Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/06109/И |
Дугаар | 4564 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 4564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 17-415 тоотод оршин суух, Дуут овогт Баярмөнхийн Содном /РД: ВБ87071201/-ын нэхэмжлэлтэй,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөгийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Содном шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөг нь 2015 онд өөрийн тоосгоны үйлдвэрийг ажиллуулж эхлэх гэтэл мөнгө зээлээч гэхээр нь 7 000 000 төгрөгийг бэлнээр нягтлан Н.Бямбадаваад өөрийн нөхөр Болдоор дамжуулан өгсөн. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөнгө хэрэгтэй байна гээд бэлнээр 300 000 төгрөг У.Ганхөлөг захирал, мөн Ганхөлөг захирал эхнэрийнхээ данс болох 5099993756 дугаарын дансаар нийт 4 530 000 төгрөг зээлж авсан, мөн тоосго хэрэгтэй байна гээд надад нийлүүлээч гэж 55 000 ширхэг тоосго авсан тоосгоны үнэ болох 6 250 000 төгрөг, нийт 18 080 000 төгрөгөгөсх ёстой боловч өгөлгүй өдий хүрсэн. Гэтэл энэ онд компанийнх нь үйл ажиллагаа зогсч, тоосгоны үйлдвэрээ ажиллуулахаа больж, захирал У.Ганхөлөг нь хаана байгаа нь тодорхойгүй олдохоо байсан. Түүний компани нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 104-79 тоот хаягтай боловч энэ хаягтаа байдаггүй, өөрөө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-10-Б тоотод хаягтай боловч эндээ амьдардаггүй юм байна. Түүний утасны дугаар 9911-0963, 9981-6386, 9605-2826 гэсэн дугаараар ярьдаг байсан боловч утсаар холбогдох боломжгүй байна. Иймд “Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөгийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Содном нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөгийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Б.Содном нь “Чандмань Эрхүүд” ХХК-д холбогдуулж 7 000 000 төгрөгийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч “Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөгийг оршин суугаа хаяг болон “Чандмань Эрхүүд” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг хаяг тодорхойгүй нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд иргэний хэрэгт хариуцвал зохих этгээд болох “Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөгийг эрэн сурвалжлах шаардлага Б.Содномд бий болсон гэж үзэх үндэсэлтэй байх тул хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөгийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Б.Содном /утас: 88142580/-д мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газарт даалгав.
“Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөг нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 1-10-Б тоотод бүртгэлтэй, 9911-0963, 9981-6386, 9605-2826 дугаарын утастай болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулалгүй хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөгийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Чандмань Эрхүүд” ХХК-ийн захирал У.Ганхөлөгийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Б.Содном /утас: 8814-2580, 9904-0552/ мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН