Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

             нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

             улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

             шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Бхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909000560101 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн. 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргаа хотын удирдлагын мэргэжилтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл-5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамжны 593 тоотод оршин суудаг, О.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.Б 2018 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андора” караокегийн гадна хохирогч Х.Отгонбаатартай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, биед нь духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацрын зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас О.Быг 2018 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андора” караокегийн гадна хохирогч Х.Отгонбаатартай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацрын зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.  

 

Шүүх шүүгдэгч О.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андора” караокегийн гадна хохирогч Х.Отгонбаатартай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацрын зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Х.Отгонбаярын “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчим манай ажлын газрын Уртнасан, Нямсүрэн бид гурав орж үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээд цалин орчихлоо гээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Андорра караокед орж суусан. ...караокегоос гарах гэж байтал үл таних 35-40 орчим насны махлаг намхан залуу шалтгаангүйгээр надтай маргалдсан би зогсож байтал намайг цамцны захаас заамдаад гадна талаараа өмссөн байсан ноолууран цамцыг маань ураад нүүрэн тус газар олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг  /хх-6-7/,

хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹628 тоот актын “…Х.Отгонбаатарын биед духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацрын зулгаралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч О.Бын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагынхан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Соёлын төвийн доошоо ордог караокед орцгоосон. Тэгээд бид нар тооцоогоо төлөөд гарах гэж байхад текин дээр зогсож байсан танихгүй залуутай маргалдсан. Миний санаж байгаагаар би караокегийн гадна гарч ирээд Отгонбаатар гээд надтай маргалдсан залуутай маргалдаж зодолдсон. Отгонбаатартай зууралдаж зодолдсоны дараа Отгонсүрэнгийн нүүрэн дээр улайж шалбарсан. Маргааш өглөө нь Отгонсүрэнтэй уулзахад Отгонсүрэнгийн нүүр улайж шалбарсан байсан ба өмсөн явсан улаан ноолууран цамц, саарал өнгийн сорочкон цамцаа надад урагдсан гэж харуулсан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.Бт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч О.Бт 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР