Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 208/МА2023/00053

 

 

2023 оны ******* сарын 05 өдөр

Дугаар 208/МА2023/00053

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00141 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******од холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 17,550,000 төгрөг гаргуулах, орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээлгэж, *******ыг өмчлөгчөөс хасуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээлгэж, *******ийг өмчлөгчөөс хасуулах

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэлгэрнаран /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******, Н.Бямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ******* миний бие нь *******той 2008 оны ******* дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулж амьдарч байгаад 2017 онд гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан. Нөхөр бид хоёр 10 жил хамт амьдарч байх хугацаанд бидний дундаас үр хүүхэд төрөөгүй бөгөөд анх гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь нөхөр БНСУ улс руу явахаар болж тэнд ажиллаж байх хугацаандаа өр ширээ дараад үр суулгуулах асуудлаа шийдэх мөнгөтэй больё гэж явсан. Явахдаа нэгэнт очоод харлах нь ойлгомжтой учраас гэрлэлтээ цуцлуулъя, тэр хооронд Солонгос Монголын хооронд чөлөөтэй очих боломжтой байх хэрэгтэй юм байна гэж визний зөвлөгөө өгдөг газраас зөвлөгөө аваад бид хоёр харилцан ярилцаад хүсэлтээ нотариатаар баталгаажуулан гэрлэлтээ цуцлуулсан. Анх гэрлэлт цуцлуулахад эд хөрөнгийн маргаангүй гэсэн бөгөөд эд хөрөнгийн асуудлаа тэгж байгаад зохицуулж болно гэж ярилцсан. Гэтэл нөхөр ******* нь БНСУ-д 1 жил 5 сар ажиллаж амьдарч байгаад 2018 оны 07 дугаар сард ирсэн. Ирснээс хойш бид хоёр бие биеэ ойлголцохгүй, таарамжгүй харьцаатай байж байгаад 2018 оны 10 сарын сүүлээр нөхөр саллаа гээд өөрийн юмнуудаа аваад явсан. .... Болдтой ярих гэсэн боловч одоо миний мэдлээс гарсан, хуулийн дагуу шийднэ биз гэж хэлээд надтай ярилцаж чадахгүй зугтаад байгаа учраас амьдарч байх хугацаанд авсан дундын өмчөөс өөрт ногдох хувийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Үүнд:

Хөвсгөлийн Хашаат сумаас захиалж авч байсан бүрэн сийлбэртэй лакан их 5 ханатай гэр 5,000,000 төгрөг, суудлын автомашин 5,500,000 төгрөг, ачааны бонго 3,500,000 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* хотхон 1- тоотод лалтай 2 өрөө 38,43 мкв ,100,000 төгрөгийн үнэ бүхий зэргээс өөрт ногдох хувиа гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ ыг ******* бид хоёр амьдарч байх хугацаандаа 2015 оны 01 дүгээр сард ипотекийн зээлээр авч байсан. Уг нь 38,43 мкв бөгөөд нэг мкв үнэ 1,200,000 төгрөгөөр бодож ,100,000 төгрөгт тооцож авсан. Байрны урьдчилгаа төлбөр хамтарч гаргасан. Энэ анд амьдарч байх хугацаанд ны зээл төлөлтийг адил хувааж төлсөн. Одоо ******* нь Дархан сумын Малчин багийн 3 шард 5 ханатай гэртээ амьдарч байгаа бөгөөд аав, ээж хоёр нь өөрсдийн өмчлөлийн хашаа байшинтай. Би энэ наас өөр амьдрах газар байхгүй тул цаашдаа энэ ны зээлийг төлж амьдрах хүсэлтэй байна.

Иймд дундын 35,*******2,733.34 төгрөгийн хөрөнгөөс өөрт ногдох 17,550,000 төгрөгийг гаргуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, ******* хотхон 1- тоот хаягт шилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2003017216 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 38,43 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг *******ийн өмчлөлд үлдээж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлээс *******ын нэрийг хасуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Гэр миний мэдлийн өмч биш. Бид хоёрын гэр биш. Энэ гэр манай аав, ээж 2 бид хоёрыг тусдаа гарахад түр бариулсан гэр. Аав, ээж 2 малаа хөдөө авч гарах зорилготой өөрсдөө худалдаж захиалж авч ирсэн гэр. 2 машины хувьд бид 2 хамт амьдарч байх хугацаандаа 2014 онд байх хоёуланг нь бусдын өмчлөлд бүгдийг нь шилжүүлсэн. Байшингийн хувьд урьдчилгааны бараг дийлэнх хувийг аав Бямба, ээж ******* нараас гаргуулж бид 2 орж байсан. Бид 2 өөрсдөө мөнгө гаргах боломжтой хүмүүс биш байсан. Нэхэмжилж байгаа гэр, авто машиныг өгөх боломжгүй. Яагаад гэхээр бид 2-ын өмч байхаа больсон. Гэр аав Бямба, ээж ******* нарын өмч юм. Авто машиныг бид 2 амьдарч байх хугацаандаа бусдын нэр дээр шилжүүлж бид 2-ын хөрөнгөөс гараад явсан. Орон сууцны хувьд салснаас хойш би 14,650,000 төгрөгийн ны төлөлт хийсэн. Урьдчилгаа мөнгө төгрөг гээд эвлэрэх боломжийн хувьд нэхэмжлэгч талаас хэлсэн мөнгөн дүнд тохирох боломжгүй эвлэрэхгүй... гэжээ.

 Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг,******* хороолол, ******* хотхон, ******* , тоотод шилтай, эрхийн бүртгэлийн Ѵ-2003017216 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 38.34 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014.01.27-ны өдөр ,100,0000 төгрөгт тооцон үнэлж Худалдаа хөгжлийн банкнаас 30,000,000 төгрөгийг зээлэн авсан юм. Тухайн үед ыг зээлээр авах үед *******тэй гэр бүлийн харилцаатай байсан ба 2017 оны 04-р сарын 17-ны өдөр захиргааны журмаар гэр бүлээ цуцлуулсан. Миний бие дээрх ыг авахад урьдчилгаа болох 16,000,000 төгрөгийг өөрөө бүрдүүлж гаргасан юм. Үүнд:

1.Өөрийн нагац эгч *******аас орон сууцыг нь барьцаалуулан 2014.10.02-ны өдөр *******,000,000 төгрөгийг зээлүүлж урьдчилгаанд хэрэглүүлсэн ба нагац эгчийн зээлийг миний аав Н.Бямба нь 13,518,189 төгрөг болгож төлж буцааж хаасан.

2.Миний зүгээс 2014.10.17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 8,700,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан ба энэ мөнгөний үлдэгдэлтэйгээ нийлүүлэн 16,100,000 төгрөгийг ипотекийн зээлийн урьдчилгаанд төлсөн.

3.Мөн ипотекийн зээл авсан цагаасаа эхлэн зээлийг би төлж байсан ба зарим тохиолдолд *******т мөнгө өгч төлүүлдэг байсан. 2017.04.20-ны өдөр миний бие нь Солонгос улс руу ажил хийхээр явсан ба сард 2,000,000 гаруй төгрөгийг хүмүүсээр дамжуулан Наранцэцэгт өгч ны зээл болон бусад төлбөрийг төлүүлдэг байсан. Энэ бүгдийг ******* нь мэдэж байсан учраас бидний гэрлэлтийг Захиргааны журмаар цуцлах үед эд хөрөнгийн маргаангүй гэсэн тодорхойлолтыг өгч байсан болно.

4.Бидний гэрлэлтийг цуцалсан цагаас хойш ны зээлийг би төлж байсан ба зарим тохиолдолд *******ээр төлүүлдэг байсан. Харин коронавирусын халдварт өвчин гарсан цаг буюу 2020 оноос хойш өөрөө өөр аймагт ажил хөдөлмөр эрхэлж байсан учраас өөрийн эцэг, эх рүүгээ мөнгө шилжүүлж зээлээ төлдөг байсан.

5.Одоо ипотекийн зээлийн үлдэгдэл 21,000,000 төгрөг үлдсэн ба сүүлийн 3 жилийн хугацаанд зээл болон тай холбоотой бусад асуудал дээр *******ийн хувьд ямар ч хариуцлага хүлээгээгүй байж аа өөрийн нэр дээр шилжүүлж авна гэсэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг,******* хороолол, ******* хотхон, ******* , тоотод шилтай, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 38.34 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг *******ын эзэмшилд үлдээж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс *******ийг хасуулж өгнө үү... гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 3 жил сунжруулж, өөрсдөө хаалганы голыг нь сольж анд амьдарчхаад түрээсийн төлбөр сар болгоны төлөлтийг аав, ээж нь сар болгон хийж явж байснаа бид нар 3 жил амьдарсан гарч чадахгүй гэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00141 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.6, 130 дугаар зүйлийн 130.1 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******оос гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсэгт 32,114,595 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орон сууц өмчлөлдөө үлдээх, хариуцагчийг өмчлөгчөөс хасуулах, эд хөрөнгийн ногдох хэсэг 3,340,155 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг Дархан сум *******-р баг хороолол, ******* хотхон 1- тоот хаягт шилтай 38.43 м2 талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч *******ийг орон сууцны өмчлөгчөөс хасч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,*******0 дугаар зүйлийн*******0.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 315,906 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 318,523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдолдоо:

*******ийн нэхэмжлэлтэй *******од холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023.09.07-ны өдрийн 150/шш2023/00141 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1.Шүүх үндсэн нэхэмжlэлийн шаардлагаас 32.114.595 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Миний бие нь *******тэй 2008 оноос гэрлэлтээ батлуулан амьдарч байсан ба Дархан-Уул аймгийн Дархан сумын *******-р баг, хороолол, ******* хотхоны 1- тоот хаягт шилтай 2 өрөө орон сууцыг 2015 онд .100.000 төгрөгөөр худалдаж авсан.

Уг ыг зээлээр худалдаж авахад урьдчилгаа болох 30 хувийг миний бие нь өөрийн нагац эгч *******аар ыг нь барьцаалуулж *******.000.000 төгрөг авсан ба аав Н.Бямба нь төлж дуусгасан. Мөн миний зүгээс 2014.10.17 өдөр Худалдаа хөгжlийн банкнаас 8.700.000 төгрөгийн цалингийн зээлийг авч нийт ны урьдчилгаанд 16.100.000 өгч үлдэгдэл 30.000.000 төгрөгийг мөн банкнаас зээлсэн.

2017.04.17 өдөр бид гэрлэлтээ ямар нэгэн хөрөнгийн маргаангүй учраас захиргааны журмаар цуцлуулсан.

Гэрлэлт цуцлуулахаас өмнө би ны зээлийн сар бүрийн төлөлтийг миний зүгээс ихэвчлэн хийдэг байсан ба зөвхөн гэрлэлт цуцалснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 14.650.000 төгрөгийн зээлийг төлсөн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарах хугацаанд орон сууцны үндсэн зээлийн үлдэгдэл 21.652.264 төгрөг байна.

Гэтэл анхан шатны шүүх миний гэрлэлт цуцалснаас хойшхи төлсөн 14.650.000 төгрөг, дээрхи зээлийн үлдэгдэл 21.652.264 төгрөгийг тооцолгүйгээр шууд Капитал зууч ХХК-ниас гаргасан*******3.409.500 төгрөгийн үнэлгээг 2 хувааж 31.704.750 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний бие нь маргаан бүхий ыг авахад төлсөн урьдчилгаа 16.100.000 төгрөг, гэрлэлт цуцлахаас өмнө төлсөн 10 гаруй сая төгрөг, цуцалснаас хойш төлсөн 14.650.000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 21.652.264 төгрөг/ хүү ороогүй/ нийт*******2.402.264 төгрөг төлөх хэмжээнд хэмжээнд хүрчихээд байхад дахиад нэхэмжlэгчид 31.704.750 төгрөгийг төлөх нь ойлгомжгүй байна. Бидний зүгээс худалдан авахад зээлсэн 30.000.000 төгрөгөөс өнөөдрийг хүртэлх 8 жилийн хугацаанд 8.400.000 төгрөг л хасагдаж бусад нь хүүнд төлөгдсөн байна.

Гэтэл банкны үлдэгдэл 21.652.264 төгрөгийг хүүтэй нь дахин би төлөөд харин нэхэмжlэгч энэ ыг авахад өөрийн зүгээс зарлага бараг гаргаагүй байж 31.704.750 төгрөгийг авч буй нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.

Нэгэнт анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг дундын өмч хэмээн үзэж 2 хуваасан юм бол гэрлэлт цуцалснаас хойш банкинд төлсөн мөнгө болон зээлийн үлдэгдлийг мөн хуваах нь хуульд нийцэх ёстой юм.

Иймд нэхэмжлэгчид өгөх 31.704.750 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 21.652.264 төгрөгийн 50 хувь болох 10.826.132 төгрөг, гэрлэлт цуцалснаас хойш банкинд төлсөн 14.650.000 төгрөгийн 50 хувь 7.325 000 төгрөг, нийт 18.151.132 төгрөгийг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ ыг авсан талаар талуудад маргаагүй. Шүүхээр гарж байгаа шийдвэр шударга ёсонд нийцэхгүй байна. 16.100.000 төгрөгийн урьдчилгаа төлж авсан. ******* тодорхой хэмжээгээр төлж байсан гэж яртдаг. Гэрлэлт цуцлахаас өмнө хэдэн төгрөг төлж байсан гэдгийг орхиод гэрлэлт цуцалснаас хойш хөрөнгө хуваахдаа шүүх үндэслэлгүй. 7-8 жил явахад 8 сая төгрөгийн зээл хассан. Шүүх шийдвэрлэхдээ*******4 сая төгрөгийг 2 хувааж байгаа юм. 2019 оноос хойш 4 дэх жилдээ явж байгаа зээлийг ******* төлөөд явж байгаа. үНдсэн хөрөнгийг 2 хувааж байгаа нь үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн гомдолтой танилцаад тайлбар хэлье. Анх ны урьдчилгаанд төлсөн 16 100.000 төгрөгөөс нэг ч мөнгө гаргаагүй ярьж байна. би мөнгө гаргаж байсан. бас зээл төлж байсан. давхар төлж байгаад, шүүхэд өгснөөс хойш төлөөгүй. Гэрлэлт цуцалснаас хойш хамтын амьдралтай байсан. 10 жилийн хугацаанд хамтын амьдралтай байсан.

... хариуцагч талаас мэдүүлэг өгөхдөө өөр өөр мэдүүлэг өгсөн. 10 гаруй жил амьдарахад төрийн албан хаагч байсны хувьд ёс зүйтэй хандах гэж хичээсэн. Болд ны зээлийг төлөөгүй. Маргаан бүхий анд ээж аав нь амьдарч байсан. намайг хөөж гаргасан. өөрсдөө амьдраад төлсөн. Болд төлөөгүй. ...Шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эд хөрөнгийг гэрлэлт цуцалсны дараа хуульд заасны дагуу 2 хувааж шийдвэрлэсэн. Ипотекийн зээл байсан тул ногдох хэсгийг гаргуулах асуудал яригдана гэж шүүгч асуусан. Байр сууриа илэрхийлсэн. Болдын өмчлөлд орон сууцыг үлдээж, дангаар нь хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ нь хуульд нийцэж байна.

...Барьцаагаар үүргээ биелүүлэх шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Байрын үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Худлаа зүйл яриад байгаа ны урьдчилгааг бид 2 төлсөн. Малын А данс бичүүлж шүүхэд өгсөн. Миний малыг малласан малчин байгаа. А данстай байгаа бол тэр нь байж байгаа. би гэр авсан чинь луйвардсан. Болдын нэр дээр байгаагүй бол гудамжинд гарах байсан. Наранцэцэгийн андаа нэг ч эд хогшил авч байгаагүй. Шүүх үнэнийг тогтоож өгөх байх гэж бодож байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Бямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нарыг хөөж гаргасан гэж яриад байна. Наранцэцэг нөхрийг дагуулж ирдэг, согтуу орж ирдэг янз бүрийн зүйл байна. Тэр хүнтэйгээ амьдраад байж байх. Би үр хүүхдийнхээ ыг бузарлуулахыг хүсэхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож шийдвэрлэсэн боловч холбогдох хуулийн зохицуулалтуудыг бүрэн дүүрэн зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2008 онд гэр бүл болж хамтын амьдралтай байсан тэдний дундаас төрсөн хүүхэдгүй, 2017 онд гэрлэлтээ захиргааны журмаар дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон, дээрх үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

Нэхэмжлэгч ******* нь *******од холбогдуулан гэрлэлт цуцалсны үр дагавар дундын эд хөрөнгөнөөс өөрт оногдох хувийг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг,******* хороолол, ******* хотхон, ******* , тоотод шилтай, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 38.34 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авч хамтран амьдарч байсан ба уг хөрөнгийг анхан шатны шүүх Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.3-д зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзсэн нь үндэслэлтэй, уг хөрөнгийг хувааж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Хариуцагч *******ын ..Нэгэнт анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг дундын өмч хэмээн үзэж 2 хуваасан юм бол гэрлэлт цуцалснаас хойш банкинд төлсөн мөнгө болон зээлийн үлдэгдлийг мөн хуваах нь хуульд нийцэх ёстой юм.

Иймд нэхэмжлэгчид өгөх 31.704.750 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 21.652.264 төгрөгийн 50 хувь болох 10.826.132 төгрөг, гэрлэлт цуцалснаас хойш банкинд төлсөн 14.650.000 төгрөгийн 50 хувь 7.325.000 төгрөг, нийт 18.151.132 төгрөгийг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Гэр бүлийн холбогдолтой маргаан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл бөгөөд гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн харилцаа, хүүхэд асран хамгаалах зэрэг маргаантай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ тайлбарлаж буй үндсэн зарчмаас гадна Иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэг буюу Гэр бүлийн хөрөнгийн эрх дэд сэдэвт заасан хуулийн зохицуулалт давхар хамаарна.

Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг,******* хороолол, ******* хотхон, ******* , тоотод шилтай, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 38.34 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014.01.27-ны өдөр .100.000 төгрөгт тооцон үнэлж ипотекийн зээлээр худалдан авч зээлээ төлөх графикт хугацаа дуусгавар болоогүй хэрэг шийдвэрлэгдэх үед 21.522.624 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь нотлогдсон байх ба орон сууцыг хариуцагч *******ын эзэмшилд үлдээснийг буруутгах боломжгүй байна.

Харин хариуцагчаас уг ны өнөөгийн зах зээлийн ханшаар тогтоогдсон*******3.409.500 төгрөгийн үнийн дүнгийн тал хувь буюу 31.704.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, зээлийн үлдэгдэл 21.522.624 төгрөгийн төлбөрийг хариуцагч *******од бүрэн хариуцуулж үлдээсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс гомдлын үндэслэлд дурьдагдсан шаардлагын хүрээнд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хэмжээгээр хариуцуулах нь зүйтэй гэж үзсэн.

Хариуцагч *******ын зүгээс ...2017 онд гэр бүл цуцалснаас хойш зээлийг би төлж байсан гэрлэлт цуцлах хүртэл зээлийн үүрэгт 14.650.000 төгрөг төлсөн... гэж маргаж байх боловч гэрлэлтээ захиргааны журмаар цуцлах болсон үндсэн шалтгаан нь Солонгос улсад ажиллахаар явах, түүнчлэн тэндээ харлах буюу хууль бусаар оршин суухтай холбоотой байсан гэж талууд тайлбарлаж байгаа ба хэдийд буцаж ирсэн, ирээд хамтын амьдралаа үргэлжлүүлсэн эсэх, зээлийг хэн, яаж хариуцаж төлж байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн дүүрэн нотлогдоогүй тул хариуцагчийн гэрлэлт цуцалснаас хойш төлсөн гэх 14.650.000 төгрөгийн төлөлтийг хувааж хариуцуулах боломжгүй гэж үзсэн болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00141 дугаартай шийдвэрийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 150/ШШ2023/00141 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 1 дүгээр заалтыг:

1.Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.6, 130 дугаар зүйлийн 130.1 130.3 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг Дархан сум *******-р баг хороолол, ******* хотхон 1- тоот хаягт шилтай 38.43 м2 талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ын өмчлөлд үлдээж, тус орон сууцны өмчлөгчөөс *******ийг хасаж, хариуцагч *******оос гэр бүлийн дундын эд хөрөнгөөс *******т ногдох хэсэг буюу 21.353.283 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц өмчлөлдөө үлдээх, хариуцагчийг өмчлөгчөөс хасуулах болон эд хөрөнгийн ногдох хэсгээс илүү нэхэмжилсэн 14,101,7 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,*******0 дугаар зүйлийн*******0.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 315,906 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 264,716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай гэж өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248.710 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээнд буюу 228.457 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ