Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 4627

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/04627

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14-258 тоотод оршин суух, Боржигон овогт Оюунболорын Нямгэрэл /РД: УК91051928/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран-9 дүгээр гудамж, 12 тоотод оршин суух, Боржигон овогт Бүжинлхамын Ганбаяр /РД: УШ89111756/-т холбогдох,

 

1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Нямгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ганбаярт байрны лизинг гаргуулна гэж 1 500 000 төгрөг өгч, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ хийж, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мөнгийг өгөхөөр болсон. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 200 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа тул 1 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.Ганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О.Нямгэрэлээс мөнгө авсан нь үнэн бөгөөд үлдэгдэл 1 300 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцлаа. Иргэн Б.Ганбаяр нь 1 300 000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Нямгэрэл нь хариуцагч Б.Ганбаярт холбогдуулан 1 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ганбаяр нь 1 300 000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. 

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. О.Нямгэрэлийн нэхэмжлэлтэй, Б.Ганбаярт холбогдох, 1 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ганбаяр 1 300 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Нямгэрэлд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 750 төгрөгийн тал хувь болох 17 875 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 17 875 төгрөг, хариуцагч Б.Ганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 17 875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Нямгэрэлд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН