Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 4484

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04484

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах, “Сар шинэ интернэшнл” ББСБ /РД: 2693925/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 103-07 тоотод оршин суух, Авзага овогт Автахгүймөнхийн Авирмэд /РД: ЙЖ92011802/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 24-30 тоотод оршин суух, Баяржингийн Цэцэнбэйлэ /РД: УХ90042330/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 410 836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Авирмэд нь 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай байгууллагатай ЗГ1201143940 тоот дугаартай зээлийн ба барьцааны гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, 3.7 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2 848 700 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 2 340 982 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 221 154 төгрөг, нийт 5 410 836 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Авирмэд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл болох 3 000 000 төгрөгийг 7 сарын хугацаанд төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Цэцэнбэйлэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр А.Авирмэдийн батлан даагчаар орж, “Сар шинэ интернэшнл” ББСБ-аас 3 000 000 төгрөг авсан бөгөөд үүнээс нэг ч төгрөгийг хэрэглээгүй тул зээлийн төлбөрийг төлөх болможгүй. А.Авирмэд нь зээлийг өөрөө төлж барагдуулах болно гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү нь нэхэмжлэлийн шаардлага 5 410 836 төгрөгийн 410 836 төгрөгөөс болон хариуцагч Б.Цэцэнбэйлэгээс шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч А.Авирмэд нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 200 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь хариуцагч А.Авирмэд, Б.Цэцэнбэйлэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 410 836 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 5 410 836 төгрөгийн 410 836 төгрөгөөс болон  хариуцагч Б.Цэцэнбэйлэгээс шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч А.Авирмэд нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 200 000 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрч зохигч эвлэрсэн нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Зохигч өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул тэдний эзгүйд талуудын эвлэрлийг батлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын нэхэмжлэлтэй, А.Авирмэд, Б.Цэцэнбэйлэ нарт холбогдох, 5 410 836 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь нэхэмжлэлийн шаардлага 5 410 836 төгрөгийн 410 836 төгрөгөөс болон хариуцагч Б.Цэцэнбэйлэгээс шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч А.Авирмэд нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 600 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 200 000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрснийг баталж, хариуцагч Б.Цэцэнбэйлэд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  М.БАЯСГАЛАН