Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 257

 

  Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж           

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг Шивээ-Овоогийн 12-05 тоотод оршин суух, Боржгин овгийн Мигэддоржийн Цогтбаатарын хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Цогтбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг Өвөрхангай аймгийн  Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1981 оны 01  сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар, Уянга сумын Засаг даргын тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1981 оны 01  сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар, Уянга сумын Засаг даргын тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэрт хүнд нөхцөлөөр гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

М.Цогтбаатар нь “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус  шүүхэд гаргажээ.  

Хүсэлт гаргагч М.Цогтбаатар нь Өвөрхангай аймгийн  Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар, Уянга сумын Засаг даргын тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч 1980 онд холбогдох материал хэрэгт авагдаагүй бөгөөд хүсэлт гаргагч М.Цогтбаатар нь хүсэлтийн шаардлагаа өөрчилсөн тул түүнийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар, Уянга сумын Засаг даргын тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

М.Цогтбаатар нь Өвөрхангай аймгийн  Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар, Уянга сумын Засаг даргын тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 481 тоот, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 03/72 тоот лавлагаанууд, гэрч Б.Арилдийхүү, Б.Цэрэндаваа, З.Цэрэнбат нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овгийн Мигэддоржийн Цогтбаатарыг Өвөрхангай аймгийн  Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, мөн тус нэгдэлд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар, Уянга сумын Засаг даргын тамгын газарт 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ҮҮРИЙНТУЯА