Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 4758

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/04758

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 28 дугаар байр, 2- Б тоотод байрлах, “Инноваци Капитал” ББСБ /РД: 5887305/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 50 дугаар байр, 7 тоотод оршин суух, Тойн овогт Жадамбаагийн Даваасүрэн /РД: ЧП68051361/, 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 11 дүгээр байр, 2 тоотод оршин суух, Хүннүй Чой овогт Өлзийбатын Магсармаа /РД: АР74021224/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 24 549 898 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Инноваци Капитал” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Даваасүрэн, Ө.Магсармаа нар нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 18104, 17 дугаар байр, 2 тоот, 41.3 м2 бүхий Ү-2201039607 дугаартай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 17 790 518 төгрөг, хүү 6 528 947 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 230 433 төгрөг, нийт 24 549 898 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тус байгууллагаас 20 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Эхний хугацаанд зээлийн хүүгээ төлж байсан боловч бизнесийн санхүүжилт оролгүй хугацаа алдаж ийм байдалд орсон. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр магадлан итгэмжлэх зөвшөөрөл гарч санхүүжилт орохоор болсон. Иймд бидэнд 35 хоногийн хугацаа олгож өгнө үү. Энэ хугацаанд төлбөрийг төлөх болно гэжээ. 

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нар нь нэхэмжилсэн 24 549 898 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч нь тайлбарт дурдсан 35 хоногийн хугацааг зөвшөөрч, хариуцагч нар 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 14 549 898 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Инноваци Капитал” ББСБ нь хариуцагч Ж.Даваасүрэн, Ө.Магсармаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24 549 898 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 14 549 898 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Инноваци Капитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй, Ж.Даваасүрэн, Ө.Магсармаа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24 549 898 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар 24 549 898 төгрөгийн 10 000 000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, үлдэх 14 549 898 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус тус нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 699 төгрөгийн тал хувь болох 140 349 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 140 349  төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 140 349 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Инноваци Капитал” ББСБ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН