Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 44

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Я.Туул, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Иргэдийн төлөөлөгч Н.Н,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Насанд хүрээгүй хохирогч Б.А-,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц, Ч.Б,

Шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чонос Цэнджавын Ц.Г-од холбогдох эрүүгийн 1718000000027 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.Г-, 1973 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаан барааны засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт:

               

              Шүүгдэгч Ц.Г-ын өгсөн: Би өөрийгөө сайн илэрхийлж чаддаггүй болохоор өмнөх мэдүүлгүүддээ буруу зөрүү ярьсан байсан. Надад үйлдсэн хэрэг байхгүй. Би Б.А-ыг хүчиндээгүй. 2017 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө З-, Д- нартай архи уусан. Хушаат явах гээд унаа олдоогүй. Найз хүүхэн болох О- ногооны ажилд туслах байсан юм. Би Д- ахын илүү гэрт ганцаараа унтсан. Шөнө даараад байшингаас хучлага авах гээд цонхоор нь шагайхад хүн унтаж байхаар нь ороод унтсан. Би унтаж байгаад урт үстэй байхаар нь мэдэрсэн. Би Хушаатын ямар нэг хүүхэн байна гэж бодоод тэвэрч аваад үнэсэж байхад цонхоор нэг хүн гэрэл тусгаж харсан. Тэгээд буцаад явахад нь юу болж байна гээд хувцасаа өмсөөд цонхоор гарсан. Тэгэхэд Б.А-ын ах Б.А- хэсэг рүү утсаар яриад Б.А-ыг Ц.Г- ах хувцсыг нь тайлаад оролдоод байна гээд хэлж байхыг сонссон. Би Д- ах, З- эгч хоёрыг мэдэхээс нь өмнө явъя гэж бодоод Улаанбаатар хот руу зугтаагаад явчихсан. Би Б.А-ыг гэж бодоогүй. Хушаатын О- гэж хүүхэн байна гэж бодсон гэх мэдүүлэг,  

             

   Насанд хүрээгүй хохирогч Б.А-ын өгсөн: 2014 оны 12-р сарын сүүлчээр миний ээж Б- Сэлэнгэ аймгийн Хушаат суманд нас барсан. Талийгаач эхийн маань шарилыг Сэлэнгэ аймгаас авч ирэхээр хүмүүс явсан. Тэгээд харуй бүрий болж байхад Д-Ү- эгч намайг шарил ирж байгаа шарилын доор эвэх юм аваад ир гэж хэлсэн. Би Д-Ү- эгчид байшингийн ард тоосго байгаа гэж хэлсэн. Тэгэхэд аваад ир гэсэн. Би өвөөгийн байшингийн араас хоёр ширхэг тоосго аваад явах гэж байхад Ц.Г- ах миний араас согтуу ороод ирсэн. Тэгээд  надаас ахын дүү наад тоосгоо ахдаа өгчих гэхээр нь би хоёр тоосгоо өгсөн. Би эргэж хараад дахин хоёр тоосго авахад миний хоёр тоосгыг Ц.Г- аваад газар хаяад миний амыг дараад өргөөд газарт хэвтүүлээд дээр гарч хэвтэж байгаад намайг хүчиндсэн. Би хөдөлж чадахгүй байсан нэлээд даарсан болохоор удаан хэвтсэн юм шиг санагдсан. Би арай гэж өмдөө татаад байшинд ороход байшинд хүн байхгүй байсан. Тэгээд удаагүй байж байхад араас З- эмээ халамцуу орж ирсэн. Би эмээд Ц.Г- ах намайг байшингийн ард хүчиндсэн талаар бүгдийг хэлсэн. Тэгэхэд эмээ уйлах гэж байгаа юм шиг царай гаргаад миний цустай хар өмд, зузаан дотуур өмд зэргийг тайлаад орны хөндий рүү чихсэн. Тухайн үед миний гадна талын хар өмдний бөгс цус болоод хөлдсөн байсан. Би хувцсаа сольж өмсөөд эмээгийн араас гарсан. Тэгэхэд талийгаачийн шарил хашааны том хаалгаар орж ирж байсан. Ээжийг хөдөөлүүлсний маргааш эмээ миний цустай хувцаснуудыг хашаанд байсан поошигт хийж шатаасан.    

Түүнээс хойш Ц.Г- ах надаар оролдоогүй байж байгаад 2017 оны сар шинийн 3-ны өдөр хөдөөнөөс сүү аваад согтуу манайд ирсэн. Манай өвөө, эмээ хоёр хүмүүс ирсэн гээд архи уугаад орон дээр унтаад өгсөн. Намайг дүүгийн хамт нөгөө талын орон дээр унтаж байхад Ц.Г- ах миний өвөрт орж ирээд намайг тэврээд хөх бариад гэдсэн дээр үнэсээд байсан. Би өвөө болон цагдаад хэлнэ гэхэд ах нь гарлаа гээд гэрээс гараад явсан.

 Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 02-ний өдөр Ц.Г- ах Төв аймгийн Батсүмбэр сумаас эмээ З-гийн иргэний үнэмлэхийг авчирч өгсөн. Тэр орой эмээ, өвөө хоёр Ц.Г- ахын хамт архи уусан. Намайг Ц.Г- ах Хараа голын бургасанд хүрээд ир хэлэх зүйл байна гээд байсан. Би очоогүй. Тэгээд би А- эгчтэй зурагт үзэж байгаад орой 22 цаг өнгөрч байхад бие засах гээд нойл орсон. Намайг нойлд сууж байхад Ц.Г- ах орж ирсэн. Би сандраад өмдөө татах гээд босох гэхэд Ц.Г- ах хүрч ирээд тэвэрч аваад намайг өөрийн биедээ наагаад чанга тэврээд өргөсөн. Намайг А-А-* эгч гээд орилох гэхэд гараараа ам дараад байсан. Тэгээд өөрийн өмдөө тайлаад намайг өргөж байгаад өөрийн бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад дуусгасан. Би нойлоос гараад усны тэрэг дээр уйлаад сууж байхад Ц.Г- ах нойлоос гарч ирээд миний хажууд ирээд бургасанд хүрээд ир гэхээр нь үгүй би одоо А-А-* эгч, Г.Х- ах хоёрт хэлнэ гэхэд Ц.Г- хашаанаас гараад явчихсан. Намайг гадаа сууж байхад А-А-* эгч гараад ирээд яасан зүгээр үү гэхээр нь гадны хүн болохоор санаа зовоод хэлээгүй.

 2017 оны 8 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг гэх газраас Ц.Г- ах ирсэн. Тэгээд эмээ, өвөө нарын хамт архи уусан. ...Би хойд байшиндаа дүү Б.А--гийн хамт унтаж байхад шөнө чимээ гарах шиг болсон. Тэгээд харахад Ц.Г- ах цонхоор орж ирж байсан. Би өөрийн шоортыг өмсөөд босох гэтэл газраар зассан орон дээр Ц.Г- ах намайг түлхэж унагаад дээр дарж хэвтсэн. Би дүүдээ Б.А- ахыг дууд гэж хэлэхэд Б.А--гийн футболкноос зуурчихаад тавихгүй байсан. Миний дээр Ц.Г- ах нэлээд удаан ноцолдсон болохоор миний хамаг хүч тамир барагдаад хөдөлгөөнгүй болсон. Тэгэхэд Ц.Г- миний шоортыг тайлсан. Өөрийнхөө өмдийг тайлаад миний дээгүүр хөлөө давуулсан байхад Б.А- ах цонхоор гар чийдэнгийн гэрэл тусгаад хаалга онгойлго гээд чанга орилсон. Тэгэхэд Ц.Г- ах миний дээрээс өмдөө татаад боссон. Харин дүү маань гүйгээд хаалга онгойлгосон. Тэгээд Б.А- ах орж ирээд Ц.Г-ыг өшиглөж унагаагаад байшингаас аваад гарсан. Тэгээд цагдаа дуудна гээд утсаа хайгаад олоогүй. Тэгэхэд Ц.Г- ах жижиг гэрт байж байгаад цүнхтэй хувцсаа аваад гараад явсан байсан. Миний орон дээр Land rover гэсэн бичигтэй саарал өнгийн саравчтай малгайгаа үлдээгээд явсан. Маргааш нь Б.А- ах өвөөгийн малыг малладаг А-А-М- эгчид хэлэхэд Цагдаагийн газарт А-А-М- эгч дуудлага өгсөн байсан гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

             Шүүгдэгч Ц.Г-ын яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт эгч Ц.Богийн гэрт байхад Дарханаас эгч З- утсаар яриад миний иргэний үнэмлэхийг аваад ирээч гэж хэлсэн. Би тэр өдөр гал тэргээр орой 17 цаг өнгөрөөд Дарханд ирээд эгч З-гийн гэрт буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг, Октябрийн 9-22 тоотод ирсэн. Тэгэхэд эгч З-, ах Д- нар морь Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын баярт түрүүлсэн гээд нэг шил архи гаргаж ирээд хамт уусан. Би нэлээд согтуу байсан. Тэгээд бие засахаар нойл ороход Б.А- нойлд бие засаад сууж байсан. Би Б.А-ыг өмдөө татахаас нь өмнө тэвэрч аваад өргөж байгаад өөрийн өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ гаргаад Б.А-ын бэлэг эрхтэн рүү шургуулаад хөдөлж байгаад дур тавьсан. Тэгэхэд Б.А- түрүүлээд нойлоос гараад гэр рүүгээ орсон. Тэгээд би нойлын гадна тамхи ороож татчихаад гэрт орсон. 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт З- эгчийн гэрт хадлангийн газар үзэх гэж ирсэн. Би тэр орой Д- ах, З- эгч хоёртой архи уусан. Тэгээд орой А- дүү Б.А--гийн хамт байшинд унтах гээд орсон. Би гэрээс гараад байшингийн онгорхой вакум цонхоор гэрт орсон. Тэгээд Б.А- дүүгийнхээ хамт газраар ор засаад унтаж байхад нь очоод Б.А-ын өмдийг хүчээр тайлсан. Тэгэхэд А- дүү Б.А--д Б.А- ахыг дууд гэхэд би нэг гараараа дүүгийнх нь гарнаас бариад явуулаагүй. Тэгээд өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ Б.А-ын бэлэг эрхтэн рүү шургуулах гэж байхад А- ах цонхоор гар чийдэн тусгаад харсан. Би орон дээрээс босоод өмдөө татахад Б.А-- очоод байшингийн хаалга онгойлгосон. Би Б.А-тай байшингийн үүдэн дээр нүүр тулахад Б.А- намайг өшиглөөд газарт унагаагаад ганц, хоёр удаа гараараа цохисон. Би өөрийн хувцсыг авахад Цагдаад дуудлага өгнө гэхээр нь айгаад гараад явсан. Би тэр орой суудлаар Улаанбаатар хот орсон. Би гэрээс нь гараад явахдаа саарал өнгийн Land rover гэсэн бичигтэй саравчтай малгайгаа орхиод явсан. Намайг 2017 оны 8 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчим Улаанбаатар хотын Жаргалант тосгон Партизанд Ш- гэдэг айлд байхад Дарханаас цагдаа нар ирээд барьсан. Би өөрийн эгч З-гийн төрсөн охин Б- охин 14 настай Б.А-ыг удаа дараа хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1-р хх 46-47/,

 

Гэрч  Ц.З-гийн өгсөн: Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг Октябрийн 9-22 тоотод өвгөн бид хоёр хүү Б.А-, охин Б.А-, Б.А-- нарын хамт амьдардаг. Манайд миний дүү Ц.Г- хааяа ирдэг. Бид хоёрт архи авч ирэхээр нь хуваагаад уучихдаг. Миний том охин Бадамцэрэн 2014 оны 12-р сарын 26-27-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат суманд нас барсан. Миний мэдэж байгаагаар бага дүү Ц.Г-, дүү Ц.Ө- нар 2014 оны 12-р сарын 29-ний орой Улаанбаатараас ирсэн. Тэгээд маргааш нь 30-ны өдөр шарил авчирхаар Сэлэнгэ аймаг руу нөхөр Д- хүмүүсийн хамт явсан. Тэгээд Ц.Г- хажуугийн Есөн зүйл дэлгүүрээс 1 шил архи  гашуудал тайлна эгч гээд авчирсан. Тэгээд бид хоёр нөгөө архиа хашаан дотор барьсан илүү гэрт орж уусан. Тэгээд гэрт байж байгаад байшинд ганцаараа яваад ороход зээ охин Б.А- байшинд ганцаараа уйлаад сууж байсан. Надад Ц.Г- ах намайг байшингийн ард өмд тайлаад хүчиндсэн талаар хэлсэн. Би Ариунболдод Ц.Г- ямар муухай хүн бэ, өвөө чинь мэдвэл хэрүүл болно гэж хэлсэн. Тэгээд Б.А-ын футболкны ар цус болсон байхаар нь тайлж аваад мөн дотоож, дотуураа өмссөн хар ноосон өмд зэргийг тайлж гялгар уутанд хийгээд орны хөндий доогуур хийсэн. Б.А- өөрөө хувцсаа сольж өмссөн. Ажил явдал 31-ний өдөр өнгөрсөн. Маргааш нь хүний нүд хариулж байгаад хашаанд байх хогийн поошикны хажууд асгасан үнсэн дээр тавиад шатаасан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад хэлнэ гэж санаанд ороогүй. Би өөрийн гар дээрээ өсгөсөн зээ охиноо өмөөрөлгүй яахав. Би Б.А-, Б.А-, Б.А-- нарыг гэрээсээ хөөсөн зүйл байхгүй. ...2017 оны 8  дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Ц.Г- манайд ирсэн бөгөөд нэг шил 0.33 литрийн Хараа архи авчирсан.Тэгээд манай нөхөр Д-, Ц.Г- нар архийг манай гэрт хувааж уучхаад нөхөр гэртээ унтаад өгсөн. Ц.Г- гэрт байж байгаад гэрээс гараад явсан. Би 2017 оны 8-р сарын 08-ны өглөө 05:30 цагт босож үхрээ сааж дуусчхаад гэрт орж цай чанаж уучихаад байшин руу орсон чинь байшинд манай малчин залуу, эхнэртэйгээ Б.А-ыг аргадаад сууж байсан. Тэгээд би яагаад уйлаад байгаа юм бэ гэсэн чинь А-А-* танай дүү Ц.Г- яасан муухай юм ийм жоохон хүүхэд хүчиндээд гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай дүү яасан муухай юм хийсэн юм бэ гэж хэлсэн. Тэгээд А-А-* цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1-р хх 20-21, 2-р хх 36/,

 

Насанд хүрээгүй гэрч У.Б.А-ын өгсөн: 2017 оны 8-р сарын 07-ний орой 20 цагийн үед Дархан сумын 2-р баг Октябрын 9-22 тоотоос гараад дүү Б.А-ын хамт үхрээ Хараа гол дээрээс идүүлээд сууж байхад Ц.Г- ах, бага дүү Б.А--г дагуулаад бид хоёр дээр ирсэн. Бид хоёрын хажууд Ц.Г- ах жаахан сууж байгаад нэг их юм яриагүй буцаад Б.А--г дагуулаад түрүүлээд яваад өгсөн. Бид хоёр орой болсон тул үхрээ туугаад хашаа руу оруулсан. Тэгээд очиход эмээ хоол хийчихсэн байсан. Бид хоёр хоолоо идэж байхад эмээ, өвөө, Ц.Г- ах гурав морь түрүүлж ирсэн гээд архи уугаад сууж байсан. Манай бага дүү Б.А--д Ц.Г- ах 1000 төгрөг өгсөн байсан. Тэр мөнгөөр Б.А- мөнгө нэмээд хоёр дүү дэлгүүрээс жижиг соруултай ундаа, чипс зэргийг авна гээд явсан. Би араас нь дэлгүүр ороод нэг ширхэг зайрмаг Б.А- надад авч өгсөн. Надаас түрүүлээд хоёр дүү гэр лүүгээ явсан. Би дэлгүүрт жоохон кино үзэж байгаад араас нь гэрийн хашаагаар ороод ирэхэд байшингийн хаалга түгжээтэй, цонх нь хаалттай байсан. Би хоёр дүүгээ унтчихсан байна гэж бодоод эмээ, өвөө хоёрын эсгий гэрт орсон. Тэгэхэд гэрт эмээ унтчихсан өвөө согтуу сууж байсан. Ц.Г- ах гэрт байхгүй болохоор нь гайхаад жижиг гэрт орж үзэхэд байхгүй байсан. Тэгээд байшин руу дөхөж очоод цонхоор нь асаагуурын гэрэл тусгаад харахад нагац ах Ц.Г- миний дүү Б.А-ын өмдийг шувтлаад шалдалчихсан мөн өөрийхөө өмдийг тайлаад шалдан Б.А-ын дээр дараад хэвтчихсэн байсан. Би цонх цохиод хаалга онгойлго гэж орилсон. Тэгэхэд бага дүү Б.А-- байшингийн хаалгыг дотор талаас нь онгойлгосон. Намайг байшинд яваад ороход өөдөөс Ц.Г- ах өмдөө татаад гараад ирсэн. Би өөдөөс нь өшиглөж унагаагаад 2-3 удаа гараараа цохисон. Би байшингаас чирч гаргаад жижиг гэрт ороод цүнхтэй хувцсыг авч ирээд зайл гээд хөөсөн. Тухайн үед нагац ах Ц.Г- хашаан дотор сууж байсан. Би утсаараа Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг Б.М- ах руу залгаад болсон явдлын талаар хэлэхэд Цагдаа дуудаад өгчих маргаашнаас очино гэж хэлсэн. Тэгээд би бага дүү Б.А--д гар утсаа өгөөд Б.А-ыг Цагдаагийн газарт дуудлага өг гэж хэлсэн. Би гадаа Ц.Г- ахтай маргалдаж байгаад жижиг гэрт орж унт гэж хэлээд эргээд байшинд ороод Б.А-оос Цагдаа дуудсан юм уу гэхэд болохгүй байна гэж хэлсэн. Би байшингаас гараад жижиг гэрт ороход Ц.Г- ах гараад зугтаасан байсан. Би эргэж хоёр дүү дээр ороод одоо унтаж амар гэж хэлээд гэрт ороод унтаад өгсөн. Би маргааш өглөө нь босоод хоёр дүүгээ байшинд харахад унтаж байсан. Удаагүй өвөө Д-гийн мал малладаг Г.Х- ах болон түүний эхнэр А-А-М- нар 07 цаг өнгөрч байхад ирсэн. Би А-А-М- болон түүний нөхөр Г.Х- нарт болсон хэргийн талаар хэлэхэд Цагдаад дуудлага өгнө гээд А-А-М- дуудлага өгсөн.

2017 онд манай эмээ, өвөөгийн малыг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд эмээ З-гийн дүү Ц.Бо, Ц.Г- нар маллаж өвөлжсөн. Би 2017 оны сар шинийн баярын битүүний урд өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Ц.Бо-оо эгч, Ц.Г- ах нар дээр очсон. Тэгээд байж байхад шинийн 2 билүү 3-ны өдөр Ц.Г- ах Дархан-Уул аймаг орж өвөө, эмээ дээр очиж золгоно гээд явсан. Тэгээд 1-2 хоносон байх удаагүй Ц.Бо-оо эгч дуудаад Хушаат суманд ирсэн гэх мэдүүлэг /1-р хх 23, 2-р хх 37-38/,

 

Гэрч В.А-А-М-ын өгсөн: Би нөхөр Г.Х-ийн хамт хадам аавын багын найз Д- гэдэг хүний үхрийг малладаг. Тэгээд өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг Б.А- 2017 оны 7-р сарын 22-ны өдөр нагац ах гээд байгаа Ц.Г-, эмээ З- нарын хамт Улаанбаатар хот руу З- эмээгийн нүдийг үзүүлэх гээд явсан. Тэгээд З- эмээ болон Б.А- нар 2017 оны 7-р сарын 27-ны өдөр нүдээ үзүүлчихээд ирсэн. Тэгээд орой нь байшинд Б.А- миний хажууд унтах гээд юм яриад хэвтэж байхдаа 2017 оны 7-р сарын 21-ний орой нойлд бие засаж байхад Ц.Г- ах согтуу нойлын хаалга татаж орж ирээд миний амыг дарж байгаад дээшээ өргөж хүчиндсэн гэж хэлсэн. Би Б.А-т чи эмээ, өвөөдөө болсон хэргийн талаар хэлсэн юм уу гэж асуухад. Би эмээдээ анх ээжийг нас бараад гаргаагүй байхад Ц.Г- ах намайг байшингийн ард хүчиндсэн гэж хэлэхэд миний үгийг эмээ тоохгүй байсан гэж хэлсэн. Би гайхаад дахин Б.А-оос тодруулахад нас барсан ээжийн хайрцагны доор тоосго хэрэгтэй байна гэхээр нь тоосго авах гээд байшингийн ард явж байхад Ц.Г- ах хүрч ирээд амыг минь дарж байгаад хүчиндсэн тухайн үед миний бэлэг эрхтэнээс их цус гарсан. Би цустай футболкыг шатааж хаясан. Харин өвөөдөө хэлэхээс санаа зовоод байна гэж надад хэлсэн. Б.А- надад та энэ хэргийн талаар хүнд битгий хэлээрэй сургуулиар нэг тарчихвал миний нэр хүндэд нөлөөлөөд би сургуульдаа явах нүүргүй болно гэж хэлсэн.

Би 2017 оны 8-р сарын 07-08-нд шилжих шөнө нөхөр Ц.Г-ын хамт айлд хоночхоод 08-ний өглөө 07:30 цагт үхрээ саах гээд гэртээ ирсэн. Тэгэхэд Б.А- надад Ц.Г- ах намайг өнгөрдөг шөнө дахиж оролдсон гээд уйлаад миний хамаг бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд болсон хэргийн талаар Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Харин Ц.Г- тэр шөнө цагдаа дуудна гэхээр нь УБ хот руу яваад өгчихсөн байсан гэх мэдүүлэг /1-р хх 24/,

 

Гэрч Ц.Ц.Ө-гийн өгсөн: Намайг 2017 оны 8-р сарын 09-ний өдөр УБ хотод явж байхад дүү Ц.Бо-оо утсаар яриад дүү Ц.Г- Дархан-Уул аймагт нагац дүү АринуЦ.Бо-ыг хүчиндээд зугтаасан байна. Та хаана байгаа талаар ямар хүмүүстэй нийлдэг талаар мэдэх үү гэж хэлсэн. Тэгээд ах Векторын охин Майцэцэгт Ц.Г- хаана байгаа талаар асууж танайхаар ирсэн бол хэлээрэй гэсэн гэх мэдүүлэг /1-р хх 25, 2-р хх 57/,

 

Гэрч О.Г.Х-ийн өгсөн: 2017 оны 8-р сарын 07-ний өглөө 7:40 цагийн үед гэрээсээ эхнэр А-А-М-ын хамт дүү Оюун-Эрдэнийд очиж гэрийг нь нүүлгэж өгсөн. Тэгээд оройтохоор нь бид хоёр дүүгийндээ хоночхоод өглөө утсаа цэнэглээд асаасан чинь Б.А- 17 удаа залгасан байсан. Тэгээд буцаагаад залгасан чинь Б.А- миний бие өвдөөд байна та хүрээд ирээч гэхээр нь очсон. Тэгээд очсон чинь байшин дотор Б.А- хөнжлөөрөө биеэ ороочихсон уйлаад сууж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1-р хх 26/,

 

Гэрч Б.Б.М-ын өгсөн: ...Намайг 2017 оны 8-р сарын 08-ний өглөө гэртээ байхад хохирогч Б.А-ын ах Б.А- над руу утсаар яриад Ц.Г- ах миний дүү Б.А-ыг хүчиндэж байхыг би харсан. Харин Ц.Г- ах зугтаагаад гэрээс яваад өгчихсөн гэж хэлсэн. Би Б.А-т ахын дүү Цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдээч гэж хэлсэн. Тэгээд хэргийн талаар сонсчихоод тэр өдрөө Төв аймгийн Батсүмбэр сумаас Дархан явах гал тэргэнд суугаад орой нь хүргэн ах Д-ы гэрт ирсэн. Намайг гэрт ирэхэд хэргийн талаар яриад Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байцаалтаа өгсөн гэж Д- ах хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх 28/,

 

Гэрч Ш.Д-ы өгсөн: 2017 оны 8-р сарын 08-ны өдөр сүүгээ зараад гэртээ ирэхэд хашаанд цагдаа нар байсан. Би юу болсон талаар асуухад З- Ц.Г- охин Б.А-ыг хүчиндээд зугтаасан гэж хэлсэн. Түүнээс урьд өмнө нь мэдээгүй байсан. Харин миний талийгаач охин Б- 2014 оны хавар надад Ц.Г-ыг гэртээ битгий байлгаарай согтуу ирээд намайг 2-3 удаа хүчиндэх гэж дайрсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг /2-р хх 47/,

 

Гэрч Ц.Т- /1-р хх 27/, О.У- /2-р хх 39-44/, Т.Гэрэлцэцэг /2-р хх 45/,   Ц.Ц.Бо /1-р хх 48/, Б.Б.М- /2-р хх 50/, Т.Цэрэнчимэд /2-р хх 51-52/, М.Наранцацрал /2-р хх 53-54/, Д.Цасчихэр /2-р хх 55/, Т.Боби /2-р хх 56/, П.Х- /2-р хх 58/, Ш.Д- /2-р хх 118/, Б.Э- /2-р хх 119/, Ц.З- /2-р хх 121/ нарын мэдүүлэг,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 11-ны 833 дугаар дүгнэлт:

 

“1.Б.А-ын охин хальс хуучин урагдалттай байна. 2.Охин хальсны урагдал нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.Б.А-ын биед гэмтэл шарх сорви тогтоогдоогүй тул бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг тогтоох боломжгүй. 4.Б.А- нь эрүүл байна” гэжээ /1-р хх 30/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын №50/17 дугаартай магадлагаа:

 

1.2.Магадлуулагч Цэнджавын Ц.Г- нь сэтгэцийн хувьд эрүүл болно. 3.5.Ц.Г- нь сэтгэцийн хувьд эрүүл учир байцаалт тайлбар өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болно гэжээ /1-р хх 36/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын №79/18 дугаартай магадлагаа:

 

1.2.Магадлуулагч Ц.З- нь сэтгэцийн хувьд эрүүл болно. 3.4.З- нь сэтгэцийн хувьд эрүүл учир байцаалт тайлбар өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болно. 5.Ц.З-д амбулаториор эмчлүүлэгсдийн картад сэтгэцийн эмчийн үзлэгийн онош тавигдсан нь үндэслэлгүй байна гэжээ /2-р хх 65/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын № 73/18 дугаартай магадлагаа:

 

1.Магадлуулагч Б.А- сэтгэцийн хувьд эрүүл. 2.Б.А- болсон хэргийн талаар зөв ойлгон мэдэж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэжээ /2-р хх 70/,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 4-7/, шүүгдэгч Ц.Г-ын гэх Land rover гэсэн бичигтэй, саравчтай, саравчин дээрээ машины зурагтай саарал өнгийн малгайг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх 8/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх 14/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 55/, туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх 217-221/, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 222-224/, насанд хүрээгүй хохирогчийн эх Д-ы Бадамцэрэн /УС79061600/ 2014.12.27-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд нас барсныг 2015.02.11-ний өдөр нас барсны бүртгэлийн №4-т бүртгүүлсэн байна гэх Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.10.15-ны өдрийн 1411 дугаартай албан тоот /2-р хх 15/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /2-р хх 84/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Г- 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг Октябрийн 9-р гудамжны 22 тоотод байрлах байшингийн ард согтуугаар хохирогч Б.А-ыг 11 нас 6 сар 20 хоногтой байхад нь хүч хэрэглэн хүчиндсэн, 2017 оны цагаан сарын шинийн 3-ны шөнө буюу 2017 оны 3 дугаар сарын 01-ний шөнө согтуурсан үедээ мөн хаягт байрлах монгол гэрт хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан, 2017 оны 7 дугаар сарын 21-ний орой мөн хаягт байрлах модон жорлонд согтуурсан үедээ хүч хэрэглэж хүчиндсэн, 2017 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө мөн хаягт байрлах сууцны байшинд согтуурсан үедээ хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /1-р хх 23, 2-р хх 37-38/, шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх 46-47/, гэрч Ц.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх 20-21, 2-р хх 36/, насанд хүрээгүй гэрч У.Б.А- /1-р хх 23, 2-р хх 37-38/, гэрч В.А-А-М- /1-р хх 24/, гэрч О.Г.Х- /1-р хх 26/, гэрч Б.Б.М- /1-р хх 28/ нарын өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Г- надад хийсэн хэрэг байхгүй, цаг хугацааны хувьд тохирохгүй байна, 2014 оны 12 дугаар сард болсон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, 2017 оны цагаан сараар Д- ахынд очоогүй, хөдөө Ц.Бо эгчтэй хамт мал дээр байсан, 2017 оны 7 дугаар сард 00-д хүчиндээгүй. Харин 2017 оны 8 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө би Хушаатад байдаг Око гэдэг найз хүүхэнтэйгээ андуурсан байсан. Мөн гэрч Ц.З- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй сэтгэцийн өвчтэй гэж мэтгэлцэж байна.

Гэвч шүүгдэгчийн хэлж мэдүүлж байгаа нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа ба насанд хүрээгүй хохирогч Б.А-ын өгсөн: 2014 оны 12-р сарын сүүлчээр Ц.Г- ах намайг байшингийн ард хүчиндсэн,  2017 оны сар шинийн 3-ны өдөр Ц.Г- ах миний өвөрт орж ирээд намайг тэврээд хөх бариад гэдсэн дээр үнсээд байсан. Би өвөө болон цагдаад хэлнэ гэхэд ах нь гарлаа гээд гэрээс гараад явсан. ...Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 02-ний өдөр намайг нойлд сууж байхад Ц.Г- ах орж ирээд хүчиндсэн. 2017 оны 8 дугаар сарын 07-ны орой Ц.Г- миний шоортыг тайлсан. Өөрийнхөө өмдийг тайлаад миний дээгүүр хөлөө давуулсан байхад Б.А- ах цонхоор гар чийдэнгийн гэрэл тусгаад хаалга онгойлго гээд чанга орилсон гэх мэдүүлэг,

Гэрч  Ц.З-гийн өгсөн: ...Ц.Г- хүчиндсэн талаар Б.А- надад хэлсэн.  Тэгээд Б.А-ын футболкны ар цус болсон байхаар нь тайлж аваад мөн дотоож, дотуураа өмссөн хар ноосон өмд зэргийг тайлж гялгар уутанд хийгээд орны хөндий доогуур хийсэн. Б.А- өөрөө хувцсаа сольж өмссөн. Ажил явдал 31-ний өдөр өнгөрсөн. Маргааш нь хүний нүд хариулж байгаад хашаанд байх хогийн поошикны хажууд асгасан үнсэн дээр тавиад шатаасан. ...2017 оны 8  дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Ц.Г- манайд ирсэн бөгөөд нэг шил 0.33 литрийн Хараа архи авчирсан.Тэгээд манай нөхөр Д-, Ц.Г- нар архийг манай гэрт хувааж уучхаад нөхөр гэртээ унтаад өгсөн. ...8-р сарын 08-ны өглөө 05:30 цагт босож үхрээ сааж дуусчхаад байшинд манай малчин залуу, эхнэртэйгээ Б.А-ыг аргадаад сууж байсан. Тэгээд би яагаад уйлаад байгаа юм бэ гэсэн чинь А-А-* танай дүү Ц.Г- яасан муухай юм ийм жоохон хүүхэд хүчиндээд гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх 20-21, 2-р хх 36/,

Насанд хүрээгүй гэрч У.Б.А-ын өгсөн: 2017 оны 8-р сарын 07-ний орой ...би дэлгүүрт жоохон кино үзэж байгаад гэрийн хашаагаар ороод ирэхэд байшингийн хаалга түгжээтэй, цонх нь хаалттай байсан. Ц.Г- ах гэрт байхгүй болохоор нь гайхаад жижиг гэрт орж үзэхэд байхгүй байсан. Тэгээд байшин руу дөхөж очоод цонхоор нь асаагуурын гэрэл тусгаад харахад нагац ах Ц.Г- миний дүү Б.А-ын өмдийг шувтлаад шалдалчихсан мөн өөрийхөө өмдийг тайлаад шалдан Б.А-ын дээр дараад хэвтчихсэн байсан. Би цонх цохиод хаалга онгойлго гэж орилсон. ...Удаагүй өвөө Д-гийн мал малладаг Г.Х- ах болон түүний эхнэр А-А-М- нар 07 цаг өнгөрч байхад ирсэн. Би А-А-М- болон түүний нөхөр Г.Х- нарт болсон хэргийн талаар хэлсэн. 2017 онд манай эмээ, өвөөгийн малыг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд эмээ З-гийн дүү Ц.Бо, Ц.Г- нар маллаж өвөлжсөн. Би 2017 оны сар шинийн баярын битүүний урд өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Ц.Бо-оо эгч, Ц.Г- ах нар дээр очсон. Тэгээд байж байхад шинийн 2 билүү 3-ны өдөр Ц.Г- ах Дархан-Уул аймаг орж өвөө, эмээ дээр очиж золгоно гээд явсан. Тэгээд 1-2 хоносон байх удаагүй Ц.Бо-оо эгч дуудаад Хушаат суманд ирсэн гэх мэдүүлэг /1-р хх 23, 2-р хх 37-38/,

Гэрч В.А-А-М-ын өгсөн: АринуЦ.Бо- 2017 оны 7-р сарын 22-ны өдөр нагац ах гээд байгаа Ц.Г-, эмээ З- нарын хамт Улаанбаатар хот руу З- эмээгийн нүдийг үзүүлэх гээд явсан. 2017 оны 7-р сарын 27-ны өдөр ирээд орой нь байшинд Б.А- миний хажууд унтах гээд юм яриад хэвтэж байхдаа 2017 оны 7-р сарын 21-ний орой нойлд бие засаж байхад Ц.Г- ах согтуу нойлын хаалга татаж орж ирээд миний амыг дарж байгаад дээшээ өргөж хүчиндсэн гэж хэлсэн. Би Б.А-т чи эмээ, өвөөдөө болсон хэргийн талаар хэлсэн юм уу гэж асуухад. Би эмээдээ анх ээжийг нас бараад гаргаагүй байхад Ц.Г- ах намайг байшингийн ард хүчиндсэн гэж хэлэхэд миний үгийг эмээ тоохгүй байсан гэж хэлсэн. Би гайхаад дахин Б.А-оос тодруулахад нас барсан ээжийн хайрцагны доор тоосго хэрэгтэй байна гэхээр нь тоосго авах гээд байшингийн ард явж байхад Ц.Г- ах хүрч ирээд амыг минь дарж байгаад хүчиндсэн тухайн үед миний бэлэг эрхтэнээс их цус гарсан. Би цустай футболкыг шатааж хаясан. Би 2017 оны 8-р сарын 08-ний өглөө 07:30 цагт үхрээ саах гээд гэртээ ирсэн. Тэгэхэд Б.А- надад Ц.Г- ах намайг өнгөрдөг шөнө дахиж оролдсон гээд уйлаад миний хамаг бие өвдөөд байна гэж хэлсэн. гэх мэдүүлэг /1-р хх 24/,

Гэрч О.Г.Х-ийн өгсөн: 2017 оны 8-р сарын 07-ний өглөө 7:40 цагийн үед гэрээсээ эхнэр А-А-М-ын хамт дүү Оюун-Эрдэнийд очиж гэрийг нь нүүлгэж өгсөн. Тэгээд оройтохоор нь бид хоёр дүүгийндээ хоночхоод өглөө утсаа цэнэглээд асаасан чинь Б.А- 17 удаа залгасан байсан. Тэгээд буцаагаад залгасан чинь Б.А- миний бие өвдөөд байна та хүрээд ирээч гэхээр нь очсон. Тэгээд очсон чинь байшин дотор Б.А- хөнжлөөрөө биеэ ороочихсон уйлаад сууж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1-р хх 26/,

Гэрч Б.Б.М-ын өгсөн: ...Намайг 2017 оны 8-р сарын 08-ний өглөө гэртээ байхад хохирогч Б.А-ын ах Б.А- над руу утсаар яриад Ц.Г- ах миний дүү Б.А-ыг хүчиндэж байхыг би харсан. Харин Ц.Г- ах зугтаагаад гэрээс яваад өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд хэргийн талаар сонсчихоод тэр өдрөө Төв аймгийн Батсүмбэр сумаас Дархан явах гал тэргэнд суугаад орой нь хүргэн ах Д-ы гэрт ирсэн. Намайг гэрт ирэхэд хэргийн талаар яриад Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байцаалтаа өгсөн гэж Д- ах хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх 28/,

шүүгдэгч Ц.Г-ын яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт эгч Ц.Богийн гэрт байхад Дарханаас эгч З- утсаар яриад миний иргэний үнэмлэхийг аваад ирээч гэж хэлсэн. Би тэр өдөр гал тэргээр орой 17 цаг өнгөрөөд Дарханд ирээд эгч З-гийн гэрт буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг, Октябрийн 9-22 тоотод ирсэн. Тэгэхэд эгч З-, ах Д- нар морь Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын баярт түрүүлсэн гээд нэг шил архи гаргаж ирээд хамт уусан. Би нэлээд согтуу байсан. Тэгээд бие засахаар нойл ороход Б.А- нойлд бие засаад сууж байсан. Би Б.А-ыг өмдөө татахаас нь өмнө тэвэрч аваад өргөж байгаад өөрийн өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ гаргаад Б.А-ын бэлэг эрхтэн рүү шургуулаад хөдөлж байгаад дур тавьсан. ...2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт З- эгчийн гэрт хадлангийн газар үзэх гэж ирсэн. Би тэр орой Д- ах, З- эгч хоёртой архи уусан. Тэгээд орой АринЦ.Бо- дүү Б.А--гийн хамт байшинд унтах гээд орсон. Би гэрээс гараад байшингийн онгорхой вакум цонхоор гэрт орсон. Тэгээд Б.А- дүүгийнхээ хамт газраар ор засаад унтаж байхад нь очоод Б.А-ын өмдийг хүчээр тайлсан. Тэгээд өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ Б.А-ын бэлэг эрхтэн рүү шургуулах гэж байхад АринЦ.Бо-ын ах цонхоор гар чийдэн тусгаад харсан. Би орон дээрээс босоод өмдөө татахад Б.А-- очоод байшингийн хаалга онгойлгосон. Би Б.А-тай байшингийн үүдэн дээр нүүр тулахад Б.А- намайг өшиглөөд газарт унагаагаад ганц, хоёр удаа гараараа цохисон гэх мэдүүлэг /1-р хх 46-47/,

Гэрч Ш.Д-ы өгсөн: 2017 оны 8-р сарын 08-ны өдөр сүүгээ зараад гэртээ ирэхэд хашаанд цагдаа нар байсан. Би юу болсон талаар асуухад З- "Ц.Г- охин Б.А-ыг хүчиндээд зугтаасан" гэж хэлсэн. Түүнээс урьд өмнө нь мэдээгүй байсан. Харин миний талийгаач охин Бадамцэрэн 2014 оны хавар надад Ц.Г-ыг гэртээ битгий байлгаарай согтуу ирээд намайг 2-3 удаа хүчиндэх гэж дайрсан гэж хэлж байсан. 2017 оны сар шинийн гурванд Хавцалд морь морь уралдаад Б.А- өөрийн өвөө Отгон дээр очиж золгоод ирсэн. Тэгэхэд орой Ц.Г- Хушаатаас согтуу ирээд архи уугаад хоносон. Тэгээд маргааш нь удалгүй Ц.Г- Хушаат руу явсан гэх мэдүүлэг /2-р хх 47, 118/, Ц.З-г "Сэтгэцийн хувьд эрүүл болно" гэсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн шүүх сэтгэц эмгэг судлалын №79/18 дугаарт магадлагаа зэргээр няцаагдаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.  

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.Г- нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 55/, сэтгэцийн хувьд эрүүл болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагааны 50/17 тоот дүгнэлт /хх 36/-ээр тус тус тогтоогдсон болно. 

           

Шүүгдэгч Ц.Г-од ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүний  хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн  1718000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Г-ын саравчтай, саравчин дээрээ машины зурагтай саарал өнгийн малгайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн /хх 41/ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 532 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 17 /арван долоо/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Г-од оногдуулсан 17 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ц.Г-ын цагдан хоригдсон 532 /таван зуун гучин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Г-ын гэх Land rover гэсэн бичигтэй, саравчтай, саравчин дээрээ машины зурагтай саарал өнгийн малгайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.  

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАТЖАРГАЛ

 

                  ШҮҮГЧИД                         Я.ТУУЛ

 

                                                            Б.ИХТАМИР