Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 219

 

Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Н.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Болортуяад холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын  28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Нарантуяа миний бие нь Замын-Үүд сумын 3 дугаар баг Модны 4-09 тоотод хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Н.Болортуяаг 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж ажилд авсан. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тооллогоор нөгөө ээлж болох Алтанхуягийн ээлжинд 6,500,000 төгрөг дутсан ба түүний ихэнх тал болох 4,200,000 төгрөг нь Н.Болортуяагийн өр гэж хэлсэн ба Н.Болортуяа нь хүлээн зөвшөөрч урьд нь гарсан байсан 800,000  төгрөгийн өртэйгээ хамт 5,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч өгөхгүй байгаа тул миний дэлгүүрээс идсэн 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг модны 4-9 тоотод оршин суух Наранхүүгийн Нарантуяа РД: РЭ82031409 шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Н.Болортуяагийн шүүхэд ирүүлсэн тайлбартай таницлаа. Хариу тайлбарыг зөвшөөрч байна. Н.Болортуяа нь 100,000 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгнөөс татгалзаж байна. Иймд 4,900,000 төлүүлж авмаар байна гэжээ.                                               

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд  сумын 3 дугаар баг, Нарны 3-12 тоотод  оршин суух Боржигон овогт Найманжингийн Болортуяа /РД:ЕН87082504/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Н.Нарантуяад 5 сая төгрөг өгөхөөс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг өгсөн. Одоо 4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөг үлдсэн. Үүнийгээ сар болгоны 20-ны дотор 200,000-250,000 төгрөгөөр төлж хохиролгүй болгоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Болортуяад холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.Болортуяа нь нэхэмжлэгч Н.Нарантуяагийн хүнсний дэлгүүрт 2015 оны 08 дугаар сарын 02-ноос 2016 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд худалдагчийн ажил эрхэлж байсан байх бөгөөд тэрээр 5,000,000 төгрөгийн дутагдал  гаргаж, үүнээс 100,000 төгрөгийг төлж барагдуулан үлдэх хэсэг 4,900,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, Н.Болортуяагийн нэхэмжлэгчид гаргаж өгсөн баталгаа зэргээр тогтоогдож байна.

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Болортуяа нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,900,000 төгрөгийг сар болгоны 20-ны дотор 200,000-250,000 төгрөгөөр төлж хохиролгүй болгох талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрснийг  баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Болортуяад холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Н.Болортуяа нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,900,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохирч зохигчид эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийн 50 хувь болох 47,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Татварын тасгийн 061400941 тоот данснаас 47,475 төгрөгийг, хариуцагч Н.Болортуяагаас 46,675 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Нарантуяад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ     А.ЦЭРЭНХАНД