Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 408

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багт оршин суух Дархан овогт Янжингийн Содномпил /РД:АО66030609/-ийн 

Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 3-р сарын 6-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт бүхий иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

                                                             

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

           

Хүсэлт гаргагч Я.Содномпил нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Намайг Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 3-р сарын 6-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.   

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Насанжаргал шүүх хуралдаанд хүсэлтийг дэмжихдээ: Янжингийн Содномпил нь Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 3-р сарын 6-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Я.Содномпилын 1982 оны 3-р сарын 6-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл төлчин, саальчнаар Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

                        Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

                        Хүсэлт гаргагч Я.Содномпил нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

                        Хүсэлт гаргагч Я.Содномпил нь Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 3-р сарын 6-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            1. Архангай аймгийн Архивын тасгаас олгосон:

            - Янжингийн Содномпилын “Социализмын зам” нэгдэлд 1983 оны 1-2, 5-12, 1984 оны 1-4, 7, 11-12, 1987 оны 3 дугаар саруудад ажиллаж авсан цалингийн тодорхойлолт,

            - Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын:

•           1982 оны 11-р сарын 30-ны өдрийн “Саальчдын гарын бэлэг зарлага болгох тухай”,

•           1989 оны 1-р сарын 10-ны өдрийн “Үйлдвэрийн даалгавраас дутагдсан бүтээгдэхүүний тухай” тогтоолуудын хуулбарууд,

            - 1993 оны Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн өмч хувьчлалын материалын хуулбар,

            2.  Я.Содномпилын ажиллаж байсан байдлын талаар

            гэрч Р.Дашбатын өгсөн ... Би Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн Цэнхэр бригадад 1982 оноос 1992 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй н.Чүлтэмийн суурьт малчнаар ажилласан. Я.Содномпил нь 1982 оны 3-р сараас 1992 оны 1-р сарыг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн Орхон бригадын н.Доржийн суурьт малчин, саальчнаар 1992 оныг хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Я.Содномпилтэй нэг нутгийнх, мөн Архангай аймгийн “Социализмын зам” нэгдэлд хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх,

            гэрч Д.Алтантуяагийн өгсөн ... Би Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн Бүрд бригадад 1980 оноос 1993 онд нэгдэл тарах хүртэл хугацаанд тасралтгүй саальчнаар ажилласан. Я.Содномпил нь 1982 оноос 1993 оныг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн Орхон бригадад саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би Я.Содномпилтэй хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ ... гэх мэдүүлгүүд.

            Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дархан овгийн Янжингийн Содномпилын Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдэлд 1982 оны 3-р сарын 6-ны өдрөөс 1992 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.БАДРАХ