| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0291/Э |
| Дугаар | 322 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 322
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч М.Э, хохирогч Л.С, шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00211 0139 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Д нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооны засаг даргын байранд иргэн Л.Стай ажлаас халсан гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: “…Би 30 гаруй жил багшийн ажил хийсэн. Дөрвөн жилийн өмнө хүүгээ алдсан. Одоо хоёр ач хүүтэйгээ амьдардаг. Миний хүүгийн байрны лизинг дуусаагүй учраас тэтгэвэрээсээ байрны лизингийн мөнгө төлдөг. Л.С нь намайг “та ажил ажил гэж хэлсэн”. Тухайн үед би ажиллахын байх гээд очсон чинь таныг ажлаас хална гэж хэлсэн. Та миний амьдралыг мэднэ. Та намайг яагаад халж байгаа юм бэ гэж би хэлсэн. Эрх мэдэлд очсон хүн, бусад хүнийг хааш нь ч ганхуулж болохын байна гэж бодсон. Би ер нь яаж амьдарна даа л гэсэн бодолтой байсан. Тэр өдөр би маш их сэтгэл санааны гутралтай байсан тул юм авч шидсэн. Хүнд хүнлэг чанар байх ёстой. Намайг халахгүй байх гэж бодож байтал намайг шууд халсан. Тэгээд тухайн үедээ би цохисон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.С мэдүүлэхдээ: “...2017 онд манай байгууллагаас 3 хүн тэтгэврийн насанд хүрсэн гээд халагдсан юм. Тухайн үед амьдрал ахуйгаа яриад дүүгийнхээ нэр дээр нэг жил ажиллуулж өгөөч гэсэн. Тэгээд манайд 2017-2018 он хүртэл нэг жил ажилласан. Хэрэг гардаг өдөр би энэ ажлыг дураараа мэдэхгүй, оны эхэн болж байгаа тул болохгүй хүмүүсээ цэгцэлнэ гэсэн. Таныг харин нэг жил илүү ажиллуулсан. Таныг үргэлжлүүлж ажиллуулж чадахгүй гэж хэлтэл өрөөний бичиг цаас авч шидэж, дээрээс нь намайг заналхийлж машиныг чинь шатаана гэж хэлсэн. Тухайн өдрөө бөөн юм болж, хороогоор нэг орилсон.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Л.Сгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 780 дугаар дүгнэлт /хх-н 13/, гэрэл зураг /хх-ийн 31-33/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-42/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 15/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас шүүгдэгч Ч.Д нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооны засаг даргын байранд иргэн Л.Стай ажлаас халсан гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Дг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Л.Стай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Сгийн хохирогчоор өгсөн: “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны байр болох засаг даргын өрөөнд ажлаа хийгээд байж байхад гаднаас Ч.Д орж ирэхээр нь Ч.Дд хандаж “та энэ жил ажиллах боломжгүй өмнө дүүгийнхээ оронд ажиллаж байсан болохоор одоо та халагдсан” гэхэд миний өрөөнд байсан эд зүйлийг эвдэж мөн миний нүүрэн тус газар 1 удаа цохиж, миний зүүн гарыг атгасан одоо өвчинтэй байна. Ч.Д миний баруун нүдэн тус газар гараараа 1 удаа цохисон. Зүүн гарын бугалганаас базах үед миний бугалга хөхөрсөн байсан." гэх мэдүүлэг /хх-н 6-7/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 780 дугаартай:
1. Л.Сгийн биед баруун нүдний дээд, доод зовхины зөелөн эдийн няцрал цус хуралт, зүүн шуунд цус хуралт, бугуй, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 13/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Дд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч Л.С нь хохирлын баримт ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.