| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0058/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 70
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Иргэний нэхэмжлэгч Т.Атархишиг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Лхамсүрэн,
Шүүгдэгч М.Г, М.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М.Г, Б овогт М.П нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 08-р сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар ..........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 сарын 14-ний өдрийн 343 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.Г,
Монгол Улсын иргэн, 1981 оны 11-р сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 сарын 31-ний өдрийн 39 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.П,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Г, М.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, М.Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г, М.П нар нь бүлэглэн, ашиг олох зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Зулзагын гол” гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/ гэх ургамлын 12 кг 125 грамм үр, эрхтэнийг түүж бэлтгэн иргэн М.А өмчлөлийн ........ улсын дугаартай “Toyota mark-2” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлд хадгалж, тээвэрлэн байгаль экологи эдийн засагт 605.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч М.П өгсөн: Бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мөнгөний хэрэг гарсан тул ургамлын үндэс түүх болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уг ургамлын үндэсийн нэг килограммыг нь 7,000 төгрөгөөр авч байгаа талаар хүнээс сонссон. Тухайн үед хүүхэд хичээлдээ орох цаг дөхсөн, мөнгө хэрэгтэй байсан. Хүнээс уг ургамлын үндсийг аваад ирвэл авах уу гэхэд ирэхээр чинь авна гэсэн учир 12 килограмм ургамлын үндсийг зөвшөөрөлгүй түүсэн гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Г өгсөн: Миний бие шүүгдэгч М.П хамт явж ургамлын үндэс түүсэн гэх мэдүүлэг,
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн У.М 2018 оны 08 сарын 31-ны өдрийн ашигт ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай “Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ нь 50.000 төгрөг ба 12.1 кг= 605.000 /зургаан зуун таван мянга/ төгрөг болно” гэх дүгнэлт /хх-ийн 40/,
Иргэний нэхэмжлэгч Т.А өгсөн: “...Миний бие Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын хувьд эдгээр хууль зөрчсөн хүмүүсээр байгаль орчинд учруулсан хохирол болон нөхөн төлбөрийг хуульд заасны дагуу 5 дахин нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндсийг түүж бэлтгэх зөвшөөрөл олгогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46/, ...шүүгдэгч М.Г, М.П нартай эвлэрлийн гэрээ байгуулж үлдэгдэл төлбөрийг энэ оны 6-р сард багтааж төлүүлэхээр тохиролцсон тул гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Нямдаваагийн өгсөн: “...М.Г гэгч нь М.П гэх хүний хамт цуг явж байсан. Тэр хүмүүсийн явж байсан машины багажинд газар ухаж ургамлын үндэс авах зориулалттай төмөр хийц бүхий багажнууд байсныг мөн шалгуулахаар хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,
Гэрч Т.Б өгсөн: “...Энэ өргөргийн 49.486732, уртрагийн 106.158293 градус нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг дэвсгэрт багтдаг газар нутаг юм” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-58/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3/,
Тээврийн хэрэгслийг саатуулан цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн тухай цагдаагийн ахлах, ахлагч Б.Н 2018 оны 08 сарын 27-ны өдөр бичсэн илтгэх хуудас /хх-ийн 4/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Г нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 68 дугаар брак байрны 07 тоотод хамт архи, согтууруулах ундаа хэрэглэн иргэн Б.О согтуурхан харилцан маргалдаж улмаар гар утсаа шидэж нүүрэн тус газарт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч М.Г өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ахындаа ахтайгаа пиво хувааж ууж байсан. Тухайн өдөр санамсаргүй хохирогчийн өмдийг шавар болгосноос болж муудалцаад би уурандаа нокиа маркийн утас шидэхэд хохирогчийн нүүрэн тус газар оносон” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.О “...Сууж байтал Гантөмөр над руу нэг юм шидчихсэн. Хамар дээр оноод халуу дүүгээд хамарнаас цус гарсан. Гараад нойлд ороод цусаа угаачихаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд эмнэлэгт үзүүлчихээд төв цагдаа дээр яваад оч гэхээр нь эмнэлэг ороод үзүүлтэл хамарны яс хугарсан байна гээд бичиг хийж өгсөн. ...Миний хамрын эмчилгээний зардал болох 700.000 төгрөгийг төлөөд өгчихвөл гомдол санал байхгүй. Заавал 700.000 төгрөг гэхгүй талыг нь ч болов төлөөд өгвөл би өөрөө нэмээд хамраа янзлуулмаар байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137/,
Гэрч Я.О “...Гантөмөр орон дээр сууж байснаа уурлаад босоход М араас нь татсан чинь гартаа барьсан утсаа шидтэл О нүүр орчим онох шиг болсон. О нүүрээ дараад суусан, тэгтэл хамарнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 141/,
Гэрч Ж.М “...Г гартаа барьсан утсаа шидтэл О оночихсон. Хамарнаас нь цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 142/,
Хохирогч Б.О нь 2018 оны 08 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч З.Л үзүүлсэн тухай эмчийн тодорхойлолт /хх-ийн 130/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.О 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1131 дугаартай “..Б.О биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 132/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Г, М.П нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, хадгалсан, тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд, шүүгдэгч М.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч М.Г, М.П нар байгаль орчинд 605,000 төгрөгийн хохирол учруулсан байх ба Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар ургамлын аймагт учруулсан хохирлыг 5 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 3,025,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нар завсарлага авсан үедээ шүүгдэгч М.Г 500,000 төгрөг, шүүгдэгч М.П 500,000 төгрөг тус тус төлж үлдэгдэл хохирлоо төлөх талаар иргэний нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Хохирогч Б.О нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нар байгаль орчинд учруулсан хохирлыг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
М.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжээр торгох ял, шүүгдэгч М.Г, М.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тус бүл 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор заасан тул шүүгдэгч М.Г оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ногоон цагаан өнгийн шуудайнд савласан ургамлыг цулсын орлогод оруулж, 113 см урттай төмөр хийц бүхий багаж 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД