Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 300

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У, улсын яллагч Ц.О, шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Ж.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бовогт С.Т холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08395 0016 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 

2. Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ж.Т нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлэгийн 13-2226 тоот өөрийн гэртээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг С.Тд 100.000 төгрөгөөр худалдсан,

2. Яллагдагч С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 93-75 УНМ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Тгээс 100.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр Р.Ням-Эрдэнэ, Г.Ган-Очир нарт өгсөн, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 18-28/, хүний шээсээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест дахин хэрэглэсэн тухай тэмдэглэл /хх-н 31-36/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 37/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.Т, С.Т нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-45/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Р.Ням-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-48/, гэрчээр Г.Ган-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н  49/, гэрчээр М.Буянжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10776 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 59-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10775 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 62-65/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10890 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 67-68/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 70-71, 73-74/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр М.Буянжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 82-83/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ж.Тгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 89-90/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Тгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 93-94/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 100/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 102, 104/ зэрэг болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

             Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Т нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмнэлэгийн 13-2226 тоот өөрийн гэртээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг С.Тд 100.000 төгрөгөөр худалдсан,

            мөн яллагдагч С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 93-75 УНМ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Тгээс 100.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр Р.Н, Г.Г нарт өгсөн, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

           Шүүхээс шүүгдэгч Ж.Тг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн гэртээ 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

           мөн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг С.Тд 100.000 төгрөгөөр худалдсан,

           мөн шүүгдэгч С.Тг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 93-75 УНМ улсын дугаартай пруис 20 маркийн тээврийн хэрэгсэлд 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Тгээс 100.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр Р.Н, Г.Г нарт өгсөн, хууль бусаар хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Хэргийн газарт буюу 9375 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл "...Жолоочийн суудал дээр гялгар уутанд хийж амыг боосон ногоон өнгийн ургамал байсанг 85 гэсэн дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлэн хураан авсан. Урд талын хайрцагыг онгойлгон үзэхэд савын цоолж 20 төгрөг нугалж хийсэн байдалтай жижиг ундааны сав, савны хажууд мөнгөлөг цаасыг нугалж хийсэнг 86 гэж дугаарлан хураан авав .",  гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 18-28/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл "...Тест ашиглах ажиллагааг эхлэн Ж.Тг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор...тестийг ашиглахад...ТНС заалтанд 1 зураас илэрч тэмдэглэлд тусгав" гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 34-36/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Ням-Эрдэнийн өгсөн: "... 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дүүгээ хичээлд нь хүргээд өгч байхад найз Төрхүү надруу утсаар холбогдоод "...би энэ хавьд таньдаг ахаасаа хар тамхи авчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "...за за юутай ч би гэрт чинь яваад очье" гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байгаад 19 цагийн үед Төрхүүгийн гэр очсон. Намайг очсоны дараа Ган-Очир ирсэн. Төрхүү, Ган-Очир бид хоёрт ууттай, бор өнгөтэй, нунтаг юм үзүүлээд тэрийгээ "...хар тамхи, хэрэглэж үзэх үү" гэж хэлсэн. Төрхүүгийн ээжийнх нь машин дотор орж хэрэглэхээр болсон. Төрхүү нэг хуванцар саванд жоохон ус хийсэн байсан. Хажууд нь тугалган цаасанд нөгөө өвсөө хийгээд шатаасан. Тэгээд усны савнаас нь утаа гарсан. Тэр утааг нь сорсон юм." гэх мэдүүлэг /хх-н 48/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ган-Очирын өгсөн: " ...Тэгээд бид 3 Төрхүүгийн ээжийнх нь машинд урд суудал дээр Төрхүү, Ням-Эрдэнэ 2 би хойд суудал дээр суусан. Машин дотор нэг усны жижиг хуванцар саванд нөгөө өвсөө хийгээд Ням-Эрдэнэ, Төрхүү 2 өвсний утааг нь сороод байсан. Би тэр хоёрын үйлдлийг дуурайгаад тэр утаанаас нь сорсон. Тэр утааг нь сорох үед хоолой гашуун оргиод, найтаагаад байсан. Ямар нэг мэдрэмж төрөөгүй." гэх мэдүүлэг /хх-н 49/,

насанд хүрээгүй гэрч С.Төгөлдөрийн өгсөн:  "...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би найзуудтайгаа хамт Тэмүүжин ахын хашаанд очиж сагсан бөмбөг тоглосон юм. Тэр үед Тэмүүжин ах надаас "Ах чинь байна уу ахтай чинь яаралтай уулзмаар байна" гэж хэлсэн. Би өөрийнхөө утсаар Төрхүү ах руу залгаад "Тэмүүжин ах таньтай уулзмаар байна гэнээ" гэж хэлсэн. Төрхүү ах Тэмүүжин ахтай уулзаад цаашаа явсан..." гэх мэдүүлэг /хх-н 53/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10776 дугаартай дүгнэлт:

1. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

2.Шинжилгээнд гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol-ын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын Нэгдсэн үндэсний байгууллагын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын жагсаалтанд хамаарна.

3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 100 гр байсан ба шинжилгээнд 1,5 гр-ыг зарцуулж, үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав. /хх-н 59-60/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

                Иймд шүүгдэгч Ж.Тг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, С.Тд 100.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

                шүүгдэгч С.Тг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 100 грамм "өвс" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Тгээс 100.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Р.Ням-Эрдэнэ, Г.Ган-Очир нарт өгсөн буюу бусдад өгсөн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.   

Шүүхээс шүүгдэгч Ж.Т, С.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршиг, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг нь тус тус харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

            Хэрэгт эд мөрийн баримтаар хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа өвс мэт зүйл /цахилгаан жингээр шалгаж үзэхэд 105 грамм/, жижиг ундааны сав, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 3 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь даалгаж, харин хуйлж ороосон 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурдав.