Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 8

 

2017.2.2                           №08

А.Идэрбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн талаар

226/2017/0011/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийв. 
Шүүх хуралдаанд: 
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул, 
Прокуор: Я.Сансар,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Баярсайхан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Наранцэцэг,
Ялтны өмгөөлөгч: Д.Гангантөгс,
Ялтан: А.Идэрбаатар нар оролцов. 
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг, ялтны өмгөөлөгч Д.Гангантөгс нарын давж заалдах гомдлоор А.Идэрбаатарт холбогдох эрүүгийн 201623000248 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1963 онд Хэнтий аймагт төрсөн, 54 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1986 онд Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйлийн а-д зааснаар 03 жил хорих ялаар, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 05 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж байсан гэх Боржигон Аюушийн Идэрбаатар  /РД: СЮ63111814/
А.Идэрбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг “Урт” гэх газар 12 настай П.Батцэцэгийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж гэдсийг нь долоож, хөхийг нь үнсэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овогт Аюушийн Идэрбаатарыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч А.Идэрбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 05 жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч А.Идэрбаатарт оногдуулсан 05 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
шүүгдэгч А.Идэрбаатарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Идэрбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг давж заалдах гомдолдоо: 
Идэрбаатар бидэнд учирсан хохирлоо барагдуулсан тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Ялтны өмгөөлөгч Д.Гангантөгс нь давж заалдах гомдолдоо: А.Идэрбаатар нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн. Шинжээчийн дүгнэлтээр хүчиндсэн гэх шинж тэмдэг илрээгүй, хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй байгаа зэргийг анхаарах нь зүйтэй. Идэрбаатар 82 настай ээжийн хамт амьдардаг. Иймээс түүний ар гэрийн болон хувийн зан байдал, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа,  бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

А.Идэрбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг “Урт” гэх газар 12 настай П.Батцэцэгийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж гэдсийг нь долоож, хөхийг нь үнсэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч П.Батцэцэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Манайд Цагаан-Өвгөн ахын малчин байсан Идэрбаатар ах мотоцикльтой ирсэн. Идэрбаатар ахыг ирээд удаагүй байхад манай аав, ээж сумын төв орохоор явж бид хоёр гэрт үлдсэн.... Тэгээд надад хоёулаа манай мухлаг дээр очиж зурагтаар кино үзье гэхээр нь би тэгье гээд очиж зурагт үзсэн. Идэрбаатар ах “хоёулаа унтъя” гээд байсан. Миний гэдсийг долоож хөхийг маань үнсээд байхаар нь би гараараа цааш нь түлхсэн боловч дийлэхгүй байсан. Гудас дэвсээд намайг түлхэж газар хэвтүүлээд миний дээр гараад өмд, турсикийг маань  тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 5-6 минут хөдөлсөн. Би эсэргүүцэл үзүүлж болиоч, дээрээс бос гэхэд үргэлжлүүлээд байсан. Миний бэлэг эрхтэн жоохон норсон, дотуур хувцсанд нойтон юм наалдсан байсан... гэх, /хх- 23-25х/
Гэрч Ж.Пүрэвцогзолын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байтал Батцэцэг “ээж, аав нь байхгүй гэртээ ганцаараа байна. Согтуу хүн ирээд айлгаад байна” гэхээр нь тэдний гэр рүү орох гээд явж байтал өөдөөс Батцэцэг гарч ирэхээр нь юу болсон талаар нь асуухад Идэрбаатар ах согтуу ирээд тэнэглээд байна гэж хэлсэн... гэх, /хх-32х/
Гэрч М.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Мөрөн суманд байтал охин Батцэцэг аавынхаа утаснаас “Идэрбаатар ах намайг айлгаад байна” гэж надад хэлэхээр нь би манайхаас хойно байдаг Пүрэвцогзол гэдэг залуу руу утсаар “Идэрбаатар манай жаалыг айлгаад байна гэнэ ээ” очиж хурдан ав гэж хэлсэн. ... Охин маань надад “Идэрээ ах намайг хүчиндсэн” гэж хэлсэн... гэх, /хх-34х/
Гэрч Г.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Сумын төвөөс гэртээ ирж эхнэр Наранцэцэгээс юу болсон талаар асуухад “Идэрбаатар манай охин Батцэцэгийг хүчиндсэн” гэж охин сая надад хэллээ гэж хэлсэн... гэх /хх- 39х/
Гэрч Д.Цагаан-Өвгөний мөрдөн байцаалтанд өгсөн: .... Тэр өдөр би Батцэцэгийн аав ээжийг аваад сумийн төв рүү явсан. Батцэцэг явахгүй гээд үлдсэн. Наранцэцэг , Пүрэвдорж 2 манай хажууд байдаг юм. ... Наранцэцэг надад утсаар “ Идэрбаатар манай охиныг хүчиндсэн байна цагдаа дуудчихлаа ”  гэж хэлсэн... гэх  /хх-42-43х/
Гэрч Ж.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Идэрбаатарыг орж ирэхээр нь цайны аягаар дүүрэн архи хийж өгсөн. Тэгээд үлдсэн жоохон архийг нь мөн уучихаад гараад явсан. Тэр үед Идэрбаатар манай нутаглаж байсан газраас баруун хойшоо мухлагтай тусдаа хонио харж байсан юм...  гэх /хх-44-45х/ мэдүүлгүүд.
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн №06 актад: П.Батцэцэгийн гадна бэлэг эрхтэн болон охин хальсанд урагдалттай шинж тэмдэг тогтоогдоогүй, бэлгийн замын халдварт өвчингүй байна... гэх /хх-56х/,
Биологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 8 сарын 23-ны өдрийн №7202 дүгнэлтэд: Батцэцэгийн үтрээнээс авсан арчдаст эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй... гэх /хх-59х/,
Бактериологийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 8 сарын 22-ны өдрийн №7201 дүгнэлтэд: хохирогч П.Батцэцэг, сэжигтэн А.Идэрбаатар нар бэлгийн замын халдварт өвчингүй байна... гэх /хх-61/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны актад: П.Батцэцэг нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, болсон зүйлийн талаар бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай... гэх /хх-69х/ дүгнэлтүүд.
Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт. А.Идэрбаатар нь сэтгэцийн ямар нэг өвчингүй, болсон зүйлийн талаар бодитоор тусган мэдүүлэг өгөх чадвартай гэх зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан А.Идэрбаатар урьд нь 2 удаа хорих ялаар шийтгүүлж уг ялаа биечлэн эдэлж байсан байх тул түүнд оногдуулсан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна. 

Иймд ялтны өмгөөлөгч Д.Гангантөгс болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Наранцэцэг нарын “зүйлчлэл өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх  талаар гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.ДЭНСМАА