Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01991

 

й

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр Дуга210/МА2023/01991

 

 

А.Алтантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.Алтантулгын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Л.Нямсүрэнд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 351,248,567 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагч Л.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Лхагвасүрэнгийн*******тэй ЗГ-2021/01 тоот зээлийн гэрээ байгуулан, 300,000,000 төгрөгийг сарын 2,25 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, ҮБГ-2021/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, Л.Нямсүрэнгийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17029/, Дүнжингарав гудамж, 49 дүгээр байрны 06 тоот хаягт байршилтай, 141,08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалан/ГД 000277757, УБД Ү-2206027642/ зээл олгосон.

1.2. Энэхүү гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан ба Л.Нямсүрэн өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Зээлийн төлбөр тооцоо одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 249,703,313 төгрөг, зээлийн хүүгийн дүн 6,367,434 төгрөг. Үүнд нийт 36,158,255 төгрөгийн хүү төлөх байснаас 29,790,821 төгрөгийг төлж, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 34 хоногийн хүү болох 6,367,434 төгрөг, алданги 95,335,320 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 50,000,000 төгрөгийг төлөлгүй 58 хоног хугацаа хэтрүүлж, түүнд бодогдсон алданги 6,690,643 төгрөг, үндсэн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусаж, үүнээс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 249,703,313 төгрөгийн 71 хоногийн алдангид 88,644,676 төгрөг, нийт 95,335,320 төгрөг болох тул нийт 351,406,067 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.3.Түүнчлэн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай мэдэгдлийг цахим хаяг болон ажлын газрын хаягт шуудангаар хүргүүлсэн.

Иймд зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт нийт 351,406,067 төгрөгийг гаргуулан, барьцааны гэрээний үүрэгт барьцаалсан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17029/, Дүнжингарав гудамж, 49 дүгээр байрны 06 тоот хаягт байрлах, 141,08 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Зээлийн төлбөрийг хариуцагч Л.Нямсүрэнд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэх байсан боловч 31-ний өдөр бүрэн шилжүүлсэн тул нэхэмжлэлээс 1 хоногийн хүү 150,000 төгрөг, 1 хоногийн алданги 7,500 төгрөг, нийт 157,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 351,248,567 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нийт 351,248,567 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тус шүүхэд гаргасан иргэн А.Аптантулгын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 249,703,313 төгрөг, хүү 6,367,434 төгрөг, алданги 95,335,320 төгрөг, нийт 351,406,067 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Нямсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 351,248,567 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Л.Нямсүрэнгийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17029/ Дүнжингарав гудамж, 49 байр 06 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 141,08 м.кв талбайтай, 4 өрөө бүхий үл хөдлөх хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,985,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 1,984,393 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02672 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч А.*******тай ЗГ-2021/01 тоот зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд А.******* нь Л.Нямсүрэнд 200,000,000 төгрөгийг тухайн үед шилжүүлсэн. Харин тухайн цаг хугацаанд Кюүклинк ХХК-аас 100,000,000 төгрөг Л.Нямсүрэнгийн дансанд орж ирсэн. Гэхдээ тухайн нөхцөлд Кюүклинк ХХК, Л.Нямсүрэн нар ямар нэгэн зээлийн болон бусад төрлийн гэрээ хийж, гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй буюу Кюүклинк ХХК-аас орж ирсэн мөнгө нь А.*******тай байгуулсан ЗГ-2021/01 тоот Зээлийн гэрээтэй адил хүү, алданги тооцох нөхцөл байхгүй.

Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрээр 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч А.*******ас орж ирсэн баримт байхгүй буюу Кюүклинк ХХК-ийг нэхэмжлэл гаргаагүй байхад А.*******ас 300,000,000 төгрөгийг зээлсэн мэтээр хүү, алданги тооцон хэргийг шийдвэрлэжээ.

4.2.Үүнээс гадна А.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 351,406,067 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө давхар Кюүклинк ХХК-аар улсын тэмдэгтийн хураамж төлсөн байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчжээ.

4.3.Мөн хариуцагч, түүний өмгөөлөгчид хурлын тов мэдэгдээгүй, өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох болон мэтгэлцэх нөхцөл бололцоогоор хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Төрийн байгууллага, албан тушаалтан. гүйцэтгэх ажилтан, мөрдөгч, прокурор, шүүгч өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх болон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрхийг хязгаарлахыг хориглоно гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/02672 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

Хариуцагч талаас гэрээтэй холбоотой асуудал болон Кюүклинк ХХК болон А.*******ас мөнгө шилжүүлсэн асуудлыг ярьж байна. Анх А.******* гэдэг хүн зээлийн гэрээ байгуулсан ба өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлсэн ба мөнгө хүрэхгүй байсан учраас үлдсэн мөнгийг нь би өөрийн эзэмшил бүхий Кюүклинк ХХК-ийн данснаас шилжүүлсэн. Хариуцагч энэ талаар маргадаггүй. Иймээс хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.******* нь зээлийн гэрээний үүрэгт 351,248,567 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 300,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 2.25 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна.

3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл дүгнэлт үндэслэлтэй байна.

3.б. Нэхэмжлэгч А.******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Кюүклинк ХХК-аас 100,000,000 төгрөг, А.Алтантулгын данснаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөгийг тус тус хариуцагч Л.Нямсүрэнд шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

Хэрэгт цугларсан баримтаар хариуцаг нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 50,296,687 төгрөг, зээлийн хүүнд 29,790,821 төгрөг тус тус төлсөн, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 249,703,067 төгрөг, зээлийн хүү 6,367,434 төгрөгийн үлдэгдэлтэй.

3.в. А.******* нь хариуцагч Л.Нямсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 249,703,067 төгрөг, зээлийн хүү 6,367,434 шаардах эрхтэй талаар анхан шатны дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

4. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3-т ...зээлийн алданги 0,5 хувь... гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангасан байна.

Анхан шатны шүүх алданги 95,327,820 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

 

5. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан /17029/, Дүнжингарав гудамж, 49-6 тоот хаягт байрлах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ. /хх 13-18/

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан гэрээ, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.

Анхан шатны шүүх барьцааны зүйл буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан /17029/, Дүнжингарав гудамж, 49-6 тоот хаягт байрлах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаа шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6.1. Нэхэмжлэгч А.******* нь Кюүклинк ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд зээлдүүлэгч А.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн тулд бусад хуулийн этгээд, иргэний данснаас мөнгөн шилжүүлэг хийхийг хуулиар хориглоогүй.

Зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлж, бодитоор мөнгө шилжүүлсэн байна. Мөн, хариуцагч нь Кюүклинк ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй, А.*******ас зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг мэдэж, ашигласан атлаа Кюүклинк ХХК-аас шилжсэн мөнгөн хөрөнгөд хүү, алданги тооцох талаар тохиролцоогүй гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

6.2. Хариуцагч Л.Нямсүрэнг анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17729 дугаар захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албадан ирүүлсэн, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02723 дугаар захирамжаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр албадан ирүүлсэн ба шүүх хариуцагч Л.Нямсүрэн нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Хилл Сайд хотхон, 19а байр, 125 тоот хаяг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 39 дүгээр байр, 80 тоот хаяг, Чоно Финанс ББСБ ХХК-ийн хаяг болон өмгөөлөгч Б.Буянжаргалын гар утас зэрэг мэдэгдэж болох хууль зүйн арга хэрэгслээр хүргүүлжээ.

Анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч талд мэдэгдсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны лавлах үүргээ биелүүлээгүй атлаа тов мэдэгдээгүй гэх агуулгатай гомдлыг хангах үндэслэлгүй. /хх-107-114/

6.3. А.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Кюүклинк ХХК-ийн нэрээр төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2023/02672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Л.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

  ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01991

 

 

А.*******  нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Иргэний хэргийн давж заалдах шатны - шүүхийн Танхимын тэргүүн - даргалж, шүүгч - нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шүүхийн 2023 оны 11 сарын 15 өдөр өдрийн 210/МА2023/01991 дугаар шийдвэртэй,

А.******* нэхэмжлэлтэй,

Л.Нямсүрэн холбогдох

тухай иргэний хэргий

- гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч - илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ..........................................................., нарийн бичгийн даргаар .............................................. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................гэжээ.

Хариуцагч Л.Нямсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................. гэжээ.

...................... Иргэний хэргийн анхан шатны ........................................... шүүх 2023 оны 11 сарын 15 өдөр өдрийн 210/МА2023/01991 дугаар шийдвэрээр .............................................................................................................................................................................................................................................................................................................................. шийдвэрлэжээ.

 

            ...................................................... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................ гэжээ.

           
.......................................................... давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:.................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................... гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .................... дугаар зүйлийн .........................................-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ..........................................................................................................................................................................................................................

2.......................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#