| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2017/0767/Э |
| Дугаар | 240 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 240
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А, улсын яллагч О.Б, шүүгдэгч Б.О, Т.О, С.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б овогт Б.О, Б овогт Т.О, Б овогт С.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011364 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол улсын иргэн,
3. Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар
Яллагдагч Б.О нь Т.Отэй бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Сандэй" худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун /павилон/ дотор иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгний үнэ бүхий самсунг галакси эс 5 маркийн гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,
мөн яллагдагч Т.Отэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд талд иргэн Б.Энх-Өлзийгийн цүнхнээс "Huawei" брендийн lite 9 маркийн 420.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан,
яллагдагч Т.О нь Б.Отай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Сандэй" худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун /павилон/ дотор иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгний үнэ бүхий самсунг галакси эс 5 маркийн гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,
мөн С.Бтэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төвд иргэн Б.Аын халааснаас 304.000 төгрөгийн үнэ бүхий самсунг ж5 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,
мөн Б.Отай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд талд иргэн Б.Энх-Өлзийгийн цүнхнээс “Huawei” брэндийн lite 9 загварын 420.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан,
мөн Т.Амгалантай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төв дотор иргэн Ц.С-н 600.000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси нөт эджи загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,
яллагдагч С.Б нь Т.Отэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандэй худалдааны төвд иргэн Б.Аын халааснаас 304.000 төгрөгийн үнэ бүхий самсунг жи5 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 6/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-н 7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-н 8/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Анугийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-н 15/, гэрч О.Одцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-н 16/, гэрч А.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-н 20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-н 38-39/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-н 74/, Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /2хх-н 75/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 86/ эд зүйлийн үнэлгээ /2хх-н 112/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-н 113/, яллагдагчаар Т.О, Б.О нарыг байцаасан тэмдэглэл /2хх-н 107, 111/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-н 196/ эд зүйлийн үнэлгээ /3хх-н 169/ , хохирогч Б.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /4хх-н 40-41/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-н 62-63/, эд хөрөнгийн үнэлгээ /4хх-н 55-56/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-н 53-54/, яллагдагчаар Т.О, С.Б нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /4хх-н 84, 86-87/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-н 64, 90/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4хх-н 66/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас яллагдагч Б.О нь Т.Отэй бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Сандэй" худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун /павилон/ дотор иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгний үнэ бүхий самсунг галакси эс 5 маркийн гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,
мөн яллагдагч Т.Отэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд талд иргэн Б.Энх-Өлзийгийн цүнхнээс "Huawei" брендийн lite 9 маркийн 420.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан,
яллагдагч Т.О нь Б.Отай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Сандэй" худалдааны төвийн урд байрлах гутлын лангуун /павилон/ дотор иргэн Г.Анугийн цүнхэн дотор байсан 190.000 төгрөгний үнэ бүхий самсунг галакси эс 5 маркийн гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэрэг нийт 486.000 төгрөгний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,
мөн С.Бтэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төвд иргэн Б.Аын халааснаас 304.000 төгрөгийн үнэ бүхий самсунг ж5 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,
мөн Б.Отай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд талд иргэн Б.Энх-Өлзийгийн цүнхнээс “Huawei” брэндийн lite 9 загварын 420.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээний хохирол учруулсан,
мөн Т.Амгалантай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хар хорин” худалдааны төв дотор иргэн Ц.Сарантуяагийн 600.000 төгрөгийн үнэ бүхий самсунг галакси нөт эджи загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан,
яллагдагч С.Б нь Т.Отэй бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандэй худалдааны төвд иргэн Б.Аын халааснаас 304.000 төгрөгийн үнэ бүхий самсунг жи5 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.О, шүүгдэгч Т.О нарыг бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Энх-Өлзийгийн цүнхнээс "Huawei" брендийн “lite” 9 маркийн гар утсыг хулгайлж 420.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Анугийн цүнхэн дотроос 190.000 төгрөгийн үнэ бүхий “самсунг галакси эс 5” маркийн гар утас, түрийвчинд бэлэн байсан 296.000 төгрөг, иргэний үнэмлэх зэргийг хулгайлж, 486.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Т.О, шүүгдэгч С.Б нарыг бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Аын халааснаас “самсунг жи5” загварын гар утсыг хулгайлж, 304.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Т.О нь Т.Амгалантай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц.Сарантуяагийн самсунг галакси “нөт эджи” загварын гар утсыг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Анугийн өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сандэй худалдааны төвийн урд байрлах гутал худалдаалдаг павилонуудаар гутал үзэж яваад туфел гэсэн бичигтэй павилон руу ороод барьж явсан цүнхтэй эд зүйлсээ лангуун дээр тавьчихаад гутал өмсөж үзчихээд эргээд харсан чинь миний барьж явсан цүнхний цахилгааныг онгойлгоод дотор нь байсан түрүүвчтэй утас мөнгө авчихсан байсан. Тэгээд би дэлгүүрийн эгчээс камер байгаа эсэхийг асуусан байхгүй цаана чинь цагдаа байна мэдэгдчих гэхээр нь цагдаад мэдэгдсэн. Тухайн үед цагдаа 1 эмэгтэйтэй юм яриад зогсож байхаар нь лангуу руу буцаад ороод ирсэн. Нөгөө цагдаа юм яриад зогсож байсан эмэгтэйгээс миний түрүүвч гар утсыг авч өгсөн. Би зүүн талдаа гутлын тавиур дээр тавьсан байсан. Би гутал сонирхож байсан болохоор хэн авсныг сайн хараагүй. Ямар ч байсан цагдаатай юм яриад зогсож байсан сүүлд нэрийг нь мэдсэн Отгонцэцэг гэх эмэгтэй лангуун дотор гутал үзээд байсан." гэх мэдүүлэг /1хх-н 14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Одцэцэгийн өгсөн: "...Тэр өдөр 17 цагийн үед “Сандэй” худалдааны төвийн гадна нөхөртэйгээ уулзах гэж явж байгаад найз Оюунтуяа, Отгонцэцэг нартай тааралдсан. Ингээд тэр 2-той тааралдаад юм яриад зогсож байсан Отгонцэцэг найз нь гутал авах гэж байгаа хамт гутал үзье гээд Сандэй худалдааны төвийн урд талын гутлын жижиг лангуу руу орсон. Тэр лангуу нилээн хүнтэй байх шиг байсан. Ингээд Отгонцэцэг бид 2 гутал үзээд зогсож байсан Отгонцэцэг, Оюунтуяа 2 гарчихсан үүдэнд цагдаатай юм яриад зогсож байсан." гэх мэдүүлэг /1хх-н 16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болормаагийн өгсөн: "...Тэр өдөр 18 цагийн үед гутлын дэлгүүрт гутлаа зараад байж байсан чинь гаднаас том цүнхтэй хохирогч гэх эмэгтэй орж гутал сонирхоод 2 гутал авахаар болоод надад мөнгөө өгөх гээд цүнхээ ухсан чинь түрүүвч нь байхгүй болчихлоо гэхээр нь үүдэнд цагдаа байна мэдэгд гэсэн чинь нөгөө охин цагдаад очиж мэдэгдсэн." гэх мэдүүлэг /1хх-н 17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Мөнх-Эрдэнийн өгсөн: "...Тэр өдөр би 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сандэй худалдааны төвийн ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байх хугацаанд иргэн Г.Ану гэгч нь 290.000 төгрөг гар утастайгаа хулгайд алдлаа гэж таарсан. Тэгэхээр нь тэр хавьд байсан хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй Отгонцэцэг, Оюунтуяа нарыг шалгахад Отгонцэцэгийн куртикэн дотроос нь хохирогчийн гар утас болон хэтэвчтэй 290.000 төгрөг нь гарч ирсэн. Ингээд цагдаагийн хэсэг рүү авч явж шалгасан. Нарантуул зах дээгүүр хулгай хийж болзошгүй байдалтай удаа дараа таарч байсан. Халаасны хулгай хийж болзошгүй этгээдийн судалгаанд хамрагдсан хүмүүс. Өмсөж явсан цайвар өнгийн цамцан дотроо ороочихсон байсан. хохирогч гэх эмэгтэй лангуун дотроос эд зүйлээ алдчихлаа гэж хэлэхээр нь Оюунтуяа, Отгонцэцэг хоёрыг хойшоо явж байхыг нь хараад араас нь очоод саяны утас түрүүвч хоёрыг гаргаад ир гэсэн чинь эхлээд бид 2 аваагүй гэхээр нь куртикийг нь үзэхэд дотор нь боолттой байсан. Ингээд Сандэй худалдааны төвийн урд талын авто машины зогсоол руу дагуулж ороод хохирогчийг нь дуудаад энэ таны утас түрүүвч мөн үү гэсэн чинь мөн байна гэж хэлэхээр нь цагдаагийн хэсэг рүү дагуулж явсан. Лангууны ойролцоо явж байхыг нь хараад тэр 2 авсан байж магадгүй гээд дуудсан. Тэр 2 хамтдаа явж байсан. Сүүлд биед нь нэгжлэг хийгээд Отгонцэцэгийн биеэс гарч ирэх үед Отгонцэцэг би авчихсан юмаа гэж хэлж байсан. Харин хэсэг дээр ирээд тэр 2 бие бие рүүгээ чихээд байсан." гэх мэдүүлэг /1хх-н 20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энх-Өлзийгийн өгсөн: "...2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд би Улсын их дэлгүүрийн урд талын зайрмаг зардаг мухлагнаас зайрмаг авчихаад Улсын их дэлгүүрийн хойд талд байх шүдний эмнэлгийн гадаа очоод гар утсаа цүнхнээсээ гаргаж ирэх гэсэн чинь утас байхгүй байсан. Ингээд цагдаад хандаад камер шүүж үзэхэд би зайрмаг аваад Улсын их дэлгүүрийн дэлгүүрийн урд алхаж байтал миний араас нэг богино шорттой охин гүйж ирээд миний цүнхнээс гар утас аваад өөр нэг махлаг эмэгтэйд дамжуулж өгч байгаа бичлэг байсан. Huawei брендийн lite Р9 маркийн гар утас байсан." гэх мэдүүлэг /2хх-н 89-90/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-н 86/ Эд зүйлийн үнэлгээ /2хх-н 112/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-н 113/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Аын өгсөн: "...Би 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Сандэй" худалдааны төвийн 4 давхарт үйлчлүүлж байгаад куртикний халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Миний алдсан гар утас “самсунг галакси жи 5” загварын боронзон өнгийн шинэвтэр гар утас байсан." гэх мэдүүлэг /4хх-н 40-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Чөдөрпүрэвийн өгсөн: "...Би Т.Оийг дуудаад сая Сандэй худалдааны төв дээр 4 давхарт эмэгтэй хүний араас дагаж байгаад халааснаас нь авсан утсаа авч ирж өг гэж хэлэхэд Т.О би аваагүй гээд байсан. Тэгэхээр нь би "чи өөрөө ирээд бичлэгээ үз" гэж хэлсэн чинь утсаа салгачихсан. Дахиад залгасан чинь “за за би өөрөө яваад очье” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /4хх-н 50-52/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-н 62-63/, эд хөрөнгийн үнэлгээ /4хх-н 55-56/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Сарантуяагийн өгсөн: "...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17 цаг 25 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн 1 давхарын урд талын хаалгаар орох үедээ халаасандаа хийсэн байсан гар утсаа хулгайд алдаад алдсанаа мэдээд буцаагаад хүний утаснаас залгахад эрэгтэй хүн аваад гучин хоёрын автобусны буудал дээр гараад ир гэхээр нь битгий миний утсыг салгаарай гээд гарч очоод дахиад залгахад холбогдох боломжгүй болчихоор нь Хархорин худалдааны төв рүү очиж камерийг нь үзэхэд миний араас орсон эмэгтэй хулгай хийгээд хойно байсан эмэгтэйд өгч байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаад хандсан. Би гар утсаа 2016 оны 02 дугаар сард нөхөр М.Эрхэмбаяр 1.300.000 төгрөгөөр авч байсан гэсэн. Хэрэглэсэн гээд 700.000 төгрөгөөр үнэлж байна." гэх мэдүүлэг /3хх-н 180-181/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Алтансувдын өгсөн: "...2016 оны намар хүүхэд хичээл орох гэж байх үед миний хүүхэд хатгаа аваад Эх нялхасын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэр үед хамт хүүхдээ хараад Отгонцэцэг гэж эмэгтэй хэвтэж байсан. Тэгээд хамт нэг өрөөнд байсан учир бие биенээ таньдаг болсон. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна, орой хүүхдээ аваад баруун дөрвөн зам орох гээд явж байхад өмнө хамт эмнэлэгт байсан найз Отгонцэцэг залгасан. Ойр яриагүй байсан сонин сайхан юу байна, хүүхдүүд нь сайн уу хаана байна гэж асуухаар нь би дөрвөн зам дээр явж байна гэдгийг хэлсэн. Тэр үед Отгонцэцэг “өө би ойрхон явж байна найз нь чамд нэг юм өгөөд явуулчихъя, тэгээд маргааш авъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу вэ? хүнд юм уу? гэж асуухад Отгонцэцэг наад буудал дээрээ байж бай яг одоо очлоо гэж хэлээд утсаа салгасан. Би дөрвөн замын буудал дээр Отгонцэцэгийг хүлээсэн удалгүй Отгонцэцэг ирсэн. Тэгээд надад хар өнгөтэй дэлгэц нь хагарсан Самсунг маркийн гар утсыг ярьж байгаад авъя хүнд өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Би гар утсыг аваад маргааш энэ хавиар явахдаа чамтай утсаар яръя гэж хэлсэн. Тэгээд би хорооллын дэлгүүрээр явж байтал Отгонцэцэг утсаар яриад намайг хаана байгаа юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би хороололд байна гэж хэлсэн. Тэр үед Отгонцэцэг нөгөө гар утсаа хүнд өгөх гэж байна хаанаас очиж авах вэ? хаана уулзах уу? гэж асуусан. Би хүүхдээ авах цаг болсон хороололд байж байя гэж хэлсэн. Минж плаза дэлгүүрийн орчим Отгонцэцэгтэй уулзсан. Ойр зуурын юм яриад хүүхэд шуухадыг нь асуугаад би гар утсыг нь өгөөд тэгжийгаад уулзъя гэж хэлээд яваад өгсөн." гэх мэдүүлэг /3хх-н 198/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-н 196/ эд зүйлийн үнэлгээ /3хх-н 169/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О, Т.Отнонцэцэг, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.О, Т.О, С.Б нар нь хохирогч нарт буцаан өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О, Т.О, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди хураагдаж ирсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О, Т.О, С.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдгээрт ял шийтгэл оногдуулахдаа ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О, Т.О нар нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ, эрүүл бойжиж байгаа гэх тодорхойлолт, автомат машины тодорхойлолт /хх193/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж зааснаар шийдвэрлэв.