Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/06033/И |
Дугаар | 4634 |
Огноо | 2016-07-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 4634
2016 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2016/04634 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт байрлах, “Юнител” ХХК /РД: 5036895/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байр, 56 тоотод оршин суух, Ганжуур овогт Болдын Бат-Од /РД: УК88121510/-д холбогдох,
2 033 914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Юнител” ХХК болон Б.Бат-Од нар нь харилцан тохиролцож 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 8807-5718 дугаарт нь I phone 6 plus маркын гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлөхөөр тохирсон. Гэвч хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагчаас 8807-5718 дугаарын ярианы төлбөр утасны лизингийн төлбөр 1 355 943 төгрөг, алданги 677 971 төгрөг, нийт 2 033 914 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Бат-Од шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн төлбөр болох 2 033 910 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь 2 033 910 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан байна. Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Б.Бат-Одод холбогдуулан 8807-5718 дугаарын ярианы төлбөр, утасны лизингийн төлбөр 1 355 943 төгрөг, алданги 677 971 төгрөг, нийт 2 033 914төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бат-Од нь 2 033 914 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Бат-Одод холбогдох 2 033 914 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Бат-Од нэхэмжлэлийн шаардлага 2 033 910 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Юнител” ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 493 төгрөгийн тал хувь болох 23 746 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23 765 төгрөг, хариуцагч Б.Бат-Одоос улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 23 746 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН