Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/06198/И |
Дугаар | 4665 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 4665
2016 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/04665 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон 101-129 тоотод оршин суух, Боржигон овогт Ёндонгийн Дашбал /РД: МР56060215/-ын нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Дашбал, гэрч Д.Нарантуяа, Ц.Балдан-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Дашбал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Түнхэлийн МБАА-д тракторч, комбайчнаар ажиллаж байсан. Ингээд 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажиллаж, Түнхэлийн МБАА-н даргын 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 52 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Сэлэнгэ аймгийн архивт миний бичиг баримт байхгүй. Иймд 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түнхэлийн МБАА-д ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжпэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Дашбал нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ё.Дашбал нь 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түнхэлийн МБАА-д тракторч комбайчнаар ажиллаж байсан болох нь түүнд 1974 оны 7 дугаар сарын 01-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа Сангийн аж ахуйгаас олгосон 338762 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар болон гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ё.Дашбалыг 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түнхэлийн МБАА-д тракторч комбайчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Ёндонгийн Дашбал /РД: МР56060215/-ыг 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Түнхэлийн МБАА-д тракторч комбайчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН