Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4320

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04320

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, орхон 11 дүгээр гудамж, 19 тоотод оршин суух, Боржигон овогт Загджавын Алимаа /РД: ЦГ61053087/-ын нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Алимаа, гэрч З.Г.Цэцэгдарь, О.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч З.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1975 онд Батсүмбэрийн 8 жилийн сургуулиа төгсөж илгээлтээр Батсүмбэр сангийн аж ахуйд 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1977 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байгаад улмаар 1977 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Батсүмбэрийн сангийн аж ахуйд халуун усны эрхлэгчээр ажилласан. 1982 оноос Батсүмбэрийн сангийн аж ахуйд дамжуулах бригадад хөдөлмөр хамгаалах ажилтнаар 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Миний бие өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэхэд 1975 оноос 1985 он хүртэл ажилласан жилийг тооцохгүй байгаа тул дээрхи хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжпэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Алимаа нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З.Алимаа нь 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйд ногоочин, халуун усны эрхлэгч, усжуулах бригадад хөдөлмөр хамгааллын ажилчинаар тус тус ажиллаж байсан болох нь түүнд 1979 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Төв аймгийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйгаа олгосон 367247 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар болон гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З.Алимааг 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйд ногоочин, халуун усны эрхлэгч, усжуулах бригадад хөдөлмөр хамгааллын ажилчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Загджавын Алимаа /РД: ЦГ61053087/-г 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Төв аймгийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйд ногоочин, халуун усны эрхлэгч, усжуулах бригадад хөдөлмөр хамгааллын ажилчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.БАЯСГАЛАН