Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 0377

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч: М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан гэмт хэрэгт Т овогт М Ж холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906009770388 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт М Ж, 19  оны 6 дугаар  сарын 18-ны  өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 3,  эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Ц дүгээр гудамжны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2000 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, уг ялаа эдлэж дууссан,РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

           М.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архидан согтуурсан үедээ  Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Ц дүгээр гудамжны  тоотод  өөрийн дүү Б.З агсам тавьж, зодсон байх бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож харгис хэрцгий харьцаж догшин авирлаж буй уг үйлдэл нь байнга давтагдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч  М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй,мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ өгсөн нэмж ярих зүйлгүй гэв.

           Шүүгдэгч  М.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 20.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод гэртээ ирсэн. Гэртээ ирээд дүү З маргалдаад хөлөөрөө өшиглөж авсан байсан. Тэгээд цагдаа дуудсан байсан. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. 2017 онд Гг санаандгүй хутгаар зүсэж байсан. 2 удаа баривчлагаанд явж байсан. Би эхнэр хүүхэдгүй болохоор сэтгэл санаагаар унаад архи ууж уухаараа ухаан самуурдаг болсон. Нэг уухаараа 2-3 өдөр уудаг гэжээ. /хх-ийн 17/

           Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 18.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод ажлаа тараад ирэхэд ах Ж ирчихсэн согтуу байж байсан. Тэгээд ганцаараа  бид нарыг хэл амаар доромжлоод байнгын үглээд агсраад байсан. Би цагдаа дуудаад өгчихнө шүү гээд утсаа авахад гэрээс гараад явчихсан. Тэгээд 20.00 цагийн орчим Ж ах буцаад ороод ирсэн. Тэр үед манай дүү Г ирчихсэн байсан ба Ж ахыг дагуулаад гэрээс гараад юм ярьж байгаад унтаарай гэж хэлээд оруулж ирсэн. Ж ах орж ирээд буцаж гараад бие засаж орж ирчихээд аяга таваг тачигнуулаад байсан. Тэгэхээр нь би та одоо унтаач гэхэд намайг түлхээд хацар руу алгадаад дагз руу гараараа цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Би эмээ Ц, Ж ахын хамт байдаг юм. Ж ах өмнө нь намайг 1-2 удаа зодож байсан. Хутга сэрээ аваад  ална гэж дайрдаг байнгын архи уудаг. Эмээ бид хоёрт байнга ийм зан гаргадаг юм. Ж бол миний ээж Г төрсөн дүү юм гэжээ.  /хх-н 10-13/       

          Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  тоотод байхад Ж архи ууж орж ирээд  хэрүүл нэхээд байсан. Тэгээд З угаалгын машин оруулж ирээд юм угаах гэж байхад нь араас нь очоод толгой руу нь 2-3 удаа цохиод авсан. Тэгээд хэл амаар доромжлоод байсан. З маргалдсан зүйл байхгүй очоод л цохиод авсан. Ер нь Жн байнга архи ууж уусан болгондоо агсам согтуу тавьдаг. Түрүү жил хүү Г хутгалаад цагдаад шалгагдаж байсан. Зал намайг хардаг миний хүүхдийн хүүхэд байгаа юм. Жн миний 8 хүүхдийн нэг нь байгаа юм. Аргаа бараад л цагдаад хандаж байна гэжээ. /хх-н 14/   

          Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Ж бол миний төрсөн дүү юм. Байнгын архи уудаг уух болгондоо миний ээж, миний охин хоёрт байнга агсам согтуу тавина. Сүүлийн үед зоддог болсон байлаа. Энэ явдал их олон удаа давтагдаж байгаа гэжээ. /хх-н 15/

          Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 20.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  тоотод очоод эмээ Ц гэрт ороход эмээ Ц, эгч З, ах Ж нар байсан. Ж ах ялих ялихгүй зүйл яриад хэрүүл хийгээд сууж байсан. Би нилээн байж байгаад явсан. Тухайн өдрийн орой Ж ах З зодсон гэж байсан. Ж ах бол байнга архи уудаг. Архи уух болгондоо эгч З, эмээ Ц нарыг байнга дарамталж агсам согтуу тавьж цохиж зоддог. Хэлэхээр ерөөсөө ойлгохгүй. Гэрийн эд зүйлийг зарж, хулгай хийж архи ууна. Өмнө нь маш олон удаа эрүүлжүүлэгдэж байсан. 2017 онд намайг хутгалаад хөнгөн зэргийн гэмтэл учруулж байсан гэжээ. /хх-н 16/ 

          М.Ж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 34-35/

          М.Жы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 37/,

           М.Жд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 29/, прокурорын тогтоол /хх-н 30-31/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33/ зэрэг болно.

         М.Жн нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архидан согтуурсан үедээ  Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо дүгээр гудамжны  тоотод  өөрийн дүү Б.З агсам тавьж, зодсон байх бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож харгис хэрцгий харьцаж догшин авирлаж буй уг үйлдэл нь байнга давтагдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би та одоо унтаач гэхэд намайг түлхээд хацар руу алгадаад дагз руу гараараа цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Би эмээ Ц, Ж ахын хамт байдаг юм. Жн ах өмнө нь намайг 1-2 удаа зодож байсан. Хутга сэрээ аваад  ална гэж дайрдаг байнгын архи уудаг. Эмээ бид хоёрт байнга ийм зан гаргадаг юм гэсэн мэдүүлэг /хх-н 10-13/      

          Гэрч С.Цн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Жн архи ууж орж ирээд  хэрүүл нэхээд байсан. Тэгээд Зл угаалгын машин оруулж ирээд юм угаах гэж байхад нь араас нь очоод толгой руу нь 2-3 удаа цохиод авсан. Тэгээд хэл амаар доромжлоод байсан. З маргалдсан зүйл байхгүй очоод л цохиод авсан. Ер нь Жн байнга архи ууж уусан болгондоо агсам согтуу тавьдаг. Түрүү жил хүү Гг хутгалаад цагдаад шалгагдаж байсан гэсэн мэдүүлэг/хх-н 14/,

          Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Байнгын архи уудаг уух болгондоо миний ээж, миний охин хоёрт байнга агсам согтуу тавина. Сүүлийн үед зоддог болсон байлаа. Энэ явдал их олон удаа давтагдаж байгаа гэсэн мэдүүлэг /хх-н 15/

          Гэрч Б.Гн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Жн ах бол байнга архи уудаг. Архи уух болгондоо эгч З, эмээ Ц нарыг байнга дарамталж агсам согтуу тавьж цохиж зоддог. Хэлэхээр ерөөсөө ойлгохгүй. Гэрийн эд зүйлийг зарж, хулгай хийж архи ууна. Өмнө нь маш олон удаа эрүүлжүүлэгдэж байсан. 2017 онд намайг хутгалаад хөнгөн зэргийн гэмтэл учруулж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 16/ 

          Шүүгдэгч  М.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гэртээ ирээд дүү З маргалдаад хөлөөрөө өшиглөж авсан байсан. Тэгээд цагдаа дуудсан байсан. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. 2017 онд Гг санаандгүй хутгаар зүсэж байсан. 2 удаа баривчлагаанд явж байсан. Би эхнэр хүүхэдгүй болохоор сэтгэл санаагаар унаад архи ууж уухаараа ухаан самуурдаг болсон. Нэг уухаараа 2-3 өдөр уудаг гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

       М.Ж нь байнга архи ууж, уусан үедээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эх, зээ дүү нартаа агсам тавьж хэл амаар доромжилж улмаар зоддог, мөн ална хэмээн хутга сэрээ барьж дайрдаг байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

         Прокуророос М.Ж дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д  заасан гэр бүлийн хамаарл бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,  харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        М.Ж нь 2018 онд хоёр удаа зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан. Мөн нэг удаа  дүү Г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан, мөн олон удаа эрүүлжүүлэгдэж байсан зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь хангалттай тогтоогдож байна.

        Хохирогч М.Ж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.       

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Т овогт М Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д  заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,  харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д   зааснаар М.Ж 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар М.Ж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. М.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Ж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  М.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      

 

 

                    ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН