Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 4629

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/04629

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 45А-206 тоотод оршин суух, Боржигон овогт Ринчиндоржийн Мөнгөншагай /РД: УУ90100849/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 33-49 тоотод оршин суух, Сартуул овогт Даваажавын Дорлигсүрэн /РД: СВ91052314/-д холбогдох,

 

3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Мөнгөншагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн өмчийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 33-49 тоот байрыг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Д.Дорлигсүрэнд сарын 550 000 төгрөгөөр түрээслэхээр болж гэрээ байгуулсан. 2016 оны 1 дүгээр сард 400 000 төгрөг өгч, дутуу 150 000 төгрөг байгаа, үүн дээр 2-6 дугаар саруудын байрны мөнгөө төлөөгүй тул хариуцагчаас 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Д.Дорлигсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Мөнгөншагайгийн нэхэмжилсэн 3 500 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагч нь 3 500 000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Мөнгөншагай нь хариуцагч Д.Дорлигсүрэнд холбогдуулан 3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Дорлигсүрэн нь 3 500 000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. 

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Р.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, Д.Дорлигсүрэнд холбогдох, 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Дорлигсүрэн 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Мөнгөншагайд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 950 төгрөгийн тал хувь болох 35 475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35 475 төгрөг, хариуцагч Д.Дорлигсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 35 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Мөнгөншагайд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН