хартал Б.М  мотоциклиороо худгийн баруун талаар тойрч ирээд мотоциклиосоо бууж талийгаачийн өөдөөс явж байгаад хөөе гэхийн завдалгүй шууд буудсан, би багцаагаар 10 орчим метр зайтай байсан байх тэгнэ гэж бодоогүй байсан учир их сандарсан, хорих ямар ч боломж олдоогүй, буу дуугарч талийгаач газар унасан би ч “Б.М  аа чи хүн алчихлаа шүү дээ” гээд талийгаачийг тэврээд авсан Б.М  ч худгийн урд талаар тойрч худгаас баруун хойш чигтээ гүйсэн Т.Д ын араас 2 удаа буудсан би талийгаачийг орхиод Б.М ын араас очих үед Б.М  гартаа буугаа барьсан чигтээ миний өөдөөс ирж явсан би Б.М т дөхөж очоод гарт нь байсан нэг ширхэг сумыг авч хаячхаад Т.Д ын араас явсан Б.М  надад “чи Т.Д ыг аваад ир” гэж байсан би ч Т.Дын араас мотоциклиороо яваад цааш нь Анхаагийнд хүргэж өгсөн юм...Би Б.М тай олон удаа уулзаж байгаагүй, ганц нэг уулзахад зүгээр л яриа хөөрөөтэй залуу байдаг байсан, манайд хэрэг гарахаас өмнө нэг удаа хамт архи ууж байсан тэр үед элдэв зан гаргаж байгаагүй унтаад явж байсан...Т.Д  бол хөдөө тэр бүр байдаггүй байсан, Д.Ц  нь хүнтэй муудалцаж маргалдаад байдаггүй, эвээ амархан олдог, отор хийж очсон хүмүүстэй муудалцаж янз бүрийн ааш зан гаргаад байдаггүй хүн байсан юм...Би Б.М  буутай байсныг тэр өдөр л мэдсэн урд нь бол мэдээгүй...Б.М  нь талийгаач Д.Ц ыг нэг удаа Т.Дыг араас нь хоёр удаа нийт гурван удаа буудсан тэгээд өөрт нь нэг сум үлдсэн байсан...Б.М  гэрээсээ мотоциклиор ирээд шууд буудсан буугаа сумлаж байгаа нь харагдаагүй тэгэхээр гэрээсээ ирэхдээ буугаа цэнэглээд ирсэн байсан байх...” гэжээ. /1 дүгээр хх-63-64/,

Шүүгдэгч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 04 сарын 26-ны орой 18 цагийн үед би Ханбогд сумаас өөрийн эзэмшлийн 12-49 ӨМА улсын дугаартай пробокс маркийн автомашиныг унаад Цогтцэций сумын төвөөс зүүн урагшаа 70 км-т байх Оргилын шарга овоо гэх газар байх мал руугаа явсан юм. Би мал дээрээ тухайн өдрийн 21 цагийн үед гэртээ ирээд тэндээсээ саахалт айл болох Ц.Б ын гэрт очиж 5 шил лаазтай 0.5 литрийн сэнгүр нэртэй пиво 0.75 литрийн ерөөл архи нэгийг уугаад тэндээ шөнийг 01 цагийн үед амарсан. Би Ц.Б ын хоночхоод 2018 оны 04 сарын 27-ны өглөө 09 цагийн үед босоод Ц.Б ын хамт малаа услахаар худаг дээр очих үед Ба гэж дууддаг тухайн нутгийн малчин залуу, Б  гэдэг түүний хүргэн хоёр малаа услах гээд ирчихсэн байсан. Тэр үед худаг дээр тавьсан байсан миний мотор эвдэрсэн байхыг би хараад тэр хоёр хүнд мотор эвдэлсэн байсан гэж хэлэхэд Ба гэдэг хүн би яаж мэддэг юм гэсэн. Түүнээс болоод Ба бид хоёр маргалдсан. Маргаан болж байх үед Б  дундуур орж ирээд чаддаг юм бол бид хоёрыг зодоорой дутуу үлдээвэл чамайг эргүүлээд ална шүү гэсэн. Түүнээс болоод бид гурвын дунд маргаан болж би их уурласан. Би уурлаад Ц.Б ын мотоциклийг унаад худгаас зүүн хойно 200 метрт байх гэртээ очоод гэрийнхээ баруун талд хураалттай байсан хөнжил гудасны араас надад миний талийгч ах өгч үлдээсэн байсан калибр маркийн гол төмрийг нь тайрсан 3 ширхэг сумтай буугаа авч гартаа бариад унаж ирсэн мотоциклио унаад буцаж худаг дээр очоод Бад хандаж чи миний моторыг одоохон янзалж өг та нар гаднаас намайг ирсэн гэж их дээрэлхлээ байнга ингэж та нарт дээрэлхүүлэхгүй гэж хэлэхэд Ба худгийн араас уурлаж над руу дөхөхөөр нь би айлгаж дээгүүр нь буудах санаатай буугаа зүүн мөрний хажуу хэсгээр онилоод гохыг дарж буудахад Байн цээж мөр хэсэгт оноод Ба газар унасан. Тэр үед Б  зугтаагаад хойшоо гүйж байсан. Би тэрийг хараад Б гийн толгойн дээгүүр хараалж байгаад бас буудсан. Буудахад Б  тэр чигээрээ гүйгээд явсан. Тэр үед Ц.Б  ирээд миний бууг аваад намайг сундлаад зүүн талд байх овоон дээр гарч би өөрийн аав болох Г.Б  болон ах Б.Ө , эхнэр Д.Э  руу залгаж би хүн буудчихлаа гэж хэлсэн. Утсаар ярьчихаад буцаад худаг дээр ирэхэд Ба худгийн байшингийн зүүн талд амнаас цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд Ц.Б  намайг сундлаад өөрийнхөө гэрт намайг үлдээгээд явсан. Би Ц.Б ыг явсан хойгуур гэрийн гадна тавиатай байсан өөрийнхөө машиныг би унаад зүүн урагшаа 5 км-т байх сүлжээтэй овоон дээр гарч өөрийнхөө аав руу залгаж миний буудсан хүн босохгүй байна гэж яриад байж байтал цагдаа ирээд намайг авч явсан...Нэг нутагт мал маллаж байгаа малчид байгаа юм. Би Ханбогдоос энэ хоёр хүний байгаа газар отроор мал маллаж яваа юм. Би тухайн хүмүүсийн жинхэнэ нэрийг мэдэхгүй байна. Тухайн хүмүүстэй ямар нэгэн холбоо байхгүй...Тухайн галт зэвсэг миний талийгч ах 5 жилийн өмнө өгч байсан юм. Калибр гэдэг нэртэй, нэг амтай гол төмрийг нь тайрсан буу байсан. Миний нэр дээр ямар нэгэн бүртгэл байхгүй, албан ёсны бүртгэлтэй эсэхийг нь мэдэхгүй байна...Би гэртээ отроор явж байгаа болохоор ан амьтнаас малаа хамгаалах гэж гэртээ байлгаж байсан. Би малаа хараад гэртээ ганцаараа байдаг юм...Би тухайн үед 2 удаа гал нээсэн...Би тухайн үед архи гарчихсан бараг эрүүл байсан. Хэрэг болсноос хойш сандрахдаа 0.5 литрийн хугас шил ерөөл архи машинд байхаар нь уучихсан юм...Би Ба руу барагцаалвал 3 метр орчмоос буудсан. Базар луу нилээн зайнаас буюу 50-60 метр орчим зайтай байхад нь хараалж байгаад араас нь буудсан юм...” гэжээ. /1 дүгээр хх-66-67/,

            Гэрч Ч.Ч.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би Цогтцэций сумын Билгэх багийн нутаг “Гоёот” гэдэг газар хаваржиж байсан бөгөөд 2018 оны 04-р сарын 26-ны өдөр сумын төвд ирээд ажил амжаагүй учир хоноод 04-р сарын 27-ны өдөр сумын төвд гэртээ байж байтал 10 цагийн орчимд хөдөөнөөс манай саахалт айлын Анхаа гэж залуу миний утас руу залгаж “худаг дээр Д.Ц ыг Б.М  хүрч ирээд буудчихлаа түргэн яаралтай дууд, цагдаад хэл” гэж хэлсэн ингээд би Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдэгдээд цагдаа болон түргэний машиныг газарчлаад хэрэг болсон газарт очиход Д.Ц  худгийн зүүн хойд талд нүүр ам нь цус болсон байдалтай нас барсан байсан ойр хүн байгаагүй, бид нарыг очсоноос хойш нутгийн Ц.Б  гэж хүн мотоцикльтой ирээд хүргэн Т.Д ыг бас буудуулсан Анхаагийнд байгаа гэж хэлсэн мөн Б.М ыг машинаа жолоодоод явсан гэж хэлсэн би эмнэлгийн машинтай хамт Анхаагийнд очиход хүргэн Т.Д  баруун талын бугалагтаа буудуулсан шархтай байсныг эмч үзээд сумын төв рүү аваад явсан би ч гэртээ очсон юм...Б.М , Д.Ц , Т.Д  нарын хоорондоо ямар нэг өс хонзонгийн зүйл байгаагүй байх, ер нэгийгээ сайн танихгүй байх гэж бодож байна...Б.М  нь өнгөрсөн жил манай тэр хавиар малтайгаа очиж намаржаад буцсан ба хавар дахин ирсэн юм. Намар ирж байхдаа бол үг дуу цөөтэй мэнд устай гайгүй л залуу байх шиг байсан харин хавар ирэхдээ зан ааш нь эрс өөрчлөгдсөн, ирсэн өдрөө буюу 2018 оны 03-р сарын 06-ны өдөр малчин гэх Э г зодож толгойг нь хагалсан ба ална, хядна, буудна шүү гэх үг л амнаас нь гарч байсан. Түүнээс хойш хэрэг гарах хүртэл би Б.М ынд хоёр удаа очсон, Б.М  манайд мөн хоёр удаа л ирсэн байх гэрт нь очиход энгийн л яриа хөөрөөтэй байсан манайд очихдоо ч мөн адил зүгээр байсан, талийгаач Д.Ц  дүү маань бол хүнтэй муудалцаад байдаггүй даруухан мөрөөрөө хүн байсан Т.Д  бол сумын төв дээр голдуу байдаг хөдөө тэр бүр ирдэггүй Б.М тай бараг уулзаж байгаагүй байх, Т.Д ын хувьд бол хүнтэй муудалцаж ам мурийх хүн биш ээ...Намайг 2018 оны 03-р сард Б.М ын гэрт очиж явах үед хураасан хөнжил, гудасны хажууд хана түшүүлээд нэг калибр маркийн буу тавьсан байгаа харагдсан хэний буу болох талаар би асуугаагүй... Хэрэг гарахаас өмнө худаг дээр Б.М ын малчин Э тай таарахад “Э  та намайг сумын төв рүү аваад яваач би энд байх юм бол Б.М т алуулах юм шиг байна” гэж гуйсан учир Э г сумын төв рүү авч ирсэн ба Э  хамт ирэхдээ “Б.М  Ханбогд руу явсан удахгүй ирэх байх, танайхныг голомтоор нь хүйс тэмтэрнэ, буудна гэж ярьж байна лээ” гэж хэлж байсан учир би Б.М ыг санаатайгаар энэ хэргийг үйлдсэн Т.Д ыг мөн алахаар санаатай буудсан гэж үзэж байна...” гэжээ. /1 дүгээр хх-69-70/,

Гэрч Э.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манайх гэрээрээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг “Аман хар” гэх газарт хаваржиж байсан юм. 2018 оны 04-р сарын 27-ны өглөө 11 цагийн орчимд манай гэрт мотоцикльтой хоёр хүн ирсэн, тэр хоёр хүний нэг нь нутгийн Ц.Б  гэдэг малчин сундалж явсан нь Т.Д  гэдэг залуу байсан ба тэр хоёр надад “Д.Ц , Т.Д  нар хүнд буудуулчихсан Д.Ц  нь худаг дээр байгаа, сум руу утсаар ярьж түргэн дуудах хэрэгтэй байна” гэж хэлсэн ингээд би тэр хоёрыг гэртээ үлдээгээд манай гэрээс 2 орчим километр зайтай байх утасны сүлжээ барьдаг овоон дээр гарч Ч.Т  гуайн утас руу залгаж цагдаа, түргэнд хэлээрэй ийм юм болсон байна гэж Т.Д , Д.Ц  нарыг буудуулсан шархтай байгаа талаар хэлчхээд гэртээ буцаж ирсэн тэгээд Т.Д ын шархыг гаднаас нь харахад баруун гарын бугалга, булчиндаа шархтай бололтой цус гарч куртикны гадна тал нь баруун ханцуй хэсэгтээ улаан болсон байсан, утсаар ярьснаас хойш 2 цагийн дараа түргэний машин ирж Т.Д ыг сумын эмнэлэг рүү аваад явсан миний мэдэх зүйл гэвэл ийм байна... Т.Д намайг ирсэн хойно Б.М  нь Д.Ц  бид хоёрыг худаг дээр буудчихлаа гэж ярьж байсан... Т.Д ыг бол сайн танихгүй малчин Ч.Т ийн хүргэн гэдгийг нь мэднэ, Д.Ц той өнгөрсөн өвөл танилцсан талийгаач Д.Ц  нь хүнд тусархуу, даруу төлөв зантай нийтэч хүн байсан, би отор хийж энэ нутагт өнгөрсөн өвөл ирсэн юм, намайг ирснээс хойш бол хавчих, гадуурхсан зүйл гаргаагүй, хэн хэндээ тус дэм болоод л явцгааж байсан...” гэжээ. /1 дүгээр хх-72/,

Гэрч А.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.М  нь Батаагийнд өөрийн цагаан өнгийн пробокс маркийн машинтайгаа ганцаараа нэлээд халамцуухан ирсэн бөгөөд Б.М  нь “Ч.Т  манай малчныг аваад явчихсан юм шиг байна мал хуй яаж байгаа бол” гэх зэрэг юм ярьсан би бас тухайн үед халамцуу гэрт сууж байтал Б.М  гэнэт л босож ирээд зуухны хажууд байсан төмөр данхаар миний нүүр лүү нэг удаа цохиод авсан...Би яг юунаас болсныг мэдэхгүй, гэнэт л цохиод авсан өөрөөр бол цохиж зодоогүй...” гэжээ. /1 дүгээр хх-74/,

Гэрч О.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.М ыг утсаар ярих үед нь би Ц.Б аас Б.М ын би хүн алчихлаа гээд байгаа нь үнэн юм уу гэж асуусан Ц.Б  үнэн гэж хэлсэн...Б.М  нь миний утсаар эхлээд эхнэртэйгээ би хүн алчихлаа мал хуйгаа аваарай гээд малынхаа тоог хэлээд байх шиг байсан түүний дараа аав, ах хоёр луугаа залгаж мөн би хүн алчихлаа сэтгэлээ сайн бариарай, мал хуйг ирж аваарай гэх зэрэг зүйлийн талаар ярьсан...” гэжээ. /1 дүгээр хх-75-76/,

Гэрч Ө.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 04-р сарын 27-ны өглөө ажил дээр байж байтал “сумын төвөөс 75 километр зайд буудуулсан хүн байна” гэх дуудлага ирсний дагуу жолооч Энхтүвшин бага эмч Байгалмаа нарын хамт явсан бөгөөд уг газар нь сумын төвөөс зүүн урагш 75 километр зайд худаг дээр болсон байсан бөгөөд бид нарыг очиход худгийн байшингийн зүүн хойд талд 35-40 орчим насны эрэгтэй хүний цээжний зүүн, зүрхэн тус газартаа буудуулсан шархтай мөчид хөшсөн, нүүр ам нь цус болсон байдалтай нас барсан байсан, худгийн ойр орчимд хүн байгаагүй бид нарыг очсоноос хойш удалгүй Ц.Б  гэж хүн мотоцикльтой хүрч ирээд “талийгаачийг Б.М  гэж хүн буудсан, хаашаа явсныг мэдэхгүй” гэсэн ба дахин нэг хүн буудуулсан шархтай айлд байгаа талаар хэлсэн ингээд бид нар тэр хүнээр заалгаж аваад худгаас баруун хойд зүгт багцаагаар 10 орчим километр зайд байх Э.А ын гэдэг айлд очиход тус сумын харьяат Т.Д  гэх залуу баруун гарын бугалгадаа арагш, дээш чиглэлтэй сум орсон шархтай байсныг үзээд боолт хийж эмнэлэг дээр хүргэн ирээд сум орсон газарт зүсэлт хийж сумыг хайсан болов ч сум ойр байгаагүй учир аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү рентген, хяналтад үзүүлэхээр явуулсан юм...Т.Д  ярихдаа “Худаг дээр байж байтал Б.М  гэж хүн ирээд ална, хядна гэж байгаад ахыг эхлээд буудсан, би зугтаасан миний араас хоёроос гурван удаа буудсан” гэж ярьж байсан их айсан байдалтай байсан....” гэжээ. /1 дүгээр хх-78/,

Гэрч М.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Намайг 2017 оны 11-р сард анх над руу Б.М  гэх хүн залгаад манай хөдөө гэрт очоод малын пүнз янзлаад өгөөч гэж гуйсан юм тэгэхээр нь би зөвшөөрөөд хөдөө гэрт нь очсон юм. Тэгээд тэнд очоод хэд хоног хөдөө хамт байсан юм. Тэр үедээ хөдөө хийдэг бүх ажилд нь тус дэм болоод ажилласан. Тэр үед би гэртээ ирэн очин байж байгаад цагаан сарын өмнөхөн гэртээ харьж хоночоод ирье гэж хэлсэн чинь Б.М  дургүйцаад намайг хоёр хөлний тойг хэсэг рүү алхаар цохиж гэмтээсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод бие засах гээд бостол хоёр хөл гишгэж болохгүй хөндүүрлэсэн байсан. Тэгээд тэндээ 3 хоноод намайг сумын төвд байх гэрт Б.М  хүргэж өгсөн. Тэгээд Б.М  тухайн үед гэрийнхэндээ битгий хэлээрэй гэж хэлсэн. Би тэр үед хэнд ч хэлээгүй тас нуугаад үлдсэн. Би ээждээ мотоциклиос унаж гэмтсэн гэж хэлээд өнгөрсөн юм. Тэгээд би тэр цагаас хойш гэртээ 10 гаран хоног хэвтээд байж байхад Б.М  ирээд миний найз хөдөө хамт явъя гээд машинтай ирсэн тэгээд би хөдөө хамт дахиж яваад тэр үед надад өвлийн хүнсийг чинь өгнө, чамайг ажилд оруулж өгнө гэж хэлэхээр нь би итгээд хамт хөдөө явсан. Тэгээд хөдөө очиж малыг тууж оторт хамт яваад тэндээ хөдөө ажилд нь тусалж байсан. Тэгээд дахин намайг зодоод миний толгойг хагалж дахин гэмтэл учруулсан. Тэгээд янз бүрийн шалтаг хэлж дарамталдаг байсан. Тэгээд би 2018 оны 04-р сарын 25-ны өдөр саахалт айлын Ч.Т  гуайг Цогтцэций сумын төв явна гэхээр нь хамт явчихсан юм түүнээс хойш Б.М тай дахиж таараагүй...” гэжээ. /1 дүгээр хх-80/,

Гэрч Б.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 04-р сарын 28-ны өдөр Ханбогд сумын төвд гэртээ байж байтал мэдэхгүй дугаараас миний утас руу залгахаар нь автал Б.М  би хүн алчих шиг боллоо, гэж хэлсэн би юу болсон юм бэ, яасан юм бэ гэж асуухад Б.М  саахалтын хүмүүстэй усан дээр муудалцаад ийм хэрэг хийчихлээ” гэж хэлсэн өөр юм яриагүй утсаа салгасан...” гэжээ. /1 дүгээр хх-83/,

Гэрч Г.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Миний хүү Б.М  тэр өдрийн үдээс өмнө миний утас руу залгаад “ааваа та миний малыг аваарай хүү нь болохгүй хэрэг хийчихлээ” гэж ярихаар нь “би чи яагаад ингэж ярьж байгаа юм бэ” гэж асуухад хүү “саахалт айлын хүмүүс надыг дарамтлаад, бүүрлээд байхаар нь би хүн алчихлаа” гэж хэлсэн би ч олон юм асуугаагүй утсаа салгасан өөр зүйл яриагүй..” гэжээ. /1 дүгээр хх-85/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.М  нь хүнд тусархуу, үг дуу цөөтэй хүн байгаа юм, ахуй амьдрал боломжийн эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг, архи дарс уусан үедээ ямар зан ааш гаргадаг болохыг би мэдэхгүй, хүмүүсийн ярих нь архи уусан хойноо хүн түрүүлж өдөөд байдаггүй гэж ярьцгаадаг юм. Ер бол жаахан хор шартай хүн шиг байдаг. Ноднин намар Б.М тай уулзаж байхад Ч.Т ийнхтай ойр намаржиж байгаа гайгүй айл байгаа юм намайг гадуурхаад байдаггүй юм гэж ярьж байсан...” гэжээ. /1 дүгээр хх-89/,

Гэрч Н.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Талийгаач нь архи тэр бүр уугаад байдаггүй, төлөв томоотой, уурлаж, уцаарлаж байхыг нь би хараагүй, хүнтэй эвээ амархан олдог, муудалцаад байдаггүй хүн байсан юм...” гэжээ. /1 дүгээр хх-91/,

Гэрч Д.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Зан чанарын хувьд бол хүнтэй муудалцаад байдаггүй, архи согтууруулах ундааны зүйлийг тэр бүр уугаад байхгүй, хэр баргийн зүйлд уурлаж бухимдаад байдаггүй ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг, хоёр хүүдээ бүхнээ зориулдаг сайн эцэг, өрхийн тэргүүн юм..” гэжээ. /1 дүгээр хх-93/,

Гэрч Ц.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.М  нь Хилийн цэргийн 0168-р ангийн “Цагаан гэр”-ийн заставд алба хаасан, цэрэгт байхдаа их даруу, төлөв зантай зөрчил дутагдал гаргаад байдаггүй, ахлах байлдагч цолтой цэрэг байсан ер нь хувь хүний хувьд төлөв даруу зантай, хүнд тусархуу, архи дарс тэр бүр уудаггүй хүн байсан цэргээс ирснээс хойш уулзаад байдаггүй хааяа уулзаж мэнд устай явдаг юм..” гэжээ. /1 дүгээр хх-96/,

Гэрч Х.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.М  нь сурлагын хувьд дунд, сайн суралцдаг сахилга батын хувьд зөрчил дутагдал гаргаад байдаггүй, даруу, төлөв зантай хүүхэд байсан...” гэжээ. /1 дүгээр хх-98/,

Гэрч Э.З гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.М  нь ангийхантайгаа бол тоглож наадсан энгийн л нэг ааш зантай ямар нэгэн гаж ааш зан гаргаад байдаггүй хүн байсан. Б.М  нь сургуулиас гарсан ч гэсэн ангийнхаа хүүхдүүдтэй байнга холбоотой байдаг байсан ба ангиас зохион байгуулж буй хэн нэгний гачигдал, баярт үед нь идэвхтэй оролцдог байсан. Б.М  нь сургуулиас гараад хөдөө төрсөн эцэг, хойд эх болон дүү нартайгаа хамт амьдардаг байсан. Гэр бүл болсноосоо хойш эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Эхнэр нь сургууль цэцэрлэгийн хүүхэд хараад сумын төвд суудаг ба өөрөө хөдөө малаа малладаг байсан. Б.М  нь гэр бүлтэй болсноосоо хойш бол амьдралын төлөө шаргуу зүтгэж явсан бусадтай их олон нийт ч алиа хошин, инээж наргиж явдаг хүн байсан...Б.М  нь хөдөө ганцаараа голдуу байдаг байсан ба суманд ирэх болгондоо ангийхантайгаа утсаар ярьдаг байсан. Би Б.М ыг согтуу явж байна гэж дуулж байгаагүй. Согтуудаа ямар нэгэн байдлаар агсам согтуу тавьж, хүнтэй зодолдож цохилцоод явж байна гэж би огт дуулаагүй...” гэжээ. /1 дүгээр хх-100/,

Гэрч Ж.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.М  нь малчин айлын хүүхэд ба их даруухан хүүхэд байдаг байсан. Найз нөхөдтэйгээ бол их хөгжилтэй байдаг байсан. Сургуульд сууж байхдаа бол сурлагадаа сайн хүүхэд байдаг байсан. Сургуулиас гарснаасаа хойш анги хамт олноороо уулзсан ч бай, энэ тэнд таарсан ч гэсэн мэндтэй устай наргиан ч байдаг байсан. Ер нь их нийт ч хүн байгаа юм. Сумын төвд хааяа нэг таарахаар найз нь их яаруу явж байна, сая орж ирсэн одоо ингэс гээд буцах гээд гэж хэлээд явж байдаг байсан...Б.М  нь архи согтууруулах ундааны зүйлийг анги хамт олноороо салхинд гараад юм уу, нийлээд байж байхад бол ууж л байдаг. Бусдаар бол энэ тэнд архи уугаад согтуу явж байна гэж дуулаагүй. Архи уусан үедээ ямар нэгэн байдлаар агсам согтуу тавих зэргийн ямар нэгэн зан авир гаргаж байгаагүй, инээж наргиад л байж байдаг байсан...” гэжээ. /1 дүгээр хх-102/,

Шүүгдэгч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би Ханбогд сумын Гавилууд багийн малчин бөгөөд 2018 оны 03-р сарын 01-ний өдөр Цогтцэций сумын нутаг “Хоргил ус” гэдэг газарт отор хийж ирсэн юм. Тэнд малчин Э  гэж хүний хамт малаа малладаг байсан. 2018 оны 04-р сарын 23-ны өдөр Ханбогд сумын төв рүү очиж гэртээ байж байгаад 04-р сарын 26-ны орой хөдөө буцаж шөнө 21 цагийн үед хөдөө гэртээ ирэхэд малны хагас нь хотолсон хагас нь байхгүй байсан бас Э г саахал айлын Ч.Т  гэж хүн сумын төв рүү аваад явчихсан гэж өдөр нь утсаар хэлж байсан учир гэрт хүнгүй байсан ингээд би саахал айлын Ц.Б ынд очиж хоноод маргааш нь өглөө буюу 2018 оны 04-р сарын 27-ны өглөө 09-10 цагийн үед худаг дээр байсан малаа услахаар Ц.Б ын хамт мотоцикльд нь сундлаад очсон худаг дээр манай мал ирчихсэн байсан, би малаа услахаар мотороо асаах гэсэн болов ч мотор асахгүй байсан ингээд худаг руу гэрээсээ чигтээ мотоциклиор ирж явсан Ба буюу талийгаач Д.Ц , Т.Д  нар байсныг өөдөөс нь тосон очиж уулзаад “худгийн мотор хэмхэрсэн байна, хэн хэмхэлсэн юм бэ” гэж асуухад тэр хоёр мэдэхгүй гэсэн тэр хоёр мотоцикль дээр мотор авч явсан ба худаг дээр ирээд нөгөө мотороороо малаа услах гэсэн би “манай мал түрүүлж усан дээр ирсэн учир, би малаа услая, та нар малаа хорьж бай” гэсэн Ц.Б  тэндий малыг хорьж байгаад дийлээгүй худаг дээр байсан манай малтай нийлүүлчихсэн би талийгаач Д.Ц , Т.Д  хоёрт хандаж “та хоёр өчигдөр мал усалсан гэсэн аль мотороор нь усалсан юм бэ” гэж асуусан тэр хоёр “танай мотороор усалсан” гэсэн би хариуд нь “тэгээд яагаад энэ моторыг хэмхэлсэн юм бэ, түрүүнд нь шланкийг нь хэмхэлсэн байсан одоо моторыг нь хэмхэлчихлээ” гэж хэлснээс болоод тэр хоёртой маргалдсан талийгаач Ба буюу Д.Ц  нь “хэмхэлсэн байсан ч яадаг юм пизда минь, тэр Ч.Т аараа төлүүлээрэй” гэсэн бас тэр хоёр над руу “ална хядна” гэж дайрсан, өөдөөс давшилсан би “та хоёр нэг бол энд байгаа малыг хүний өөрийн гэхгүйгээр бүгдийг нь усалчих” гэхэд Ба “үгүй чи малаа ялга” гэсэн би “малаа ялгахгүй манай мал түрүүлж ирсэн, чи өөрөө малаа ялга” гэсэн чинь талийгаач Д.Ц  буюу Ба нь “үгүй чи намайг алж байж манай малыг ялгаарай” гэсэн хажуугаас нь Т.Д  нь “дутуу үлдээвэл бид хоёр чамайг ална шүү”, “чи гүйцээнэ шүү” гэж хоёроос гурван удаа хэлсэн ингээд би Ц.Б ын мотоциклийг асааж унаад гэртээ ирж гэрийн баруун талын хананы завсараар хийж орхисон буугаа авч худаг руу мотоциклиороо буцаж ирсэн энэ үед Т.Д  худгийн байшингийн хойд талд гартаа чулуу барьчихсан, талийгаач Д.Ц  нь худгийн зүүн хойт талд зогсож байсан би мотоциклио худгийн урд талд зогсоогоод буугаа гартаа барьсан чигтээ мотоциклиосоо буугаад “малаа ялга” гэж хэлээд талийгаач Д.Ц ын дээгүүр нь чиглүүлж бариад гохоо дарсан Д.Ц  эвхэрээд газар унасан энэ үед Т.Д  нөгөө газраасаа хөдлөөгүй зогсож байхаар нь би дээгүүр нь чиглүүлээд буудсан Т.Д  цаашаа худгаас хойшоо чигтээ зугтаасан би мотоциклийнхоо хажууд зогсож байтал Ц.Б  хүрч ирээд “чи хүн буудчихлаа шүү дээ” гэж хэлээд миний гарт байсан бууг авсан Ц.Б  бид хоёр талийгаач Д.Ц ыг худгийн зүүн талд хэвтсэн хэвээрээ байхаар нь очиж үзэхэд зүүн хөхний доогуур сум орсон мөр үлдсэн байсан би Ц.Б ыг “чи хурдан явж сүлжээтэй газраас эмнэлэг, цагдаа, ар гэрийнхэнд нь хэл, Т.Д ыг ч бас аваад яв” гэж хэлээд Ц.Б ыг мотоциклиор нь явуулчихаад худгийн зүүн талын овоо руу очиж овоон дээр гараад ганцаараа сууж байтал мотоцикльтой хүн ирсэн нь Ц.Б  байсан ба Ц.Б  “сум руу хэл өгчихөөд ирлээ” гэсэн би Ц.Б д хандаж “утас олж гэр лүүгээ ярьж хэлье” гээд мотоциклиор нь сундалж яваад нутгийн айл болох Баттулгын гэрт нь очиход О.Б  гэрийнхээ гадна байсан О.Б тай уулзаад “утсаар чинь нэг ярьчихаад өгье” гээд утсыг авч ойролцоох овоон дээр гарч аав руугаа утсаар ярьж “би энд хүнтэй муудалцаад дээгүүр нь буудсан чинь оночихсон байна” гэж хэлсэн өөр хүн лүү утсаар яриагүй утсыг нь буцааж өгчхөөд тэндээс Ц.Б ынд очиж машинаа аваад Ц.Б ын гэрээс урагш байх овоон дээр гарч эхнэртэйгээ утсаар ярьж байтал цагдаа нар ирж намайг барьж Цогтцэций сумын хэлтэс дээр хүргэж ирсэн...” гэжээ. /1 дүгээр хх-202-206/,

            2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Талийгаачид цээжний зүүн талд 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн сумны орсон үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол, баруун тосгуур, баруун уушгины дунд, доод дэлбэнг дайрч цээжний баруун талд 5, 6-р хавирганы завсраар гарсан хошуут сумны нэвтэрсэн шарх, цээж, үнхэлцэгийн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр тухайлбал сумны хошуугаар тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар марк төрлийн буу сумнаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй, Талийгаачид цээжний зүүн талд сумны орсон нэг шарх тогтоогдлоо. Цээжний зүүн талд 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн сумны орсон, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол, баруун тосгуур, баруун уушгины дунд, доод дэлбэнг дайрч цээжний баруун талд 5, 6-р хавирганы завсраар сумны гарсан шархтай байна. Зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Талийгаач нь галт зэвсгийн үйлчлэлээр дээрх гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэжээ. /1 дүгээр хх-105/,

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Д ын биед баруун бугалга орчмын буудагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өвчний түүхтэй танилцахад шархны хэмжээ бичигдээгүй байгаа тул энэ асуултанд хариулах боломжгүй байна. Т.Д ын биед сумны орсон нэг шарх тогтоогдлоо. Уг шарх нь зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /1 дүгээр хх-115/,

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/18 дугаартай шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтэнд: “...Яллагдагч Б.М  нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Яллагдагч Б.М  нь хэрэг хариуцах чадвартай. Яллагдагч Б.М  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэжээ. /1 дүгээр хх-137-138/,

2018 оны 05 дугаар  сарын 17-ны өдрийн 3323 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн биеийн тамирын хүрэм, хар хөндлөн судлуудтай хөх цэнхэр өнгийн футболконд үүссэн гэмтэл нь галт зэвсгийн сумны хошуунаас үүссэн байна. Дээрх гэмтэлүүд нь 5,6 мм-ийн сумны хошуунаас үүссэн байна.” гэжээ. /1 дүгээр хх-143-145/,

2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 3324 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн хүрэм, хар өнгийн футболконд үүссэн гэмтэл нь галт зэвсгийн сумны хошуунаас үүссэн байна. Дээрх гэмтэлүүд нь 5,6 мм-ийн сумны хошуунаас үүссэн байна.” гэжээ. /1 дүгээр хх-151-154/,

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4937 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн Б.М ын баруун зүүн гарын арчдаснаас дарь тортогны үлдэц элементүүд илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Т.Д ын өмсөж явсан гэх хар өнгийн фудволк болон амь хохирогч Д.Ц ын өмсөж явсан гэх хөх өнгийн хөндлөн судалтай фудволкноос дарь тортогны үлдэц илэрч байна. Илэрсэн дарь тортогны үлдэц элементүүд нь гол төмрийн 27671, замагны 137 дугаартай ТОЗ-8 маркийн галт зэвсгийн гол төмрөөс илэрсэн дарь тортогны үлдэц элементүүдийн найрлагатай тохирч байна. Амь хохирогч Д.Ц ын өмсөж явсан цахилгаан товчтой, хар өнгийн ноосон цамц, болон хохирогч Т.Д ын өмсөж явсан хүрэн өнгийн куртик зэргээс дарь тортогны үлдэц элементүүд илрэхгүй байна.” гэжээ. /1 дүгээр хх-159-160/,

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3295 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд /хуучнаар/ ЗХУ-д 1954 онд үйлдвэрлэсэн, сангийн анги 27671, замаг 137 гэсэн дугаартай, гар хийцийн онгоц модтой, гол төмрийг урд хэсгээс тайрсан, спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна. Дээрх шинжилгээнд ирүүлсэн буу нь буудлага үйлдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сумны хошуу нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн бууны 137 дугаартай замгаар буудагдсан байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сумны хошуу нь 5,6 мм-ийн сумны хошуу байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгиог дээрх 2 ширхэг сумны хошууны альных нь болохыг тогтоох боломжгүй. Хэргийн газраас олдсон гэх 1 ширхэг сум нь 5,6x15 мм-ийн спорт ангийн зориулалттай сум мөн байна. Энэ сум нь шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэнэ.” гэжээ. /1 дүгээр хх-165-168/,

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4941 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 27671, замагны 137 дугаартай ТОЗ-8 маркийн буугаар буудлага үйлдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 27671, замагны 137 дугаартай ТОЗ-8 маркийн буугаар гол төмрийг цэвэрлэснээс хойш 3 удаа буудлага үйлдсэн байна.” гэжээ. /1 дүгээр хх-169/,

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3342 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн Б.М ын гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.М ын гарын хээний дардас эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.М ын гарын хээний дардас урьд нь санд MN0000445, MN004400000039 дугаараар 2 удаа бүртгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн ТОЗ-8 маркийн галт зэвсэгнээс гарын мөр илрээгүй.” гэжээ. /1 дүгээр хх-175-178/,

Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-2/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1 дүгээр хх-6/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-7/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-8-10/,

Хэргийн газрын үзлэг, цогцосны үзлэг, задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-11-29/,

Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-30/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-31-32/,

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-43/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-44/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-45/,

Хохирогчоор тогтоох тухай тогтоол /1 дүгээр хх-51/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-52/,

Цогцос болон түүний өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-106-107/,

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5015 дугаартай химийн шинжилгээний хариу /1 дүгээр хх-109/,

Цогцосыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хх-110/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын өвчний түүх /5782 дугаартай/ /1 дүгээр хх-118-130/,

Яаралтай тусламжийн хуудас /1 дүгээр хх-131-132/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018.06.26-ны өдрийн 14 дугаартай захирамж /1 дүгээр хх-182/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018.05.27-ны өдрийн 09 дугаартай захирамж /1 дүгээр хх-187-188/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018.04.28-ны өдрийн 06 дугаартай захирамж /1 дүгээр хх-192/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018.07.28-ны өдрийн 19 дугаартай захирамж /2 дугаар хх-194/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018.08.28-ны өдрийн 23 дугаартай захирамж /2 дугаар хх-200/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018.09.28-ны өдрийн 27 дугаартай захирамж /2 дугаар хх-205/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018.10.26-ны өдрийн 314 дугаартай захирамж /2 дугаар хх-228/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019.01.11-ний өдрийн 03 дугаартай захирамж /3 дугаар хх-65/,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/09 дугаартай прокурорын эсэргүүцэл /2 дугаар хх-233-236/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дугаартай магадлал /3 дугаар хх-9-16/,

Яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 5/01 дугаартай прокурорын тогтоол /3 дугаар хх-31-32/,

Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2018.05.08-ны өдрийн 22/666  дугаартай галт зэвсгийн талаарх лавлагаа /1 дүгээр хх-235-236/,

Орчуулагч, хэлмэрчээр томилох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-238-239/,

Гэрч У.Тайбасарын мэдүүлэг /1 дүгээр хх-240-241/,

Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1 дүгээр хх-242/,

Гэрч А.Хуатын мэдүүлэг /2 дугаар хх-177/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /2 дугаар хх-178/,

Хохирол төлбөрийн талаарх баримтууд:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хх-9/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б гийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хх-10/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б гийн оршин суугаа хаягийн лавлагаа /2 дугаар хх-11/,

Талийгаач Д.Ц ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-12/,

Талийгаач Д.Ц ын гарын дардасны бланк /2 дугаар хх-13/,

Талийгаач Д.Ц ын иргэний үнэмлэхний хуулбар /2 дугаар хх-16/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б гийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд гаргасан гомдол /2 дугаар хх-17/,

Талийгаач Д.Ц ын нас барсан тухай гэрчилгээ /2 дугаар хх-18/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хх-19/,

Талийгаач Д.Ц ын оршуулгын зардлын баримт /2 дугаар хх-20-89/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэл “...оршуулгын зардалд 4670000 төгрөгийг нэхэмжилж байна.” /2 дугаар хх-90/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөрийн баримт /3 дугаар хх-38-39/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хх-91/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хх-92/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын нэхэмжилсэн зардлын баримт /2 дугаар хх-95-147/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын нэхэмжлэл “...ажлын хөлс болох 8050000 төгрөгийг Б.М аас авахыг хүсч байна.” гэжээ. /2 дугаар хх-148/,

Ямаа самнуулахаар Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д тай тохиролцсон гэх малчны тодорхойлолт /2 дугаар хх-149-151/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын нэхэмжлэл “...эмчилгээнд гарсан зардал 1335559 төгрөг гарсан. Хөдөлмөрийн чадвар алдсан. Эрүүл байхад хийсэн ажлын хөлсийг харьцуулсан 46 хоногийн ажлын хөлс болох 8050000 төгрөг нийт 9401559 төгрөгийг Б.М ын гэр бүлээс шүүх хурлаас өмнө хохирлын мөнгийг гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ. /2 дугаар хх-152/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөрийн баримт /3 дугаар хх-42-43/,

Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б д оршуулгын зардал болох 4761000 төгрөгийг төлсөн баримт /2 дугаар хх-157-159/,

Шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д т эмчилгээний зардал 1000000 төгрөг төлсөн баримт /2 дугаар хх-161/,

Шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д т эмчилгээний зардал 250000 төгрөг төлсөн баримт /2 дугаар хх-179/,

Шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д т эмчилгээний зардал 85000 төгрөг төлсөн баримт /2 дугаар хх-189/,

Хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-207/,

Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 1/511 дугаартай лавлагаа /1 дүгээр хх-208/,

Шүүгдэгч Б.М ын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-209/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-210/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хх-212-214/,

Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол /1 дүгээр хх-215-217/,

Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 0168 дугаар ангийн тодорхойлолт /1 дүгээр хх-220/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /1 дүгээр хх-222/,

Шүүгдэгч Б.М ын ерөнхий боловсролын сургуулийн хувийн хэргийн хуулбар /1 дүгээр хх-223-224/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хх-246/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хүлэг уяачдын холбооны тодорхойлолт /1 дүгээр хх-247/,

Шүүгдэгч Б.М ын 111000712 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэх /1 дүгээр хх-248/,

Шүүгдэгч Б.М ын гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-3/,

Шүүгдэгч Б.М ын банк болон түүний харилцагчийн лавлагаа /2 дугаар хх-5-8/,

Капитрон банкны тодорхойлолт /2 дугаар хх-162/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн засаг даргын тодорхойлолт /2 дугаар хх-164/,

Шүүгдэгч Б.М ын иргэний үнэмлэхний хуулбар /2 дугаар хх-163/,

Шүүгдэгч Б.М ын 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хх-171-172/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.М ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.  Шүүгдэгч Б.М ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Б.М  нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг Хоргил гэх газарт Д.Ц , Т.Д  нартай худгийн мотор эвдсэн, малчин уруу татаж архи уусан тухай ярианаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хохирогч Д.Ц ыг Тоз-8 загварын бага калибрийн винтов буугаар 1 удаа буудаж алсан, хохирогч Т.Д ыг мөн цаг хугацаанд 2 удаа буудаж алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Хүн бүр амьд явах үндсэн эрхтэй гэж заасан.

Шүүгдэгч Б.М  нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан.

Шүүгдэгч Б.М  нь талийгаач Д.Ц той таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас буудаж ална гэж гэр рүүгээ мотоциклиор очиж буу авч ирж буудаж байгаа үйлдлийг хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан хэдий ч буудах үйлдлээ хүсч үйлдэн, хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж эрүүгийн хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Б.М  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ыг тухайн цаг хугацаанд зугтаахад араас нь амь насыг хохироох зорилгоор 2 удаа буудсан үйлдлийг санаатай хийсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамааран бууны сум хохирогчийн амин тус газар нь оноогүйн улмаас амь нас хохироогүй байх тул хүнийг алахыг завдсан гэж үзнэ.

Уг гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.Д ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн “...Т.Д ын биед баруун бугалга орчмын буудагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өвчний түүхтэй танилцахад шархны хэмжээ бичигдээгүй байгаа тул энэ асуултанд хариулах боломжгүй байна. Т.Д ын биед сумны орсон нэг шарх тогтоогдлоо. Уг шарх нь зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр /1 дүгээр хх-115/,

Талийгаач Д.Ц  нь галт зэвсгийн үйлчлэлээр, цээжний хөндий рүү нэвтэрсэн сум эд эрхтнийг гэмтээсний улмаас нас барсан нь  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн “...Талийгаачид цээжний зүүн талд 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн сумны орсон үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол, баруун тосгуур, баруун уушгины дунд, доод дэлбэнг дайрч цээжний баруун талд 5, 6-р хавирганы завсраар гарсан хошуут сумны нэвтэрсэн шарх, цээж, үнхэлцэгийн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр тухайлбал сумны хошуугаар тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь галт зэвсгийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар марк төрлийн буу сумнаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй, Талийгаачид цээжний зүүн талд сумны орсон нэг шарх тогтоогдлоо. Цээжний зүүн талд 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн сумны орсон, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол, баруун тосгуур, баруун уушгины дунд, доод дэлбэнг дайрч цээжний баруун талд 5, 6-р хавирганы завсраар сумны гарсан шархтай байна. Зүүнээс баруун тийш чиглэлтэй байна. Талийгаач нь галт зэвсгийн үйлчлэлээр дээрх гэмтлүүдийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлтээр /1 дүгээр хх-105/  тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсэг нь спорт ангийн зориулалт бүхий Тоз-8 загварын бага калибрийн винтов буу болох нь  2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3295 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд /хуучнаар/ ЗХУ-д 1954 онд үйлдвэрлэсэн, сангийн анги 27671, замаг 137 гэсэн дугаартай, гар хийцийн онгоц модтой, гол төмрийг урд хэсгээс тайрсан, спорт-ангийн зориулалттай ТОЗ-8 загварын бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна. Дээрх шинжилгээнд ирүүлсэн буу нь буудлага үйлдэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сумны хошуу нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн бууны 137 дугаартай замгаар буудагдсан байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сумны хошуу нь 5,6 мм-ийн сумны хошуу байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгиог дээрх 2 ширхэг сумны хошууны альных нь болохыг тогтоох боломжгүй. Хэргийн газраас олдсон гэх 1 ширхэг сум нь 5,6x15 мм-ийн спорт ангийн зориулалттай сум мөн байна. Энэ сум нь шинжилгээнд ирүүлсэн буугаар буудлага үйлдэнэ.” гэсэн дүгнэлтээр  /1 дүгээр хх-165-168/ тогтоогдох ба шүүгдэгч нь уг буугаар 3 удаагийн буудлага үйлдсэн нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4941 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 27671, замагны 137 дугаартай ТОЗ-8 маркийн буугаар буудлага үйлдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 27671, замагны 137 дугаартай ТОЗ-8 маркийн буугаар гол төмрийг цэвэрлэснээс хойш 3 удаа буудлага үйлдсэн байна.” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-169/ болон хохирогч Т.Д ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...талийгаачийг буудсан...миний араас 2 удаа буудсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Ц.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.М  талийгаачийг шууд буудсан...би ч “Б.М  аа чи хүн алчихлаа шүү дээ” гээд талийгаачийг тэврээд авсан Б.М  ч худгийн урд талаар тойрч худгаас баруун хойш чигтээ гүйж байсан Т.Д ын араас 2 удаа буудсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд 2 хүний амьд явах эрх, эрх чөлөөнд галт зэвсэг хэрэглэн халдаж хүнийг санаатай алах, алахыг завдсан шүүгдэгч Б.М ын гэмт үйлдлийг тус тусад нь зүйлчилж, үйлдэл тус бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дүгнэж үзвэл:

Шүүгдэгч Б.М  нь 1986 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, цэргийн алба хаасан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хурдан морь уяж сойдог тэргүүний малчин, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-207-211/ болон Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор, мөн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны 64 дугаартай шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар,

Шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/18 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн гэрч А.Э  /хх-1-74/, гэрч М.Э  /1-80/, гэрч Г.Б  /хх-1-85/, гэрч Ц.Б /хх-1-89/, гэрч Н.Х  /хх-1-91/, гэрч Д.Э  /хх-1-93/, гэрч Ц.О  /хх-1-96/, гэрч Х.О  /хх-1-98/, гэрч Э.З  /хх-1-100/, гэрч Ж.Б  /хх-1-102/ нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, зан төрхийн хувьд уур, омоггүй хүн гэж үзэх боломжгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд М.Э  шүүгдэгч Б.М ын хувийн байдлын талаар гэрчээр мэдүүлэхдээ “...би Б.М тай нэг нутаг, хамт цэргийн алба хаасан. Б.М  миний хоёр хөлний тойг хэсэг рүү алхаар цохьсон...намайг зодоод толгой хагалж байсан...хөдөө байсан болоод тухайн үед эмнэлгийн байгууллагад үзүүлж чадаагүй, би одоо биедээ зохих эмчилгээ хийлгэмээр байна. Мал малласан цалин хөлс болон эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Одоогийн байдлаар тодорхой нотлох баримт байхгүй эмнэлгийн байгууллагаар явж үзүүлэх шаардлагатай байна...” гэж мэдүүлсэн /хх-80-81/ боловч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 5/69 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэснийг /хх-2-178/ дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б.М ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн болно.

Галт зэвсэг буюу Тоз-8 загварын бага калибрийн винтов бууг хэрэглэж 1 хүний амь насыг хохироосон, 1 хүний амь насыг хохироохыг завдсан байх боловч “галт зэвсэг хэрэглэсэн” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлд ороогүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алахыг завдсан, хүнийг алсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.М т  хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээ буюу 15 жилийн гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хүнийг санаатай алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар буюу тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээгээр тогтоон шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Улсын яллагч шүүгдэгч Б.М т нийт 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан боловч шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирохгүй байна гэж үзэн 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргахгүй, харин эрүүгийн хариуцлагыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасан боловч хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн.

Хохирогч талын өмгөөлөгчийн зүгээс хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөллийн хөлс /1.500.000/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын олох ёстой байсан орлого /8.050.000/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүх хохирол төлбөрийн тухайд доорхи байдлаар шийдвэрлэсэн.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.М аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б  оршуулгын зардалд 4.761.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д  эмчилгээний зардалд 1.335.559 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөг, ямаа самнаж олох ёстой байсан орлогод 8.050.000 төгрөгийг  тус тус нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Б.М  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч  Д.Б д оршуулгын зардалд 4.761.000 төгрөгийг /2 дугаар хх-157, 158, 159/, Т.Д т эмчилгээний зардалд 1.335.000 төгрөгийг /2 дугаар хх-161, 179, 189/ тус тус төлж барагдуулсан болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч, хохирогч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч нарын дээрх зардлын мөнгийг хүлээн авсан талаарх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан тул өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны гэрээ, өмгөөлөгчид хөлс төлсөн тухай баримтуудыг үнэлж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын ямаа самнаж олох ёстой байсан орлого 8.050.000 төгрөгийг шүүгдэгч Б.М аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан Э.А , Ч.Ч.Т , А.Б нарын тодорхойлолтоос үзэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д  нь тухайн цаг хугацаанд ямаа самнах зорилгоор орон нутагт очсон байх бөгөөд хэдэн айлын ямааг ямар цаг хугацаанд хэдэн төгрөгөөр самнах талаар гэрээ, хэлцэл хийсэн эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөхөөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.М ын 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс цагдан хоригдсон 299  /хоёр зуун ерэн ес/ хоногийг эдлэх ялаас хасч шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн спорт ангийн зориулалт бүхий Тоз-8 загварын винтов буу нь Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу гэрчилгээ байхгүй, У.Тайбасар гэх хүнээс гарал, үүсэлтэй болох нь гэрч У.Т-ын “...Надад Тоз-8 загварын 27671 гол төмрийн дугаартай буу байсан. 2005 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр миний төрсөн дүү болох Мельс өөрөө өөрийгөө буудаж амиа хороосон. Уг асуудлыг аймгийн цагдаагийн газраас ирж шалгасан, мөрдөн байцаагч уг бууг хурааж аваад өгөөгүй, би ч гэсэн асуугаагүй юм. Тухайн мөрдөн байцаагчийн нэрийг би санахгүй байна. Уг бууг би өөрийн аав болох У гаас авсан юм. Бууны гэрчилгээ байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-2-175/, гэрч А.Хуатын “...би 2002 оноос 2005 он хүртэл Дэлүүн сумын хэсгийн төлөөлөгч байсан юм...намайг дэлүүн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхад У гэх хүний хүүхэд нь өөрөө өөрийгөө буугаар буудаж амиа хорлосон гэх дуудлаганд очиж хэргийн газрын хамгаалалт авч ажилласан. Аймгийн төвөөс мөрдөн байцаагч Бауыржанаар ахлуулсан жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийг шалгаж бууг эд мөрийн баримтаар хурааж шинжилгээ хийлгүүлнэ гээд авч явсан. Тухайн бууг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар би мэдэхгүй юм. Тухайн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч Бауыржан нь олон жилийн өмнө өвчний улмаас нас барсан...” гэсэн мэдүүлэг /хх-2-177/-ээр тогтоогдсон болохыг дурдаж,Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус бууг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Цаашид ашиглах боломжгүй сумны хошуу хонгио, арчдас, судалтай фудволк, хар өнгийн ноосон цамц, хүрэн өнгийн хүрэм, хар өнгийн  фудволк, арчдас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,

Мөн хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэнCD нэг ширхэгийг тус хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг хаалттай хийх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй явуулсан болно.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон галба овгийн Б.М ыг хүнийг алахыг завдсан, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн  шүүгдэгч Б.М ын нийт эдлэх ялыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М т оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.М ын цагдан хоригдсон 299 /хоёр зуун ерэн ес/ хоногийг эдлэх ялаас хасч тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.М  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б д оршуулгын хохирол төлбөрт 4.761.000 /дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын эмчилгээний хохирол төлбөрт 1.335.000 /нэг сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д ын олох ёстой байсан орлого 8.050.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сумны хошуу, хонгио, арчдас, судалтай фудволк, хар өнгийн ноосон цамц, хүрэн өнгийн хүрэм, хар өнгийн фудволк, арчдас зэргийг устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Спорт ангийн зориулалт бүхий Тоз-8 загварын винтов бууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг тус хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.М  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ДЭЛГЭРМАА

                        ШҮҮГЧИД                                                З.ТӨМӨРХҮҮ         

                                                                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ