Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 4706

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2016/04706

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47-62 тоотод оршин суух, Цагаан гэрүүд овогт Ванжилийн Энхтуяа /РД: ЧР62121501/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Энхтуяа, гэрч Б.Долгормаа, С.Цэцэгбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч В.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оноос 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэрийн техник мэргэжлийн сургууль төгсөөд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Төв эрчим хүчний Монгол энерго строй трестийн Барилгын хэсэгт нь шавар будагчнаар 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 4 дүгээр цахилгаан станцын Түлш дамжуулах цехэд одоог хүртэл ажиллаж байна. Өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжпэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Энхтуяа нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч В.Энхтуяа нь 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Төв эрчим хүчний Монгол энерго строй трестийн байгууллагад цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь түүнд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр БММ-н ТМС-ийн Боловсон хүчнээс олгосон 442376 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар болон гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар В.Энхтуяаг 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Төв эрчим хүчний Монгол энерго строй трестийн байгууллагад цахилгаанчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан гэрүүд овогт Ванжилийн Энхтуяа /РД: ЧР62121501/-г 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харъяа Төв эрчим хүчний Монгол энерго строй трестийн байгууллагад цахилгаанчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            М.БАЯСГАЛАН