Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 71

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.ЭнхЖ , нэхэмжлэгч А.Н, түүний өмгөөлөгч Д.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л , гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарыг оролцуулан иргэн А.Нгийн нэхэмжлэлтэй, О ы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: А гийн Н 

Хариуцагч: О ы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “Б у а” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Б у а” ХЗХ-ны даргаар Б.Сыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б у а” хадгаламж зээлийн хоршоо нь Сонгино хайрхан дүүргийн 10 дугаар хороонд амьдардаг иргэдийн гишүүнчлэлтэй хадгаламж зээлийн хоршоо юм. Өнөөдрийг хүртэл миний бие тус хоршооны гишүүнчлэлтэй байгаа. Би анх энэ хоршоог өөрийн идэвх санаачилгаар үүсгэн байгуулж, хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, хоршооны даргаар сонгогдон хуульд заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг авсан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/16, 201 дүгээр тогтоолыг үндэслэн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17.5, 18.1.5 дахь хэсэгт зааснаар Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сантай хамтран ажиллах гэрээ байгуулан тус сангаас олгогдсон 100.000.000 төгрөг, хоршооны гишүүдийн хувь хөрөнгө зэрэг дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хоршооны бүх гишүүдийн хурал хийсэн нь хууль бус хурал зарлагдсан, улмаар хурлын тэмдэглэл, хурлаас гарсан тогтоол нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, хоршооны дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн байхад “Б у а” хадгаламж зээлийн хоршооны даргаар Б.Сыг бүртгэсэн улсын бүртгэл нь хуулийн хүчин төгөлдөр нотлох баримт дээр үндэслэн бүртгэл хийгдээгүй гэж үзэж байна. Хууль зүйн үндэслэл нь:

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 32.3-д “Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана. Бүх гишүүдийн хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх ба шийдвэрт тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж Б алгаажуулна” гэж заасан байдаг. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд “Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга нь хоршооны дарга байна” гэж заасан байдаг. Улсын бүртгэлээ хийхдээ улсын бүртгэгч хоршооны бүх гишүүдийн хурлын тогтоолыг хоршооны тухай хууль, хоршооны дүрэмд нийцэж байгааг шалгаж тогтоолгүйгээр бүртгэсэн нь хоршооны гишүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Дураараа авирлаж хоршооны бүх гишүүдийн хурал зарлаж үүнийгээ үндэслэж улсын бүртгэлийн газарт хандахаар хууль бус үйлдлийг нь улсын бүртгэгч бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тэмдэглэл хийсэн нь буруу гэж миний бие үзэж байна.

О ы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр энэ асуудлаар өргөдөл гаргасан ба 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуг албан ёсоор өгсөн. О ы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлтэй маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэсний дагуу тус шүүхэд хандаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч А.Н 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...О ы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцаж үзлээ. Бүртгэл хийхдээ үндэслэсэн баримт материалууд гэх жагсаалтад “Б у а” хадгаламж зээлийн хоршооны 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоолын баримт бичиг байхгүй байгаа нь хамгийн их хачирхалтай санагдаж байна. Учир нь хадгаламж, зээлийн хоршооны даргын халагдсан болон шинээр томилогдсон талаарх асуудал нь бүх гишүүдийн хурлаар шийдэгддэг хууль, дүрэмд заасан байдаг. Тухайлбал, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 29-33 дугаар зүйл. Улсын бүртгэгч бүртгэл хийхдээ хамгийн гол үндэслэх баримт бичгийн материалыг анхааран үзээгүй нь хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна. 

Тиймээс “Б у а” хадгаламж зээлийн хоршоо нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуралдсан гэж үзвэл хоршооны бүх гишүүдийн ээлжит бус хурал болж байгаа болно. Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаас Б алж гаргасан бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зохион байгуулах ажлын хэсэг, хурал хуралдуулах үндэслэл, хурлаар хэлэлцэх асуудлууд, хурлын зар хүргэсэн байдлыг нотлох баримт, мөн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, бүх гишүүдийн хурлаас гарсан тогтоол зэргийг бүрдүүлсэн баримт бичгийн материалыг үндэслэн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга буюу хоршооны даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн бүх л баримтыг О ы өмч, улсын бүртгэлийн газарт хүргүүлэн хуулийн дагуу бүртгэл хийгдсэн байх ёстой болохоор дээрх материалууд бүрэн зөв эсэх хурал хуулийн дагуу явагдсаныг нотлох баримт дээр үндэслэн үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Б у а” хадгаламж зээлийн хоршоо нь анх 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20 хүнтэй, 3 тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн /дарга А.Н, гишүүн Б.С, Д.Л/-тэйгээр анх үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 10 гишүүнийг хасч, шинээр 10 гишүүн элсүүлснийг, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 20 гишүүн нэмж элсүүлснийг, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 30 гишүүн нэмж элсүүлснийг, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлаар Э.Ныг томилсныг тус тус улсын бүртгэлд бүртгэсэн байна.

“Б у а” хадгаламж зээлийн хоршооны бүртгэлд өөрчлөлт оруулж гишүүнээр нэр бүхий 30 иргэнийг нэмж, хадгаламж зээлийн хоршооны даргаас А.Нг чөлөөлж Б.Сыг томилох, гүйцэтгэх захирал Э.Ныг чөлөөлж Н.Т Ж ыг томилох, тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдийг өөрчилснийг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд:

• УБ-05 маягт;

• Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; 

• Хоршооны 2016 оны 03/07 хүсэлт;

• Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2015 оны 01/26, 01/28, 2016 оны 01/01, 01/02, 01/03, 01/04, 01/05, 01/06, 01/07 тоот тогтоолууд, хурлын тэмдэглэлүүд;

• Дүрмийн нэмэлт өөрчлөлт;

• Бүх гишүүдийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын ирцийн бүртгэл;

• Шинээр элссэн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, гишүүний анкет,

шинэ гишүүдийн оруулсан мөнгөний баримт.

Иргэн А.Нгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэх захирал Х.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд тус хадгаламж зээлийн хоршоонд даргаар ажиллаж байсан А.Н нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хурал нь хууль бус хурал зарлагдсаны улмаас хурлын тэмдэглэл, хурлаас  гарсан тогтоол нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, хоршооны дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн байхад хоршооны даргаар Б.Сыг бүртгэсэн, улсын бүртгэл нь хуулийн хүчин төгөлдөр нотлох баримт дээр үндэслэн бүртгэл хийгдээгүй гэж үзэж байна гэснийг уншиж танилцлаа.

Нэхэмжлэгч А.Н нь дараах зөрчлүүдийг гаргаж тус хоршооны даргаас чөлөөлөгдөж Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнд:

1. Хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.С ын гарын үсгийг хуурамчаар үйлдэж өөртөө 5 сая төгрөгийн зээл гаргасан. (2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр зээл авсан) 2016 оны 09 дүгээр сарны 15-ны өдөр буюу зээл хэтэрснээс хойш 357 өдрийн дараа өгч дуусгасан. Энэ нь зээлээ өгөөд дуусчихаар өөрийнх нь хийсэн хууль бус үйлдэл нь далдлагдах юм шиг бодож хоршооны эрх ашгийг бодохгүй зөвхөн хувийн ашгаа бодож байгаа нь харагдаж байна.

2. Өөрийн төрсөн хүү Ц.Д (нэгдмэл сонирхолтой этгээдэд зээл гаргахдаа хяналтын зөвлөлд танилцуулах ёстой байтал танилцуулаагүй) 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 5 сая төгрөгийн зээлийг гаргасан. Одоогийн байдлаар зээл нь 140 хоног хэтрээд явж байна.

3. Мэдэгдэх хуудас өгөхөөр очиход Хяналтын зөвлөлийн гишүүн Д.Б Ж ыг цагдаад өгч 10.000 төгрөгөөр торгуулсан.

4. Гүйцэтгэх захирал байсан Э.Н, зээлийн хорооны дарга Б.Н нарт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр залгаж хоршооны дансанд 2.5 сая төгрөг байна миний данс руу 2 сая төгрөгийг хий надад мөнгөний хэрэг гараад байна гэж тушаасан нь өөрийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьж хоршооны дүрмийг болон гишүүдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн.

5. Бүх гишүүдийн хурлаар тухайн жилийн төсвийг Б алдаг. Гэвч А.Н нь хоршооны хөрөнгийг ганцаараа шийдэж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны баярт зориулж 172.000 төгрөгийг хандив хэлбэрээр өгсөн нь хоршооны нийт гишүүдийн хувь хөрөнгө болон хадгаламжаас дур мэдэн авсан нь хууль зөрчсөн .

6. Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны Засаг дарга Б.Х ийг хоршооны үүсгэн байгуулагчаар оруулсныг өөрөө ч мэдээгүй Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн нь А.Н нь өөрийн хийсэн үйлдлээ хянах чадваргүй байгааг илтгэж байна. /2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хадгаламж зээлийн хоршооны байранд өөрийнх нь ярьсан яриа. Тухайн үед Хоршооны гүйцэтгэх захирал Х.Н , нягтлан Б.О , Зээлийн эдийн засагч Б.Н нар хамт байхдаа сонссон/ Б.Х нь “Намайг үүсгэн байгуулагчаар оруулсан байна. Би танай хоршооны өмнөөс 136.734 төгрөгийн татвар төлсөн. Миний мөнгийг буцааж өг” гэж А.Н болон хоршоонд хэлсэн. Саймширхаж өөрийн сонирхлын дагуу үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн нь 20 үүсгэн байгуулагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байна.

7. Мөн 100 сая төгрөгийн зээл Б лагдаагүй, хоршоог алдагдалтай ажиллаж байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй атал гүйцэтгэх захирал Э.Нт 6, 7 сарын цалинг олгосон нь хоршооны дүрэм, хууль зөрчсөн. (Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч хоёрыг давхар гүйцэтгэж байхыг мэдсэн.)

8. Хоршоог алдагдалтай ажиллахад хамгийн том үүрэг гүйцэтгэчихээд бүр цаашилж аппарат 929.989 төгрөгөөр авсан байна.

9. А.Нгийн өмгөөлөгч н.Ж , н.Итгэл нар нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Бүх гишүүдийн хурлыг санаатайгаар бусниулах гэж оролдсон. /Шинээр гишүүн элсүүлэх хураамж нь 75000 төгрөг байхад 25000 төгрөгийн хураамж төлчихөөд Бүх гишүүдийн хуралд сууж бусниулахыг санаархаж хуульч хүний ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байна/ Хурлын видео бичлэг байгаа болно. 

10. Гүйцэтгэх захирал байсан Э.Н нь албан тушаалаа ашиглаж өөртөө барьцаа байхгүй, зээлийн гэрээг нотариатаар Б алгаажуулаагүй байхад зээл авсныг хоршооны дарга мэдсээр атал үгсэн хуйвалдаж арга хэмжээ аваагүй.

11. Гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон хадгаламжийн 5, 6, 7, 8, 9 дүгээр сард зээлэнд гаргаагүй. Энэ саруудын хүү болох 389.852 төгрөгийг нэхэмжилж байна.

12. “UB S C” ХХК-тай өөрөө очиж гэрээ хийсэн байна. Үүндээ хяналт тавьж ажиллаж чадаагүй. “UB S C” ХХК-аас 2.118.400 төгрөгийг манай хоршооноос нэхэмжилсэн. Энэ бүгдийн учрыг асуухад А.Н болон Э.Н нар шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээс нааш та нарт хэлэхгүй гэсэн. Энэ хүмүүст хоршоо ашигтай ажиллах нь сонин биш зөвхөн өөрсдөө хоршоонд ажиллаж дураараа авирлах нь гол асуудал байгааг илэрхийлж байна.

13. Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн Д.Д д тоног төхөөрөмж барьцаалж зээл олгосон. Одоог хүртэл энэ хүн нь зээлээ төлөөгүй байгаа

14. Сонгуульт ажил хийж байсан хүмүүс болон тэдэнтэй хамааралтай хүмүүс хамгийн өндөр зээлийг авсан хоршооны дарга сайн ажиллаж хяналт тавьж чадаагүй нь хоршооны гишүүдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Д.Д 5 сая, А.Н 5 сая, Ц.Д 5 сая, Э.Н 5 сая, Болор 2.5 сая, Д.Б Ж 5 сая, Б.Н 5 сая. Нийт 100 саяын зээлийн 32,5 хувийг өөрсөддөө зээл авсан байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нэртэй ард түмний татвараас бүрдэж байгаа төрийн мөнгийг дураараа авирлагчдаас хамгаалж байгааг анхааралдаа авч шүүн тунгаана гэдэгт найдаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Н нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “А.Нг бүртгэсэн бүртгэлийг сэргээхийг даалгуулах” хэмээн нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдааны явцад “Б у а” ХЗХ-ны даргаар Б.Сыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” хэмээн эцсийн байдлаар тодруулсны дагуу анхны нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Н нь дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “Хадгаламж зээлийн хоршооны даргыг томилж, чөлөөлөхдөө хууль, дүрэмд заасны дагуу бүх гишүүдийн хурлаар шийдвэрлээгүй, ийнхүү хууль бус тогтоол, тэмдэглэлийг үндэслэн бүртгэлийн байгууллага Б.Сыг хоршооны даргаар бүртгэсэн” гэх үндэслэлийг  дурджээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдээс зөвлөлийн даргыг сонгоно. Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга нь хоршооны дарга байна”, 34.13-д “Тэргүүлэгчдийн зөвлөл, түүний гишүүний бүрэн эрх, тэргүүлэгчдийн зөвлөлийн ажиллах зарчмыг хадгаламж, зээлийн хоршооны дүрмээр нарийвчлан тодорхойлно”, “Б у а” ХЗХ-ны дүрмийн  14.2-т “...Тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаж, тэргүүлэгчдийн зөвлөлийн даргыг сонгоно. Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга нь хоршооны дарга байна” гэж тус тус заасны дагуу хоршооны дарга буюу тэргүүлэгчдийн зөвлөлийн даргыг тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаж сонгохоор байна. 

“Б у а” ХЗХ-ны бүх гишүүдийн ээлжит бус хуралдаан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагт хуралдаж тэргүүлэгчдийн зөвлөлийн нөөцөд Б.С, О Б нарыг сонгосон байгаа нь хуралдааны тэмдэглэлээс  харагдаж байна. Ийнхүү тэргүүлэгчдийн зөвлөлийн нөөцөд бүртгэгдсэн Б.С нь мөн өдрийн 20 цагийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаанаар хадгаламж зээлийн хоршооны даргаар сонгогдсон нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан шаардлагад нийцэхгүй байна. 

Мөн Б.Сыг тэргүүлэгчдийн зөвлөлийн нөөцөд сонгохдоо бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 32.1-д “...Хадгаламж, зээлийн хоршоо 100 хүртэл гишүүдтэй бол бүх гишүүдийн хурал нь нийт гишүүний тавиас доошгүй хувь нь оролцсоноор, 101-ээс дээш бол нийт гишүүдийн хориос доошгүй хувь нь оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасан шаардлагад нийцсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Бүх гишүүдийн хурлын ирцийн бүртгэлд 119 хүнээс 31 хүн гарын үсэг зурсан бөгөөд энэхүү бүх гишүүдийн хурал нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шинээр 31 гишүүн элсүүлсэн тэргүүлэгчдийн зөвлөлийн хуралдаанаас өмнө, эсвэл дараа болсныг тогтоох боломжгүй байна. Хуралдааны тэмдэглэлүүдэд эхэлсэн, дууссан цагийг тэмдэглээгүй. Мөн хадгаламж зээлийн хоршоо нь шинээр 31 гишүүн элсүүлэхээс өмнө 70 гишүүнтэй байсан бөгөөд ямар учраас 119 хүний нэрсийн жагсаалт гарч ирсэн нь ойлгомжгүй байна. Тус хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээнээс “Хувь нийлүүлэгчдээс 30 нэмэгдэж, 0 хасагдаж үүсгэн байгуулагчийн тоо нийт 100 болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэснээс дүгнэхэд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хадгаламж зээлийн хоршоо 119 гишүүнтэй байх боломжгүй юм. 

Өөрөөр хэлбэл Б.Сыг тэргүүлэгчдийн зөвлөлийн нөөцөд сонгосон бүх гишүүдийн хуралдаан хуульд заасан ирцдээ хүрсэн эсэхийг шүүх тогтоох боломжгүй байна.

Хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээнээс  харахад 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн ажилтан О.Ш 3 бүртгэл хийсэн байх бөгөөд эдгээр бүртгэлийг хоршооны гүйцэтгэх захирал Н.Т Ж ын хүсэлт, хүсэлтэд хавсаргасан 20 хуудас баримтыг үндэслэж хийсэн байна. 

“Б у а” ХЗХ-ны хүсэлтэд Б.Сыг хадгаламж зээлийн хоршооны даргаар томилсон, тэргүүлэгчдийн зөвлөлийн нөөцөд сонгосон тухай тэргүүлэгчдийн зөвлөлийн болон бүх гишүүдийн хуралдааны тогтоол байгаагүйг шүүх анхаарч үзэв. Хуралдааны тэмдэглэл нь эрх зүйн үр дагавар үүсгэх шийдвэр, баримт бичиг биш байтал тэмдэглэлийг үндэслэн улсын бүртгэгч бүртгэлд өөрчлөлт оруулсан нь буруу юм. Өөрөөр хэлбэл бүх гишүүдийн хуралдааны тогтоол, тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол зэрэгт үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаан дээр хэлсэн “Хурлын тэмдэглэл дээр маргаад байна. Хурлын тэмдэглэл нь ач холбогдолгүй юм” гэх тайлбартаа дурдсан болно.

“Б у а” ХЗХ хоршоо нь даргаар Б.Сыг бүртгүүлэх тухай хүсэлтдээ  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолуудыг хавсаргасан бөгөөд тэдгээр баримтуудыг хянавал хуралдааны тэмдэглэлүүд  нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Бүх гишүүдийн хурлын үйл ажиллагааг хурлын тэмдэглэлээр Б алгаажуулах бөгөөд хурлын тэмдэглэлд дараах мэдээллийг заавал тусгана”, 33.3.1-д “бүх гишүүдийн хурал болсон он, сар, өдөр, газар, хугацаа”, 33.3.2-т “бүх гишүүдийн хурлын ирц”, 33.3.3-д “энэ хуулийн 33.2-т заасан гишүүдийн нэр, сонгосон саналын хувь”, 33.3.4-д “бүх гишүүдийн хурлаар хэлэлцсэн асуудлууд”, 33.3.5-д “бүх гишүүдийн хурлын санал хураалтын арга, хэлбэр”, 33.3.6-д “хурлаар хэлэлцсэн асуудалд өгсөн зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоог асуудал тус бүрээр гаргах”, 33.4-д “хурлын тэмдэглэлд тэмдэглэл хөтөлсөн гишүүн болон тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга гарын үсэг зурж Б алгаажуулна” гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй байна. 

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “...Бүх гишүүдийн хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй...” гэж заасан байхад бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн асуудлаар Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/02 дугаар тогтоол  гарч Б.Сыг тэргүүлэгчдийн нөөц гишүүнээр Б алгаажуулсан нь буруу юм. Мөн энэхүү тогтоолын өмнөх 01/01 дугаарт Б.С тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн хэмээн гарын үсэг зурсан зэргээр нэг нэгийгээ үгүйсгэсэн, хоорондоо уялдаа холбоогүй, эмх замбараагүй баримтуудыг үндэслэж улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчимтай зөрчилдөж байна. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа үүсгэн байгуулах баримт бичиг болон бусад мэдээллийг”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 23.3-д “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу “Б у а” ХЗХ нь холбогдох баримтаа хуульд нийцүүлж бүрдүүлээгүй, тухайлбал үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, эрх шилжүүлж байгаа үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт зэрэг баримтыг бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтдээ хавсаргаагүй байна хэмээн шүүх дүгнэлээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Хадгаламж зээлийн хоршооны даргыг тэргүүлэгчдийн зөвлөлөөс сонгодог. Гэтэл бүртгэл хийх тухайн үед А.Н, н.Л, н.С нар тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн байсан. Манайд ирүүлсэн 01 дүгээр сарын 21-нд бүртгэсэн баримтаар н.С оролцсон, бусад гишүүд оролцоогүй байсан. Бүх гишүүдийн хурлын шийдвэр нь хуульд нийцэхгүй зүйлс харагдаж байгаа. А.Н, н.Л, н.С нар тэргүүлэгчдийн зөвлөл 3 доошгүй бүрэлдэхүүнтэй байна, гишүүдийн хуралдаанаар тэргүүлэгчдийн даргыг сонгоно гэж заасан байгаа. Тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга хоршооны дарга байна гэж заасан. Уг хуралдаан нь хуульд зааснаар явагдаагүй гэж харагдаж байгаа юм. Бүрдэл нь байгаа агуулга нь хуульд нийцэхгүй байгаа. Бүртгэхээс татгалзах ёстой байсан. Энэ нь бас бүртгэгчийн буруутай үйлдэл юм” гэснийг дурдах нь зүйтэй байна. 

Гуравдагч этгээдээс гаргаж өгсөн “Б у а” ХЗХ-ны 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл  нь хариуцагчаас гаргаж өгсөн тэмдэглэлээс зөрүүтэй, 01/01 дугаар тогтоол нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтэд хавсаргагдаагүй байх тул шүүх эдгээр баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Мөн гуравдагч этгээдийн тайлбарт дурдсан А.Н ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэдэг, өөрийн хувийн хоршоо мэт ханддаг гэх үндэслэлүүд нь энэхүү бүртгэлийн маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй юм.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.3, 23.1.4,  23.3, 23.3.2, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б у а” ХЗХ-ны даргаар Б.Сыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ы өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН