Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/06261/И |
Дугаар | 4675 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 4675
2016 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/04675 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах, “Жи-Мобайл” ХХК /РД 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн, 14 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, 85 дугаар цэцэрлэг-т холбогдох,
297 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн төлөөлөгч Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг нь манай байгууллагатай 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ХАГ 0047/15 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан U6 маркийн нэг бүрийн үнэ нь 360 000 төгрөгийн үнэтэй гар утас 12 ширхэгийг 4 320 000 төгрөгөөр, Жи10 нэгжгүй сунгалтын 60 000 төгрөгийн үнэтэй карт 12 ширхэгийг 720 000 төгрөгөөр, мөн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ХАГ 0047/15+01 тоот нэмэлт гэрээ байгуулан U6 маркийн нэг бүрийн үнэ нь 360 000 төгрөгийн үнэтэй гар утас 2 ширхэгийг 720 000 төгрөгөөр, Жи10 нэгжгүй сунгалтын 60 000 төгрөгийн үнэтэй карт 2 ширхэгийг 120 000 төгрөгөөр нийт 5 880 000 төгрөгийн гар утас, сунгалтын картыг тус тус зээлээр худалдан авсан. Одоогийн байдлаар 198 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд алданги 99 000 төгрөг, нийт 297 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч 85 дугаар цэцэрлэг нь нэхэмжилсэн 297 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч 85 дугаар цэцэрлэгт холбогдуулан 297 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 85 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 297 000 төгрөгийг төлж барагдуулсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 , 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 85 дугаар цэцэрлэгт холбогдох, 297 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 560 төгрөгөөс 4 780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 780 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 данснаас 4 780 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН