Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 0371

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: А.Уламбаяр

улсын яллагч: Ч.Батбаяр

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.

шүүгдэгч: Р.Э нарыг  оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Р Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906010120420  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Р Э,19  оны 6 дугаар  сарын 08-ны  өдөр Хэнтий аймгийн Жаргалант суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дүгээр хэсгийн задгайд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           Р.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны Холбоо толгойн нуурын задгайд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ О.М маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч Р.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2019 оны 01 дүгээр сарын 29-ний орой Баянзүрх дүүргийн  дугаар хороо  задгайд байдаг ах Г гэрт архи ууцгаасан. Энэ үед М тавтиргүйтээд байсан.Тэгтэл Г ах наадхаа хөөгөөд явуул гэхээр нь гаргах гээд бид хоёр ноцолдсон, сүхээр сүрдүүлэх гээд далайж байхдаа цохигдсон байсан. М гараад явахаар нь араас нь гараад дуудаад олоогүй. Тэр хавьд хүүхдийнх нь байдаг болохоор хүүхдийндээ ороод унтсан байх гэж бодоод ороод унтсан. ах М нь сүх бариад чам руу дайраад  чи сүхийг нь булааж аваад цохисон гэж хэлсэн. Би бол юу ч санахгүй байгаа юм гэв.

           Шүүгдэгч  Р.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр намайг гэртээ байж байхад миний танил Т гэх залуу 0.75 граммын архи аваад орой 22.30 цагийн орчимд манайд ирсэн. Т бид хоёр архиа аваад Г ахынд орж уусан. Г ахынд Б, М нар  байсан ба архиа ууж байгаад Г ахынд М бид 3 үлдсэн байсан. Гэтэл М баруун гартаа хутга барьчихсан орон дээр суугаад Г ахтай хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад Г ахад хутгыг өгсөн. Г ах хутгыг аваад дэрэн доогуураа хийсэн. Тэгээд би Мг гар гээд хөөсөн чинь М миний уруул руу хүчтэй цохисон. Би М гэрээс гаргах гээд чирсэн. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ худлаа хэлсэн байсан. Гантөмөр ах хөл муутай хүн цохиод байна гэж байхгүй шүү дээ. /хх-ийн 13/

          Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-н 05/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 06-07/

           Хохирогч О.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр би өөрийн Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод байдаг зүс таних Г ахын гэрт очиход гэрт Р.Э буюу // байсан. Бид гурав 0.75 литрийн шилтэй архи хувааж уугаад би унтах гээд хэвтээд өгсөн. Тэр үед Г гэрээс хөөгөөд байсан тухайн үед би сонсоогүй тэгтэл миний нуруу хэсэгт хүн цохих шиг болохоор нь би юу болж байна гээд эргээд хартал Р.Э намайг цохиж харагдсан. Тэгэхээр нь би гэрээс гарах гэтэл Эт миний толгой хэсэгт төмөр иштэй сүхээр нэг удаа хүчтэй цохисон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би гэрээс гараад зугтах гэтэл  Р.Э би чамайг зодохгүй гээд бахираад байсан. Би шууд зугтааж гараад замдаа баригдаж байсан барилга дээр хоноод өглөө нь цагдаа дуудсан. Миний толгой хэсэгт Э сүхээр цохисон гэжээ.  /хх-н 15-20/      

          Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай гэрт Э би хоёр 1 шил 0.75 граммын архи уугаад сууж байтал гаднаас М согтуу орж ирээд би танайд хоноё гэхээр нь тэг гэж хэлэхэд Мр орон дээр гарч хэвтээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь би Эг наадхаа гэрээс хөөгөөд гаргачих гэж хэлсэн. Тэгсэн чинь Э Мг гэрээс гаргах гэхэд М өөдөөс нь барьцалдаж аваад түлээний хайрцган дотор байсан мүхийг аваад Эн өөдөөс дайрсан. Э Мй ноцолдож байгаад сүхийг нь булааж аваад Мг айлгах гээд сүхээ далайтал санамсаргүйгээр Э нь М толгойн тус газар сүхээр 1 удаа цохисон. Би хөл муутай учраас хөдөлж чаддаггүй юм.  Ганцаараа босоод явж ч чаддаггүй юм. Би тухайн үед орныхоо өмнө сууж байсан гэжээ. /хх-н 21/  

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1870 тоот шинжилгээ дүгнэлтэд:

          1.О.М биед тархи доргилт, зулай, духны хуйх, зүүн сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун хацар, цээж, нуруунд зулгаралт, нуруу, зүүн бугалганд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

           3.Дээрх дух, баруун хацар, цээж, нурууны зулгаралт, нуруу, зүүн бугалгын цус хуралт нь нийлээд, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

           5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  /хх-н 23/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 24-25/

          Р.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37-38/

          Р.Э  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/

          Р.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 40/, прокурорын тогтоол /хх-н 33-34/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/ зэрэг болно.

            Р.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны  задгайд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ О.М маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

           Хохирогч О.М  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид гурав 0.75 литрийн шилтэй архи хувааж уугаад би унтах гээд хэвтээд өгсөн. Тэр үед Г гэрээс хөөгөөд байсан тухайн үед би сонсоогүй тэгтэл миний нуруу хэсэгт хүн цохих шиг болохоор нь би юу болж байна гээд эргээд хартал Р.Э намайг цохиж харагдсан. Тэгэхээр нь би гэрээс гарах гэтэл Э миний толгой хэсэгт төмөр иштэй сүхээр нэг удаа хүчтэй цохисон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би гэрээс гараад зугтах гэтэл  Р.Энхбат би чамайг зодохгүй гээд бахираад байсан гэсэн мэдүүлэг /хх-н 15-20/      

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1870 тоот шинжилгээ дүгнэлтээр      О.М биед тархи доргилт, зулай, духны хуйх, зүүн сарвуунд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дух баруун хацар, цээж, нуруунд зулгаралт, нуруу, зүүн бугалганд цус хуралт, доод уруулын дотор салстад язарсан шарх, дээд доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Дээрх дух, баруун хацар, цээж, нурууны зулгаралт, нуруу, зүүн бугалгын цус хуралт нь нийлээд, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

          Гэрч Б.Г  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М согтуу орж ирээд би танайд хоноё гэхээр нь тэг гэж хэлэхэд М орон дээр гарч хэвтээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь би Эг наадхаа гэрээс хөөгөөд гаргачих гэж хэлсэн. Тэгсэн чинь Э М гэрээс гаргах гэхэд М өөдөөс нь барьцалдаж аваад түлээний хайрцган дотор байсан сүхийг аваад Эн өөдөөс дайрсан. Э М ноцолдож байгаад сүхийг нь булааж аваад М айлгах гээд сүхээ далайтал санамсаргүйгээр Э нь М толгойн тус газар сүхээр 1 удаа цохисон гэсэн мэдүүлэг / хх-н 21/  

          Шүүгдэгч  Р.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Мөөгий баруун гартаа хутга барьчихсан орон дээр суугаад Г ахтай хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад Г ахад хутгыг өгсөн. Г ах хутгыг аваад дэрэн доогуураа хийсэн. Тэгээд би Мг гар гээд хөөсөн чинь М миний уруул руу хүчтэй цохисон. Би Мг гэрээс гаргах гээд чирсэн.Тэгээд гарахгүй бол цохилоо шүү гэж далайж байгаад цохисон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

    Р.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Хохирогч О.Мт эмчилгээний зардалд 260.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.       

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сүхийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг   хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэлэж, шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол 15 нэгжийг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулах нь зүйтэй.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. У овогт Р Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Э нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Э нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Р.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Р.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Р.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН