Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 261

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэгийн “Лхагвасүрэн овогтой Туяаг эрх зүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат Лхагвасүрэн овогтой Туяа нь оюуны маш гүнзгий саатал оноштойгоор төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй эмнэлэгийн хяналтанд байнгын асаргаанд байдаг тул эрх зүйн чадамжийг нь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Лхагвасүрэнгийн Туяа нь оюуны гүнзгий хомсдол өвчтэй, сэтгэцийн хүнд өвчний улмаас өөрийнхөө үйлдлийн учир холбогдолыг бүрэн ойлгож удирдаж чадахгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 36 дугаартай магадлагаа, Нийгмийн даатгалын Ерөнхий газын 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 2923 дугаартай  Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэргээр  тогтоогдож байх тул эрх зүйн чадамжгүй гэж тооцон, асран хамгаалагчаар эх Мэгидийн Лхагвасүрэнг  тогтоох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.Дашдэлэг өөрийг нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.3, 143 дугаар зүйлийн 143.1-т заасныг тус тус удирдлага болгон                              

ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар Лхагвасүрэгийн Туяаг эрх зүйн чадамжгүй гэж тооцож, төрсөн эх Мэгидийн Лхагвасүрэнг асран хамгаалагчаар тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

            3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатнышүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                                                                                              

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА