Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0627/З |
Дугаар | 221/МА2019/0198 |
Огноо | 2019-04-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2019/0198
2019 оны 04 сарын 04 өдөр |
Дугаар 221/МА2019/0198 |
Улаанбаатар хот |
“Э.Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0075 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтийн давж заалдах гомдлоор, “Э.Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0075 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1-ийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 45 дугаар зүйлийн 45.1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э.Н” ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар “газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч компанид “Зайсан хүрээ аялал жуулчлалын цогцолбор барьж ... төсөл хэрэгжүүлэх зориулалтаар газар ашиглах эрх олгосон захиргааны шийдвэр нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг болон Тусгай хамгаалалтгай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг зөрчсөн...” гэж дүгнэжээ. Гэтэл Байгаль орчин, аялап жуулчлалын сайдын 2012 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн А-291 дугаар тушаалын үндэслэх хэсэг болон тоггоох хэсэгт зааснаар Анх газар ашиглах эрх олгосон шийдвэр яиар нэгэн зөрчилтэй талаар заасан, болон үндэслэн ншилсэн зүйл байхгүй байтал шүүхээс ийнхүү дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”-ийг зөрчсөн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй хэргийн оролцогчдын маргааны зүйлийн талаар дүгнэлт гаргаж түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна гэж үзэж байна.
Мөн ЗХШХШтХ-ийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасны дагуу Захиргааны хэргийн шүүх Захиргааны байгууллага захиргааны ямар нэгэн шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас хууль зөрчсөн эсэхийг шалгах үүрэгтэй.
Манай зүгээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартк» сонсох ажиллагаа хийгдээгүй талаар удаа дараа тайлбарлаж мэтгэлцсэн боловч Анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурдаагүй нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.
Анхан шатны шүүхээс “Э.Н” ХХК-ийг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн.
Усны тухай хуульд зааснаар 22.1-д.”Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болом энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.” Гэж заасан бөгөөд “Э.Н” ХХК-ийн газар энгийн хамгаалалтын бүсэд баггах тухай шүүгч дурдаж энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн гэж үздэг.
Гэтэл манай компани Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, Х01 байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 тоот Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.9-д заасан 2.9.1 “мод бут огтлох”, 2.9.2 “хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах”, 2.9,3 “газрын тосны бүтээгдэхүүн...бордоо, пестицид хадгалах, ашиглах”, 2.9.4 “шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах”, 2.9.5 “хог хаягдал... хог хаягдлын цэг байршуулах, 2.9.6 “мал угаах...цэг байгуулах”, 2.9.7 “стандартын шаардлага хангаагүй ... бие засах газар ашиглах” гэж тус тус заасан хориглох үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлээгүй бөгөөд Усны нөөцийг хомсдох, бохирдоход хүргэсэн үйл ажиллагаа явуулаагүй.
Мөн “Э.Н”- ХХК Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан 1/ газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах. мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх; 2/ байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалггай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх; 3/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх; 4/ хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх; 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих; 6/ хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах; 7/ тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах; 8/ аргагүйгээс бусад тохиолдолд тухайн газрын хамгаалалтын захиргаанаас урьдчилан авсан зөвшөөрөлгүйгээр агаарын хөлгөөр буулт хийх, хэт нам өндрөөр нислэг үйлдэх; 91 өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх; 10/ нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдюрлэлийн зориулалтаар ашиглах; 11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах гэж тус тус заасан хориглох үйл ажиллагааг явуулаагүй байтал дээрх зүйлийг зөрчсөн гэж үзэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”; гэж заасны дагуу газар ашиглах эрхийг цуцалсан.
Гэтэл “Э.Н” ХХК Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хуульд Газрын тухай хууль зааснаар газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн ямар иргэн үйл ажиллагаа явуулаагүй тул ийнхүү газар ашиглах эрх цуцалсныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д.”Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”: 47.1.6-д “.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;”, 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны акт үзэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/291 дүгээр тушаалаар “Э.Н” ХХК-д Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт байрлах “Багатэнгэрийн ам” нэртэй газарт 1.35 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг, мөн оны 08 дугаар сарын 10-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн …….. дугаартай гэрчилгээг тус тус олгож, улмаар газар ашиглах 2015/62 дугаартай гэрээг байгуулсан байна.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар
а/ усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх,
б/ голын бургас модыг сүйтгэх,
в/ уул нурааж тухайн орчны төлөв байдал,
г/ байгалийн унаган төрхийг алдагдуулан
д/ дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “Э.Н” ХХК-ийн дээрх газар багтжээ.
Нэхэмжлэгч “Э.Н” ХХК-аас дээрх тушаалыг эс зөвшөөрч ... тус газар олгогдсон хугацаанаас эхлэн хууль дүрмийн дагуу, гэрээнд заасан үүргээ биелүүлж, ... зохих тэмдэгтийн хураамжууд, газрын төлбөрийг цаг тухай үед төлж байсан, усны нөөцийг бохирдуулах хомсдуулсан, голын бургас модыг сүйтгэсэн, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах үйл ажиллагаа явуулаагүй гэж маргаж, улмаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэв.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа” гэсэн 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд мөн зүйлийн 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, мөн зүйлийн 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, ...-ыг хориглоно”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын, эрүүл ахуйн, энгийн хамгаалалтын бүсүүдэд барилга байгууламж барихыг хориглосон тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэрийг хуульд үндэслэж гарсан шийдвэр гэж үзэв
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолдоо “Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж дурдсан байх бөгөөд үүнийгээ “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/113 дугаар тушаалтай холбогдох маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн байх тул өөр захиргааны актад холбогдох маргааныг шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлыг шийдвэрлэсэн, талуудын маргаагүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар шүүхийн шийдвэрийг дан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-291 дүгээр тушаалд үнэлэлт өгөөд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.
Түүнээс гадна нэгэнт хэрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-291 дүгээр тушаал авагдсан тул нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн байдлаа шийдвэрийн Үндэслэх хэсэгт нь товч дурдсан нь хууль зөрчөөгүй байна.
Мөн түүнчлэн давж заалдах гомдолд захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлийг заажээ. Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 7 үндэслэл байгаа тохиолдолд захиргааны акт илт хууль бус болж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилсан.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан ба илэрхий алдаатай гэдэг нь тухайн асуудлын талаар болон эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг ойлгох бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/113 дугаар тушаалыг утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхээргүй байна.
Гомдолд дурдсан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлийн тухайд : Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2-т зааснаар хариуцагч нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөл олгох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох эрхтэй ба нэхэмжлэгчийн газар нь голын хажууд, ойр орчимд нь бургас байгаа, усан сан бүхий газарт байрлаж байгаа нь шүүхийн үзлэг, хариуцагчаас гаргаж өгсөн лавлагаа /зураг/-аар тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон А/113 дугаар тушаалыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс заавал "Э.Н " ХХК-г заавал үйл ажиллагаа явуулаад, барилга барьж газар ухаж, байгалийн унаган төрх байдал хөндөж, бургас мод огтолсны дараа, усны эх үүсвэр, нөөцөд ямар нэгэн байдлаар нөлөөлсний дараа өөрийн тушаалаа хүчингүй болгох ёстой гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2019/0075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР