Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 420

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах би,

Нэхэмжлэгч: “Капитал банк” ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионы 3-22 тоотод оршин суух Сүхбаатарын Байгалмаа /РД:АЮ79122466/-д холбогдох

23 542 035,02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч С.Байгалмаагаас зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 23 542 035,02 төгрөгийг гаргуулж Капитал банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа: ... “Капитал банк”-нд миний бие төлөх ёстой 23 542 035 төгрөгийн бизнесийн зээлийн үлдэгдэл байгаа нь үнэн бөгөөд үнийг төлж барагдуулах учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь С.Байгалмаад холбогдуулан 23 542 035,02 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Иймд С.Байгалмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 660 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Байгалмаагаас 137 830 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 137 830  төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар “Капитал банк” ХХК-ий нэхэмжлэлтэй 23 542 035,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Байгалмаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 660 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Байгалмаагаас 137 830 төгрөг, орон нутгийн орлогын 1800 0028 0976 тоот данснаас 137 830 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ