Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 96

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г , гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я , Г.Ч, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нарыг оролцуулан иргэн Д.Т ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Д ын Т

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “К б” ХХК

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060138.., Ү-22060141.. дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0000980.. дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B s” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .., .., .., .. тоот ..в байрны зоорийн давхрын .., ... тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Т ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолуудыг иргэн Д.Т ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “М” ХХК-тай 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-ээр Хан-Уул дүүргийн 11 хороо, “B s” хотхон, ..Г байрны .., .., .., .., ..в байрны зоорийн давхрын .., ... тоот нийт 6 авто зогсоолыг тус бүр нь 5.000 ам доллар, нийт 30.000 ам доллараар тооцож, төлбөрийг 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан.

Ийнхүү гэрээний дагуу “М” ХХК-аас авто зогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянгол дүүрэг, Хан-уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “B s” хотхоны ..Г байрны .., .., .., .., ..в байрны зоорийн давхрын .., ... тоот нийт 6 автозогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “М” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш2016/01701 дугаар шүүгчийн захирамжаар авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр иргэн Д.Т ыг тогтоосон юм.

Дээрх 102/Ш2016/01701 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн авто зогсоолуудын өмчлөх эрхийг Д.Т ын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч “...Уг автозогсоолууд нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, “Капитрон” банкны барьцаанд бүртгэлтэй. Мөн өмчлөх эрхийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна” гэх үндэслэлээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан.

Миний бие уг хариуг авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5671 тоот албан бичгээр “Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд “К б”-д хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлэг дахин гаргана уу” гэх хариу өгч, намайг авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүй нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “B s” хотхоны ..Г байрны .., .., .., .., ..в байрны зоорийн давхрын .., ... тоот автозогсоолууд нь иргэн Д.Т миний өмч хөрөнгөөр бий болсон байхад “М” ХХК нь тэдгээрийн өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болох Д.Т надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К б” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, надад огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь миний эрх ашгийг ноцтой хохироосон юм.

Гэтэл Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, “М” ХХК нь тухайн авто зогсоолуудыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн “К б” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна”, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгч Д.Т миний зөвшөөрөлгүйгээр, миний өмч хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул миний зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Тиймээс дээрх авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Т ыг улсын бүртгэлд бүртгэснээр “К б” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт “К б” ХХК хамаарахгүй.

Иймд “М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060138.., Ү-22060141.. дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн, 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0000980.. дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B s” хотхоны ..Г байрны .., .., .., .., ..в байрны зоорийн давхрын .., ... тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Т намайг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолуудыг иргэн Д.Т ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Д.Т ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж .. А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын .., .., .., .., .., ... тоот авто зогсоолын зориулалттай, тус бүр 18 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК /РД:2714.../-ийн бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060141.., Ү-22060148.... дугааруудад бүртгэж, өмчлөх эрхийн 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0000980.. тоот гэрчилгээнүүд олгосон байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгүүд дээр 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн К б болон “М” ХХК /РД:2714.../ нарын хооронд байгуулсан Т07/141 тоот Зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээнүүд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.Оийн гаргасан 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Б ын нэхэмжлэлтэй, “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж нотлох баримтад хавсаргагдсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “...Хан-Уул дүүргийн бүртгэлийн тасаг нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, К бны барьцаанд бүртгэлтэй, мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй гэх үндэслэлээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дурдсан байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т “Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тусгасан захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт хавсралтуудаар, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-д заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ” гэж зааснаар “М” ХХК /РД:2714.../-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтын дагуу бүртгэл хийгдсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан.

“М” ХХК /РД:2714.../ нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан К бнаас зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар барьцаат зээлийн гэрээ нь албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох”, 18.1.10-д “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч болон хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заасан байна

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.9-д “Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт хавсарган хадгална” гэж заасан байх тул Эрхийн улсын бүртгэлийн 0000980.., 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.. тоот гэрчилгээнүүдийг эх хувиар хураан авч хүчингүй болгосноор дараагийн өмчлөгчид өмчлөх эрхийн шинэ гэрчилгээ олгогдох тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.Т нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “B s” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .., .., .., .. тоот, ..в байрны зоорийн давхрын .., ... тоот авто зогсоолуудыг худалдан авч төлбөр тооцоог 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бүрэн барагдуулсан.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш2016/01701 дугаар шүүгчийн захирамжаар Д.Т ыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “B s” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .., .., .., .. тоот, ..в байрны зоорийн давхрын .., ... тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

“М” ХХК, “К б” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 7/141 тоот Зээлийн гэрээ, Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж зээлийн өр төлбөрийг “М” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “B s” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм.

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээнд “М” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно. 

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х т” хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот Зээлийн барьцааны гэрээгээр “Ф ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн ..в тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ..Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “К б” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “B s” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар “К б” ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай” албан бичгийг хүргүүлж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ..в, ..Г тоотод байрлах тус бүр 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас өөрсдийн санаачилгаар чөлөөлсөн “К б” ХХК-ийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн.

Манай компани “К б” ХХК-аас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлж барагдуулсан боловч, “К б” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтад хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид арга буюу “К б” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан автозогсоолуудыг тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлж, гэрчилгээг гаргуулан авч, тус банктай 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг шинээр байгуулсан ба энэхүү гэрээгээр иргэн Д.Т ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “B s” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .., .., .., .. тоот, ..в байрны зоорийн давхрын .., ... тоот авто зогсоолуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд “М” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Д.Т ын нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж “B s” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .., .., .., .. ..в байрны зоорийн давхрын .., ... тоот авто зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд “К б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус банк нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 141 тоот Зээлийн гэрээг байгуулж 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Мөн “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

- Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар,

дэд бүтцийн хамт;

- 205 автомашины гараж;

- 3 өрөө орон сууц, гаражийн хамт;

- Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн тус банк нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т07/252 тоот Зээлийн барьцааны гэрээг “Ф ” ХХК-тай байгуулж, “Ф ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан байна.

Үүнд:

- “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-22060087.. тоот улсын бүртгэлийн дугаартай, 0000162.. тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..в тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

- “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-22060090.. тоот улсын бүртгэлийн дугаартай, 0000419.. тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

- “М” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд ..в, ..Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр .. А,Б,В,Г дүгээр байрны .-...тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалсан байна.

Тус банкны “М” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл “М” ХХК нь иргэн Д.Т тай 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “B s” хотхоны ..Г дүгээр байрны .., .., .., .. болон ..в байрны .., ... тоот зогсоолуудыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.62-т “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Д.Т нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 12016/01701 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Т ын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойш үүссэн учир “М” ХХК-ийн өмчлөх эрхийг Д.Т д шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К бнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд нэхэмжлэгч Д.Т ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т “...“М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060138.., Ү-22060141.. дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0000980.. дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B s” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .., .., .., .. тоот ..в байрны зоорийн давхрын .., ... тоот автозогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Т ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолуудыг иргэн Д.Т ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт даалгуулах /хуучнаар/” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж .. А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын .., .., .., .., .., ... тоот авто зогсоолын зориулалттай, тус бүр 18 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг 2010 оны 05 дугаар 13-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060141.., Ү-22060148.... дугааруудад бүртгэж, өмчлөх эрхийн 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0000980.. тоот гэрчилгээнүүдийг “М” ХХК-д олгосон байна.

Эдгээр авто зогсоолуудтай холбоотой 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “К б” ХХК болон “М” ХХК /РД:2714.../ нарын хооронд байгуулсан Т07/141 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээнүүд бүртгэлтэйгээс гадна Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд “М” ХХК нь “К б” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн гэрээг байгуулж 1,400,000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг 24 сарын хугацаатай зээлсэн байх ба гэрээний 3.5.2-т “7.000 м.кв талбайтай, 205 автомашины гаражийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 30-ны дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх”, 3.5.4-д “Тус зээлээр санхүүжүүлэгдэж баригдах 5 блок, 120 айлын орон сууцны дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэн дэд бүтцийг баригдаж дуусахад нэмж барьцаалах” гэж заасан байна. Мөн “М” ХХК, “К б” ХХК 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийн бүрэлдэхүүнд “...зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гараж...” багтсан байна. 

Мөн “К б” ХХК, “Ф ” ХХК-тай байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Т07/252 тоот Зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийн бүрэлдэхүүнд “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-22060087.. тоот улсын бүртгэлийн дугаартай, 0000162.. тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..в тоотод байрлах 1692 м.кв талбайтай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-22060090.. тоот улсын бүртгэлийн дугаартай, 0000419.. тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн ..Г тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга” орсон байна. 

Улмаар 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М” ХХК-ийн өмчлөлд ..в, ..Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдож, К б өмнө байгуулсан гэрээгээ шинэчлэн 2010 оны 09 дүгээр 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр .. А,Б,В,Г дүгээр байрны 1-205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн барьцаалжээ. 

Гэтэл гуравдагч этгээд “М” ХХК нь нэхэмжлэгч Д.Т тай 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, К бны зээлийн барьцаанд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хотхоны ..Г дүгээр байрны .., .., .., .. болон ..в байрны .., ... тоот зогсоолуудыг худалдаж, төлбөрийг 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бүрэн барагдуулсан гэдэг. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01701 дугаар шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 1-д “...нэхэмжлэгч Ж.Т ын ... ..Г байрны зоорийн давхрын .., .., .., .., ..в байрны зоорийн давхрын .., ... тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “М” ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, 3-д “...захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй” гэсэн нь шүүх гагцхүү хариуцагчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд албадан гүйцэтгэхээр байна.

Иймд “М” ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй дээрх автомашины зогсоолуудыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхээ хууль журмын дагуу нэхэмжлэгч Д.Т д шилжүүлэх үүрэгтэй байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Т07/252 тоот зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгийн бүрэлдэхүүнд “...зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, ... 205 автомашины зогсоол...” зэргийг бүхэлд нь барьцаалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгч Д.Т нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “М” ХХК-тай байгуулсан “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”-г байгуулснаас хойш буюу 2010 онд “Зээлийн барьцааны гэрээ”-ээр маргаан бүхий автомашины зогсоолыг “К б” ХХК-д барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “...тоот автозогсоолууд нь миний өмч хөрөнгөөр бий болсон, ...хууль ёсны өмчлөгч болох Д.Т надад огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр ... надад огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 

Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийн хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д ”улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасны дагуу “...“М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060138.., Ү-22060141.. дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0000980.. дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, автомашины зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Т ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан нь нэхэмжлэгч Д.Т нь маргаан бүхий автомашины зогсоолуудыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхийн тулд гуравдагч этгээд “К б” ХХК-ийн зөвшөөрлийг заавал авах хуулийн зохицуулалттай байна. Улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтыг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасан боловч зээлийн барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр байхад дээр дурдсан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 102/ШШ2016/01701 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн маргаан бүхий автомашины зогсоолуудыг Д.Т ын өмчлөлд бүртгэхийг хариуцагчид даалгах боломжгүй юм. 

Шүүх “М” ХХК-ийн холбогдох эд хөрөнгөтэй хамаарал бүхий бичиг баримтад үзлэг хийсэн бөгөөд “Захиалгын гэрээнүүд” гэх хавтаст нэхэмжлэгч Д.Т ын шүүхэд гаргаж өгсөн “Автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ”, төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудын эх болон хуулбар хувь байгаагүй бөгөөд, “М” ХХК нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр төлбөрийн тооцоо нийлсэн акт, кассын орлогын ордерын хугацааг нь урагшлуулан гаргаж өгдөгөөс гадна төлбөрийн тооцоо нийлсэн акт болон кассын орлогын ордерын хоосон, ямар ч бичиглэл хийгдээгүй баримтад урьдчилан гарын үсэг зуруулж, хадгалж байсныг фото зургаар баримтжуулсан болохыг дурдах нь зүйтэй юм. 

Мөн шүүхээс “М” ХХК-ийн Улаанбаатар хотын банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг төгрөгийн болон валютын дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар авсан. Хэдийгээр шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэг, банкны дансны хуулга зэргээс нэхэмжлэгч Д.Т автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг бодитоор хийсэн эсэх, төлбөр тооцоогоо хэрхэн барагдуулсныг баттай нотлох баримтаар тогтоох боломжгүй хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий авто зогсоолуудыг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т ын ““М” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060140.., Ү-22060138.., Ү-22060141.. дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0001040.., 0000980.. дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B s” хотхоны ..Г байрны зоорийн давхрын .., .., .., .. тоот ..в байрны зоорийн давхрын .., ... тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Т ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолуудыг иргэн Д.Т ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Т ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН