| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 129/2016/00270/и |
| Дугаар | 282 |
| Огноо | 2016-05-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 282
Иргэний хэрэг үүсгэх тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,
Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 2-р баг Засаг даргын Тамгын газрын байранд байрлах Өрнөх СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн 31 айлын орн сууцны 25 тоотод оршин суух Алгаагийн Батжаргалд холбогдох 84 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4-р сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Өрнөх СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алгаа овогтой Батжаргал нь Өрнөх СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 ны 5-р сарын 21-ний өдрийн тогтоолын 4-р заалт Монгол улсын Иргэний хуулийн 147-р зүйлийн 1-р заалт 148 дугаар зүйлийн 3-р заалт 2003 оны 6-р сарын 18-ны өдрийн СӨХ-ны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.2-р зүйлүүдийг тус тус зөрчиж Өрнөх СӨХ-д төлөх ёстой дундын өмчлөлийн эд хөрөнгийн завсар үйлчилгээний зардал болох сарын 6 000 төгрөгийн хураамжийг 2015 оны 10 сар төлөөгүйгээс 60 000 төгрөг, 2016 ны 4 сар 24 000 төгрөг нийт 84 000 төгрөгийн өртэй байна. Иймд Батжаргалаас 84 000 төгрөгийг гаргуулан өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Өрнөх СӨХ нь хариуцагч А.Батжаргалд холбогдуулан 84 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Өрнөх СӨХ-ны нэхэмжлэлтэй А.Батжаргалд холбогдох 84 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй.
2. Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсугай.
3. Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАДРАХ