| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2023/00588/И |
| Дугаар | 208/МА2023/00048 |
| Огноо | 2023-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 208/МА2023/00048
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 596 дугаартай шийдвэр
Хариуцагч П.******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 3,060,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1.Нэхэмжлэгч П.******* нь П.******* холбогдуулан 3,060,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
... Миний бие ******* гэгч хүнээс ээж ******* дамжуулан 2020 оны 12 сарын 25-ны өдөр 900.000 төгрөг зээлсэн. Зээлэх үедээ ээжийг таньж мэддэг нэг дор хамт ажилладаг гэдэг утгаар ойрын хугацаанд өгөөрэй хүү гэдэг зүйл яриагүй юм. Ингээд миний бие амьдралын шаардлагаар мөнгийг нь тэр даруй төлж чадаагүй байсан. Би ээжийн интернэт банкийг ашиглан дараах байдлаар төлөлтийг хийж байсан.
Үүнд : 2022 оны 01 сарын 31-ны өдөр 150.000 төгрөг
2022 оны 02 сарын 25-ны өдөр 150.000төгрөг
2022 оны 03 сарын 25-ны өдөр 150.000 төгрөг
2022 оны 04 сарын 11-ны өдөр 110.000 төгрөг
2022оны 05 сарын 12-ны өдөр 110.000 төгрөг
2022 оны 07 сарын 6-ны өдөр 200.000 төгрөг
******* гэх хүний өгсөн түүний эгчийн нь данс руу 200.000 төгрөг шилжүүлж нийт 1.070.0 төгрөгийг шилжүүлж төлбөр дууссан билээ.
Гэтэл намайг байхгүй хойгуур ******* нь ээжийг дагуулж танай охины авсан 900.000 төгрөгийн өр нь 3,060,000 төгрөг болсон үүнийг төлөхгүй гэвэл залилсан гэж Шүүх, Цагдаад өгнө гэж дарамтлан шүүх рүү авчирч өөрөө үгийг нь хэлж цагаан цаасан дээр бичүүлээд энэ мөнгийг төлнө гэж эвлэрлийн гэрээ хийлгүүлэн 2023 оны 05 сарын 18-ны өдөр 01203 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан төдийгүй ээжид нэг хувь захирамжийг өнөөдрийг болтол өгөөгүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүс ирж манай гэрийг битүүмжлэхээр ирэхэд нь юу байгаа талаар асуухад ийм захирамжийг гүйцэтгэхээр явж байна гэж хэлснээр миний бие мэдсэн.
Гэтэл миний ээжийг хүний өмнөөс юм ярьж чадахгүй байдал , хуулийн нарийн асуудлыг мэдэхгүйг ******* овжин ашиглаж үндэслэлгүйгээр мөнгө нэхэж ийм байдалд хүргэсэн байна. Нэгэнт ******* гэгч хүнээс зээлсэн 900.000 төгрөгийг 1070.000 төгрөг болгож төлчхөөд байхад хүнийг хууран мэхэлж айлган сүрдүүлж үндэслэлгүйгээр 3.060.000 төгрөгийг захирамж гаргуулан намайг хохироож байна. Энэ асуудлаас болж ээж бид хоёр ээж охины харилцаагүй болж байна.
Тэгээд ч манайх ийм мөнгө төлөх тийм хөрөнгө чинээтэй айл биш ядуу дорой болохоор ингэж дээрэлхэж худлаа мөнгө нэхэмжилж авсанд гомдолтой байна.
Нэгэнт би өөрт оногдсон зээлсэн мөнгөө бүгдийг төлсөн байхад 3.060.000 төгрөгийн мөнгийг үндэслэлгүйгээр авч байгаа учраас ******* гэгч хүнээс 3.060.000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
1. П.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн ээж *******г миний бие тус сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3,060,000 төгрөгийг нэхэмжилж хандсан. 2023 оны 5 сарын 11-ний өдрийн 94 дугаартай сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Мөнхцэцэгийн шийдвэрээр 3,060,000 төгрөг гаргуулах тухай харилцан тохиролцож, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйл, иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсгийг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, ******* нь миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Эвлэрүүлэн зуучлалын 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцсон байдаг. Гэрээнд заасан хугацаанд төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон байдаг. Миний бие *******гийн өгсөн ******* дансанд:
2020 оны 9 сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 12 сарын 25-ны өдөр 900,000 төгрөг шилжүүлсэн байдаг. *******ын 5137769169 дансаар 2022 оны 7 сарын 06-нд 200,000 төгрөг, 2022 оны .... 200,000 төгрөг, нийт 400,000 төгрөг шилжин ирээд 1,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн.
******* нь зээл хаагаад өгье гээд хүнээс 2,000,000 төгрөгийн 0,3 хувийн хүүтэй авхуулаад урьдны үлдэгдэл 1,000,000 төгрөгийн хамт нийт 3,000,000 төгрөг өгнө гэж хамтын гэрээ хийж, гарын үсгээ зурсан. ******* нь надаас 2019 оноос хойш олон удаа бэлнээр болон дансаар мөнгө аваад 1,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдэж тооцоо дууссан байдаг.
Мөн ******* нь 2022 онд 670,000 төгрөг аваад өөрийн дансаар төлсөн баримтыг өөрөө төлж байсан мэтээр харагдуулж бичжээ. Гүйлгээний утга дээр ******* байгаа учир. Иймд ******* миний бие *******гийн охин *******ыг танихгүй, мэдэхгүй, түүнтэй огт харьцаж байгаагүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул *******гийн охин *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 554 дугаартай шийдвэрээр:
Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ын 3,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 023 оны 10 сарын 16-ны өдрийн 596 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
П.******* миний бие тус шүүхэд ******* гэдэг хүнд холбогдуулан 3.060.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ хүнийг би ээжтэй хамт нэг дор ажилладаг, бараа авчирч зардаг гэдгээр нь сайн танина. Гэтэл шүүх хуралдаан дээр намайг огтоос танихгүй гэж худлаа ярьж байсан. 2020 оны 12 сарын 25-ны өдөр өөрийн ХААН Банкны-ны ******* дугаарын харилцах дансаараа 900.000 төгрөгийг зээлж авсан. Зээлж авах үедээ *******тэй би өөрөө утсаар ярьж мөнгө зээлсэн энэ тухай ээж мэдэхгүй юм.
...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэнээр 2020 оны 09 сарын 27-ны өдөр 1.100.000, 500.000 нийт 1.600.000 төгрөг зээлснийг 3.469.000 төгрөг болгож хүүгийн /тухайн үед 10 хувь гэж байснаа мөнгөө авах болохоор 25% гэж хэлсэн. /3.469.000 төгрөгийг хүүгийн хамт өгсөн. Тухайн үед зээлийн гэрээ хийгээгүй ч гэсэн итгэлцлээр хүүг төлсөн төлбөр дууссан учраас миний бие 2020 оны 12 сарын 25-ны өдөр өөрөө би 900.000 төгрөг зээлсэн юм. Миний хувьд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
1-тБи зээлсэн мөнгөнөөсөө ээжийн интернет банкийг ашиглан дансанаас нь шилжүүлсэн юм. Гэтэл шүүх үүнийг харгалзаж үзсэнгүйд гомдолтой байна.
2-т Шүүхэд өгсөн ээжийн дансаны хуулгыг нотлох баримтанд үнэлж үзсэнгүй.
3-т *******гийн намайг танихгүй гэсэн байдлыг илүүд авч үзлээ. Би сайн таних бөгөөд үүнийг гэрчлүүлэх байсан байна гэж бодлоо. Ингэж худлаа ярина гэж бодсонгүй.
4-т П.*******ыг танихгүй харьцаж байгаагүй гэх тайлбар хариуцагч *******гээс 2.500.000 төгрөгийг зээлсэн ,үүнээс 1.500.000 төгрөгийг төлсөн гэх одоо 900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэх тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна гэдгийг ойлгохгүй байна. Иймд шийдвэрийг хянан үзэж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах гомдолтой танилцсан. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд дүгнэлт хийж чадаагүй. Энэ маргаан юунаас үүдэлтэй вэ гэхээр П.*******ын ээжээс 3.060.000 төгрөг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн байна. Ээжийг нь шүүх дээр дарамталж авч ирээд шийдвэр гаргуулсан гэж тайлбарласан. Зээлсэн мөнгөө төлсөн байна.
...Шүүхийн шийдвэрт тусгасан 1.770.000 төгрөгийг буцааж өгсөн гэдэг нь харагддаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна, давхар байр суурь илэрхийлж гомдлоо гаргасан. 1.770.000 төгрөгийн баримт байсаар байхад шүүх үнэлээгүй гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч П.*******гээс .өөрийн ээж ******* дамжуулан мөнгө зээлдэн аваад буцааж төлсөн гэх үйл баримт тогтоогдсон байхад П.******* нь охиныхоо зээлдэж аваад өгөөгүй мөнгийг хүүтэй нь төл гэсэн шаардлага тавьж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж улмаар миний ээжийн хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг далимдуулан түүнийг 3.060.000 төгрөг төлүүлэхээр шүүгчийн захирамж гаргуулан, одоо улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь үндэслэлгүй тул 3.060.000 төгрөгийг эргүүлэн гаргуулна уу гэсэн шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүхээс П.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
3.Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзвэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01203 тоот захирамжаар нэхэмжлэгч П.******* хариуцагч А.*******гээс 3.060.000 төгрөг төлүүлэхээр нэхэмжлэл гарган эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсан ба уг захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдаж шийдвэрлэсэн байна.
Дээрхи баримтаар иргэн А.*******, П.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба шүүгчийн захирамжаар А.*******гээс 3.060.000 төгрөгийг гаргуулан П.******* гарган олгохоор шийдвэрлэсэн. Тухайн хэрэгт нэхэмжлэгч П.******* нь ямар байдлаар оролцсон эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл ээж А.*******гийн өмнөөс нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл П.******* нь иргэн А.*******гийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, П.*******ийн эрхийг хариуцагч хэрхэн зөрчсөн, тэдгээрийн хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл болно.
4. Анхан шатны шүүх Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.*******ийн 3,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д ...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д ...Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор... хуульчилсан байхад П.*******ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, улмаар иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу юм.
5.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар П.******* нь А.*******гийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, П.******* холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч П.******* нь ээж *******гийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул түүний давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй, харин А.******* нь өөрийн хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 596 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, П.*******ын нэхэмжлэлтэй П.******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ
Bottom of Form