Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 310

 

 

Иргэний хэрэг үүсгэх тухай

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

 

Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2-р баг Засаг даргын Тамгын газрын байранд байрлах Дэлгэрэх СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн 2-48 айлын орон сууцны 3 тоотод оршин суух Ж.Батбаярт холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 102 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5-р сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дэлгэрэх СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаалаахүү овогтой Батбаяр нь Дэлгэрэх СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2015 ны 12-р сарын 1-ний өдрийн тогтоолын 5-р заалт, Монгол улсын Иргэний хуулийн 147-р зүйлийн 1-р заалт, 148 дугаар зүйлийн 3-р заалт, 2003 оны 6-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж Дэлгэрэх СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн завсар үйлчилгээний зардал болох сарын 6 000 төгрөгийн хураамжийг 2015 оны 12 сар төлөөгүйгээс 72 000 төгрөг, 2016 ны 5 сар төлөөгүйгээс 30 000 төгрөг хуримтлагдан нийт 102 000 төгрөгийн өртэй байна. Иймд Ж.Батбаяраас 102 000 төгрөгийг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дэлгэрэх СӨХ нь хариуцагч Ж.Батбаярт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 102 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дэлгэрэх СӨХ-ны нэхэмжлэлтэй Ж.Батбаярт холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 102 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй.

 

2. Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчдын эрх, үүргийг танилцуулсугай.

 

3. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ