Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 256

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багт оршин суух Тэмээ овогт Чимэд-Эрэнгийн Орооломын  “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ  оролцов.         

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Ч.Ороолом шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие нь 1978 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Цацрал” нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн эрх бүхий хүмүүсийн хариуцлаггүйгээс хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг Ролом гэж ташаарч бичсэний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд надад 1978 оны 01 дүгээр 01-нд, 1981 оны 06 дугаар сарын 10-нд тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Тэмээ овогт Чимэд-Эрэнгийн Ороолом намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ч.Ороолом нь 1978 оны 01 дүгээр 01-ны өдөр олгосон улаан өнгийн, 1981 оны 06 дугаар сарын 10-нд олгосон хөх саарал өнгийн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчид 1978 оны 01 дүгээр 01-нд, 1981 оны 06 дугаар сарын 10-нд тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 270 дугаартай лавлагаа, гэрч Ц.Пэлжээ, Л.Бавуудорж нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ч.Ороолом өөрийг нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                          ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Тэмээ овогтЧимэд-Эрэнгийн Орооломыг  1978 оны 01 дүгээр 01-нд, 1981 оны 06 дугаар сарын 10-нд тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ нь мөн болохыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

          

                                

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ЭНХМАА