Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: С.Мөнхгэрэл:

шүүгдэгч: О.Энхтөр, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ;

хэлмэрч: И.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оюунцэцэгийн Энхтөрд холбогдох эрүүгийн 1809044180872 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 36 дугаар гудамжны 88 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацагаар хорих ял шийтүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2004 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 11 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, уг баривчлах ялыг цагдан хоригдсон хоногт нь тооцож ял эдэлсэнд тооцсон,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын ийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар бүгд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ХЙ80020113 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Мэргэд овогт Оюунцэцэгийн Энхтөр.

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч О.Энхтөр нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 22-44 тоотод оршин суух Г.Түвшинбатын байнга амьдрах гэрт нэвтэрч хонины мах 10 кг, цагаан өнгийн пүүз 1 хос, Улаанбаатар нэртэй гурил 10 кг, үнэртэй ус 2 ширхэг, урт залгуур 1 ширхэг, тавчик 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан авч 212.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн зуслангийн задгай тоотод байнга оршин суух Г.Болоршагайгийн зуслангийн байшин руу нэвтэрч 32 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт, зэс аяга, хүүхдийн хувцаснууд зэрэг эд зүйл хулгайлан авч 420.920 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Энхтөр мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Архи уухаараа хулгай хийгээд байдаг юм. Дахиж хулгай хийхгүй, хөнгөн ял шийтгэнэ үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Түвшинбат /хх-ийн 65-66/, гэрч Б.Далайбуян /хх-ийн 70-71/, хохирогч Г.Болоршагай /хх-ийн 18-19/, гэрч Г.Гүндсамбуу /хх-ийн 20-21/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/513 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-36/, О.Энхтөрийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-69, 2-6, 99-104/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн10-14, 59-62/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-79/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 153/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 82-83/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 50/, ял шалгах хуудас /хх-ийн 123/ болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Энхтөр нь  2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 22-44 тоотод оршин суух Г.Түвшинбатын гэрт нэвтэрч хонины мах 10 кг, цагаан өнгийн пүүз 1 хос, “Улаанбаатар” нэртэй гурил 10 кг, үнэртэй ус 2 ширхэг, урт залгуур 1 ширхэг, табчик 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан авч 212.000 төгрөгийн,

2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн зуслангийн задгай тоотод оршин суух Г.Болоршагайгийн зуслангийн байшинд нэвтэрч 32 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт, зэс аяга, хүүхдийн хувцаснууд зэрэг эд зүйл хулгайлан авч 420.920 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Түвшинбатын /хх-ийн 65-66/: “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 40 минутанд эхнэр хүүхэдтэйгээ хамт хотын төв рүү явсан. Тэгээд 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хулгайч орсон, гэрт байсан эд зүйлс алдагдсан байсан...Хонины мах 10 кг, цагаан өнгийн пүүз, “Улаанбаатар” гурил 10 кг, ВLUE нэртэй үнэртэй ус 1 ширхэг, СHANEL нэртэй үнэртэй ус 1 ширхэг, урт залгуур, табчик 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Далайбуянгийн /хх-ийн 70-71/: “...Тэгээд би нэлээн удаан хүлээж байтал Энхтөр ууттай юм барьсан ирсэн. Тэгэхээр нь би “энэ юу вэ?” гэхэд Энхтөр “айлаас хулгайлсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи болохгүй, наад зүйлээ хая” гэхэд “үгүй” гээд байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Г.Болоршагайгийн /хх-ийн 18-19/: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай хүргэн ах Гүндсамбуу над руу өглөөний 11:00 цагийн үед утасдаж “танай Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн зуслангийн байшинд чинь хулгай орчихсон байна аа, бид нар цагдаа дуудчихсан, цагдаагийнхан ирээд үзлэг
шалгалт хийж байна” гэж ярьсан. Тухайн үед би хөдөө Өмнөговь аймаг руу явж
байсан бөгөөд хүргэн ахаас “ямар эд зүйлс алдагдсан байна тоймчилж үзээтэх” гэж
асуутал “ямартай ч 32 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт байхгүй байна, мөн
хайрцаг доторх хүүхдийн хувцас байхгүй байна” гэж хэлсэн...Хэрэг гарсан өдрийн
дараа нь би байшиндаа очиж үзтэл байшингийн зүүн талын хананд тавиур дээр
байсан “Самсунг” маркийн 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, мөн зурагтны тавиурын
урд байрлах шилэн хаалгатай шүүгээн дотор байсан дунд гарын мөнгөлөг
өнгөтэй цагаан зэс аяга зэрэг эд зүйлс алдагдсан байна. Мөн хайрцаг дотор
байсан хүүхдийн хувцаснууд алдагдсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Гүндсамбуугийн /хх-ийн 20-21/: “...Манай дүүгийн гэрээс 32 инчийн “Самсунг” маркийн хар өнгийн ЛСД зурагт, хүүхдийн хайрцагтай хувцаснууд зэрэг эд зүйлс алга болсон байна...”  гэх мэдүүлгээр,

 

“...Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан “Вакум цонхны онгорхой салхивчны босоо хүрээний дотор талаас” гэсэн бичиглэлтэй гарын мөр нь нэгдсэн санд 2655119, М1Ч0000ӨР01607, 25106688 М1Ч0000САН14101, 48381 дугаараар 4 удаа дараах овог нэрээр бүртгэгдсэн Оюунцэцэг овогтой Энхтөр, Оюун-Эрдэний Энхтөрийн баруун гарын эрхий хурууны хээгээр тохирно...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/513 шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 26-36/,

 

О.Энхтөрийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 67-69, 2-6, 99-104/: “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Далайбуян надад “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтод манай найз ажил гарсан хоёулаа явья” гэсэн. Тэгээд бид хоёр хамтдаа Толгойт руу найзынх руу нь явж байгаад буруу газар буусан. Тэгээд бид хоёр найзынхыг нь хайгаад Толгойтын хашааны гудамжинд явж байгаад би Далайбуянд “бие засаад ирье, чи намайг хүлээж бай” гэж хэлээд Далайбуяныг үлдээгээд тэр гудамжнаас өөр нэг гудамж руу ортол нэг хашааны хаалгагүй айлын хашаа руу ортол гэр нь цоожтой эзэнгүй байхаар нь гэрийн хаалганы цоожийг тэр хашаанд байсан төмрөөр эвдээд гэр лүү ороод мах, гурил, табчик, залгуур, үнэртэй ус зэрэг зүйлсийг авсан...Ганцаараа хулгай хийсэн...” гэх мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн10-14, 59-62/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-79/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 153/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 82-83/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 50/, зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

 

Дээрх нотлох баримтууд “хохирогч нар гэрээсээ эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэдийн хөрөнгийг гэрээс нь нууцаар авч явсныг, хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийг буцаан өгсөн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй О.Энхтөрийн  санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Энхтөрийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Энхтөр нь хохирогч Г.Түвшинбатын гэрээс хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн нь хэргийн 82-83 дугаар талд авагдсан байх тул түүнийг хохирогч Г.Түвшинбатад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 420.920 төгрөгийг шүүгдэгч О.Энхтөрөөс гаргуулж хохирогч Г.Болоршагайд  олгох нь зүйтэй. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан О.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мэргэд овогт Оюунцэцэгийн Энхтөрийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч О.Энхтөрийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхтөрд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхтөр энэ хэрэгтээ 97 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч О.Энхтөрөөс нийт 420.920 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Болоршагайд олгож, шүүгдэгч О.Энхтөр нь хохирогч Г.Түвшинбатад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Энхтөрд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Энхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ