Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2023/01995

 

 

 

 

 

 

 

 

    2023           11            15                                        210/МА2023/01995

 

 

Т ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02691 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК -ийн хариуцагч А ХХК нарт -иудад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 40,145,530,153 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцаа хөрөнгөнүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, О.Б, Ч.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Т ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр А ХХК -тай 0 тоот зээлийн гэрээ байгуулж, 30,000,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн зориулалтаар олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банкнаас зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дуусгавар болсон боловч гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байна. А ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 26,284,792,597,62 төгрөг, хүүнд 12,969,868,592.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 890,868,963.03 төгрөг, нийт 40,145,530,153.53 төгрөг төлөх үүрэгтэй байна. А ХХК болон Х.Б нар нь дээрх 341801629938 зээлийн гэрээний үүргийг зээлдэгч А ХХК К биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний үүргийг хамтран хариуцахаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 0 тоот батлан даалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Иймд А ХХК , А ХХК болон Х.Б нараас 40,145,530,153.53 төгрөгийг гаргуулж, дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Т ХХК К-аас 30,000,000,000 төгрөгийг экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн зориулалтаар сарын 0.75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй зээлсэн. Ингээд манай компани зээлийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа зарцуулан хэрэгжүүлж ажиллан зээл, зээлийн хүүг зохих журмын дагуу төлж явсан. Гэтэл биднээс үл шалтгаалах хүчин зүйлсийн улмаас манай компанийн хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа саатаж, улмаар ковид-19 цар тахал гарч, хил хаагдаж, бидний хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа зогсонги байдалд орж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дээрх нөхцөлийн улмаас бид зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд Иргэний хуульд заасан журмын дагуу манай компани зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3. Хариуцагч А ХХК , Х.Б , Т.Ц нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 26,284,792,597 төгрөг, зээлийн хүүнд 12,969,868,592 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 890,868,963 төгрөг, нийт 40,145,530,153 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 30,616,891,948 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй бусад барьцаа хөрөнгөөр гүйцэтгэхийг зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 9,528,710,205 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал, зээлийн гэрээний шимтгэл гэж суутгасан 300,000,000 төгрөг болон түүний хүүд хамаарах 135,000,000 төгрөг, нийт 435,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дуусаж шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойших 9,093,710,205 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулах тохиолдолд гагцхүү тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүг төлөх үүрэгтэй талаар тус тус зохицуулсан. Гэтэл хариуцагч нь тус зээлийн мөнгөн хөрөнгийн 1 хувь болох 300,000,000 төгрөгийг шимтгэл гэх нэрийдлээр суутган авч, зээлдэгчид тухайн хөрөнгийг бодитоор ашиглах боломж олгоогүй байж ашиглаагүй зээл, түүнд хамаарах хүү, төлөх нөхцөл байдал үүсэж байх уг мөнгөн хэсгийг зөвшөөрөхгүй бөгөөд олгогдоогүй зээл хүүг төлөх үндэслэлгүй. Дээрх гэрээний хэрэгжилтийн явцад эрх бүхий байгууллагаас манай экспортын бүтээгдэхүүнд хориг тавьж, улмаар 2019 оны сүүл үеэс ковид-19 цар тахал дэлхий дахинаа тархаж, 2020 оны 02 дугаар сараас хилийн боомтыг хаах, хөл хорио тогтоох зэргээр үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон нь нийтэд илэрхий үйл баримт мөн гэж үзэж байна. Тодруулбал, бүх нийтийг хамарсан шийдвэрийн улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа хэтэрсэн хэдий ч тухайн шийдвэр гарах болсон шалтгаан нь манай компанийн гэм буруугаас болоогүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх нэг үндэслэл болох тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 9,093,710,205 төлөх үндэслэл байхгүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гаргаж өгөх баримт болон гаргасан хүсэлттэйгээр шүүх удаа дараа хойшилж байсан, энэ хурал хойшилсон нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа биш тул уг хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Энэхүү зээлийн төлбөр гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагууд нь ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй хоорондоо зөрчилтэй гэж үзэж байна. Батлан даалт гэдэг нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасны дагуу батлан даалтын гэрээ байгуулах замаар үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв тэрээр үүргээ гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө төлбөрийг хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно. Мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээдэг. Харин үүрэг гүйцэтгэгч нь үүргийг цаг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй болсны улмаас шаардлага хангуулах боломжийг алдах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрсдэлийг үүргийн харилцаанд оролцож байгаа этгээд нь батлан даагчийн хувиар биш, хамтран үүрэг гүйцэтгэгчийн байр суурьтай болно. хамтран үүрэг гүйцэтгэгч болон батлан даагч нь ялгаатай учраас хууль тогтоогч Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчийн тухай ойлголт, түүний эрх, үүрэг, хүлээх хариуцлагын хэмжээг зохицуулсан бол хуулийн 458-465 дугаар зүйлд батлан даалтын гэрээ, батлан даалтын гэрээний хэлбэр, батлан даагчийн хариуцлага, эрх үүрэг, батлан даалтын гэрээг дуусгавар болгох, татгалзах үндэслэлүүдийг тус тусдаа тогтоож өгсөн байна. Иймд Х.Б болонА ХХК-аас зээлийн төлбөр гаргуулж шийдвэрлэх үндэслэлгүй гэжээ.

4. Хариуцагч Х ХХК , А ХХК К-иудын тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн зүгээс тус нэхэмжлэлийн шаардлагын өөрт хамаарах хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

5. Хариуцагч А ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлд дурдаж байгаа 0 тоот зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь А ХХК биш бөгөөд зээлийн гэрээнд батлан даагчийн зүгээс оролцсон болно гэжээ.

6. Хариуцагч Х ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Т ХХК -д холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/19-79 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Т ХХК болон А ХХК -иудын хооронд үүссэн зээлийн харилцаанд зээлийн барьцаа хөрөнгө нэмэгдүүлэх болсон шалтгаан нөхцөл нь Төрийн банкны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 4/4382 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичгээр Т ХХК К нь "... Монгол банкнаас өгсөн үүрэг даалгавар, Төрийн банкны хөрөнгийн үнэлгээний журмын дагуу танай компанийн зээлийн барьцаа хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийсэн бөгөөд нийт үнэлгээ 27,964,000,000 төгрөг гарсан байна. ... даруй 5,683,528,974 төгрөгийн барьцаа хөрөнгийн дутагдалтай" тул барьцаа хөрөнгө байршуулах шаардлагатай гэсэн байр сууринд үндэслэсэн байдаг. Зээлийн харилцааны явцад Т ХХК нь барьцаа хөрөнгүүдийг ямар арга, аргачлалаар үнэлсэн нь тодорхойгүй, цаашлаад банк дотооддоо мөрддөг хөрөнгийн үнэлгээ хийх журмын дагуу барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн нь ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэж байгаа буюу хөрөнгийн үнэлгээ хийж болохгүй нөхцөлд хамаарч байна. Түүнчлэн хөрөнгийн мэргэшсэн үнэлгээг ямар үнэлгээчин хийсэн талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд банкны зээл, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болон эргэн төлөлтийн үйл ажиллагаанд оролцдоггүй, үнэлэх хөрөнгөд хувийн ашиг сонирхолгүй байх шаардлага хангасан эсэхийг бидэнд албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нийт 88,961,319.255 төгрөгийн барьцаа хөрөнгүүдийг байршуулсан атлаа 2 жилийн дотор үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ 2, 3 дахин буурсан үзүүлэлттэй гарч байгаа нь ойлгомжгүй байхын зэрэгцээ бодит бус хөрөнгийн үнэлгээг үндэслэн барьцааны гэрээ байгуулахыг шаардсан, барьцаалсан нь хуульд нийцээгүй, шударга ёсонд үл нийцсэн гэж үзэж байна. Иймд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/19-79 тоот Т ХХК -тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг гэрээнд заасан манай барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч А ХХК К-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч А ХХК К нь нэхэмжлэгч Т ХХК -д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд А ХХК К нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Алтай групп" ХХК болон Т ХХК -иудын хооронд байгуулагдсан 0 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Уг зээлийн гэрээний дагуу А ХХК нь экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн зориулалтаар 30,000,000,000 төгрөгийн зээл авсан ба манай компанитай барьцааны гэрээ байгуулахаас өмнө дараах хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд: 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ 25,487,368,748 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ 6,526,409,037.43 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ 19,484,677.300 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 504,561,150 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 27,906,700.000 төгрөг, нийг 28,41 1,231,150 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн барьцааны гэрээ 27,906,700,000 төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 29,999,883,025 төгрөг, хүүгийн төлбөр 51,780,620 төгрөг, нийт 30,051,663,645 төгрөг төлөх ёстой байсан боловч нийт 88,351,193,612 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус барьцаалсан. Хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн зорилгоор барьцааны гэрээ байгуулдаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад өмнө барьцаалсан хөрөнгүүд нь үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангалттай хангах боломжтой байхад үндэслэлгүйгээр дахин хөрөнгө барьцаалахыг шаардаж, давуу байдлаа ашиглан барьцааны гэрээг дахин байгуулсан нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Барьцааг нэмэгдүүлэх асуудлыг Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-90 дугаар тушаалаар барьцааг дахин баталгаажуулах тухай гэх өгсөн чиглэлийн дагуу барьцаа хөрөнгүүдийг нэмсэн байдаг бөгөөд үүнээс өмнө А ХХК -ийн холбоотойгоор хөрөнгө барьцаалахыг даалгах, барьцааг баталгаажуулах тухай шийдвэр, тушаал гараагүй буюу ийнхүү үндэслэлгүйгээр их хэмжээний хөрөнгийг нэмж барьцаалах ямар ч үндэслэл байгаагүй юм. Аливаа хэлцэл нь хүсэл зоригоос гадуур, нэг талын давуу байдал хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Т ХХК -тай байгуулсан Барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг гэрээнд заасан манай барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Т ХХК болон А ХХК -иудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 0 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Сөүл гудамж, 10/1 барилгын тоот оффис, үйлчилгээний зориулалттай талбайг барьцаалуулсан байсан. Гэтэл тухайн барьцаа хөрөнгийг Б.Баялагмаа гэх хүнд худалдан борлуулсан тул барьцаанаас чөлөөлж, түүний оронд бие даасан шаардлагад дурдсан Сүхбаатар дүүргийн 1 -р хороо, Чингисийн өргөн чөлөө-8, Алтай групп ХХК-ийн төв байр тоот хөрөнгүүдийг г барьцаалуулах саналыг тавьсан. Банк нь хүсэлтийн дагуу тоот хөрөнгийг чөлөөлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 12/17-94 тоот барьцааны гэрээ байгуулж тоот хөрөнгүүдийг г барьцаалсан. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан 0 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан нийт 9 удаагийн барьцааны гэрээ, барьцааны нэмэлт гэрээгээр барьцуулсан хөрөнгүүд нь зөвхөн тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй бөгөөд зарим хөрөнгө нь өөр банк болон Төрийн банкны бусад зээлийн барьцаанд давхар барьцаалагдсан байсан. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээр зөвхөн үндсэн үүрэг буюу зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангадаггүй бөгөөд нэмэгдүүлсэн хүү, барьцааны зүйлийг худалдахад гарсан зардал, хохирол, шүүхийн зардал, тэмдэгтийн хураамж зэргийг барьцаагаар хангагдах шаардлагад хамааруулдаг тул барьцаа хөрөнгийн үнэлгээг үндсэн зээлийн хэмжээтэй шууд харьцуулан дүгнэх боломжгүй. Барьцааны зүйлийн үнэ цэнэ нь зах зээлийн болон зах зээлийн бус шалтгаанаар үнэ цэнэ нь тогтмол хувьсдаг, хөрөнгийн ашиглалттай холбоотойгоор үнэлгээ нь буурдаг, зах зээлийн ханшийн хэлбэлзэлд байнга өртдөг. Мөн зарим төрлийн барьцаа нь тодорхой үнэлгээтэй боловч барьцааны шаардлагыг хангах боломжгүй байдаг. Иймд үндсэн зээлийн хэмжээ болон барьцаа хөрөнгийн үнэлгээг механикаар харьцуулах боломжгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид зээл болон барьцаа хөрөнгийн үнэлгээ тэнцүү байх шаардлага тусгагдаагүй, Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу барьцааны гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Мөн банк нь гэрээ байгуулснаас хойш харилцагчийн хүсэлтийн дагуу барьцаа хөрөнгүүдийг удаа дараа чөлөөлсөн. Зарим хөрөнгүүдийн хувьд шийдвэр гүйцэтгэлийн журмаар битүүмжилсэн гэжээ.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК -аас 33,856,016,952.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК -д олгож, нэхэмжлэлээс 6,289,513,200.63 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК , Х.Б нарт холбогдох зээлийн төлбөрт 40,145,530,153.53 төгрөг гаргуулах тухай Т ХХК -ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.3, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хороолол /13311/ Хүннү гудамж 114-р байр, 0 тоот хаягт байршилтай, 33,6 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хороолол /13311/ Хүннү гудамж 114-р байр, 0 тоот хаягт байршилтай, 37,1 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хороолол /13311/ Хүннү гудамж 114-р байр,  тоот хаягт байршилтай, 33,6 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хороолол /13311/ Хүннү гудамж 114-р байр, 0 тоот хаягт байршилтай, 37,1 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хороолол /13311/ Хүннү гудамж 115-р байр, 0 тоот хаягт байршилтай, 37,1 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хороолол /13311/ Хүннү гудамж 115-р байр, 0 тоот хаягт байршилтай, 33,6 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хороолол /13311/ Хүннү гудамж 115-р байр, 0 тоот хаягт байршилтай, 37,1 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Саруул хороолол /13311/ Хүннү гудамж 115-р байр, тоот хаягт байршилтай, 33,6 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 5- хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж 14-р байр,  тоот хаягт байршилтай, 156 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил Богд жавзандамба гудамж 89-р байр,  тоот хаягт байршилтай, 95,7 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил 87-р байр,  тоот хаягт байршилтай, 345,5 м.кв талбайтай, орон сууц, гараашны зориулалттай, 2 машины зогсоолтой үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил 87-р байр,  тоот хаягт байршилтай, 345,5 м.кв талбайтай, орон сууц, гараашны зориулалттай, 2 машины зогсоолтой үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил 87-р байр,  тоот хаягт байршилтай, 355 м.кв талбайтай, орон сууц, гараашны зориулалттай, 2 машины зогсоолтой үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил 87-р байр,  тоот хаягт байршилтай, 355 м.кв талбайтай, орон сууц, гараашны зориулалттай, 2 машины зогсоолтой үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүргийн 1-р хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамж  тоот хаягт байршилтай,  м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 26-р хороо, -р байр хаягт байршилтай, 10,257.6 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026668 дугаартай, Сүхбаатар дүүргийн 2-р хороо, -р хороолол, Сөүл гудамж, 10/1 дугаартай барилгын зоорины давхрын  тоот хаягт байршилтай, 412,5 м.кв талбайтай, Оффис, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө;

Баянзүрх дүүргийн 26-р хороо, 40,000 м.кв талбай бүхий нэгж талбарын , дугаартай, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, орон сууц, үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрх;

Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 547 м.кв талбай бүхий нэгж талбарын  дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, контор, үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, 8,894.1 м.кв талбай бүхий нэгж талбарын  дугаартай, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, 5,645 м.кв талбай бүхий нэгж талбарын  дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Улсын бүртгэлийн  УН, арлын ZARZ03156 дугаартай трактор, улсын бүртгэлийн 3878 УН, арлын YCG008425 дугаартай Комбайн, улсын бүртгэлийн  УН, арлын YCG008478 дугаартай Комбайн, улсын бүртгэлийн  УН, арлын YCG008437 дугаартай Комбайн, улсын бүртгэлийн 3821 УН, арлын YCG008333 дугаартай Комбайн, улсын бүртгэлийн  УН, арлын YCG008334 дугаартай Комбайн, улсын бүртгэлийн  УБ, арлын AGCC97400CHS11391 дугаартай Ангилан трактор, улсын бүртгэлийн  УН, арлын ZEF300762 дугаартай Трактор, улсын бүртгэлийн  УН, арлын ZEF300734 дугаартай Трактор, улсын бүртгэлийн 1125 АЧ, арлын JFH0028227 дугаартай Диск, улсын бүртгэлийн  УН, арлын YDK665543 дугаартай Ангилан трактор, улсын бүртгэлийн 3877 УН, арлын YDK665545 дугаартай Ангилан трактор, улсын бүртгэлийн 3880 УН, арлын YDK665546 дугаартай Ангилан трактор, улсын бүртгэлийн  УН, арлын YDK665563 дугаартай Ангилан трактор, улсын бүртгэлийн  УН, арлын YDK665571 дугаартай Ангилан трактор, улсын бүртгэлийн УН, арлын  дугаартай Комбайн, улсын бүртгэлийн УН, арлын  дугаартай Комбайн, улсын бүртгэлийн  УН, арлын YDT034998 дугаартай Трактор, улсын бүртгэлийн 3806 УН, арлын ZBF123377 дугаартай Трактор, улсын бүртгэлийн  УН, арлын  дугаартай Трактор, улсын бүртгэлийн 6844 УН, арлын CF03048M дугаартай Трактор, улсын бүртгэлийн УН, арлын CF03077M дугаартай Трактор, улсын бүртгэлийн  УН, арлын  дугаартай Трактор, улсын бүртгэлийн  УН, арлын CF03078M дугаартай Трактор, улсын бүртгэлийн  УН, арлын LBZF46EA8BA012103 дугаартай Ачааны машин, улсын бүртгэлийн  БЧ, арлын LA98BRP21BOLYD018 дугаартай Чиргүүл, улсын бүртгэлийн  УНВ, арлын LZGCR2R62BX016340 дугаартай шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн  УНВ, арлын LZGCR2R68BX016343 дугаартай шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн 3176 УНВ, арлын LZGCR2R64BX016341 шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн 5076 УНВ, арлын LZGCR2R65BX016347 дугаартай шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн 2976 УНВ, арлын LZGCR2R6XBX016344 дугаартай Шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн  УНЕ, арлын LGHXCG1H8EH107971 дугаартай түлшний машин /цистерн/, улсын бүртгэлийн  УНИ, арлын JTGEB73J6B9004598 дугаартай Toyota Landcruiser  суудлын машин, улсын бүртгэлийн УНЛ, арлын SALLDHMT8BA821500 дугаартай Defender суудлын машин, улсын бүртгэлийн  УБП, арлын LZGJRDR69AX093028 дугаартай Шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн  УБП, арлын LZGJRDR6XAX093023 дугаартай Шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн 5177 УБП, арлын LZGJRDR67AX093027 дугаартай Шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн УБП, арлын LZGJRDR68AX093022 дугаартай Шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн  УБП, арлын LZGJRDR60AX093029 дугаартай Шакман /ачааны машин/, улсын бүртгэлийн  ГЧ, арлын LA9BFC634BTHRD315 дугаартай чиргүүл, улсын бүртгэлийн  ГЧ, арлын LA8GFL10560000322 дугаартай чиргүүл, улсын бүртгэлийн ГЧ, арлын LMN8BRZ30B0080016 дугаартай чиргүүл, улсын бүртгэлийн  ГЧ, арлын LA9BFC632BTHRD314 дугаартай чиргүүл, улсын бүртгэлийн  ГЧ, арлын LA998RC39A0LXT218 дугаартай чиргүүл, Генератор-400 вт /халх гол суман дахь/, Төмөр сууц 3*12 хэмжээтэй /халх гол суман дахь/, Цахилгаан эрчим хүч хуваарилах РП цогц төхөөрөмж /СБД 2 дугаар хороо/ хөдлөх эд хөрөнгүүд,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймгийн Халх гол сумын -р баг, Ташгай Амар 3-аас баруун талд, 1,568 м.кв талбайтай, газар тариалангийн цогцолбор байгууламж зориулалттай /2500тн 4 ширхэг үрийн агуулах, 1000тн 2 ширхэг үрийн агуулах/ үл хөдлөх хөрөнгө,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймгийн Халх гол сумын 3-р баг, Ташгай Атар 3-аас баруун талд, 4,932 м.кв талбайтай, газар тариалангийн цогцолбор байгууламж зориулалттай /Ажилчдын байр 2000, Гал тогоо 112, 2 давхар хаус 320, Ангор 2,500 м.кв/ эд хөрөнгө,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, Сөүл гудамж, 10/1 дугаартай барилгын 100, 201, тоот 2,748.33 м.кв талбайтай, оффис зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймгийн Халх гол сумын 3-р баг, Ташгай Атар 3-аас баруун хойд талд, 790 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

Дорнод аймгийн Халх гол сумын 3-р баг, Ташгай Атар 3-аас баруун хойд талд байршилтай,  тоот хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаартай, Х-0607000002 тоот улсын бүртгэлийн дугаартай, хувийн дугаар  загварын шинж төлөв бүхий малын тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зориулалттай эд хөрөнгө,

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 8-р барилгын 6 давхарт, 6тоот хаягт байршилтай, 171,91 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Дорнод аймгийн Халх гол сум, 8,894.1 га талбай бүхий нэгж талбарын  дугаартай, 0201094 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа 105 тоот хаягтай 400.6117 га талбай бүхий нэгж талбарын дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа тоот хаягтай 400.4684 га талбай бүхий нэгж талбарын 2101000421 дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 399.5837 га талбай бүхий нэгж талбарын дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 400.4694 га талбай бүхий нэгж талбарын 2101001123 дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа 26 тоот хаягтай 400.4244 га талбай бүхий нэгж талбарын  дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 402.9162 га талбай бүхий нэгж талбарын  дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа тоот хаягтай 400.0187 га талбай бүхий нэгж талбарын дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 404.3640 га талбай бүхий нэгж талбарын дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 400.9858 га талбай бүхий нэгж талбарын  дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 400.1792 га талбай бүхий нэгж талбарын  дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 400.0275 га талбай бүхий нэгж талбарын дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 399.5179 га талбай бүхий нэгж талбарын  дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 401.0480 га талбай бүхий нэгж талбарын дугаартай,  дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Дорнод аймгийн Халх гол сум, Ташгай 3-р баг, Тэмээтийн ухаа  тоот хаягтай 400.1063 га талбай бүхий нэгж талбарын дугаартай, 00 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-0 дугаарт бүртгэгдсэн, газар, тариалангийн зориулалттай газрын эзэмших эрх;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, Сөүл гудамж, 10/1 барилгын  тоот хаягт байршилтай, 87.6 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн 2-р хороо, 5-р хороолол, Сөүл гудамж, 10/1 барилгын зоорины давхрын  тоот хаягт байршилтай, 412.5 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймаг, Халх гол сум, 3 дугаар баг, Ташгай Атар 3-аас баруун хойд талд байршилтай, 536 м.кв талбайтай, агуулахын зориулалттай, зоорины давхартай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймаг, Халх гол сум, 3 дугаар баг, Ташгай Атар 3-аас баруун хойд талд байршилтай, 192 м.кв талбайтай, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймаг, Халх гол сум, 3 дугаар баг, Ташгай Атар 3-аас баруун хойд талд байршилтай, 16 м.кв талбайтай, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймаг, Халх гол сум, 3 дугаар баг, Ташгай Атар 3-аас баруун хойд талд байршилтай, 150 м.кв талбайтай, ангилан ялган цех зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймаг, Халх гол сум, 3 дугаар баг, Ташгай Атар 3-аас баруун хойд талд байршилтай, 126 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймаг, Халх гол сум, 3 дугаар баг, Ташгай Атар 3-аас баруун хойд талд байршилтай, Дизель генераторын байр 16 м.кв, үтрэмийн операторын байр 15 м.кв талбайтай, Газар тариалангийн цогцолбор зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Дорнод аймаг, Халх гол сум, 3 дугаар баг, Ташгай Атар 3-аас баруун хойд талд байршилтай, үйлдвэрийн тоног төхөөрөмж үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 12/17-94 тоот Барьцааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12/19-79 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай хариуцагч А ХХК К, Х ХХК нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,023,808.15 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 169,438,034.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК -д олгож, хариуцагч А ХХК К, Х ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.14 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас 6,289,513,200.63 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зохицуулалтыг зөрчиж байна. Хариуцагчийн зүгээс зээл авсан нь үнэн бол зээлийн эргэн төлөлтөө өнөөдрийг хүртэл санаатайгаар төлөхгүй байгаа нь мөн үнэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын зүгээс зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байгаа байдлыг шүүх зөвтгөсөн шийдвэр гаргасан ёс зүйн хувьд алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүхийн шатанд ялгаагүй зээлийн эргэн төлөлт хүүгийн хамт төлөгдөхгүй байгаа хугацаанд "Төрийн банк" ХК болон "Төрийн банк" ХК-ийн харилцагч, хувьцаа эзэмшигч нар хохирсоор байгаа байдлыг шүүх анхаарахгүй байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбоотой дараах хүсэлтүүдийг гаргаж шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байгаа нь энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөх эрх зүйн болон хууль зүйн үндэслэл байхгүй байна. Хариуцагч талын хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нийт 11 удаа шүүх хуралдаан хойшилсон.

Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зуйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэдийд ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй тул нэхэмжлэл гаргасан өдрөөр тасалбар болгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол зээлийн хүүг зээлийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно. Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот "Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 2.2, 2.4 зээлийн хүүгийн талаар тодорхой тйалбарласан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээний хүчинтэй байдал, хуульд нийцсэн байдлын талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.1-9.4, 9.8-9.12 дугаар хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа хариуцагчийг ямар үндэслэлээр үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний тодорхой төлбөрөөс чөлөөлсөн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийгээгүй. Нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлийн тухайд. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.20-д “... Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Түүнчлэн, үндэслэх хэсгийн 9.19-т “...гэрээний 2.1.5-д заасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 тоот "Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 2.2-т "Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан "нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ" гэж тайлбарласан. Т ХХК , А ХХК -иудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн графикийг талууд харилцан тохиролцсон бөгөөд тухайн график зөрчигдсөн буюу графикийн дагуу сар бүр зээлээ төлөөгүй тохиолдлыг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй гэж үзэж нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэл үүснэ. Иймд анхан шатны шүүх гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруугаар тайлбарлаж, Улсын дээд шүүхийн тайлбарыг буруугаар хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт гэрээ байгуулах хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон. А ХХК болон Х.Б нар нь дээрх 0 тоот зээлийн гэрээний үүргийг зээлдэгч А ХХК биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний үүргийг хамтран хариуцахаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 0 тоот батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээгээр зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн Банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэхийг, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчтэй хамтран хариуцаж, батлан даалтын үүргийн дагуу үл маргах журмаар төлөх үүрэг хүлээсэн. Гэвч анхан шатны шүүх батлан даагчийн хүлээх хариуцлага тодорхой бус байх тул хариуцагчА ХХК , Х.Б нарт холбогдох шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. А ХХК болон Х.Б нартай байгуулсан "Батлан даалтын гэрээ"-ний 3.2.1-д батлан даагчийн хүлээх хариуцлагыг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийг бүрэн хэмжээгээр хариуцахаар А ХХК болон иргэн Х.Б нар батлан даалт гаргасан болно. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар А ХХК болон Х.Б нартай байгуулсан батлан даалтын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагаар түүний үүргийг А ХХК болон Х.Б нар бүрэн хариуцна гэж заасан байна. Дээрх агуулгыг батлан даагчийн хүлээх хариуцлага "тодорхойгүй" гэж тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

11. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо хэтэрсэн хугацааны хүү 6,200,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай үйл ажиллагаан дээр нэхэмжлэгч буруугүй, мөн анхан шатны шүүх дээр 11 удаа шүүх хурал хойшилсон шалтгаан нөхцөлийн талаар дурдсан байна. 2 жилийн хугацаанд 11 удаа шүүх хуралдаан хойшлоход хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хурал давхацсан гэдэг үндэслэлээр нэг ч удаа хуралдааныг хойшлуулж байгаагүй. Нэг удаа шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй гэх үндэслэлээр хойшилсон. Бусад нь дандаа нэхэмжлэгч талаас болж шүүх хуралдаан хойшилсон. Хариуцагч батлан даалтын гэрээгээр зарим хариуцагчийг оролцуулаагүй учраас тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах хэрэгтэй болсон. Улмаар гуравдагч этгээдтэй холбоотой ажиллагаа хийгдсэн. Гуравдагч этгээдүүдээс 2 барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргаж, Т ХХК -аас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч хугацаа хэтрүүлж, шүүх хуралдаан дээр уг баримтыг гаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс 2 удаа эвлэрэх санал гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүнээс хойш ковид гарч, удаан хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч гуравдагч этгээдээр оролцож байсан гуравдагч этгээдүүдийг хариуцагчаар татсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд хариуцагчийн эвлэрэх саналыг хүлээж авахгүй бол хурлаа хийлгэе гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргах, хариуцагч татах, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахгүй удааширснаас болж шүүх хурал хойшилсон асуудал яригдсан. Бусад шүүх хурал хойшилсон үндэслэл нь нэхэмжлэгч болон шүүхийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Шүүх 6,000,000,000 төгрөг хэтэрсэн хугацааны хүү байсан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй гэж анхан шатны шүүх дээр маргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ бол 1995 оноос өмнөх гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ, 2019 оны гэрээний харилцаа. Энэ гэрээн дээр хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү шаардана гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээн дээр 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй гэдэг дээр хариуцагчийн зүгээс маргасан. Шүүх үүн дээр тодорхой дүгнэлт хийсэн боловч хариуцагчийн зүгээс үүн дээр маргахгүй байгаа. Хэтэрсэн хугацааны хүү гэдэг дээр хэмжээг яаж тодорхойлсон юм бэ гэдэг асуулт тавихад нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүний талаар ярьсан нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр бүрэн тусгагдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар талууд тохиролцоогүй, хэтрүүлсэн хугацааны хүүг тооцоход нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан тул үүн дээр хариуцагчийн буруутай үйл ажиллагаа биш байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж байна. Энэ хэрэгт А ХХК болон Х.Б нарыг хариуцагчаар татаж оруулсан. Нэхэмжлэгчээс хэнээс, хэдэн төгрөг шаардаж байгаагаа тодруул гэсэн боловч зааглаж өгөөгүй. Хамтран хариуцагч буюу тэнцүү төлбөр төлөх этгээдүүдийг тодорхойлж оруулж ирсэн. Гэтэл зээлийн гэрээний үүргийг батлан даагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг харахад нөхөх хариуцлагын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй. Нөхөх хариуцлагын гэрээнд үндсэн зээлдэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тухайн үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэнэ гэх нөхөх хариуцлагын хэмжээ байгаа. Гэтэл А ХХК -аас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжлээд, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэх шаардлага гаргасан. Барьцаа хөрөнгийн үнэлгээг харвал 40,000,000,000 гаруй төгрөг байгаа. Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг төлж чадахгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж чадахгүй гэх нөхцөл байдал болж байхад батлан даалтын гэрээний хүмүүсийг хариуцагчаар татаж, мөнгө шаардаж байгаа нь батлан даалтын гэрээний шинжийг агуулахгүй, андуурч байна. Хэмжээ гэдэг дээр барьцааны гэрээний зохицуулалтай явж байгаа буюу үүргийн гүйцэтгэлийг нөхөх гээд байгаа юм уу, хэдий хэмжээтэй хариуцах гээд байгаа нь тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А ХХК , А ХХК , Х.Б , Х ХХК , А ХХК , Т.Цэрмаа, А ХХК -иудад холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 26,713,378,597 төгрөг, зээлийн хүүнд 8,008,993,971 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 163,459,363 төгрөг, нийт 34,885,831,932 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг батлан даалтын гэрээ болон барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн/хх1-10/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 26,497,654,597 төгрөг, зээлийн хүүнд 9,636,889,217 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 373,314,410 төгрөг, нийт 36,507,858,225 төгрөг/хх202-204/,

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 26,333,424,097 төгрөг, зээлийн хүүнд 11,636,707,043 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 614,510,353 төгрөг, нийт 38,584,641,494 төгрөг/2хх148-152, 169, 170-176/,

2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 26,284,792,597 төгрөг, зээлийн хүүнд 12,969,868,592 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 890,868,963 төгрөг, нийт 40,145,530,153 төгрөг гаргуулахаар тус тус нэмэгдүүлж, хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, харин зээлийн гэрээний шимтгэл болон түүний хүү гэж суутгасан 435,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дуусаж шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 9,093,710,205 төгрөгийг зөвшөөрөхгүй. Мөн А ХХК болон Х.Б нараас зээлийн төлбөр гаргуулж шийдвэрлэх үндэслэл байхгүй гэж эс зөвшөөрсөн бол хариуцагч Х ХХК , А ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Т ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 341801629938 дугаар зээлийн гэрээгээр 30,000,000,000 төгрөгийг экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийн зориулалтаар сарын 0,75 хувь, жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай А ХХК -д зээлдүүлж, зээлдэгч нар нь уг зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх15-17/

3.1. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

3.2. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

4. Нэхэмжлэгч талын зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах агуулгатай гомдлыг хангах үндэслэлтэй байна.

4.1. Зээлдүүлэгч Т ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 30,000,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Нэгэнт банк зээлийн мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч талд шилжүүлэн өгсөн тохиолдолд зээлдэгч нар нь уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүргийг хүлээнэ.

4.2. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээлд 3,715,207,402 төгрөг, зээлийн хүүнд 5,104,806,771 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 589,215,968 төгрөг, нийт 9,409,230,141 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.

4.3. Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.4. Иймд зээлдэгч нь үндсэн зээл 30,000,000,000 төгрөгөөс түүний төлсөн 3,715,207,402 төгрөгийг хасч тооцвол 26,284,792,597 төгрөгийн үндсэн зээлд төлөөгүй талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлд 26,284,792,597 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх зөв шийдвэрлэжээ.

4.5. Зохигчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.6-д заасан гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч нар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ.

4.6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1999 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхад зээлдэгч нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхтэй ба хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, түүнд тооцогдох нэмэгдүүлсэн хүү төлөх үр давагар үүсэхгүй байсан.

Харин, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасан буруутай, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх хүртэл хугацаанд зээлийг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй болох нь тогтоогдож байгаа нөхцөлд зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй байна.

4.8. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4-д “зээлийн хүү сарын 0,75 хувь, жилийн 9 хувь” гэж, мөн гэрээний 2.1.5-д “нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байх”-аар тохиролцсон байдлыг харьцуулан дүгнэвэл зээлдэгч гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй нөхцөлд зээлийг төлөгдөж дуустал буюу хэтэрсэн хугацаанд хүүгийн хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

5. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, түүнд тооцогдох нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл муутай болсон байх тул хариуцагч А ХХК -аас хэтэрсэн хугацааны хүү 12,969,868,593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 890,868,963 төгрөг, нийт 13,860,737,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгох нь хуульд нийцнэ.

6. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт А ХХК -аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,145,530,153 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Т ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 341801629938 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:  

7.1. Т ХХК , А ХХК -иудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 341801629938 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, мөн өдөр байгуулагдсан 341801629938/01 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ,

7.2. Т ХХК , А ХХК -иудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 12/16-164, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12/17-44, 12/17-45 дугаартай барьцааны гэрээ,

7.3. Т ХХК , А ХХК К-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 12/17-94 дугаартай барьцааны гэрээ,

7.4. Т ХХК , А ХХК -иудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 12/19-35 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

7.5. Т ХХК , Х ХХК -иудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 12/19-79 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

7.6. Т ХХК , А ХХК -иудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 12/19-80 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалуулан барьцаалбар үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-18-20, 21-24, 25-26, 27-32, 33, 34-38, 3хх18-70/

7.7. Талууд барьцааны гэрээнүүдийг байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

8. Улмаар уг гэрээний төлбөр төлөлттэй холбоотойгоор Т ХХК , А ХХК , Х.Б нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 341801629938 дугаар батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр батлан даагч нарын зүгээс зээлдэгч нь банкны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг батлан дааж, хэрэв үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний үүргийг гэрээний 3.2, 3.2.1, 3.2.2, 3.6-д тус тус заасны дагуу энэ гэрээний 2.1.2-т заасан хөрөнгүүдээс төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцсон байна. /1хх81-82/

8.1. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээг Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

8.2. Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 3.2.1-д “үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагаар түүний үүргийг бүрэн хариуцаж, энэ гэрээний 2.1.2-т заасан хөрөнгөөс төлбөрийг бүрэн барагдуулна” гэж заасан зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон гэж үзнэ.

8.3. Анхан шатны шүүх батлан даалтын гэрээний үүргийг хариуцагч А ХХК , Х.Б нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй тул нэхэмжлэгч талын энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй.

9. Шүүх Т ХХК нь А ХХК , Х ХХК -иудын хооронд байгуулагдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүдэд эрх бүхий этгээд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, зохих байгууллагад бүртгүүлсэн байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/02691 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК -аас 40,145,530,153 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК -д олгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...169,438,034.76...” гэснийг “...200,885,601...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 31,675,716 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЭНХБАЯР

 

       ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН