Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 50

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Б.Т,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ж овогт Б.Гд холбогдох эрүүгийн 1818004740533 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Б.Г /РД: /, Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Г нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ачит бат харилцаа” ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд барьцаалан зээлдүүлэх газрын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын “Ачит-1”, “Ачит-2”, “Ачит-3” барьцаалан зээлдүүлэх салбаруудад хуурамч зээлийн гэрээ үйлдэн үнэт эдлэл барьцаанд авсан мэтээр 100 ширхэг хуурамч эд зүйл барьцаалах, мөн иргэдээс зээлийн барьцаанд барьцаалсан 7 ширхэг гар утас, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг зарж борлуулах байдлаар “Ачит бат харилцаа” ХХК-нд нийт 26.654.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Ггийн өгсөн: Би мэдүүлэг өгөхгүй. Би ажилд ороод удаагүй байхдаа тодорхой санхүүгийн асуудлаас болж ийм зүйл хийсэн гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Тийн өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүгдэгч манайд ажилд орох анкет бөглөсөн. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр уулзаад 20-ны өдрөөс нэг ажилтантайгаа дагалдуулаад 25-ны өдрөөс бие даан ажиллаж, 26-ны өдрөөс залилангаа хийж эхэлсэн байсан. Сүүлд уг үйлдэл мэдэгдэж эхэлсэн. Тухайн үед яагаад ингэсэн талаар шүүгдэгчээс асуухад “ Би мэдэхгүй байна. Надад баримт байгаа” гэж хэлсэн. Баримтыг өөртөө авч байж байгаад хугацаа нь дөхөхөөр сунгаад байхаар бидний зүгээс ямар нэгэн аргаар мэдэх боломжгүй байсан. Ямар нэгэн байдлаар мэдэх боломжгүйгээр 5 сар үргэлжилж 26 сая төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгчийн гаргаж өгсөн зээлийн гэрээний баримтаар нь барьцаалсан эд зүйлийг бүгдийг нь задлаад үзэхэд бүгд хуурамч монетон эдлэл байсан. Одоо шинжээчийн дүгнэлтээр гарсан 26.726.700 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 2 сая төгрөгийг шүүгдэгчээс авсан. Би өөрөө орон сууцгүй болох нөхцөл байдалтай болчхоод байгаа... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.А-ын өгсөн: ...2018 оны 5 дугаар сард захиралтай хамтран “Ачит-3” барьцаалан зээлдүүлэх салбарт барьцаалсан эд зүйлийг зээлийн гэрээтэй нь тулгаж тооллого хийхэд Б.Ггийн монет, алт хэмээн барьцаанд авсан эд зүйлс нь бүгд хуурамч байсан. Б.Г нь манай байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлийн ажилтнаар ажилласан. Манай байгууллагын зээлийн ажилтнууд нь “Ачит-1”, “Ачит-2”, “Ачит-3” гэсэн 3 салбар барьцаалан зээлдүүлэх газарт нэг нэгээрээ ээлжлэн ажилладаг. Б.Г нь 3 салбарт 70-72 ширхэг хуурамч эд зүйлд зээлийн гэрээ байгуулсан байсан. Мөн барьцаанаас чөлөөлөгдөөд худалдах гэж байсан гар утас, мөнгөн аяга, мөнгөн гинж зэргийг Б.Г нь өөрөө худалдана, эсхүл зарж борлуулсан хэмээн алга болгосон бөгөөд үнийг нь төлөөгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Гэрч Б.З-ийн өгсөн: ...Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын дундуур “Ачит Бат харилцаа” ХХК-нд зээлийн мэргэжилтнээр ажилд орсон. Б.Г нь  “Ачит Бат харилцаа” ХХК-нд ажиллаж байхдаа захирал Б.Төөс мөнгө зээлсэн гэж надад хэлэн 5.5 сая төгрөгөөр авто машин худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/,

Гэрч М.Б-ын өгсөн: ...Өнөөдөр цагдаагийн ажилтантай ирж намайг зааж мэдүүлсэн залуу нь өнгөрсөн 2, 3, 4, 5 дугаар саруудад хааяа ирж гадна харагдах байдлаараа алт болон монетон эдлэлтэй төстэй гоёлын зориулалттай гинж, ээмэг зэргийг надаас худалдаж авсан залуу мөн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

Шинжээч Б.Лхамхүүгийн өгсөн: ...Б.Ггийн “Ачит бат харилцаа” ХХК-нд бүгд 27.975.000 төгрөгийн хохирол учруулснаас дээрх хуурамч зээлийн гэрээний сунгалт хэмээн 1.320.300 төгрөгийг “Ачит бат харилцаа” ХХК-нд эргүүлэн төлсөн байна. Дутагдуулсан нийт мөнгөнөөс зээлийн хүү гэж төлсөн төлбөрийг хасахад 26.654.700 төгрөгийн цэвэр хохирлыг учруулсан байсан нь тогтоогдсон болно... гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/,

Шүүгдэгч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Надад мөнгөний хэрэг байсан тул захаас алт, монетон эдлэлтэй төстэй хуурамч эд зүйлийг 1 ширхгийг нь 10.000-15.000 төгрөгөөр худалдан авч барьцаалан зээлдүүлэх газартаа ирж жинлэж үзээд жинд нь тааруулж хуурамч зээлийн гэрээ үйлдэж тухайн зүйлийг цаасан уутанд хийж битүүмжлэн байгууллагаас мөнгийг нь авч хувьдаа ашигладаг байсан. Энэ хуурамч үйлдлүүд маань 2018 оны 01 дүгээр сарын сүүлээс 2018 оны 5 дугаар сарын сүүл хүртэл олон удаагийн үйлдлээр үргэлжилсэн. Зээлийн гэрээнд бичсэн нэр, хаяг, утасны дугаарыг би зохиомлоор бичсэн. Мөн би барьцаанд хураагдсан мөнгөн гинж 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 3 ширхэг гар утас зэргийг зараад мөнгийг нь өгнө гэж байгууллагаас авч ашигласан нь үнэн... гэх мэдүүлэг /хх-ийн 129-130/,

Б.Г нь “Ачит бат харилцаа” ХХК-ийн “Ачит-1”, “Ачит-2”, “Ачит-3” барьцаалан зээлдүүлэх газарт компаниас гаргасан үнэлгээний дагуу барьцаалах эд зүйлсийг сайтар шалган авч, үнэлгээг тогтоон бичиг баримт хөтлөх, барьцаанаас гарсан эд зүйлсийг зах зээлийн үнийн ханшаар борлуулах зэрэг ажлыг хариуцсан ажилтнаар ажиллах тухай 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 15/,

“Б.Ггийн барьцаанд авсан гэх 70 ширхэг цаасан ууттай 100 ширхэг монет, алтан эдлэлтэй төстэй шармал өнгөтэй металл ээмэг, бөгж, гинж зэрэг хэлбэр дүрстэй зүйлсийг үнэт эдлэл шалгадаг цахиур нэртэй бал чулуу болон уусмалаар шалгаж, жинхэнэ алт, монетон эдлэлтэй харьцуулан үзлэг хийв. Үзлэгийн явцад хуурамч гэх эд зүйлийн гаднах жижиг цаасан уутан дээр бичигдсэн дугаарууд нь Б.Ггийн хуурамчаар үйлдсэн гэх зээлийн гэрээнүүдийн дугаартай тохирч байв” гэх эд зүйл хүлээн авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 8736 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 70 ширхэг цаасан ууттай 100 ширхэг металл эдлэлүүд нь алт болон монетон металлаар хийгдээгүй байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн:

“5540” дугаартай шаргал өнгийн металл кулоны гол элементийн найрлагад цайр /2п-43,5%/ зэс /Си-51,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин кулон байна, шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-32,1%/ зэс /Си-54,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“5581” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-32,2%/ зэс /Си-54,5%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“5712” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-26,3%/ зэс /Си-46%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“5747” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-36,8%/ зэс /Си-52,1%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

"6471” дугаартай шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-35,5%/ зэс /Си-54,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“6574” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-31,1%/ зэс /Си-57,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна.

“6587” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-33,4%/ зэс /Си-57,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“6792” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-30,8%/ зэс /Си-50%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-32,1%/ зэс /Си-58%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна.

“6836" шаргал өнгийн металл өргөн бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-35,1%/ зэс /Си-54.6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн нарийн бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-31,7%/ зэс /Си-54,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-32,1%/ зэс /Си-49,3%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“6888” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-30,4%/ зэс /Си-51,3%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“6920” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-29,9%/ зэс /Си-49,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“6945” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-34,9%/ зэс /Си-53,5%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“7075” дугаартай шаргал өнгийн бөгжний гол элементийн найрлагад цайр /2п- 32,1%/ зэс /Си-52,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“7213” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-32%/ зэс /Си-47%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“7214” дугаартай шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-34,5%/ зэс /Си-52,9%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“7258" дугаартай шаргал өнгийн металл police гэсэн бичиглэлтэй бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-35,9%/ зэс /Си-53,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, цулгуй бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-37,3%/ зэс /Си-53,9%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“7296” дугаартай шаргал өнгийн бугуйвчийн гол элементийн найрлагад цайр /2п-30%/ зэс /Си-49,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бугуйвч байна,

“7300” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /Т.п-27%/ зэс /Си-54,5%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“7314” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад никел /N1-35,6%/ зэс /Си-40,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул зэс, никел металлаар хийгдсэн бөгж байна, Шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-33,3%/ зэс /Си-57,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“7391” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-30,3%/ зэс /Си-48,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“7410” дугаартай шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-35,6%/ зэс /Си-53,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, шаргал өнгийн нарийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п- 32,8%/ зэс /Си-59,1%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн өргөн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п- 30,6%/ зэс /Си-47,4%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“7440” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-28,6%/ зэс /Си-49,4%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн гинжний гол элементийн найрлагад цайр /2п-30,2%/ зэс /Си- 55,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“7464" дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-32,4%/ зэс /Си-55,3%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“7466” дугаартай шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-34,8%/ зэс /Си-52%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“7492” дугаартай шаргал өнгийн дөрвөлжин хэлбэртэй металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-35,5%/ зэс /Си-51,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, шаргал өнгийн гурвалжин хэлбэртэй металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-27,9%/ зэс/Си-44,7%/зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, шаргал өнгийн бөөрөнхий хэлбэртэй металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-30,2%/ зэс /Си-48,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“7494” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-31,5%/ зэс /Си-53,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“7619” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-34,1%/ зэс /Си-57,5%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“7645” дугаартай шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-35,3%/ зэс /Си-56,4%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“7648” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-33,8%/ зэс /Си-58,4%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна.

“7677” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-34,5%/ зэс /Си-50,3%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“7768” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-32,8%/ зэс /Си-51,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“7817” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-34,3%/ зэс /Си-52,1%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна.

“7820” дугаартай шаргал өнгийн металл бөгж ний гол элементийн найрлагад цайр /2п-25,1%/ зэс /Си-44,1%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“7830" дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад никел /N1-37%/ зэс /Си-39,4%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул зэс, никел металлаар хийгдсэн бөгж байна,

“7851” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-34,7%/ зэс /Си-51,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“7886” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-38,4%/ зэс /Си-39,1%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“7954” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-33,3%/ зэс /Си-53,9%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“7995” дугаартай шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-32,7%/ зэс /Си-53,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“8101” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-28%/ зэс /Си-48,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“8246” дугаартай шаргал өнгийн шигтгээтэй нарийн бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-40,9%/ зэс /Си-52,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн өргөн бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-32,6%/ зэс /Си-55,1%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

 “8248” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-29,3%/ зэс /Си-49,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“8298” дугаартай шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-28,2%/ зэс /Си-59,3%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, шаргал өнгийн металл кулоны гол элементийн найрлагад цайр /2п-26,5%/ зэс /Си-59,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин кулон байна,

“8341” дугаартай шаргал өнгийн өргөн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-32,6%/ зэс/Си-52,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“8397” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-30,5%/ зэс /Си-49,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“8415” дугаартай улаан шигтгээтэй металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-33,6%/ зэс /Си-50,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шигтгээгүй шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-34,9%/ зэс /Си-48,5%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-35,5%/ зэс /Си-57,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“8417” дугаартай шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-27,4%/ зэс /Си-52,5%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, шаргал өнгийн металл кулоны гол элементийн найрлагад цайр /2п-27,4%/ зэс /Си-52,5%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин кулон байна,

"8422” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2л-30,3%/ зэс /Си-56%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

 “8438” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-27,3%/ зэс /Си-54%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“8444” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-25,8%/ зэс /Си-45,9%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“8446” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-28,2%/ зэс /Си-46,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“8447” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-33,1%/ зэс /Си-55,1%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“8484" дугаартай дугаартай шаргал өнгийн кулоны гол элементийн найрлагад цайр /2п-32,3%/ зэс /Си-58,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин кулон байна, шаргал өнгийн ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-33,1%/ зэс /Си- 50,9%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, шаргал өнгийн гинжний гол элементийн найрлагад цайр /2п-29,7%/ зэс /Си- 56%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“8487” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-32,3%/ зэс /Си-59,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“8517” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-34,9%/ зэс /Си-55%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-28,7%/ зэс /Си-56%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“8519” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад никел /N1-30%/ зэс /Си-43,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул зэс, никел металлаар хийгдсэн бөгж байна,

“8520” дугаартай шаргал өнгийн унждаг металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-31,6%/ зэс /Си-47,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, шаргал өнгийн цулгуй металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п- 32,6%/ зэс /Си-58,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

 “8544” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-31,6%/ зэс /Си-55,4%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“8545” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад төмөр /Ре-22,7%/ зэс /Си-45,9%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул зэс, төмрийн металлаар хийгдсэн бөгж байна,

“9010" дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-34%/ зэс /Си-50,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“9024” дугаартай очир хэлбэртэй шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-32%/ зэс /Си-52,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, хаансүйх хэлбэртэй шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-28,6%/ зэс /Си-50,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

“9025” дугаартай шаргал өнгийн шигтгээтэй металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-29,8%/ зэс/Си-51,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-33,3%/ зэс /Си-54,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“9038” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-31,2%/ зэс /Си-53,8%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-33%/ зэс /Си-50,3%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-34,7%/ зэс /Си-56,1%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“9043” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-28,6%/ зэс /Си-49,5%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн дөрвөлжин ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п- 28,8%/ зэс /Си-48,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, бөөрөнхий хэлбэртэй ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-27,3%/ зэс /Си-45,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“9098” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-32,3%/ зэс /Си-57,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“9102" дугаартай шаргал өнгийн металл ээмэг ний гол элементийн найрлагад цайр /2п-35,2%/ зэс /Си-52,1%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“9535” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-30,7%/ зэс /Си-46,4%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-28,5%/ зэс /Си-46,3%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“9594” дугаартай шаргал өнгийн дөрвөлжин хэлбэртэй металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-34,3%/ зэс /Си-52,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна, бөөрөнхий хэлбэртэй металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п- 30.7%/ зэс /Си-55,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“9660” дугаартай шаргал өнгийн өргөн металл бөгжний гол элементийн найрлагад никел /N1-33,5%/ зэс /Си-41,7%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул зэс, никел металлаар хийгдсэн бөгж байна, шигтгээтэй нарийн бөгжний гол элементийн найрлагад цайр /2п-30,7%/ зэс /Си-57,2%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна, металл ээмэгний гол элементийн найрлагад цайр /2п-34,1%/ зэс /Си-51,3%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин ээмэг байна,

“9661” дугаартай шаргал өнгийн металл гинжний гол элементийн найрлагад цайр /2п-26,8%/ зэс /Си-45,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин гинж байна,

“9662” дугаартай шаргал өнгийн металл бөгжний гол элементийн найрлагад цайр /2п'-31,9%/ зэс /Си-50,6%/ зэрэг элементүүд илэрч байгаа тул гуулин бөгж байна,

Жич: Шинжилгээнд ирүүлсэн 70 ширхэг ууттай 100 ширхэг объектыг дүгнэлтийн хамт буцаав” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-78/,

Б.Ггийн хуурамч эд зүйл барьцаалан хуурамчаар үйлдсэн гэх “Ачит-1” барьцаалан зээлдүүлэх газрын 5540, 5581, 6471, 6574, 6587, 6792, 6836, 6888, 6920, 6945, 8101, 8246, 8248, 8298, 8341, 8397, 8415, 8417, 8422, 8438, 8444, 8446, 8447, 8484, 8487, 8517, 8519, 8520, 8544, 8545 дугаар бүхий, “Ачит-2” барьцаалан зээлдүүлэх газрын 7075, 7213, 7214, 7258, 7296, 7300, 7314, 7391, 7410, 7440, 7464, 7466, 7492, 7494, 9010, 9024, 9025, 9038, 9043, 9098, 9102, дугаар бүхий, “Ачит-3” барьцаалан зээлдүүлэх газрын 5712, 5747, 7619, 7645, 7648, 7677, 7768, 7817, 7820, 7830, 7851, 7886, 7954, 7995, 9535, 9594, 9660, 9661, 9662 дугаар бүхий зээлийн гэрээнүүд, мөн иргэдээс “Ачит-1”, “Ачит-2”, “Ачит-3” барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд барьцаалсан 7 ширхэг гар утас, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийн 5837, 6571, 6669, 6802, 7050, 7481, 7784, 9507 дугаар бүхий зээлийн гэрээнүүдийг тус тус хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 102-106/,

Эдийн засгийн шинжээч Б.Лхамхүүгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 18/01 дугаартай “Ачит бат харилцаа” ХХК-нд мэргэжилтнээр ажиллаж байсан иргэн Б.Г нь 70 ширхэг хуурамч гэрээ гэх бичиг баримт үйлдэн 26,775.0 мянган төгрөгийг гаргаж, 1,320.3 мянган төгрөгийг хүү гэх байдлаар буцаан тушааснаас тус байгууллагад 25,454.7 мянган төгрөгийн хохирол учруулсан байна. Зээлийн гэрээнд хураагдсан эд зүйлийг худалдах нэрээр авсан боловч төлбөрийг төлөөгүй, өөрийн нэр дээр авсан зээлийг төлөөгүй, шаардлага хангахгүй гар утсыг зээлийн барьцаанд авсан зэргээс тус байгууллагад 1,200.0 мянган төгрөгийн хохирол учирсан байна. “Ачит бат харилцаа” ХХК-нд мэргэжилтнээр ажиллаж байсан иргэн Б.Г нь тус байгууллагад нийт 26,654.7 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт, хохирлын тооцоо /хх-ийн 109-115/,

Б.Ггийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 113-136/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Ггийн Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ачит бат харилцаа” ХХК-нд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд барьцаалан зээлдүүлэх газрын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж тус байгууллагын “Ачит-1”, “Ачит-2”, “Ачит-3” барьцаалан зээлдүүлэх салбаруудад хуурамч зээлийн гэрээ үйлдэн үнэт эдлэл барьцаанд авсан мэтээр 100 ширхэг хуурамч эд зүйл барьцаалж мөнгийг өөртөө авсан, мөн иргэдээс зээлийн барьцаанд барьцаалсан 7 ширхэг гар утас, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг зарж борлуулан мөнгийг нь өөртөө авч “Ачит бат харилцаа” ХХК-нд нийт 26.654.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас “Ачит бат харилцаа” ХХК-нд  26.654.700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан “Ачит бат харилцаа” ХХК-ийн захирал, хохирогч Б.Тийн ХААН банк дахь 5031135016 тоот дансанд Б.Ггээс 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 131-132/-аар нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан байх тул “Ачит бат харилцаа” ХХК-нд учирсан 26.654.700 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн нөхөн төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Б.Ггээс 24.654.700 төгрөгийг гаргуулж хохирогч “Ачит бат харилцаа” ХХК-ийн захирал Б.Төд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа 24.654.700 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх зорилгоор завсарлага авсан боловч хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Г нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, түүнээс 19.360.250 төгрөгийг гаргуулж “......” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн, шүүгдэгч нь дээрх шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирол төлбөрөөс 1.200.000 төгрөгийг төлсөн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-139/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 141-143/, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 43 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-ийн 146/, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан төлбөр төлөлтийн тооцоо /хх-ийн 152/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Ггийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “5540” дугаартай шаргал өнгийн металл кулон, шаргал өнгийн металл гинж, “5581” дугаартай шаргал өнгийн металл гинж, “5712” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “5747” дугаартай шаргал өнгийн металл гинж, "6471” дугаартай шаргал өнгийн металл ээмэг, “6574” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “6587” дугаартай шаргал өнгийн металл гинж, “6792” дугаартай шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн металл ээмэг, “6836" шаргал өнгийн металл өргөн бөгж, шаргал өнгийн нарийн бөгж, шаргал өнгийн металл ээмэг, “6888” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “6920” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “6945” дугаартай шаргал өнгийн металл гинж, “7075” дугаартай шаргал өнгийн бөгж, “7213” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “7214” дугаартай шаргал өнгийн металл ээмэг, “7258" дугаартай шаргал өнгийн металл police гэсэн бичиглэлтэй бөгж, цулгуй бөгж, “7296” дугаартай шаргал өнгийн бугуйвч, “7300” дугаартай шаргал өнгийн металл гинж, “7314” дугаартай шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн металл гинж, “7391” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “7410” дугаартай шаргал өнгийн металл ээмэг, шаргал өнгийн нарийн металл бөгж, шаргал өнгийн өргөн металл бөгж, “7440” дугаартай шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн гинж, “7464" дугаартай шаргал өнгийн металл гинж, “7466” дугаартай шаргал өнгийн металл ээмэг, “7492” дугаартай шаргал өнгийн дөрвөлжин хэлбэртэй металл ээмэг, шаргал өнгийн гурвалжин хэлбэртэй металл ээмэг, шаргал өнгийн бөөрөнхий хэлбэртэй металл ээмэг, “7494” дугаартай шаргал өнгийн металл гинж, “7619” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “7645” дугаартай шаргал өнгийн металл ээмэг, “7648” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “7677” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “7768” дугаартай шаргал өнгийн металл гинж, “7817” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “7820” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “7830" дугаартай шаргал өнгийн металл бөгж, “7851” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “7886” дугаартай шаргал өнгийн металл гинж, “7954” дугаартай шаргал өнгийн металл гинж, “7995” дугаартай шаргал өнгийн металл ээмэг, “8101” дугаартай шаргал өнгийн металл гинж, “8246” дугаартай шаргал өнгийн шигтгээтэй нарийн бөгж, шаргал өнгийн өргөн бөгж, “8248” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “8298” дугаартай шаргал өнгийн металл ээмэг, шаргал өнгийн металл кулон, “8341” дугаартай шаргал өнгийн өргөн металл гинж, “8397” дугаартай шаргал өнгийн металл гинж, “8415” дугаартай улаан шигтгээтэй металл бөгж, шигтгээгүй шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн металл ээмэг, “8417” дугаартай шаргал өнгийн металл ээмэг, шаргал өнгийн металл кулон, "8422” дугаартай шаргал өнгийн металл гинж, “8438” дугаартай шаргал өнгийн металл гинж, “8444” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “8446” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “8447” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “8484" дугаартай дугаартай шаргал өнгийн кулон, шаргал өнгийн ээмэг, шаргал өнгийн гинж, “8487” дугаартай шаргал өнгийн металл гинж, “8517” дугаартай шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн металл ээмэг, “8519” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “8520” дугаартай шаргал өнгийн унждаг металл ээмэг, шаргал өнгийн цулгуй металл ээмэг,  “8544” дугаартай шаргал өнгийн металл бөгж, “8545” дугаартай шаргал өнгийн металл гинж, “9010" дугаартай шаргал өнгийн металл бөгж, “9024” дугаартай очир хэлбэртэй шаргал өнгийн металл бөгж, хаансүйх хэлбэртэй шаргал өнгийн металл бөгж, “9025” дугаартай шаргал өнгийн шигтгээтэй металл бөгж, шаргал өнгийн металл ээмэг, “9038” дугаартай шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн металл ээмэг, шаргал өнгийн металл гинж, “9043” дугаартай шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн дөрвөлжин ээмэг, бөөрөнхий хэлбэртэй ээмэг, “9098” дугаартай шаргал өнгийн металл гинж, “9102" дугаартай шаргал өнгийн металл ээмэг, “9535” дугаартай шаргал өнгийн металл бөгж, шаргал өнгийн металл гинж, “9594” дугаартай шаргал өнгийн дөрвөлжин хэлбэртэй металл ээмэг, бөөрөнхий хэлбэртэй металл ээмэг, “9660” дугаартай шаргал өнгийн өргөн металл бөгж, шигтгээтэй нарийн бөгж, металл ээмэг, “9661” дугаартай шаргал өнгийн металл гинж, “9662” дугаартай шаргал өнгийн металл бөгж зэрэг эд зүйлсийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдсон тул дээрх эд зүйлсийг худалдан борлуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлтэй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, 5712, 5540, 5747, 5581, 5837, 6471, 6571, 6574, 6587, 6669, 6792, 6802, 6836, 6888, 6920, 6945, 7050, 7075, 7213, 7214, 7258, 7296, 7300, 7314, 7391, 7410, 7440, 7464, 7466, 7481, 7492, 7494, 7619, 7645, 7648, 7677, 7768, 7784, 7817, 7820, 7830, 7851, 7886, 7954, 7995, 8101, 8246, 8248, 8298, 8341, 8397, 8415, 8417, 8422, 8438, 8444, 8446, 8447, 8484, 8487, 8517, 8519, 8520, 8544, 8545, 9010, 9024, 9025, 9038, 9043, 9098, 9102, 9507, 9535, 9594, 9660, 9661, 9662 дугаар бүхий 78 ширхэг зээлийн гэрээг устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Гд оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Ггээс 24.654.700 /хорин дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулж хохирогчид олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70 ширхэг цаасан уут бүхий 100 ширхэг гуулин ээмэг, бөгж, гинж, кулон, бугуйвч зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 78 ширхэг зээлийн гэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР