Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2023/00047

 

 

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2023/0004*******

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн 149/ШШ2023/00305 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: *******ийн өмчлөлийн нэгж талбарын 1*******0*******0*******458 дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг ******* ******* тоот байршилтай 3015.3 м2 газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Миний бие ******* ******* нь Монгол улсын газрын тухай хуульд заасны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр сумын засаг даргын 645 тоот захирамжаар тус сумын ******* ******* ******* дугаар баг ******* ******* тоот хаягт 3015,3 м2 газрыг өмчилж авсан. Гэтэл ******* гэх иргэн миний эрхэнд халдаж өмчлөлийн газарт дур мэдэн хашаа болон байшин барьсан. Би тухайн үед газрын албанд мэдэгдсэн боловч шийдвэрлэж өгөхгүй байсан тул 2022 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр тус сумын Байгаль орчин хяналтын тасагт гомдол гаргасан. Миний гомдлын дагуу байгаль хамгаалагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж тус иргэнийг хүний өмчлөх эрхэнд халдсан байна гэж үзэж 2022 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр 004*******63******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.2.4 дэх хэсэг заасны дагуу 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгосон байсан. нь надад мэдэгдэхдээ Зөрчлийн тухай хуульд заасны дагуу таны гомдол хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна би шийтгэлийн хуудсаа хүчингүй болгосон та гомдлоо шүүхээр шийдвэрлүүл гэж хэлсэн. Иймд тус газрыг чөлөөлж өгнө үү....гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

1.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

... овогтой нь баг 6******* тоот хаягт байрлах газрыг 2005 оноос хойш өдийг хүртэл удаа дараа газар хүссэн өргөдөл, гэрчилгээ гаргуулж авахаар хөөцөлдөж ирсэн болно. 2005 оны 03 сарын 31-ний өдөр 24*******6м2 газрын кадастрыг гаргуулж өргөдөл хүсэлтээ өгч газрын хүсэлтийг хүлээж авсан тодорхойлолтыг газрын албаны байцаагч өгсөн. Үүнээс хойш 2010, 2012, 2019 онд газрын хүсэлтээ өгсөөр тэд хүлээж авсаар аймгаас хариу ирэхээр гэрчилгээг олгож өгнө гээд өдий хүрсэн. Гэтэл овогтой ******* нь *******-р баг ******* ******* гудамж тоот газарт 3015.3 м2 газрын гэрчилгээ гаргасан гээд шүүхэд нэхэмжлэл газар чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь миний газар баг 6******* тоот хаяг байрлаж байхад ******* нь *******-р баг ******* ******* гудамж тоотод газрын гэрчилгээ авчаад намайг газраа чөлөөлж өг гэж шаардах бичиг явуулсан нь хаягийн зөрүүтэй миний хөөцөлдөж байсан газартай огт хамаагүй Нарангийн гудамж, Дуушийн гудамж бүхэл бүтэн 2 гудамжны наана цаана байгаа газрыг миний газрыг чөлөөлж өг гээд би гэрчилгээгийн гаргуулаад авчихсан гэж хууль бус үйлдэл гаргаж байгаад хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. ******* миний бие нь баг 6******* тоотод 2018 онд нүүж ирсэн. Одоо хашаа байшин барьсан, цахилгааны татуулаад тог тавиулсан. Одоо тэндээ амьдарч байгаа. Ийм учраас 2 өөр хаягт байрлах газрын хэмжээ нь өөр нэг нь 2.4*******6м2, нөгөө нь 3015м2 хэмжээтэй 2 өөр газрыг 1 газар мэтээр чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би өөрийн газар дээр байгаа болохоос *******ийн гэрчилгээ гаргаж авсан *******-р баг ******* голыг тоот хаягт байхгүй байгаа болно...гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн 149/ШШ2023/00305 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дахь хэсэгт зааснаар *******ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, ******* ******* гудамж тоот байршилтай 3015,3 м2 газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс *******0200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Мандал суман дахь сум дундын шүүхийн 2023.0*******.2*******-ны өдрийн дугаар 149/ШШ2023/00305 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шүүхэд гомдол гаргаж байна.

Эцэг эх минь багийн 4******* тоотод амьдарч байсан. Хүүхэд ахуй насаа Мандал сумынхаа баг гудамжиндаа өнгөрүүлсэн. Улмаар 1998 онд гэр бүл болж өрх тусгаарлан багийн гудамжинд амьдарч 1999-2009 оны хооронд 4 хүүхэдтэй болж өөрийн гэсэн эзэмшил өмчлөлийн газартай болохын тулд гудамжны хогийн хонхорыг ард иргэдтэйгээ цэвэрлэн газрыг нь тэгшлэн цахилгаан татаж хашаа байшин барьж суурьшин одоог хүртэл амьдарч байна.

Энэ газрыг авах тухай өргөдөл хүсэлт, шаардлагатай бусад бичиг баримтыг 2005 он, 2010 он, 2012 он, 2019 онуудад удаа дараа газрын албанд өмчлөх гэрчилгээг гаргуулахаар маш олон удаа шаардсан боловч элдэв шалтгаан тоочиж хүлээж бай аймгаас хариу ирнэ гэхээр гэрчилгээ олгоно гэж өдий хүрсэн. Мандал сумын багийн 6******* тоотод одоо хүртэл амьдарч байна.

Гэтэл иргэн ******* *******-р багийн ******* ******* гудамжны тоот гэх хаягаар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь манай газарт огт хамаагүй Дууш, Наран гэх 2 гудамжны цаана байрлах байршилтай газар бөгөөд *******-р багийн Засаг дарга Б.Отгонбаяр, багийн Засаг дарга Бат-Эрдэнэ нар нь 2 өөр байршилтай газар гэдгийг нотолж байхад Шүүгч Ж.Эрдэнэбат нь миний баг 6******* тоот газарыг *******эд огт хамаагүй байхад *******-р баг ******* Хангай ******* ******* тоот хаягийн байршилтай газрыг чөлөөлж өгсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь энэ газарт амьдардаггүй, багийн 6******* тоотод амьдардаг болохоор *******ийн нэхэмжлээд байгаа газарт огт хамаагүй болно.

******* нэхэмжлээд байгаад газраа авах тухай өргөдөл, холбогдох бичиг баримтыг өгсөн тухай нотлох тухай баримт нь байхгүй, хуурамч газар авсан гэсэн гэрчилгээний эх хувь нь байхгүй кадастрын 3015.3м2 хэмжээтэй гэсэн хуулбартай байсан боловч Шүүх хурлын дараа газрын албанаас газрын даамал Намжилмаа нь дахин хуурамчаар 3004м2 гэсэн кадастрын зураг гаргасан байна.

Ер нь Сэлэнгэ аймаг Мандал сумын газар нутгийн хаягийн байршилыг 2011 онд газрын тухай хуулийн 20-р зүйлд 20.1.2-ийг үндэслээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас 2010, 2011 онд засаг дарга Цээпилдоржид газар зохион байгуулалтыг өөрчлөх газар олгох тухай даалгавар өгсөн өөрчлөлтүүд хийгдсэний дараа иргэн *******эд албан тушаалаа урвуулан ашиглаж эзэмших гэрчилгээг Алтанзул, Цээпилдорж нар олгосон байдаг.

2012 оны 12 сарын 10-нд газрын гэрчилгээг олгосон байдаг. Уг гэрчилгээг авахдаа газар хүссэн өргөдөл, холбогдох баримтгүй *******-р багийн ******* ******* гудамжны тоот гэх гэрчилгээ гаргаж өгсөн байхад огт хамааралгүй багийн 6******* тоотод амьдардаг байхад ямар үндэслэлгүйгээр ******* ******* тоотыг чөлөөлүүлэх тухай шийдвэр гаргасанд эс зөвшөөрч гомдолтой байна. Энэ 2 газар 2 өөр байршилд оршдог газар болно. Даамал байсан Алтанзул нь Газрын тухай хуулинд зааснаар 14,30,60 хоногийн дотор шийдэгдэнэ гэж хурал дээр гэрчээр ярьж байсан бөгөөд 2005-2023 он хүртэл шийдэгдээгүй 18 жил болж байхад энэ хугацаанд газрын даамал хийж байсан бөгөөд газрын байцаагч нарт ирсэн өргөдөл хүсэлтийг хянаж шалгадаггүй тэр бүү хэл газрын байршил зохион байгуулалтыг мэдэхгүйгээр барахгүй 3,*******-р багаа ч ялгахгүй *******эд гэрчилгээ гаргаж өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг тодорхой баримтаар нотлогдож байна.

Мөн газрын даамал Намжилмаа нь Шүүхэд хуурамч нотлох баримтаар багийг *******-р баг мэтээр газрын хуурамч зааг гаргасан. Гэтэл хурлын дараа газрын даамал Уранзаяа 3,*******-р багийн хилийн заагийн кадастр нь тэс өөр байгаа нь баримтаар нотлогдож байна. Сэлэнгэ Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг *******эд *******-р баг хараа тоот 3015м2 газрыг 2012 онд гарсан засаг даргын гаргасан өмчилсөн гэрчилгээг нэр хаягийн хуурамчаар бүрдүүлж өгсөн нь баримтаар нотлогдож байна.

Сэлэнгэ Мандал сумын газрын албаны хяналтын байцаагч Гүрбадамд би баг Баянсуудал 6******* тоотод амьдардаг. Иргэн *******ийн нэхэмжлэлд байгаа газар ******* хангай *******-р баг ******* ******* тоот хаягт байгаа учраас надад огт хамаагүй гэж хэлсээр байтал уг асуудлыг судалж, шалгаж хянаагүй мөртлөө Алтанзултай хуувилдаж албан тушаалаа урвуулан ашиглаж 300.000 төгрөгөөр торгуулсан гэж худал хэлэн торгуулийн хуудас гарган өгснийг би хүлээн зөвшөөрөөгүй учир торгосон хуудас нь хүчингүй болгосон гэх мэтчилэнгээр ард иргэдэд газар олгох асуудлыг албан тушаалаа урвуулан ашиглаж өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгосон хүмүүст газар олгох хүсэлт баримт өгөөгүй байхад шууд гэрчилгээ гаргаж мөнгө төгрөгтэй улсуудад үйлчилж ядуу амьдралтай, дорой иргэдэд газар олгосон мөртлөө гэрчилгээг нь гаргаж өгөхгүй 18 жил болсон байна.

2012 оны сонгуулийн жилд ******* нь иргэдэд мөнгө тарааж өгснийхөө дүнд одоо нэхэмжлээд байгаа *******-р баг ******* ******* тоот гэрчилгээг гаргуулж авсан ашиг сонирхолтой зөрчилтэй байгаа нь нотлогдсон тул иргэн би 2012.04.20-нд дахиад газар хүссэн өргөдөл баримт өгөхөд газрын лиминт байхгүй урд ажлаа шийдэж дуусаагүй байна гээд хүлээж аваагүй. Тэгсэн мөртлөө *******эд 2012.12.10-нд газрын гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. 2012 оны засаг даргын захирамжийг хууль бус байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мандал сумын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон буцааж хэргийг бүх талаас нь судалж, шалгаж бүрэлдэхүүнтэй шинжээч томилж нотлох баримтаар өгсөн хуурамч бичиг баримтуудыг аль нь үнэн аль нь худал болохыг хянан тогтоох, *******ийн ******* ******* *******-р багийн ******* ******* тоот газар нь миний амьдарч байгаа баг Баянсуудал 6******* тоотод огт хамаагүй болохыг тогтоон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. Яагаад гэвэл *******ийн нэхэмжлээд байгаа газар нь ******* дугаар баг юм. *******ийн амьдарч байгаа газар нь 3 дугаар баг юм. Бүхэл бүтэн Нарангийн гудамж, Дуушийн гудамж хоёр алгассан газар юм. ...Гаргаж өгсөн газрын нэгж талбарын дугаар нь *******ийн газрын нэгж талбарын дугаартай зөрүүтэй. *******ийнх 24*******6 метр квадрат, *******ийн нэхэмжлээд байгаа нь 3015 метр квадрат зөрүүтэй.

*******ийн газрын нэгж талбарын дугаар нь 1*******0*******0*******458 гэсэн дугаартай. Гэтэл Мандал сумын Засаг дарга Дашзэвгийн гаргаж өгсөн нотлох баримтад *******ийн гаргаж өгсөн нэгж талбарын дугаар нь 4303633******* гэсэн дугаартай байгаа юм. Нэг газар дээр 2 нэгж талбарын дугаар гараад байна.

Дашзэвэг ...******* дугаар баг хараа , рашаант 1-18******* тоотод байрлах... гээд байгаа юм. Ийм хаяг зохион байгуулалт зөрчсөн хүн байхгүй. Дашзэвэг даргын гаргаж өгсөн баримт нь хууль бус. Ямар ч нэгж талбарын дугаар байхгүй газар дээр Засаг дарга нь шүүхэд хуурамч баримт бичиг бүрдүүлж өгдөг, ******* хараагийн гудамж буюу 3 дугаар баг 1981 онд ч байсан. 1981 оноос хойш ээж аав нь амьдарч байхад ч байсан. 2012 оноос өмнө гудамж байсан гэсэн нотлох баримт анхан шатны шүүх хурал дээр яригдсан. 2023 оны 3 дугаар сард хараагийн гудамж мөн гэсэн тодорхойлолт байгаа. Эрдэнэчимэг даалгасны дагуу Цээпэлдорж газар зохион байгуулалт хараагийн гудамж 3 дугаар баг гэж байсан. Одоо ч гэсэн хараагийн гудамж 3 дугаар баг гэж байгаа. Эдгээр нотлох баримтуудаас харахад хараагийн гудамж 3 дугаар баг нь нэг өөр газар, *******ийн нэхээд байгаа нь ******* дугаар баг ийн газартай ямар ч хамааралгүй. ******* хангай тоот ийн амьдарч байгаа газраас өөр газар байна гэдгийг хавтаст хэргийн 10 дугаар талд нотлогдсон. *******ийн нэхэмжлэл үндэслэлгүй Газрын гэрчилгээний эх хувь байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү. Мөн *******ийн газрын гэрчилгээг гаргуулахаар даалгаж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан *******ийн өмчлөлийн нэгж талбарын 1*******0*******0*******458 дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг ******* ******* тоот байршилтай 3015.3 м2 газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь ...нэхэмжлэгчийн чөлөөлүүлэх гээд байгаа газар нь миний амьдарч байгаа газартай огт хамааралгүй өөр, өөр багт байрлах, өөр нэртэй гудамжны өөр тоот хаягтай, түүгээр зогсохгүй газрын хэмжээ нь өөр юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дахь хэсэгт зааснаар *******ийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, ******* ******* гудамж тоот байршилтай 3015,3 м2 газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...иргэн ******* нь *******-р багийн ******* ******* гудамжны тоот гэх хаягаар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь манай газарт огт хамаагүй Дууш, Наран гэх 2 гудамжны цаана байрлах байршилтай газар бөгөөд *******-р багийн Засаг дарга Б.Отгонбаяр, багийн Засаг дарга Бат-Эрдэнэ нар нь 2 өөр байршилтай газар гэдгийг нотолж байхад Шүүгч Ж.Эрдэнэбат нь миний баг 6******* тоот газрыг *******эд огт хамаагүй байхад *******-р баг ******* Хангай ******* ******* тоот хаягийн байршилтай газрыг чөлөөлж өгсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь энэ газарт амьдардаггүй, багийн 6******* тоотод амьдардаг болохоор *******ийн нэхэмжлээд байгаа газарт огт хамаагүй болно. .... Энэ газрыг авах тухай өргөдөл хүсэлт, шаардлагатай бусад бичиг баримтыг 2005 он, 2010 он, 2012 он, 2019 онуудад удаа дараа газрын албанд өмчлөх гэрчилгээг гаргуулахаар маш олон удаа шаардсан боловч элдэв шалтгаан тоочиж хүлээж бай аймгаас хариу ирнэ гэхээр гэрчилгээ олгоно гэж өдий хүрсэнд маш их гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тайлбарласан.

4.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд үүссэн хэргийн үйл баримт болон уг маргаан Иргэний эрх зүйн ямар харилцаанд хамаарах, нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн болох, түүний шаардах эрхийн хууль эрх зүйн үндэслэлийг тодруулаагүйн дээр маргаан бүхий газрын хаяг байршил болон талбайн хэмжээг тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв үнэлж дүгнээгүй, хариуцагчийн ...Энэ нэхэмжлэл нь манай газарт огт хамаагүй Дууш, Наран гэх 2 гудамжны цаана байрлах байршилтай газар бөгөөд *******-р багийн Засаг дарга Б.Отгонбаяр, багийн Засаг дарга Бат-Эрдэнэ нар нь 2 өөр байршилтай газар гэдгийг нотолж байхад Шүүгч Ж.Эрдэнэбат нь миний баг 6******* тоот газрыг *******эд огт хамаагүй байхад *******-р баг ******* Хангай ******* ******* тоот хаягийн байршилтай газрыг чөлөөлж өгсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь энэ газарт амьдардаггүй, багийн 6******* тоотод амьдардаг болохоор *******ийн нэхэмжлээд байгаа газарт огт хамаагүй болно. ... гэх татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд газрыг хууль бусаар эзэмших эрхийн зөрчил үүссэн гэж үзвэл нэхэмжлэгч *******ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, ******* ******* гудамж тоот байршилтай 3015,3 м2 газар нь хариуцагч *******ийн оршин сууж буй Мандал сумын баг 6******* тоотод байрлах 2.4*******6м2 талбай бүхий газартай хэрхэн давхцсан эсхүл зохигчдын маргаан бүхий газар нь эрхийн зөрчилтэй байгааг нарийвчлан тогтоохгүйгээр маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

5.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоогүй, үйл баримтыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

6.Тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлтийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн

16*******.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийн 149/ШШ2023/00305 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн *******0.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.5, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

Bottom of Form