Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 4705

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2016/04705

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 39 дүгээр гудамж, 10 тоотод оршин суух, Дархан овогт Нямжавын Нэргүй /РД: ЧТ81091799/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн наран-5 дугаар гудамж, 99 тоотод оршин суух, Монхор овогт Дашдэлэгийн Эрдэнэтогтох /РД: ПМ64022217/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Эрдэнэтогтоход 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан, 450 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Гэвч одоог хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа тул алданги 109 200 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 429 300 төгрөг, үлдэгдэл хүү 41 500 төгрөг, нийт 580 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Д.Эрдэнэтогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 580 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Иймд уг мөнгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаа зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцлаа. Хариуцагч зээлийн үлдэгдэл 580 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Нэргүй нь хариуцагч Д.Эрдэнэтогтоход холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Эрдэнэтогтох нь 580 000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. 

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н.Нэргүйгийн нэхэмжлэлтэй, Д.Эрдэнэтогтоход холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 580 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Эрдэнэтогтох 580 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Н.Нэргүйд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 050 төгрөгийн тал хувь болох 9 025 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9 025 төгрөг, хариуцагч Д.Эрдэнэтогтохоос улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 9 025 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Нэргүйд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.БАЯСГАЛАН