Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 263

 

   Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

                     Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар баг Марзат гэх газар оршин суух, Мөөг овгийн Баатарын Баярсайханы хүсэлттэй

“М.Баатарын ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Баярсайхан, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний аав М.Баатар нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Аав маань 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Ингээд оршуулгын тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гээд Нийгмийн даатгалын байцаагчдаа хандтал ажиллаж байсан байдлыг нь шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Учир нь аавын маань хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир улсад ажиллаж байсан хугацаа нь тогтоогдохгүй боломжгүй гэсэн. Иймд М.Баатарыг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Баярсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний аав М.Баатар нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Аав маань Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд миний аав болох М.Баатарыг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

Б.Баярсайхан нь “М.Баатарын ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус  шүүхэд гаргажээ.  

М.Баатар нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Шинэ-Ялалт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 122 тоот лавлагаа, гэрч О.Нацагням, М.Уртнасан нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мөөг овгийн Мигэддоржийн Баатарыг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын “Шинэ-Ялалт” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ҮҮРИЙНТУЯА