Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 421

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт байрлах “Хас банк”-ны Архангай аймаг дахь салбарын хүсэлттэй

Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:

                        Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б.Рэнцэнханд,

                        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч “Хас банк”-ны Архангай аймаг дахь салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Д.Болор-Эрдэнэ, Д.Отгонжаргал нар нь 2013 ны 12-р сарын 23-ны өдөр Хас банктай 1140011090 тоот гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан болно. Хариуцагч Д.Болор-Эрдэнэ, Д.Отгонжаргал нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу 2015 оны 8-р сарын 17-ны өдөр бичил бизнесийн зээлийн төлбөр хийх ёстой байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь  биелүүлэхгүй 345 хоног хугацаа хэтрүлж байгаа. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 1 616 295.26 төгрөг, зээлийн хүү 664 338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 780 төгрөг нийт 3 021 857.67 төгрөг болоод байна.

Банкны зүгээс утсаар холбогдоэ зээлээ төлөхийг шаардаж байсан ба амьдарч байсан хаягаар нь очсон боловч тухайн хаяг дээр амьдрахгүй байгаа нь тодорхой болсон. Ингээд ах дүү ойрын хамаатнуудаас нь сураглахаар хөдөө байгаа, хаана байгааг нь мэдэхгүй гэсэн тайлбар өгсөн ...

... Нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж Д.Отгонжаргалыг эрэн сурвалжлуулахыг буцааж, Д.Болор-Эрдэнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэнханд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дувдангийн Болор-Эрдэнэ нь өнөөдрийн байдлаар 350 хоногийн зээлийн хугацаа хэтрэлттэй зээлээ төлж барагдуулаагүй байна. Д.Болор-Эрдэнэ нь өөрөө хөдөө амьдардаг. Утсаар холбоо авч холбогддог байсан. 350 хоногийн хугацаа хэтрэлттэй зээлээс зээлийн хүү болох 2-3 сарын мөнгийг Д.Болор-Эрдэнийн дүү болох н.Отгонжаргал нь хөдөөнөөс хийдэг байсан. Одоо зээлээ төлөхгүй сураггүй алга болсон тул шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Хас банк” ХХК-ий Архангай аймаг дахь салбар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Болор-Эрдэнэ, Д.Отгонжаргал нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд Д.Отгонжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж, Д.Болор-Эрдэнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлдээ өөрчлөлт оруулсан болно.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “Хас банк” ХХК, Д.Болор-Эрдэнэ, Д.Отгонжаргалын нарын хооронд байгуулсан 2013 оны 12-р сарын 23-ны өдрийн 1140011090 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-гээр Д.Болор-Эрдэнэ нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.

            Д.Болор-Эрдэнэ нь албан ёсны хаяг болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг Наранбулагийн 5-14 тоотод оршин суухгүй байгаа болох нь Дувдангийн Болор-Эрдэнийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн засаг даргын ... Дувдан овогтой Болор-Эрдэнэ нь тус багийн Наранбулагийн 5-14 тоотод оршин суудаг ... Дээрх хаяганд амьдардаггүй нь үнэн болно ... гэсэн 2016 оны 7-р сарын 28-ны өдрийн №745 тоот албан бичиг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол овогтой Дувдангийн Болор-Эрдэнэ /РД:АМ77050401/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол овогтой Дувдангийн Болор-Эрдэнэ /РД:АМ77050401/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Болор-Эрдэнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаяг, ажлын газрын хаяг, байршлыг тогтоохыг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ