Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/06266/И |
Дугаар | 4667 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 4667
2016 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/04667 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах, “Жи-Мобайл” ХХК /РД 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 102-9 тоотод оршин суух, Загал овогт Загдаагийн Мягмарсүрэн /РД: ЧС71043060/-д холбогдох,
42 657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн төлөөлөгч Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Мягмарсүрэн нь манай байгууллагатай 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 9811-2459 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. Хариуцагч нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашигласан 78 438 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Уг төлбөрөөс барьцаа 50 000 төгрөгийг хассан. Иймд үлдэгдэл төлбөр 28 438 төгрөг, алданги 14 219 төгрөг, нийт 42 657 төгрөгийг З.Мягмарсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Жи мобайл” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 42 657 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч З.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч З.Мягмарсүрэнд холбогдуулан 42 657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Мягмарсүрэн нь 42 657 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, З.Мягмарсүрэнд холбогдох, 42 657 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч З.Мягмарсүрэн нэхэмжлэлийн шаардлага 42 657 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн тал хувь болох 2 275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2 275 төгрөг, хариуцагч З.Мягмарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 2 275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН