Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 4480

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04480

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 12/5 дугаар байр, 18 тоотод оршин суух, Цагаач овогт Төвхөний Батмөнх /РД: ОД84061317/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Шинэбаярыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Т.Батмөнх нь Б.Шинэбаяраас 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнт зуслангийн газар 700 м2 гэрчилгээтэй газар худалдан авахаар тохиролцсон ба 3 800 000 төгрөгийг Б.Шинэбаярын Хаан банкны 5005283544 дансруу шилжүүлсэн. Гэтэл газрын албаны байцаагч энэ газрыг шилжүүлэх боломжгүй цуцлагдсан газар байна гэсэн. Б.Шинэбаяр нь газрын төлбөрт шилжүүлэн өгсөн 3 800 000 төгрөгийг өгөхгүй зугтааж холбоо тасарсан. Одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул хариуцагч Б.Шинэбаярыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Батмөнх нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Шинэбаярыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Батмөнх нь Б.Шинэбаярт холбогдуулан 3 900 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, сэлбийн 2 дугаар гудамж 51 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2016/22748 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.Батмөнхөд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Шинэбаярыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Шинэбаярыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Т.Батмөнхөд мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газарт даалгав.

 

Б.Шинэбаяр нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, сэлбийн 2 дугаар гудамж 51 тоотод бүртгэлтэй, 9901-7570 дугаарын утастай болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулалгүй хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бэгз овогтой Шинэбаяр /РД: OO89122250/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Б.Шинэбаяр /утас: 9901-7570/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Т.Батмөнх /утас:9908-7727/-д мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН